Wednesday, November 30, 2011
Арван хар нүглийн тухай дэлгэрэнгүй тайлбар оршвой.
Friday, November 18, 2011
Өөрийгөө зодоод уйлуулчихбал өөрийгөө би дийлчихнэ
Үнэндээ өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол иймэрхүү ойлголт огт биш гэдгийг би 20 нас гарч байж л ойлгосон юм. Өөрийгөө ялан дийл гэдгийн утга учрыг бүрэн ойлгохын хамгийн эхний алхам бол өөрийгөө таньж мэдэх юм. Эртний Грекийн нэгэн сүмийн үүдэнд өөрийгөө таньж мэд гэж товойлгон сийлсэн байдаг байж. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдсэн хүн өөрийгөө ялан дийлэх боломжтой болох юм. Би хэн бэ? Надад ямар ямар сайн болоод муу чанарууд байгаа вэ? Уурын мунхаг, хүсэл тачаалаа би хянаж чадах уу? Өөрийнхөө залхуу хойрго, санаачлага идэвхгүй, аймхай хулчгар зангаа би мэдэрч чаддаг уу? Сэтгэлээр унаж гуниж гутрах үеээ би мэдэж чаддаг уу гэх мэт олон асуултанд өөрийгөө таньж мэдсэн хүн төвөггүй хариулж чаддаг.
Энэ түвшинд хүрсэн хүн сая өөрийгөө ялан дийлэх бололцоотой болно. Би сайн хүн юм уу муу хүн юм уу? Тийм бол би өөрийн сайн чанаруудаа яаж илүү хүчирхэг болгох вэ? Эсрэгээрээ муу чанаруудаа хэрхэн үгүй хийж багасгах вэ? Уур мунхаг, хүсэл тачаалаа хэрхэн яаж ялан дийлэх вэ? Өөрийнхөө залхуу, идэвх санаачлагагүй, хулчгар зан араншиндаа би дийлдэхгүй байж сурсан уу? Сэтгэлээр унах, гутрах үеээ би мэдэрч таньж түүнээсээ яаж гарах улмаар яаж үүнээс сэргийлэхээ мэддэг тэр мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг болсон уу гэх мэт асуултанд төвөггүй хариулж чаддаг болсон хүн өөрийгөө ялан дийлж эхэлдэг. Аливаа зүйлийг мэдэх нэг хэрэг, мэдсэн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлнэ гэдэг бол өөр хэрэг. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол хялбарчилбал ийм л ойлголт.
Жишээ авъя: Архи бол эрүүл мэндэд муу, ер нь бол сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж ярьдаг муулдаг. Гэвч түүнийг хүмүүс хэрэглэсээр уусаар л байдаг. Архийг уусан, уудаг хүмүүс мэдээж өөрсдийгөө зөвтгөх өч төчнөөн шалтгаан хэлнэ. Архи бол идээний дээж, монголчууд архийг хүндлэн дээдэлж хүндтэй хүндээ өгдөг байсан, тохируулж хэрэглэх хэрэгтэй гэх мэтээр ... өөрсдийгөө түмэн янзаар зөвтгөж байдаг. /Дашрамд хэлэхэд өдөрт 30 гр архи уух нь л зохистой хэрэглээ харин түүнээс хэтрүүлэн хэрэглэсэн ямарч тохиолдолд архи хортой болдог тухай би Эрүүл мэндийн нэгэн сэтгүүлээс уншсан гэдгээ дуулгая/
Ямарч нөхцөлд архи уудаггүй үгүй ядахад өдөрт 30 граммаас хэтрүүлдэггүй хүнийг би өөрийгөө ялсан хүн гэж хэлнэ. Нэг тиймэрхүү зүйлийг л өөрийгөө ялан дийлэх гээд байгаа юм даа. Энэ бол энгийн нэг л жишээ. Мэдээж залхуу зан, атаач, худалч, хулгайч гэх мэт төрөл бүрийн олон муу чанаруудаа таньж мэдээд түүнийгээ дахин гаргахгүй байж чадсан бүх л тохиолдлыг өөрийгөө ялж дийлсэн гэж хэлнэ.
