Saturday, October 4, 2014
ХҮН ГОМДООЖ БОЛОХГҮЙ
Wednesday, April 18, 2012
Миний бичлэгүүд
Блогтоо бичлэг нэмэлгүй нэлээд удаж сая өөрийн зарим бичлэгээ хальт гүйлгэж харлаа. Зарим бичлэгтээ хэлэх гээд байгаа санаагаа бүрэн гаргаж чадаагүй ч юм шиг санагдах. Гэвч миний бичлэгүүд бүгд урлагийн бүтээл. Учир нь энэ бичлэгүүдэд тухайн үеийн бодол, сэтгэл хөдлөл, орчин нөхцөл нөлөөлсөн байдаг. Өнөөдрийн өнцгөөс харахад би арай өөр зүйл бичнэ. Учир нь өнөөдөр миний үзэл бодолд өнөөдрийн орчин нөхцөл нөлөөлж байгаа. Өнгөрсөн цаг хугацааны бүх зүйл дахин яг тэр чигээрээ давтагдана гэж үгүй дахин давтагдашгүй учир нь би яг тэр үеийнх шигээ бодож, бичиж чадахгүй бичлээ ч заавал нэг өөрчлөлттэй байх болно.
Миний бичлэгүүд бол өөрийгөө танин мэдэх гэсэн оролдлого эрэл хайгуулын хэлтэрхий. Зарим хэрэгтэй хүндээ хэрэгтэй бичлэгүүд. Харин ийм зүйлийн талаарх ойлголтгүй хүнд бол зүгээр л дэмий учир нь үл ойлгогдох цаг нөгцөөсөн зүйл.
Monday, January 9, 2012
Чулуу байрнаасаа нэг хөдөлбөл 3 жил зовдог.
Энэ үг өөрөө шууд утгаараа байгаль дэлхийгээ хайрлахыг сануулдаг боловч шууд бус өөр нэг утгаараа хүмүүст хэрэгтэй бас нэгэн сургааль болдог. Хүний амьдрал мөн чулуу лугаа адил юм. Өөрөөр хэлбэл хүний амьдрал нэг хөдлөхөөрөө дахин байраа олох гэж бас ойролцоогоор 3 жил орчим чарайдаг /зовдог/ гэдгийг сануулсан захиа үг юм. Хүний амьдрал янз бүрээр өөрчлөгдөж хөдөлгөөнд орж байдаг. Зарим нэг нь эхнэр нөхрөөсөө салж, ажлаа солиж, амьдарлаа сайжруулахын тулд ч юм уу ер ямар нэгэн зорилгоор хаашаа ч хамаагүй нүүж суудаг. Ердөө чулуу гэдэг үгийг нь хүн гэдэг үгээр солиод харахад л ихээхэн ухаарал өгөхүйц онч мэргэн үг болчихно. "Хүн байрнаасаа нэг хөдөлбөл дахин байраа олох гэж 3 жил зовдог"
Энэ үг нь хүмүүсийг нэг байрнаасаа хөдлөхгүй суугаад бай гэсэн үг биш. Гэхдээ хүмүүсийг амьдралдаа томоохонд тооцогдох аливаа шийдвэрийг гаргахдаа долоо хэмжиж нэг огтлохын адилаар нухацтай хандаж, гарах үр дагаварыг тооцож байхыг сануулсан үг байна гэж би бодож байна. Хамгийн сайхан нь зовсны эцэст жаргал ирэх нь гарцаагүй тиймээс зоригтой бай л гэж хэлмээр байна даа.
Sunday, January 8, 2012
Хадуур /Залуу насны тухай эргэцүүлэл/
Туршлагатай хадланчин өөрт ирсэн хадуураа өдөр болгон хурцалж хайр гамтай хэрэглэнэ. Тиймээс тэр хадуур урам зоригтой байх ба тэнд байсан хадланчдын хорхой нь хүрдэг хадуур болов. Зарим нэг нь тэр хадуурыг барьвал би дэлхийн бүх өвсийг хадсан ч чадахаар байна. "Мөн ч сайхан хадуур юм даа гэцгээж шагшин магтана. Энэ хадуур намар болж хадланчдын ажил дуустал эзний хамтаар өчнөөн олон тонн өвсийг хадаж эзэндээ болон улс орондоо олон жил их гавъяа байгуулсан юм.
