1. Сониуч зандаа хөтлөгд. Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй.
2. Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ юм. Та тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод үз дээ. Түүний үнэ цэнэ нь дугтуйн дээр наасан үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг.
3. Одоо цагт анхаарлаа хандуул. Ухаанаа төвлөрүүлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг юм шүү.
4. Төсөөлөл хамгийн хүчтэй. Төсөөлөл дотор бүгд бий. Энэ бол ирээдүйн одоо цаг юм. Төсөөлөл бол мэдлэгээс илүү чухал шүү. Оюун ухааны мөн чанар нь хэр их зүйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай төсөөлж чаддагаас л хамаарна.
5. Алдаа гарга. Алдаа гаргаж үзээгүй хүн бол хэзээ ч шинэ зүйл туршиж үзээгүй гэсэн үг. Алдаа гаргахаас хэзээ ч бүү ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бүтэлгүйтэл биш. Ямар нэгэн том амжилтанд хүрэхийн тулд хүмүүс доод тал нь гурван удаа алдаа гаргадаг гэнэ.
6. Өнөөдрөөр амьдар. Чиний ирээдүйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шүү дээ. Одоо цагийг өчигдөр юмуу маргаашаар сольж болохгүй.
7. Үнэ цэнийг бүтээ. Хичээл зүтгэл чинь амжилт авчирснаас үнэт зүйл үлдээх нь илүү чухал. Зөвхөн амжилт гаргахын төлөө цагаа бүү үр. Үүний оронд үнэт зүйл бүтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи үнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас чинь аяндаа хүрээд л ирнэ.
8. Өөр үр дүн үзнэ гэж бүү найд. Нэг зүйлийг дахин дахин хийж өөр өөр үр дүнд хүрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл. Чи нэг зүйлийг өдөр бүр хийснээр өөр үр дүнд хүрч чадахгүй.
9. Мэдлэг туршлагаар бий болдог. Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх үүсвэр нь туршлага л байдаг. Ямар нэгэн асуудлаар чи хэн нэгэнтэй ярилцаж болно л доо. Гэхдээ тэрхүү хэлэлцүүлэг нь зөвхөн онолын талын ойлголтыг л өгнө. Тухайн асуудлыг мэдье гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй.
10. Дүрмийг нь сур тэгээд илүү сайн тогло. Чи тоглоомын дүрмийг сурах хэрэгтэй. Бүх зүйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зүйл байна гээд төсөөлөе. Тэгвэл хамгийн эхний зүйл нь чи тоглох гэж байгаа тоглоомынхоо дүрмийг сайн сурах. Энэ нь хамгийн чухал. Дараа нь харин хэнээс ч илүү тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх.
No comments:
Post a Comment