Saturday, July 25, 2015

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим1. Сэтгэлийн их тэнхээтэй яв
2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Friday, July 24, 2015

Хүүхдүүдээ хэрхэн манлайлагч болгон өсгөх вэ?

Хүүхдүүдээ хэрхэн манлайлагч болгон өсгөх вэ?

Бид бүгдээрээ л хүүхдүүдээ манлайлагч, удирдагч нэгэн болгохыг хүсдэг.
Эр зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, чигч шударга нэгэн болоосой хэмээн хүсдэг. Үйлдэл нь бусдад урам зориг өгч, хэзээ ч төсөөлж байгаагүй гайхалтай зүйлст хүрээсэй хэмээн бид мөрөөддөг.
Харин тэднийг манлайлалд хүргэх зам нь эцэг эх, асран хамгаалагчид бидний л гарт байдаг.
Энэ хязгааргүй өрсөлдөөнт дэлхий ертөнцөд өөрийгөө болон бусдыг удирдан чиглүүлэх чадвартай нэгэн болох уу, эсвэл нийгэмд өөрсдийгөө боол зарц мэтээр харах сөрөг бодлын хохирогчид болох уу - Энэ бүхэн биднээс л шалтгаална.
Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг маш том хариуцлага.
Доор дурдсан 8 зөвлөгөөнд төвлөрөн өдөр бүр хэрэгжүүлбэл, хүүхдэдээ, мөн өөртөө манлайллын ур чадварыг төлөвшүүлж чадна:
1.Сэтгэл зүйн чадамж (EQ) –ийг нь хөгжүүл
Сэтгэл зүйн чадамж гэдэг нь бид бүгдийн дотор орших биет бус зүйл юм. Энэ нь бидний биеэ авч явах хэм хэмжээг удирдан, тулгарсан төвөгтэй асуудлуудыг даван туулах, эерэг үр дүнд хүрэхийн тулд бие даан шийдвэр гаргах чадварт нөлөөлж байдаг.
Сэтгэл зүйн чадамжийн талаар хүүхдүүд эцэг эхээсээ суралцдаг нь илэрхий. Эцэг эхээ өдөр болгон харж, зан авир, үйлдэл, шинж чанарыг нь яг л далайн хөвөн мэт өөртөө шингээн авч байдаг.
Сэтгэл зүйн чадамж гэдэг ойлголтыг манлайллын байр сууринаас харвал, амжилтанд хүрэх хамгийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг болдог. TalentSmart компаниас 1 сая гаруй хүмүүсийн дунд судалгаа явуулахад, манлайлагчийн ажлын гүйцэтгэлийн 58% нь сэтгэл зүйн чадамжаас хамаардаг болохыг олж тогтоосон байна. Мөн маш амжилттай яваа манлайлагчдын 90% нь сэтгэл зүйн чадамж (EQ) өндөртэй байдаг нь илэрчээ.
Ихэнх хүмүүс сэтгэл зүйн чадамжаа хөгжүүлэх тал дээр маш бага зүйлийг хийдэг. Бидний судалгаанд оролцсон хүмүүсийн дөнгөж 36% нь л сэтгэл хөдлөлөө танин мэдэх, удирдах чадвартай нь тогтоогдсон. Сэтгэл зүйн чадамжаа өндөр түвшинд хөгжүүлж чадсан хүүхдүүд тухайн чадвараа насанд хүртлээ байнга өнгөлөн зүлгэснээр амьдралд манлайлах боломжоор илүү байдаг байна.
2.Зөвхөн амжилтын төлөө улайрагч нэгэн болгож болохгүй
Эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйд маш өндөр амжилтанд хүрээсэй гэж хүссэндээ, үргэлж л амжилт, үр дүнг тэднээс нэхэн шаарддаг. Хэзээ ч ялагдахгүй дандаа ялаад сурчихвал, хүүхдэд тодорхой хэмжээгээр муу нөлөөтэйг мартаж болохгүй. Ялангуяа удирдагч, манлайлагч болох гэж байгаа хүн зөвхөн хувийн амжилтандаа төвлөрөөд сурчихвал багаа амжилтанд хүргэх хэцүү.