Гэвч өнөөх туршлагагүй хадланчинд очсон хадуур ажлын эхний өдрөө л "Би бүгдийг хадаж чадахгүй юм байна" гэдгээ ойлгожээ. Учир нь хадуур чулуу гээч асар хатуу этгээдийг ягаад ч дийлэхгүй байв. Хадланчин хайр гамгүй хадуураар газар цохино. Хөөрхий хадуур эхний өдрөө л өнөөх сайхан ирээ мохоолгов. Гэвч орой нь залуу хадланч түүнийг ирлэсэнгүй майхны мухарт шидэж орхилоо. Өглөө нь босоод хадуураа ирлэсэнгүй чигээр хадландаа гарч тунч удалгүй хэд хоногийн дараа шинэ хадуур олон жилийн хадланд гарсан хуучин хадуураас муу иртэй болов. Ир нь мөлийж, эн тэндээ эмтэрч муруйж, иш нь хугарчээ. Урам зориг нь бүрэн мохож хүч чадал нь арилсан байв. Хадуурын сүр сүлд гээч нь зөвхөн ирэндээ оршдог ажээ. Хадуур иргүй бол хадланчаас их хүч гарна. Их хүч гарах бүр хадланч улам амархан ядарна. Ядрах бүр уур уцаар болж хадуурандаа хамаг бурууг өгч байв. Чанар муутай хэрэггүй хадуур ахиад цоо шинэ хадуур авах юмсан гэнэ. Харин бусад нь түүнийг зэмлэнэ. Залуу хүн байж бага хадлан хадлаа үр бүтээл багатай байна, шинэ хадуураа тордож ирлэж хурцалсангүй, унтах идэх залхуурах нь хэтэрхий юм гэцгээнэ. Тиймээс залуу хадланч хадлангийн нутгийг орхин явж харин хадуур нь майхны хаяанд зэвэнд идэгдэн хэвтэж улам л өнгө зүсээ алдсаар тэр жилдээ төмрийн хогонд ачигджээ.
Хүний залуу нас яг л энэ хадуур мэт буюу өөрийгөө байнга хурцал үгүй бол чи хэнд хэрэггүй нэгэн болно.
Friday, November 18, 2011
Өөрийгөө зодоод уйлуулчихбал өөрийгөө би дийлчихнэ
Үнэндээ өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол иймэрхүү ойлголт огт биш гэдгийг би 20 нас гарч байж л ойлгосон юм. Өөрийгөө ялан дийл гэдгийн утга учрыг бүрэн ойлгохын хамгийн эхний алхам бол өөрийгөө таньж мэдэх юм. Эртний Грекийн нэгэн сүмийн үүдэнд өөрийгөө таньж мэд гэж товойлгон сийлсэн байдаг байж. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдсэн хүн өөрийгөө ялан дийлэх боломжтой болох юм. Би хэн бэ? Надад ямар ямар сайн болоод муу чанарууд байгаа вэ? Уурын мунхаг, хүсэл тачаалаа би хянаж чадах уу? Өөрийнхөө залхуу хойрго, санаачлага идэвхгүй, аймхай хулчгар зангаа би мэдэрч чаддаг уу? Сэтгэлээр унаж гуниж гутрах үеээ би мэдэж чаддаг уу гэх мэт олон асуултанд өөрийгөө таньж мэдсэн хүн төвөггүй хариулж чаддаг.
