Бурхан Будда-гийн сургааль, үзэл санааг ойлгохыг хичээж оролдож л байна. Тэр нэгэнтээ миний үзэл санаа 2500 жилийн дараа миний номлосноос өөр болж хүмүүс ойлгохгүйгээсээ болж үзэл санааг минь үл тоох болно гэж хэлж байсан гэдэг. Түүний нэг үгнээс ишлэе.
"Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлгүй байдаг нь энэ орчлонд муу муухай зүйлс оршин байдагийн үндэс юм" Будда.
Би саяхан нэг кино үзлээ. Тэр кинон дээр алтан гарт Санка хочтой нэгэн хулгайч бүсгүйгийн тухай гардаг. Үйл явдал нь 19-р зууны сүүл орчимд болно. Тэр бүсгүй 2 хүүхэдтэй. Туйлын ядуу амьдралтай еврей бүсгүй боловч тун ухаалаг. Олон удаагийн хулгайн үйлдэл, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг үндэслэсэн гэх мэт өөрийнх нь үйлдсэн гэмт үйлдэлүүдийнх нь төлөө түүнд ял тулгадаг. Тэр шүүх хурал дээр өөрөө өөрийгөө өмгөөлдөг юм. Тэр бүсгүйн дүрд тоглосон жүжигчин бүсгүй тун чадварлаг дүрээ бүтээж байсан шүү.
Тэр шүүх хурал дээр ингэж хэлдэг юм. Нэг иймэрхүү маягаар сийрүүлэе. "Би хоёр хүүхэддээ маш их хайртай. Бүүр маш их, хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд би хулгай хийж эхэлсэн. Би ердөө л амьдрахын тулд энэ ажлыг /хулгай/ хийдэг. Бүх хүмүүс амьд байхын тулд, цаашилбал аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахын тулд л ямар нэгэн юм хийдэг шүү дээ. Би ердөө ажлаа л хийсэн тийм учраас би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Намайг ядарч туйлдаж, өлбөрч үхэхээс наагуур гуйлга гуйж, бусдын гарыг царайчилж явахад энд сууж байгаа эрхмүүдээс нэг нь ч ганц ч болтугай рубль надад өгөөгүй юм шүү" гэж хэлдэг юм. Шүүх хурлын танхимд тэр хотдоо л баян тансагт тооцогдох хүмүүс байсан ба тэд бүгд Санкагийн хохирогчид болцгоосон байв. Тэдний дотор Санкагийн төрсөн эгч нь гэх нэгэн баян авгай улаан цайм дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөөд зогсож байдаг байгаа. Санка тэднээс гуйж авах гээд болоогүй учир гуядаад /хулгайлаад/ авчихсан хэрэг.
Энэ дүр зургийг хараад бурхан Будда-гийн "Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлгүй байдаг нь энэ орчлонд муу муухай зүйлс оршин байдагийн үндэс юм" гэж хэлсэн үгийнх нь утгийг ойлгох шиг болсон. Та жаахан бодоод үзээрэй л дээ.

No comments:
Post a Comment