Хөгжилтэйгээр зүйрлүүлж хэлэх юм бол өөрийгөө таньж мэднэ гэдэг нь нэгдүгээр ангиа төгсөхтэй адил зүйл харин өөрийгөө ялан дийлж сурвал хоёрдугаар ангиа төгслөө гэсэн үг. Анги дэвшүүлэх шалгалтыг амьдрал өөрөө авна. Шалгалтанд та хэнээс ч хуулах бололцоогүй дан ганц өөрийн сурсан мэдсэнээрээ л шалгалт өгдөг. Зарим нь амьдарлаа дуустал нэгдүгээр ангид сурдаг боловч түүнийгээ ч төгсөж чадалгүйгээр бурханы орон руугаа явдаг гэдэг. Хэн ч хэзээ ч шууд л хоёрдугаар ангид элсэн ордоггүй тэгэхээр өөрийгөө таньж мэдэж өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь нэг нь нөгөөгүйгээрээ байх бололцоогүй нэгэн цулын хоёр бүрэлдэхүүн юм.
Их эзэн Хаан Чингэс маань "Эхлээд биеэ зас дараа нь гэрээ зас, түүний дараа төр улсаа зас" гэж сургасан байдаг. Би бодохдоо "биеэ зас" гэдэг сургаалиараа дамжуулан үр хойчдоо эхлээд өөрсдийгөө таньж мэдэж, өөрсдийгөө ялан дийлж сур гэж гэрээсэлсэн юм болов уу гэж боддог юм. Үүнийг мэргэн уншигч та гэгээн оюундаа тунгаан бодно биз ээ.
Жич: Энэ бичлэгийн маань жинхэнэ нэр нь түрүүний нийтлэлийн төгсгөлд амласан ёсоор "Өөрийгөө ялан дийл" гэдэг нэртэй боловч илүү сонирхолтойг нь бодож дээрх нэрийг өгөв.
Thursday, August 25, 2011
Сонгох уу? Олох уу?
Хүмүүс сонголтын тухай их ярьдаг. 10 жилийн хүүхдүүд ямар мэргэжил сонгох вэ? Ганц бие хүмүүс ханиа хэрхэн сонгох вэ? Улс төрийн сонгууль болоход сонгогчид аль намыг сонгох вэ? гэх мэтээр түмэн янзын сонголтын тухай асуултын зөв хариултыг хайцгааж байдаг. Тэгээд ямар нэгэн сонголт хийдэг. Зөв сонголт хийх тухай эх адаггүй яриа үүнээс улбаалан хөвөрдөг. Зарим нэг нь нөгөөдөө зөв сонголт хэрхэн хийх тухай ярьж өгч байхыг та харсан л биз. Би ч хүмүүстэй энэ талаар ярилцдаг. Гэвч сонголт гэгч маань дэндүү өрөөсгөл ойлголтыг хүмүүст өгөөд байгааг зарим хүмүүс анзаарахгүй байна. Сонголтын тухай ойлголт эдийн засгийн ухаанд их хэрэглэгддэг. Манайхан орчуулахдаа дан ганц сонгох гэдэг утгаар нь хадмалдаж орчуулсанаас болсон уу ямартайч ихэнх хүмүүс энэ утгаар нь голдуу ойлгож хэрэглээд байх шиг. Мэдүүштэй нь сонгох гэдэг энэ үг зөв олох гэдэг утгийг давхар агуулдаг юм. Миний хувьд олох гэдэг утга дээр нь илүү төвлөрөх нь зөв гэж боддог. Жишээ нь: Олон хүүхдүүд мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? гэдэг. Хүн гэгч амьтан бүхнийг хийх чадвартай төрдөггүй юм. Ухаандаа бүгд дуу дуулах авъяастай төрөхгүй буюу арилгасан сонгино шиг бүгд адилхан чадвар, биеийн өндөр, үсний өнгөтэй байдаггүй учир нь хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль ямарваа зүйлийг бүтээхдээ хэзээ ч дахин давдагдашгүй байх цор ганц хувийг л бүтээдэг.