Энэ түвшинд хүрсэн хүн сая өөрийгөө ялан дийлэх бололцоотой болно. Би сайн хүн юм уу муу хүн юм уу? Тийм бол би өөрийн сайн чанаруудаа яаж илүү хүчирхэг болгох вэ? Эсрэгээрээ муу чанаруудаа хэрхэн үгүй хийж багасгах вэ? Уур мунхаг, хүсэл тачаалаа хэрхэн яаж ялан дийлэх вэ? Өөрийнхөө залхуу, идэвх санаачлагагүй, хулчгар зан араншиндаа би дийлдэхгүй байж сурсан уу? Сэтгэлээр унах, гутрах үеээ би мэдэрч таньж түүнээсээ яаж гарах улмаар яаж үүнээс сэргийлэхээ мэддэг тэр мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг болсон уу гэх мэт асуултанд төвөггүй хариулж чаддаг болсон хүн өөрийгөө ялан дийлж эхэлдэг. Аливаа зүйлийг мэдэх нэг хэрэг, мэдсэн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлнэ гэдэг бол өөр хэрэг. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол хялбарчилбал ийм л ойлголт.
Жишээ авъя: Архи бол эрүүл мэндэд муу, ер нь бол сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж ярьдаг муулдаг. Гэвч түүнийг хүмүүс хэрэглэсээр уусаар л байдаг. Архийг уусан, уудаг хүмүүс мэдээж өөрсдийгөө зөвтгөх өч төчнөөн шалтгаан хэлнэ. Архи бол идээний дээж, монголчууд архийг хүндлэн дээдэлж хүндтэй хүндээ өгдөг байсан, тохируулж хэрэглэх хэрэгтэй гэх мэтээр ... өөрсдийгөө түмэн янзаар зөвтгөж байдаг. /Дашрамд хэлэхэд өдөрт 30 гр архи уух нь л зохистой хэрэглээ харин түүнээс хэтрүүлэн хэрэглэсэн ямарч тохиолдолд архи хортой болдог тухай би Эрүүл мэндийн нэгэн сэтгүүлээс уншсан гэдгээ дуулгая/
Ямарч нөхцөлд архи уудаггүй үгүй ядахад өдөрт 30 граммаас хэтрүүлдэггүй хүнийг би өөрийгөө ялсан хүн гэж хэлнэ. Нэг тиймэрхүү зүйлийг л өөрийгөө ялан дийлэх гээд байгаа юм даа. Энэ бол энгийн нэг л жишээ. Мэдээж залхуу зан, атаач, худалч, хулгайч гэх мэт төрөл бүрийн олон муу чанаруудаа таньж мэдээд түүнийгээ дахин гаргахгүй байж чадсан бүх л тохиолдлыг өөрийгөө ялж дийлсэн гэж хэлнэ.
Хөгжилтэйгээр зүйрлүүлж хэлэх юм бол өөрийгөө таньж мэднэ гэдэг нь нэгдүгээр ангиа төгсөхтэй адил зүйл харин өөрийгөө ялан дийлж сурвал хоёрдугаар ангиа төгслөө гэсэн үг. Анги дэвшүүлэх шалгалтыг амьдрал өөрөө авна. Шалгалтанд та хэнээс ч хуулах бололцоогүй дан ганц өөрийн сурсан мэдсэнээрээ л шалгалт өгдөг. Зарим нь амьдарлаа дуустал нэгдүгээр ангид сурдаг боловч түүнийгээ ч төгсөж чадалгүйгээр бурханы орон руугаа явдаг гэдэг. Хэн ч хэзээ ч шууд л хоёрдугаар ангид элсэн ордоггүй тэгэхээр өөрийгөө таньж мэдэж өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь нэг нь нөгөөгүйгээрээ байх бололцоогүй нэгэн цулын хоёр бүрэлдэхүүн юм.
Их эзэн Хаан Чингэс маань "Эхлээд биеэ зас дараа нь гэрээ зас, түүний дараа төр улсаа зас" гэж сургасан байдаг. Би бодохдоо "биеэ зас" гэдэг сургаалиараа дамжуулан үр хойчдоо эхлээд өөрсдийгөө таньж мэдэж, өөрсдийгөө ялан дийлж сур гэж гэрээсэлсэн юм болов уу гэж боддог юм. Үүнийг мэргэн уншигч та гэгээн оюундаа тунгаан бодно биз ээ.