Энгийнээр хэлэхэд, шилдэг манлайлагчид ганцаараа бүгдийг хийж чадахгүй гэдгээ мэддэг учраас хамгийн агуу, гайхалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байдаг. Амжилтанд шунаж, дулдуйдсан хүүхдүүд зөвхөн шагнал, хэзээ ч бүрэн ойлгогдохгүй үр дүнд л төвлөрдөг. Тэд хамгийн үнэ цэнтэй тоглогчийн цом хэнд очсон, алдартай сонин сэтгүүлийн нүүрэн дээр ямар захирлын зураг гарсан гэх мэтээр амжилтыг зөвхөн хувь хүн хүртэх ёстой зүйл гэж хардаг. Ийм сэтгэхүйг өөртөө бий болгосон хүүхэд ирээдүйд бүхнийг олж мэдээд их л харамсах болно.
3.Хэт их магтах хэрэггүй
Хүүхдээ өөрийгөө үнэн бодитоор, эерэгээр үнэлэх мэдрэмжтэй болгохын тулд урам, магтаалаар тэтгэж байх нь зүйтэй. Харамсалтай нь үргэлж магтаал, сайшаалаар тэднийг буллаа гээд, өөртөө илүү их итгэлтэй хүн болчихгүй. Хүүхдүүд өөрийгөө үнэлж, амжилттай удирдагч болоход шаардлагатай өөртөө итгэлтэй чанарыг хөгжүүлэх нь зүйн хэрэг ч, үсэг холбож, бөмбөг өшиглөх бүрт нь учиргүй магтаад байвал, хүүхдэд эргэлзээ, хуурмаг итгэл төрүүлэх аюултай. Хүүхдүүдийнхээ хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээр нь бахархаж байгаагаа үргэлж хэлж бай; гэвч супер од биш гэдгийг нь мэдсээр байж, цаасан малгай өмсгөх хэрэггүй.
4.Эрсдэл, бүтэлгүйтэлтэй учрахыг нь зөвшөөр
Бизнес болон амьдралд, амжилт гэдэг ямар нэгэн эрсдлийн үр дүнд бий болдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгаалах тал дээр хэт ихийг хийж бас болохгүй. Ингэснээр тэдний эрсдэл гаргах, түүнийхээ үр дүнг үзэх боломжийг нь хаах аюултай. Хэрэв танд бүтэлгүйтэх нөхцөл өгөгдөөгүй бол, эрсдлийн утга учрыг ойлгохгүй шүү дээ.
Амжилтанд хөтлөх зам бүтэлгүйтлээр цутгагдсан байдаг. Хүүхдүүдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлэх гэсэндээ үргэлж л хамгаалж, хаацайлаад байвал, манлайлагч болоход шаардлагатай бүтэлгүйтлийг тэсэн гарах чадварыг тэдэнд суулгаж чадахгүй. Түүнчлэн бүтэлгүйтэх боломжийг олгосон бол, алдаа дутагдлыг нь шүүмжилж, шоолж болохгүй. Энэ үед л эцэг эхийн дэмжлэг хамгаас чухал байдгийг мартаж болохгүй. Хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг гэдгээ харуул. Бүтэлгүйтэхэд ямар их өвддөгийг мэднэ гэдгээ тэдэнд хэл. Эрсдэл гаргаж, алдаанаасаа суралцаж, хариуцлагаа хүлээж чадах чанар бол ирээдүйн манлайлагчийг бий болгоход хамгийн чухал чанар гэдгийг бүү март.
5.Үгүй гэж хэл
Хүүхдээ хэт эрхлүүлбэл, манлайлагч болон төлөвшихөд нь мэдээжээр саад болно. Удирдагч болохыг хүссэн хүн зугаа цэнгэлийг хойш тавьж, үнэнхүү чухал зүйлийнхээ төлөө шаргуу ажиллах чадвартай байх ёстой. Үүнд хүрэх тэвчээрийг хүүхдүүддээ төлөвшүүл. Тэд зорилго, зорилтуудыг тавьж, түүнийхээ төлөө тууштай, шаргуу ажилласныхаа үр дүнд ирэх баяр баясгаланг мэдрэвэл зохино. Шаардлагатай үед тэдэнд үгүй гэж хэлж бай. Хэсэг зуур тэднийг гонсойлгох ч, хэтдээ чухал зүйлсийн үнэ цэнийг ойлгуул.
6.Асуудлыг өөрийнхөөрөө шийдэх боломжийг олго