Тэгэхээр бүх мэргэжил хүн бүрт таарч тохирно гэж үгүй дуучин хүн дуу дуулах авъяастай байж гэмээнэ сая жинхэнэ дуучин болно. Төрөлхийн л инженерийн ур чадвар өөрт нь заяагдсан байж гэмээнэ нь сая бусдаас сайн инженер болно. Нэг түгээмэл асуулт байдаг аугаа хүнийг бий болгодог уу эсвэл аугаа хүн байгалиас өөрөө төрдөг үү гэсэн асуулт. Би бол энэ асуултанд аугаа хүн төрдөг бас түүнийг бүтээдэг гэж хариулна. Хулганад нэг кило ачаа зүүгээд үзвэл хөдлөхгүй сарвагнаад л байх болов уу. Харин Зараа бол дажгүй яваад байж мэднэ. Сарлаг бол нэг кило ачааг байгаа үгүйг нь мэдэхгүй шахам л явна. Нэг номон дээр нэг залуу ингэж бичсэн байж билээ. "Би байдаг бүх хүч чадал, ухаан бодлоо дайчлан бүхэл бүтэн таван цаг бодож байж нэг бодлогын хариуг гаргаж байхад миний өрсөлдөгч ердөө л хагас цагийн дотор нөгөө бодлогын хариултыг гаргачиж билээ. Тэр үед л би математикт хол явахгүй юм байна гэдгээ ойлгож билээ гэж дурссан байдаг" Яг үүний нэгэн адилаар та өөртөө тохирох мэргэжил, ажил, хань ижил бас улс орноо хөгжүүлж чадах бодлогыг "олох" учиртай. Олох гэдэг үгийг би маш их онцолж байгааг та анзаарч байгаа үнэндээ ихэнх хүн ямарваа нэг сонголт хийх гэж байгаа юм шигээр сэтгэдэг. Харин эсрэгээрээ ямар нэгэн маш чухал зүйл олох гэж байгаа юм шигээр сэтгэдэггүй. Яг л дэлгүүрийн лангуун дээр ирээд бүх гутал өөрт нь таарах юм шиг л аяглана. Тэгээд илүү гоё харагдсаныг нь ч юм уу за нэг тиймэрхүү "шинж чанар" дээр нь үндэслэж байгаад сонголт хийх тухай бодоцгоодог. Дэлгүүрээс өөртөө хувцас авах гэж байгаа үед ингэж бодох нь зүй ёсных байх харин өөрийнхөө цаашдын амьдрал хувь заяатай холбоотой асуудалд ингэж хандаж болох уу. Үгүй дээ тийм биш ялангуяа амьдарлынхаа хувь заяатай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа бол та хэзээ ч ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Та бол цор ганц бөгөөд танд тохирох мөн л цор ганц зүйл бий. Тэр нь юу ч байж болно мэргэжил, хань ижил гэх мэт. Зөвхөн өөртөө тохирох эдгээр зүйлсээ та олох ёстой болохоос дэлгүүрт байгаа юм шигээр дуртайгаа авна эсвэл хамгийн сайныг нь сонгоно гэдэг ч юм уу тухайн үед таалагдаж байснаар нь ямар нэгэн сонголт хийчихвэл та алдаа гаргах магадлалтай. Бүр маш өндөр магадлалтай гэж би хэлмээр байна.
Хичээл зүтгэл бол хүний амжилтын үндэс гэдэг нь маргаангүй. Үүн дээр төрөлхийн авъяас чадварыг нэмбэл ямарч хүн аугаа хүн болно. Өөрийгөө таньж мэд гэж эртний Грекийн нэг сүмэн дээр бичсэн байдаг байж. Энэ үг одоо хүртэл үнэ цэнээ алдсангүй нэлээн дээхэн хөгжмийн зохиолч Жанцаноров гуайн ярилцлагыг сонсож байхад Жанцанноров гуай "Би бол өөрийгөө олсон хүн" гэж билээ. Өөрийгөө олсон хүн гэдэг бол өөрийгөө мэдсэн таньсан хүн юм. Манай их эзэн Чингэс хаан үр хойчдоо гэрээслэхдээ "Биеэ зас" гэж хэлж. Энэ үгний далд нэг утга нь өөрийгөө ол гэсэн утгатай юм болов уу гэж би боддог. Бидэнд сонгохоос илүүтэйгээр олох зүйл маш их бий. Тийм учраас би амьдрал бол сонголт биш харин ололт гэж боддог. Хэрвээ Эйнштэйн амьд байсан бол "Миний амьдрал, амжилт бол цагаа олсон маш олон зөв "ОЛ-ОЛ-Т"-ууд мөн. Ээдээ хүүхдүүд минь сонгохоосоо илүү олох нь л чухал юм шүү" гэж хэлэх байсан байхаа. Хамгийн наад зах нь өөрсдийгөө олох ёстой шиг.
Хамгийн сүүлчийн өгүүлбэр буюу асуулт. Та одоо сонгомоор байна уу? Олмоор байна уу?