Жич: Энэ бичлэгийн маань жинхэнэ нэр нь түрүүний нийтлэлийн төгсгөлд амласан ёсоор "Өөрийгөө ялан дийл" гэдэг нэртэй боловч илүү сонирхолтойг нь бодож дээрх нэрийг өгөв.
Thursday, August 25, 2011
Сонгох уу? Олох уу?
Хүмүүс сонголтын тухай их ярьдаг. 10 жилийн хүүхдүүд ямар мэргэжил сонгох вэ? Ганц бие хүмүүс ханиа хэрхэн сонгох вэ? Улс төрийн сонгууль болоход сонгогчид аль намыг сонгох вэ? гэх мэтээр түмэн янзын сонголтын тухай асуултын зөв хариултыг хайцгааж байдаг. Тэгээд ямар нэгэн сонголт хийдэг. Зөв сонголт хийх тухай эх адаггүй яриа үүнээс улбаалан хөвөрдөг. Зарим нэг нь нөгөөдөө зөв сонголт хэрхэн хийх тухай ярьж өгч байхыг та харсан л биз. Би ч хүмүүстэй энэ талаар ярилцдаг. Гэвч сонголт гэгч маань дэндүү өрөөсгөл ойлголтыг хүмүүст өгөөд байгааг зарим хүмүүс анзаарахгүй байна. Сонголтын тухай ойлголт эдийн засгийн ухаанд их хэрэглэгддэг. Манайхан орчуулахдаа дан ганц сонгох гэдэг утгаар нь хадмалдаж орчуулсанаас болсон уу ямартайч ихэнх хүмүүс энэ утгаар нь голдуу ойлгож хэрэглээд байх шиг. Мэдүүштэй нь сонгох гэдэг энэ үг зөв олох гэдэг утгийг давхар агуулдаг юм. Миний хувьд олох гэдэг утга дээр нь илүү төвлөрөх нь зөв гэж боддог. Жишээ нь: Олон хүүхдүүд мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? гэдэг. Хүн гэгч амьтан бүхнийг хийх чадвартай төрдөггүй юм. Ухаандаа бүгд дуу дуулах авъяастай төрөхгүй буюу арилгасан сонгино шиг бүгд адилхан чадвар, биеийн өндөр, үсний өнгөтэй байдаггүй учир нь хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль ямарваа зүйлийг бүтээхдээ хэзээ ч дахин давдагдашгүй байх цор ганц хувийг л бүтээдэг.
Тэгэхээр бүх мэргэжил хүн бүрт таарч тохирно гэж үгүй дуучин хүн дуу дуулах авъяастай байж гэмээнэ сая жинхэнэ дуучин болно. Төрөлхийн л инженерийн ур чадвар өөрт нь заяагдсан байж гэмээнэ нь сая бусдаас сайн инженер болно. Нэг түгээмэл асуулт байдаг аугаа хүнийг бий болгодог уу эсвэл аугаа хүн байгалиас өөрөө төрдөг үү гэсэн асуулт. Би бол энэ асуултанд аугаа хүн төрдөг бас түүнийг бүтээдэг гэж хариулна. Хулганад нэг кило ачаа зүүгээд үзвэл хөдлөхгүй сарвагнаад л байх болов уу. Харин Зараа бол дажгүй яваад байж мэднэ. Сарлаг бол нэг кило ачааг байгаа үгүйг нь мэдэхгүй шахам л явна. Нэг номон дээр нэг залуу ингэж бичсэн байж билээ. "Би байдаг бүх хүч чадал, ухаан бодлоо дайчлан бүхэл бүтэн таван цаг бодож байж нэг бодлогын хариуг гаргаж байхад миний өрсөлдөгч ердөө л хагас цагийн дотор нөгөө бодлогын хариултыг гаргачиж билээ. Тэр үед л би математикт хол