Хүний хамгийн эхний сурах ёстой зүйл бол аливаа хүнийг өвтгөхгүй, гомдоохгүй, зовоохгүй, дээрэлхэхгүй, доромжлохгүй байхад суралцах явдал мөн. Товчоор хэлбэл аливаа хүнд бие болоод хэл, сэтгэл гурваараа гэм хор хүргэхгүй байх явдал билээ. Энэ бол хүний амьдарлын хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал зарчим. Барууны ухаантнууд үүнийг “өөртөө хүсдэггүй зүйлээ бусдад бүү хүс” гэж хэлсэн байдаг.
Гэвч зарим нэг хачин хүмүүс энэ орчлонд бас байх юм. Бусад хүн өөрийг нь гомдоох болон зовоох сэдэл, сэтгэлгүйгээр хэлсэн болон хийсэн үйлдэлд аль хэдийнээ гомдчихсон байдаг. Надад нэг ийм явдал тохиолдсон юм л даа.
Миний нэг танил ах байдаг юм. Түүний яахоо хаяг нь миний мэссенжир листэнд бүртгэлтэй байдаг байв.
Миний мэссенжир хаяг руу хүмүүс янз бүрийн л техт, мессеж илгээдэг юм. Жишээ нь: Алдар цуутай хүмүүсийн амьдралд хэрэг болж, ухаарал хайрлахуйц онч мэргэн үгс, онигоо, элдэв баярын мэндчилгээ, хандив өгөхийг хүссэн гуйлт шаардлага, заримдаа сурталчилгаа, өөр олон янз бүрийн л /мөнгө өсгөдөг тарни гэх мэт/ хэрэгтэй хэрэггүй URL-г спамддаг одоо ч тэр хэвээрээ л дээ. Би тэдгээрээс өөртөө таалагдсаныгаа copy хийгээд бусдад дамжуулдаг юм. Энэ бол миний нэг зуршил болсон зан байлаа.
Нэг удаа надад хотын утааг егөөдөж бичсэн шүлэг ирсэн юм. “Нүүрсний утаа боргилсон гэр хороололд төрсөн би Утаат гэр хорооллоо өлгий минь гэж боддог Хар утаа суунагласан гэр хорооллоо ширтээд Өтгөн утаат мананг нь сэтгэл бахдан харахад Үлээж байгаа утаа нь үнсээд ч байгаа юм шиг Өргөн утаат хөшиг нь илээд ч байгаа юм шиг Утаандаа угаартмаар болоход элэг, зүрх минь өвдөж Хорсож өвдсөндөө нулимс хоёр нүдийг минь бүрхдэг” гэсэн манай монголын алдарт шүлгийг гуйвуулан хотын маань утаа тортогтой байгаа байдлыг тун оновчтой егөөдсөн шүлэг ирдэг юм. Би бол уншаад инээд хүрсэн гэхдээ үнэхээр үнэн байдал учраас бас харамсмаар ч юм шиг нарийн шинжвэл бас улс төрийн агуулгатай гэж хэлж болохоор эрх мэдэлтнүүдэд, ард түмэнд ч үнэхээр бидний энэ асуудал хурцдаж байнаа гэдгийг уран сайхны аргаар ойлгуулах гэсэн оролдлого гэж дүгнэж болохоор. За даа ихэнхдээ эхлээд юуны урьд уншсан хүний инээд хүрмээр зүйл харин дараа нь бага зэргийн гуниг төрж магад.
За тэгээд надад үнэхээр таалагдсан тул би заншил ёсоороо листнийхээ бүх хүмүүст явуулж орхив. Тэр дороо л зарим хүмүүс нь инээдтэй зүйл явуулсанд талархлаа, үнэн үгтэй болж гэх мэтээр л над руу хариу бичицгээсэн юм мэдээж би шүлгийн автор биш ч гэсэн бусдад түүнийг түгээснийхээ шанд тиймэрхүү талархлын үгсийг хүлээж авах эрхтэй л дээ.
