/Эхний хоёр хэсгийг урьд нийтэлсэн/
Гуравдугаар хэсэг: Зөв хооллолт чухал
Эм бол хоол байх ёстой. Хоол бол эм байх ёстой гэж эртний нэрт эмч Гиппократ хэлснийг одоо л нэг юм хүн төрөлхтөн ойлгож эхэлж байна. Зөв хооллолт бол эрүүл амьдарлын хамгийн чухал хэсэг юм.
Монголчууд эрт үеэс хооллох хоолоо зохицуулж идэх аугаа соёлтой байсан бөгөөд эрс тэс уур амьсгалтай учир өвөлдөө мах идэж харин зундаа цагаан идээгээр ходоод гэдсээ цагаашруулдаг ухаалаг хооллох соёлтой ард түмэн байж.
Харин өнөөгийн бид бол нохойноос өөрцгүй амьдрагчид аж.
Дандар маарамба сургахдаа”нохой шиг бүү амьдар” гээд харамсалтай нь ихэнх хүмүүс нохой шиг идэж, нохой шиг амьдарсаар үхдэг гэжээ.
Зөв хооллолтын хамгийн эхний зарчим бол: өглөөний хоолыг өөртөө
Өдрийн хоолыг найздаа
Оройн хоолыг дайсандаа гэх зарчим юм.
Бид энэ зарчмыг үл тоож өглөө өлөн хоосон гэрээсээ гарч харин орой бол цадталаа идэж өөрөө өөрсдөө өөрийн биедээ дайсагнадаг аж. Оройн 7 цагаас хойш идсэн хоол бол элэг, ходоод, гэдэс зэрэг дотор эрхтэнгүүдийн өвчлөх шалтгаан болдог. Буруу хооллолтоос болж хүний бие өвддөг ер үхэлийн дийлэнх шалтгаан нь буруу хооллолтоос үүсдэг байна.
Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор болдог учир үүнийг хооллох үедээ маш сайн баримтлавал зохино. Ямарч хоолыг сайн яаралгүй зажилж, буталж идэх нь эрүүл мэндэд гойд сайн.
Бүх эмийн эх бол ус ажээ. Тиймээс хүн өдөрт 2-2,5 л ус ууж байх ёстой аж. Өөрөөр хэлбэл шингэн зүйлсийг их хэрэглэх ёстой. Ус бага ууснаас болж бодисын солилцоо удааширч, цус өтгөрдөг байна. Энэ нь зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлнө.
Янз бүрийн антибиотик химийн гаралтай эмүүд нь биеийн эд эсийг өвчний эс адил хордуулан бидний эрүүл мэндийг улам дордуулж байдаг бөгөөд эм бол нэг ёсны хорыг хороор дарж буй үйл явц юм.
Тиймээс аль болох эмнээс татгалзах буюу юу юуны духанд хүрэлгүй эмийн сан руу гүйдэг муу зуршлаасаа татгалзах хэрэгтэй.
Бидний бие организм маань өөрийн биеэ хамгаалах хүчирхэг тогтолцоотой бөгөөд үүнийг дархлаа гэж бид нэрлэдэг.
Бид энэ дархлаагаа зөв зохистой хөдөлгөөн, эерэг сэтгэл санаа, зөв хооллолтоороо дэмжээд өгвөл бидний бие организм өвчлөхгүй байх өөрийн дотоод бололцоотой, өвчилсөн тохиолдолд ч бидний бие ямарч өвчнийг ялж чадахгүй байна гэж байхгүй юм.
Эмч нар болон эмнэлгүүд тэр бүр бидэнд энэ нарийн учрыг хэлж өгдөггүй надад заримдаа бүр хэлж өгөх сонирхолгүй байдаг шиг санагддаг. Нэг бол тэд өөрсдөө ч энэ учрыг мэддэггүй байх. Хэн мэдлээ.