явахгүй юм байна гэдгээ ойлгож билээ гэж дурссан байдаг" Яг үүний нэгэн адилаар та өөртөө тохирох мэргэжил, ажил, хань ижил бас улс орноо хөгжүүлж чадах бодлогыг "олох" учиртай. Олох гэдэг үгийг би маш их онцолж байгааг та анзаарч байгаа үнэндээ ихэнх хүн ямарваа нэг сонголт хийх гэж байгаа юм шигээр сэтгэдэг. Харин эсрэгээрээ ямар нэгэн маш чухал зүйл олох гэж байгаа юм шигээр сэтгэдэггүй. Яг л дэлгүүрийн лангуун дээр ирээд бүх гутал өөрт нь таарах юм шиг л аяглана. Тэгээд илүү гоё харагдсаныг нь ч юм уу за нэг тиймэрхүү "шинж чанар" дээр нь үндэслэж байгаад сонголт хийх тухай бодоцгоодог. Дэлгүүрээс өөртөө хувцас авах гэж байгаа үед ингэж бодох нь зүй ёсных байх харин өөрийнхөө цаашдын амьдрал хувь заяатай холбоотой асуудалд ингэж хандаж болох уу. Үгүй дээ тийм биш ялангуяа амьдарлынхаа хувь заяатай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа бол та хэзээ ч ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Та бол цор ганц бөгөөд танд тохирох мөн л цор ганц зүйл бий. Тэр нь юу ч байж болно мэргэжил, хань ижил гэх мэт. Зөвхөн өөртөө тохирох эдгээр зүйлсээ та олох ёстой болохоос дэлгүүрт байгаа юм шигээр дуртайгаа авна эсвэл хамгийн сайныг нь сонгоно гэдэг ч юм уу тухайн үед таалагдаж байснаар нь ямар нэгэн сонголт хийчихвэл та алдаа гаргах магадлалтай. Бүр маш өндөр магадлалтай гэж би хэлмээр байна.
Хичээл зүтгэл бол хүний амжилтын үндэс гэдэг нь маргаангүй. Үүн дээр төрөлхийн авъяас чадварыг нэмбэл ямарч хүн аугаа хүн болно. Өөрийгөө таньж мэд гэж эртний Грекийн нэг сүмэн дээр бичсэн байдаг байж. Энэ үг одоо хүртэл үнэ цэнээ алдсангүй нэлээн дээхэн хөгжмийн зохиолч Жанцаноров гуайн ярилцлагыг сонсож байхад Жанцанноров гуай "Би бол өөрийгөө олсон хүн" гэж билээ. Өөрийгөө олсон хүн гэдэг бол өөрийгөө мэдсэн таньсан хүн юм. Манай их эзэн Чингэс хаан үр хойчдоо гэрээслэхдээ "Биеэ зас" гэж хэлж. Энэ үгний далд нэг утга нь өөрийгөө ол гэсэн утгатай юм болов уу гэж би боддог. Бидэнд сонгохоос илүүтэйгээр олох зүйл маш их бий. Тийм учраас би амьдрал бол сонголт биш харин ололт гэж боддог. Хэрвээ Эйнштэйн амьд байсан бол "Миний амьдрал, амжилт бол цагаа олсон маш олон зөв "ОЛ-ОЛ-Т"-ууд мөн. Ээдээ хүүхдүүд минь сонгохоосоо илүү олох нь л чухал юм шүү" гэж хэлэх байсан байхаа. Хамгийн наад зах нь өөрсдийгөө олох ёстой шиг.
Хамгийн сүүлчийн өгүүлбэр буюу асуулт. Та одоо сонгомоор байна уу? Олмоор байна уу?
/Өөрийгөө ялан дийл. гэдэг үг ямар учиртай үг болохыг одоо л ойлгож байна./ дараагийн нийтлэлд ...