/Өөрийгөө ялан дийл. гэдэг үг ямар учиртай үг болохыг одоо л ойлгож байна./ дараагийн нийтлэлд ...
Wednesday, August 24, 2011
Оюутны эссэ
Wednesday, August 17, 2011
Энэрэн нигүүлсэх нинжин сэтгэл гээч чинь ямар тустай юм бэ?
"Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлгүй байдаг нь энэ орчлонд муу муухай зүйлс оршин байдагийн үндэс юм" Будда.
Би саяхан нэг кино үзлээ. Тэр кинон дээр алтан гарт Санка хочтой нэгэн хулгайч бүсгүйгийн тухай гардаг. Үйл явдал нь 19-р зууны сүүл орчимд болно. Тэр бүсгүй 2 хүүхэдтэй. Туйлын ядуу амьдралтай еврей бүсгүй боловч тун ухаалаг. Олон удаагийн хулгайн үйлдэл, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг үндэслэсэн гэх мэт өөрийнх нь үйлдсэн гэмт үйлдэлүүдийнх нь төлөө түүнд ял тулгадаг. Тэр шүүх хурал дээр өөрөө өөрийгөө өмгөөлдөг юм. Тэр бүсгүйн дүрд тоглосон жүжигчин бүсгүй тун чадварлаг дүрээ бүтээж байсан шүү.
Тэр шүүх хурал дээр ингэж хэлдэг юм. Нэг иймэрхүү маягаар сийрүүлэе. "Би хоёр хүүхэддээ маш их хайртай. Бүүр маш их, хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд би хулгай хийж эхэлсэн. Би ердөө л амьдрахын тулд энэ ажлыг /хулгай/ хийдэг. Бүх хүмүүс амьд байхын тулд, цаашилбал аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахын тулд л ямар нэгэн юм хийдэг шүү дээ. Би ердөө ажлаа л хийсэн тийм учраас би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Намайг ядарч туйлдаж, өлбөрч үхэхээс наагуур гуйлга гуйж, бусдын гарыг царайчилж явахад энд сууж байгаа эрхмүүдээс нэг нь ч ганц ч болтугай рубль надад өгөөгүй юм шүү" гэж хэлдэг юм. Шүүх хурлын танхимд тэр хотдоо л баян тансагт тооцогдох хүмүүс байсан ба тэд бүгд Санкагийн хохирогчид болцгоосон байв. Тэдний дотор Санкагийн төрсөн эгч нь гэх нэгэн баян авгай улаан цайм дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөөд зогсож байдаг байгаа. Санка тэднээс гуйж авах гээд болоогүй учир гуядаад /хулгайлаад/ авчихсан хэрэг.
Энэ дүр зургийг хараад бурхан Будда-гийн "Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлгүй байдаг нь энэ орчлонд муу муухай зүйлс оршин байдагийн үндэс юм" гэж хэлсэн үгийнх нь утгийг ойлгох шиг болсон. Та жаахан бодоод үзээрэй л дээ.
Thursday, August 4, 2011
Эйнштэйны амьдарлын 10 зарчим /Залуу хүмүүст маш хэрэгтэй сургааль/
Tuesday, August 2, 2011
Тодорхойгүй байдлаас тодорхойд
Тодорхойгүй байдал ямагт бэрхшээл учируулдаг. Гэвч жинхэнэ удирдагч хэзээ ч үүнийг бэрхшээл гэж үздэггүй. Учир нь бүх юм тодорхойгүүгээс тодорхой болдог. Зорилго чинь харин тэр тодорхойгүй асуудлын чинь цаана байх ёстой. Зорилгодоо хүрэх хүсэл хэдий чинээ их байна төдий чинь ээ зам чинь тодорхой болно. Тиймээс та зоригтой урагшил.
Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам
Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл зари...
-
Франсис Фукуяма Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн 1989 онд “ The National Interest ” сэтгүүлд зориулан бичсэн “Түүхийн төгсгөл” гэдэг өгү...
-
Хүн ямар нэгэн зорилт тавьж зорилгоо хэрэгжүүлэхдээ янз бүрийн сайн муу үйлүүдийг хийдэг. Сайн муу үйлүүдийг тэр бүгдийг нэрлэнэ гэвэл тооч...
-
Хэзээ ч юм бэ энэ үгийг би багадаа л сонссон юм шиг. Учир нь би энэ үгийг аль хэдийнээс л мэддэг юм. Монголчууд байгаль дэлхийдээ хайртай...