Хэдэн хоног өнгөрсний дараа тэр шүлэг миний ухаан санаанаас ор тас мартагдсан байх үед манай нөгөө ах над руу залгаж байна. Тэгснээ л мэндийн зөрөөгүй “багахан шиг доромжлоорой. Чи ахыгаа гэр хороололд амьдардгаар нь тэгж даапаалж байгаа хэрэг үү. Би чамд зөндөө л тус болж байсан байх ахаа энээ тэрээ гээд гуйгаад явж байсанаа санаарай. Би чамайг алсан ч чадна шүү намайг чадалгүй гэж бодож байна уу...” гэх мэтээр сүрдүүлсэн доромжилсон, үзэн ядаж гомдсон байдалтайгаар ярьж өглөө дөө. Би шууд шоконд оров. Намайг сүрдүүлж, үзэн ядсан үгсээ хэлж дууссаны дараагаар “үгүй та чинь юу яриад байгаа юм бэ?” гэж би огт юу ч ойлгоогүй учраас гайхсан байдалтайгаар эргүүлж асуулаа. “Чи намайг тэр шүлгээрээ гэр хороололд амьдардгаар минь доромжилсон байна” гэдэг байгаа. Яг тэр үед нөгөө шүлэг миний санаанд харван орж ирлээ. Энэ үед би бага зэрэг тайвшраад “үгүй ээ тэр чинь зүгээр л шүлэг түүнд таныг доромжилсон, гомдооё гэсэн ямарч санаа байхгүй, би бүх листнийхээ хүнд ...” гээд тайлбар тавих гэсэн боловч миний тайлбарыг олигтой сонссонгүй тэгэсгээд утсаа таслав. Би ч яахав дээ. Инээдтэй ч юм шиг, харамсмаар ч юм шиг ингээд нэг шүлэгнээс болж нэг танил ахтайгаа тангараг тасрана чинээ бодоогүй байсан юм. Тэгээд аргагүйн эрхэнд ахынхаа хаягыг листнээсээ хаслаа. Тэр ах руугаа дараа нь уур нь гарахаар залгаж учрыг тайлбарлаж өгнө гэж бодсон боловч утсаа аваагүй тэгээд л тэр чигээрээ өнгөрсөн юм. Одоо хүртэл надад гомдсоор л байгаа харин би түүнийг зөвөөр ойлгуулж тайлбарлаж өгч чадахгүй л байна.
Хамгийн гол нь хүн таныг гомдоох гээгүй байхад нь хүнд гомдоод байдаг юм биш биз. Ийм хүмүүс зөндөө байдаг юм. Энэ намайг үл тоолоо. Эсвэл дээрэлхлээ гэж боддог даанч нөгөө хүн нь тиймэрхүү сэтгэгдэл төрөхөөр үйлдэлийг огт “ТИЙМ муухай өөрийнх нь бодсон шиг сэтгэлгүйгээр” гаргасан байх нь элбэг. Бид аливаа зүйлсийг өөртөө төрсөн сэтгэгдлээр хүлээж авдаг. Харин бидний харилцагч нөгөө хүн бидэнд тийм сэтгэгдэл төрнө гэж огт бодоогүй байхад “бид гомдоод л өөрийгөө болоод өрөөлийг ч зовоогоод л байдаг” гэдгийг би энэ жишээгээр харуулах гэсэн юм.
Нөгөө талаас хичнээн хүн гомдоохгүй бас зовоохгүй байя гэвч зарим хүн бидэнд аль хэдийнээ ялих шалихгүй зүйлээс болж гомдчихсон л тууж явдаг. Хамгийн чухал нь хүнийг санаатайгаар зовоох, гомдоох хэрэггүй гэвч та өөрөө ч мэдэлгүй санамсаргүйгээр хүн гомдоочоод байдаг үүнийг харин яалтай билээ. Гэхдээ бас л ийм байдал гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй байхал даа.
Үүнээс үзэхэд хүнийг гомдоохгүй байх, зовоохгүй байх тухай асуудал дан ганц биднээс хамаардаг зүйл биш байх нь. Өөрөөр хэлбэл харилцагчаас минь бас хамаардаг байх нь. Харилцагч хүн маань хэтэрхий эмзэг “дотогшоогоо” хүн бол яг манай ах шиг л “хүн гомдоох гээгүй байхад гомдчихоод” байдаг. Хэрвээ та ийм хүний нэг бол юун түрүүн гомдохоо битгий яараарай. Энэ түүхийг хаяа ч гэсэн бодож байгаарай.
No comments:
Post a Comment