Анагаах ухааны эм тариа, эмчилгээ нь өвчнийг түр эдгээхээс биш бүр эдгээж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өвчнийг л анагаахаас биш өвчин үүсэж буй шалтгааныг нь анагааж чаддаггүй ажээ. Харин өөрийнхөө өвчнийг бүр эмнэлэгт очих хүртлээ хүндрээгүй байгаа үед нь буюу харьцангуй гайгүй байгаа дээрээ хөдөлгөөн, сэтгэл санаа, хоол гураваар эмчилвэл эмчилгээ үр дүнтэй байх бөгөөд төгс эдгэрэх боломжтой байдаг. Нэг ёсондоо эмгүй эмчилгээ л гэсэн үг юм даа.
Анагаах ухаан бол арга талын ухаан юм. Түүний үндсэн зорилго нь өвчнийг эдгээх бөгөөд нэг ёсондоо өвчнийг эдгээж өвчтөнийг аврах талыг гол болгодог. Егөөдөж хэлбэл өвчнийг ердөө л түр зууртаа янз бүрийн үнэгэн /зальтай/ аргаар аргалаад байдаг.
Харин энэ ертөнтийн жам ёс нь арга билэг хосолж байж бүх юмс сая төгс төгөлдөр болдог байна. Тэгэхээр ананаах ухаан маань энэ арга талдаа хэтэрхий анхаараад билэг шинжээ орхигдуулаад байгаа хэрэг.
Тэр билэг шинж нь эрүүл амьдрахад зайлшгүй хэрэгтэй арга ухаан болох хөдөлгөөн, сэтгэл санаа, зөв хооллолтын нууцууд юм.
Цааш үндсэн асуудалдаа оръё.
Мөн хоол хүнс нь хоорондоо харшилдана. Жишээ нь:
Тарваганы махыг архитай хольж болохгүй харшилдана.
Чихэрлэг зүйлсийг махтай холихгүй гэдсэнд хор болно.
Ногоо идэж байх үед зөгийн бал идэхгүй мөн хор болно гэх мэтээр
Ер нь бол зөв хооллолт нь бүхэл бүтэн цогц мэдлэг учир би бүгдийг нь бичиж амжихгүй. Энэ талаар Б.Гэрэлмаа багшийн хоол ба сэтгэл номыг уншихыг зөвлөе.
Олон төрлийн хоолыг нэг дор хольж идэх нь ер нь биед хортой. Хэхэртлээ идэж болохгүй /ходоодоо дүүртэл/ Ялангуяа орой унтахдаа цадталаа идэж болохгүй. Цадталаа идэх нь элэг цөсөнд шууд муугаар нөлөөлдөг байна. Цөсний чулуутай болно яваандаа ходоодны шархтай болж тэр нь даажирч ходоодны хорт хавдар болно.
Замбараагүй идсэн, буруу хооллосон зэргээс болж хүний бие асар их бохирддог бөгөөд тэр бохирдлынх нь хамгийн бидэнд мэдэгдэхүйц шинж тэмдэг нь яр шарх гарах зэргээр мэдэгддэг. Гэвч яр шарх гарч эхлэх үе нь бидний бие организм маань гүн бохирдолд орсон үед илэрдэг шинж тэмдэг бөгөөд үүнээс өмнө бидний ихэнх эрхтэн маань өвчилчихсөн байдаг байна.
Тухайлбал бохирдлоос болж юуны түрүүнд бөөр өвдөнө. Бөөр бол цусан дахь бөөрөнд дарамт учруулж энэ байнгын дарамт нь бөөрийг өвчлөхөд хүргэдэг байна. Яг л ийм замаар зөвхөн цусны бохирдлоос болж олон төрлийн өвчин үүсдэг.
Зүрх судасны өвчний гол шалтгаан бол судасны нарийсал юм. Судасны нарийслыг бий болгогч нь өөх тос мөн. Мал, амьтны гаралтай махны өөх тос нь цусыг бохирдуулагч гол хүчин зүйл юм.
