1. Хичнээн бүтэлгүйтсэн ч, хэзээ ч битгий бууж өг
Жак Ма-гийн байгуулсан интернэт худалдааны Алибаба компанийг хүн болгон л мэддэг. Гэхдээ Алибаба-г эхлэхээс өмнө ChinaPages-г эхлүүлсэн ч амжилт олоогүйг, мөн хайлтын системийн зах зээлд хүч үзсэн ч бүтэлгүйтсэнийг тэр бүр мэддэггүй.
Хэлэх гэж байгаа санаа бол ямар ч амжилттай хүн, компани бүтэлгүйтэх тохиолдол байдаг. Жак Ма коллежийн элсэлтийн шалгалтанд хоёр ч удаа тэнцээгүйг мэдэх үү? Хэрвээ стартап эхлүүлж байгаа бол бүтэлгүйтэх тохиолдол гарна. Харин урт хугацаанд амжилт олохыг хүсэж байгаа бол Жак Ма шиг мөрөөдөл биелдэг гэдэгт итгэх хэрэгтэй.
2. Зун болж байхад өвөлд бэлтгэ
2000 онд Алибаба-д санхүүжилт хэрэггүй байсан. Хэдийгээр дот-комын хямрал эхэлж байсан ч Жак Ма компаниа хамгаалахын тулд Японы Софтбанкнаас хөрөнгө оруулалт татсан. Хэдхэн сарын дараа дот-комын хямрал улам гүнзгийрч, стартап-уудад хөрөнгө оруулалт зогссон. Хэрвээ Жак Ма нэмэлт хөрөнгө оруулалт татаж чадаагүй байсан бол Алибаба дот-комын хямралыг давахгүй байх байсан.
Мэдээж стартап компаниуд хаа хамаагүй хөрөнгө оруулалт татах ёсгүй ч, зах зээл хаашаа эргэхийг сайн судалж, үргэлж өөрчлөлтөнд бэлэн байх ёстой.
3. Өрсөлдөгчийнхөө давуу талыг сул тал болго
Алибаба болон Таобао анх eBay-тэй өрсөлдөж эхлэх үед маркетингт зарцуулж буй доллараараа хэзээ ч өрсөлдөж чадахгүй гэдэг нь тодорхой байсан. Харин eBay-г PR-ийн үгэн тоглоомонд оруулснаараа, eBay-гийн нөөцийг ашиглаж үнэгүй маркетинг хийлгүүлж чадсан. Алибаба болон Таобао-г eBay ярих болгонд Алибаба, Таобао-г хүмүүс мэддэг болж эхэлсэн.
Хэрвээ таны бүтээгдэхүүн өрсөлдөгчөөсөө муу байвал ингэж маркетинг хийх нь тохиромжгүй. Гэтэл тухайн үед Алибаба сайн бүтээгдэхүүнтэй, жижигхэн, хүмүүст танигдаагүй компани байсан болохоор хэвлэлд муугаар бичүүлнэ гэдэг асуудал биш байсан. Хэрвээ танай компанийг өрсөлдөгч компани чинь яаж бут цохих талаар олон нийтэд яриад эхэлбэл энэ нь танай компанид ашигтайгаар эргэж болдог тохиолдлын нэг нь энэ юм.
4. Мундаг CV-тэй хүмүүсийг цуглуулахаас илүү хүчирхэг багийг бий болго
Жак Ма “Алибаба-г тийм ч ухаантай хүмүүс үүсгэн байгуулсан” гэж хэлдэггүй. Жак Ма өөрөө тухайн үед бизнесийн талаар ямар ч ойлголтгүй англи хэлний багш байсан. Алибаба-г хамтран үүсгэн байгуулсан хүмүүсийн дийлэнх нь бизнесийн туршлагагүй байсан. Эхэн үедээ Жак Ма мундаг сургууль төгссөн, мундаг CV-тэй менежерүүдийг ажилд авч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр тэд цаасан дээр мундаг харагддаг ч, нэг баг болж хоорондоо хамтран ажиллаж чадаагүй. Харин Алибаба хүндрэлтэй тулгарахад тэднийг ажлаас нь халаад анх Алибабаг үүсгэн байгуулалцсан хэдхэн хүмүүс ажиллаад үлдэх үед байдал буцаад сайжирч эхэлсэн.
Стартап компаниуд хүн ажилд авахдаа, тухайн хүнийг тухайн компанийн соёлд нийцэх үгүйг сайн санах ёстой.
5. Амжилтаа хуваалц
Бүх л стартап компаниуд шиг Алибаба мөн л жижгээс эхэлсэн. 2007 онд олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжих үед, тэд бүх ажилчдаа нэг өрөөнд багтахаар том оффис түрээсэлсэн. Жак Маг хүмүүс өглөгч гэж ярьдаг ч, тэрээр компанийнхаа хувийг эзэмшдэг хүмүүс илүү шаргуу ажилдагийг мэддэг байсан юм. Компани ашигтай ажиллавал хүн болгон баяжих боломжтой учраас бүгд маш шаргуу ажилладаг. Ажилчиддаа компанийнхаа хувийг өгснөөр хэзээ ч алдахгүй. Энэ нь нөгөө талаар бага цалинтай, уртасгасан цагаар ажиллахад нь сайнаар нөлөөлдөг.
Эх сурвалж: techinasia
No comments:
Post a Comment