Thursday, July 23, 2015

Амжилттай яваа хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 9 дадал

Таны унтахаасаа өмнө хийсэн зүйл маргааш өдрийн тань эрч хүч, зан араншинд чухал нөлөөтэй байдгийг та мэдэх үү? Мэдээж хэрэг хэдэн цаг унтсан нь ч нөлөөлнө л дөө. Амжилттай яваа хүмүүс бие, сэтгэлийн эрүүл мэнд нь хангалттай унтахтай шууд холбоотойг сайн ойлгосон улс байдаг. Ихэнхи амжилттай яваа хүмүүс унтахаасаа өмнө унших дадлыг өөртөө бий болгосон байдаг ажээ. 

1. Унших Хамгийн амжилттай хүмүүс унтахаасаа өмнө ном уншдагийг судалж мэджээ. Олон улсын хэмжээний илтгэгч, “You can’t be serious!, Putting humor to work” номын зохиогч Michael Kerr “Би унтахаасаа өмнө ном уншдаг захирлуудыг мэднэ. Тэд зөвхөн бизнесийн урам өгсөн номыг уншаад зогсохгүй, бүтээлч байдал, хүсэл сонирхолыг нь нэмэгдүүлэхэд туслах номуудыг тогтмол уншдаг. Мөн зарим захирлууд унтахаасаа өмнө уран зөгнөлт ном уншиж, Reddit, Twitter зэргийг ухдаг” гэсэн юм.
 2. Тэд жагсаалт гаргадаг “Сайхан унтахын тулд бодож төлөвлөсөн бүх зүйлээ жагсаах нь чухал” гэж Kerr мөн хэлжээ. 
3. Тэд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөдөг Байгууллагын сэтгэл судлаач, “The You Plan” номын зохиогч Michael Woodward-ын хэлж байгаагаар хамтрагчидтайгаа ярьж, хүүхдүүдтэйгээ инээлдэн, нохойтойгоо цагийг хөгжилтэйгээр өнгөрүүлэх нь үнэхээрийн тустай ажээ. “What the most successful people do befor breakfast” номын зохиогч Laura Vanderkam “өөрийн эхнэр юмуу нөхөртэйгээ хамт орондоо орсноор тухайн өдрийнхөө зүйлсийг ярилцаж чадна. Ингэснээр та хоёр улам нэгдэх болно” гэсэн байна. 
4. Тэд нөлөөлдөг Зарим амжилттай яваа хүмүүс орондоо ороод бүхнийг эргэцүүлэн бодож, тухайн өдөрт болсон 3 зүйлдээ талархал бичдэг ажээ. Иймэрхүү “талархалын жагсаалт”-тай байх нь тухайн хүнийг урамшуулан, урагшлахад нь тусладаг байна. 
5. Бясалгал Тэд унтахаасаа өмнө 10 минут бясалгал хийдэг. Нью-Йоркт ажилладаг нэгэн захирлын хэлснээр “Бясалгал хийснээр бие, сэтгэл нэгэн зэрэг амардаг” ажээ. 
6. Нойроо төлөвлөдөг “Сүүлийн үед олон бизнесмен, ажлын хэнээтнүүд нойрны дутмагшилтай болжээ. Үүнийг давах энгийн арга бол тогтмол цагт орондоо орох юм” гэж Kerr тайлбарласан байна. 
7. Ажлаасаа өөрийгөө тусгаарлаж чаддаг Амжилттай яваа хүмүүс унтахынхаа өмнө ажилтай холбоотой дуудлага хийж, и-мэйлээ шалгадаггүй. 
8. Тэд өөдрөг сэтгэлтэйгээр унтдаг Өнөөдрийн болсон таагүй зүйлийг өөрөөр байлгаж болох байсан гэж бодох мэдээж хэрэг амархан. Таагүй зүйл өнөөдөр тохиолдсон ч байсан тоолгүйгээр маргааш гэгээлэг өдөр болно гэсэн бодолтойгоор орондоо орох нь тайван унтахад тань туслана. Тухайн өдөр тохиолдсон муу зүйл дээрээ төвлөрөөд байлгүй эерэг зүйл болсон бол түүнийгээ тэмдэглэн инээмсэглэх нь зүйтэй. 
9. Маргаашийнхаа амжилтыг төсөөлөн боддог “Амжилттай яваа ихэнх хүмүүс маргааш амжилттай өдөр болох болно гэж сайн талаас нь төсөөлөн боддог” гэж “Tame your terrible office tyrant: How to manage childish boss behavior and thrive in your job” номын зохиогч Lynn Taylor хэлсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/92565/ © XopoM News

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...