Wednesday, August 24, 2011
Оюутны эссэ
Thursday, August 4, 2011
Эйнштэйны амьдарлын 10 зарчим /Залуу хүмүүст маш хэрэгтэй сургааль/
Saturday, July 30, 2011
Дээд сургуульд заахаа мартдаг 11 зүйл
JCI Mongolia байгууллагын тухай
Залуу хүн бүрийн мэдэж байвал зохих бас болж өгвөл гишүүнээр нь элсчихмээр олон улсын нэр хүндтэй залуучуудын байгууллагыг танилцуулж байна. Энэ байгууллагын үнэт зүйл нь үнэхээр гайхалтай бас үнэн.
Алсын хараа
Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх
Эрхэм зорилго
Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох
Итгэл үнэмшил
Итгэл үнэмшил хүний амьдарлыг утга учир, зорилготой болгоно гэдэгт
Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт
Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт
Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт
Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт
Хүн төрөлхтөний төлөө зүтгэх ньамьдарлын хамгийн чухал үйлс мөн гэдэгт бид итгэдэг
Бизнес хамтын ажиллагаа: Олон улсын арга хэмжээ, сургалт хөтөлбөр, уулзалтанд оролцох, зохион байгуулах замаар гишүүд бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, олон улсын хэмжээнд мэдээллээ солилцох, хамтарсан бизнес эрхлэх, дэлхийн шилдэг аж ахуй нэгж, байгууллагад айлчилж туршлага солилцох боломжоор гишүүдээ хангах.
Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи, болон үндэсний байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан олон орны залуучуудтай нөхөрлөн, дэлхийн бус
ад орны соёл, зан заншилтай танилцахын зэрэгцээ далхий нийтийн тулгамдсан асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх гарц боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангах
Thursday, July 21, 2011
Хог хаяагүй нь буруутай гэж үү.
Sunday, June 19, 2011
Очир-Эрдэнээр дүүрэн талбай
Wednesday, June 15, 2011
Амжилтанд хүрэх нууц
Saturday, June 4, 2011
ХҮН ЧАНАР+БОЛОВСРОЛ=ЖИНХЭНЭ БОЛОВСРОЛ
- Эрхэм багш минь ээ, Би бээр бөөнөөр хорих лагераас амьд үлдэгсдийн нэг. Миний нүд ямар ч хүний харах ёсгүй зүйл буюу Эрдэмтэн, инженер нарын бүтээсэн хорт хийн зуух, эрдэмтэн эмч нарт хорлогдсон хүүхдүүдийг, өндөр чадвартай сувилагчидад алагдсан бяцхан жаалуудыг, дээд мэрэгжилтэй яргачдаар алуулсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг харсан юм. Ийм учраас би боловсролд итгэдэггүй. Ингээд та бүхнээс аминчлан хүсэх зүйл гэвэл, сурагчиддаа хүнлэг хүн болоход нь туслаач ээ. Та бүхний нөр их зүтгэл, хөдөлмөр тань мэдлэгтэй адгуус, чадалтай сэтгэл мэдрэлийн өвчтөн, боловсролтой алуурчид бий болоход зориулагдах ёсгүй. Уншиж, бичиж, тоо бодож сурах нь хэрэгтэй ч энэ бүх чадвар гагцхүү хүний сайн сайханы төлөө зориулагдах учиртай юм гэжээ.
Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам
Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл зари...
-
Франсис Фукуяма Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн 1989 онд “ The National Interest ” сэтгүүлд зориулан бичсэн “Түүхийн төгсгөл” гэдэг өгү...
-
Хүн ямар нэгэн зорилт тавьж зорилгоо хэрэгжүүлэхдээ янз бүрийн сайн муу үйлүүдийг хийдэг. Сайн муу үйлүүдийг тэр бүгдийг нэрлэнэ гэвэл тооч...
-
Хэзээ ч юм бэ энэ үгийг би багадаа л сонссон юм шиг. Учир нь би энэ үгийг аль хэдийнээс л мэддэг юм. Монголчууд байгаль дэлхийдээ хайртай...