Өөх тос нь судасны хананд наалдаж судасны уян хатан байдлыг алдагдуулсаныг судасны хатуурал гэнэ. Өөх тосноос үүсэх хортой нөлөөтэй холистерин нь судасны хананд наалдсаар байгаад судсыг улам нарийсгах бөгөөд энэ нь даамжирч судасыг бөглөдөг. Энэ судас бөглөрөх үйл явцыг бид цус харвалт гэдгээр нь сайн мэддэг.
Судасны хана нарийссанаар цусны даралт байнга ихэсдэг болно. Зүрх байх ёстой хэмжээнээсээ илүү томорч үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ.
Бохирдолыг хоолоор цэвэршүүлэх бүрэн боломжтой. Аль болох махан хоолноос татгалзаж, сүү цагаан идээ, үр тарианы гаралтай болон буурцагт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоог түлхүү хэрэглэх шаардлагатай.
Дүпүтэй буюу шар буурцагны ургамлаар хийсэн хоол бүр сайн. Зарим хүмүүс шар буурцаг органик биш гэдэг. Бид хүнсний бүтээгдэхүүн авахдаа тухайн бүтээгдэхүүн генийн инженерчлэлд орсон эсэхийг нь мэдэж байж худалдаж авах хэрэгтэй. Зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авах хэрэггүй гэдэг үг дэндүү үнэн. Органик болон органик бус хүнсийг ялган салгаж аль болох органик хүнсэнд мөнгөө зарцуулах нь зөв. Энэ зөвлөмж ч гэсэн шар буурцагт нэгэн адил хамаатай.
Мах бол уураг юм. Уураг нь махнаас гадна ургамлын гаралтай хүнсэнд ялангуяа шар буурцагт ихээр агуулагддаг. Ямартайч мах замбараагүй хэрэглэхээ зогсоож ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэх нь зун цагт нэн тохиромжтой.
Зөв хооллолтын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол мацаг барих юм. Орчин үед 24 цаг юм идэхгүй байх нь сайн мацаг болно. Мацаг барихад бүх бие эрүүлжиж, хөнгөрдөг. Мацаг барина гэхээр гэнэт юм идэхгүй байх юм байна эсвэл хоолоо сойж өөрөө өөрийгөө зовоож дэглэх юм байна гэсэн сөрөг ойлголт түгээмэл байдаг бөгөөд үнэндээ тийм биш юм байна. Эхлээд 12 цаг юм идэхгүй байж ходоодоо суллаж сурна. Шууд юм идэхгүйгээр 24 цаг болно гэдэг бэрх тиймээс эхний ээлжинд зөөлөн мацаг барина. Жүүс уух, алим идэх, сүү уух зэргээр хоолноос 24 цаг ангид байж чадвал энэ нь зөөлөн мацаг болно. Яваандаа юуч идэхгүйгээр 24 цаг болдог болж мацаг барьж сурна. Мацагыг сард 2 удаа хийвэл үр дүнтэй.
Хүн эрт үедээ өвсөн тэжээлтэн байсан бөгөөд махан идэштэн байгаагүй байна. Энэ мэтээр эрүүл зөв хооллолтын талаар бичвэл бараг ном болохоор зүйл байна.
Бид эрүүл амьдрах арга ухаанд суралцах хэрэгтэй байна. ИОГ-ийн дасгал заадаг газар, бясалгал заадаг газар, зөв хооллолтын сургалтын газрууд манай хотод нэлээдгүй байна. Энэ газруудаар явахад миний хэрийн мэдлэгтэй болж амжина.
Ингэвэл эрүүл амьдрах төгс мэдлэгтэй боллоо л гэсэн үг. Эрүүл амьдрах бололцоо байна бүүр ямарч эмнэлэг, эмчилгээ, эм тангүйгээр шүү. Ингээд танд амжилт хүсье.
Баярлалаа,
ReplyDeleteИх сайн ойлгохын тулд дахин дахин уншиж, мөн хэрэгжүүлэхийн төлөө хичээнэ
Bayarlalaa. Mash ikh
ReplyDelete