Удирдагч манлайлагч хүн биеэ даасан, тусгаар нэгэн байх ёстой. Хүүхдүүддээ өөрийнхөөрөө хийх боломжийг нь олгосон бол, үүсгэсэн эмх замбараагүй байдлаа өөрсдөө цэгцлэх шаардлагыг ч мөн тавь. Эцэг эхчүүд асуудал гармагц л хүүхдүүдийнхээ урдуур орж шийдвэрлээд байвал, тэд хэзээ ч 2 хөл дээрээ бат зогсож чадахгүй. Үргэлж хэн нэгэн ирж авардаг, үүсгэсэн асуудлыг нь шийддэг үзэгдэлд дасчихвал, хойшдоо ч бүх зүйл тийм амархан байх мэтээр, хэн нэгнээс хараат, санаачлагагүй нэгэн болж төлөвшдөг. Манлайлагчид үйлдэл хийдэг. Тэд хийсэн үйлдэлдээ эзэн болдог. Тэд ухамсартай, хариуцлагаа үүрэх чадвартай. Хүүхдээ ч мөн адил тийм зан чанаруудад сурга.
7.Хэлсэндээ хүр
Жинхэнэ манлайлагчид ил тод, нээлттэй, үргэлж бэлэн байдалд байдаг. Төгс төгөлдөр биш ч, хэлсэндээ хүрдэг чанараараа хүмүүсийн итгэл, хүндлэлийг хүлээдэг. Хэрэв та яг ийм байж, хүүхдүүддээ зөв үлгэр дууриал үзүүлж чадвал, тэд ч ямар нэгэн тусгайлсан хичээл оролдлогогүйгээр тухайн зан чанаруудыг өөртөө суулгах боломжтой. Жинхэнэ, үнэн нэгэн байхын тулд зөвхөн хэлж буй үг, хийж буй үйлдэлдээ бус, өөрөө өөртөө, бүх зүйлд үнэнч, шударга хандах ёстой. Хэлсэн үгэндээ хүрдэг чанар бол, өөрийг чинь жинхэнэ нэгэн болохыг илтгэдэг чухал чанар. Энэ зан чанарыг тэд эцэг эхээсээ суралцдаг.
8.Өөрийгөө хүн гэдгээ харуул
Хэдийгээр хүүхдүүд тухайн нөхцөл байдалд эцэг эхдээ дургуйцэх, тэднийг зэвүүцэх зан гаргадаг ч, тэдний хувьд хүчирхэг баатар, үлгэр жишээ нэгэн нь хэвээрээ л байх болно. Гаргасан алдааг минь давтах вий гэсэндээ тэднээс нууж болохгүй. Хэрэв өөрийн дутагдал, сул талаа харуулахгүй байх юм бол, хүүхдүүд чинь зөвхөн өөрсдөө л үргэлж уучламгүй алдаа гаргаж байдаг нэгэн мэтээр өөрийгөө буруутгаж, гэмшиж болох юм.
Хүүхдүүдээ манлайлагч болгон хөгжүүлэхийн тулд, тэдний шүтэн биширдэг хэн ч бай алдаа гаргаж, бүтэлгүйтдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манлайлагчид алдаагаа шүүн тунгааж, түүнээсээ суралцаж, илүү сайн нэгэн болохын тулд цааш урагшлах хатуужилтай байх ёстой. Харин алдаа гаргасанд нь зэмлэж буруушаавал, хүүхдүүдийнхээ цааш алхах зоригийг мохоох болно. Тиймээс хүүхдүүдэд алдаанаасаа хэрхэн суралцахыг заах жинхэнэ, бодит, сул талтай хүн хэрэгтэй.
Хэрэв бид хичээвэл, хүүхдүүдээ удирдагч, манлайлагч нэгэн болгон өсгөж чадна. Энэ бол амьдралд өөрийн цаг хугацаа, хичээл зүтгэлээ зарцуулбал зохих цөөн зүйлсийн нэг юм шүү.
Та хүүхдээ манлайлагч болгон хүмүүжүүлэхийн тулд юуг заадаг вэ? Коммент хэсэгт өөрийн санал бодлоо бидэнтэй хуваалцана уу.
Эх сурвалж: biznetwork.mn

​“Бүтэлгүй” хүний 7 зуршил

​“Бүтэлгүй” хүний 7 зуршил


Марк Аврелий (161 - 180 онд Ромын эзэн хаан байсан): "Аз жаргалтай амьдрал таны бодлоос эхтэй".

“Бүтэлгүйтэл” гэдэг зүйл хүний бодол, зан байдал, зуршлаас шууд хамаардаг. Иймд та өөрийн ертөнцөөс муу бодол, буруу зуршлуудыг авч хаях хэрэгтэй ба хүмүүсийн амьдралд илэрдэг нийтлэг сөрөг зуршлуудыг жагсаая.

Төгс байдал руу хэт тэмүүлэх – аз жаргал хүнд тийм ч амар ирэхгүй нь тодорхой. Жижиг гэлтгүй өөрийн хүчин чармайлтаар хийсэн бүх зүйл түүний үр дүнд сэгэл хангалуун байж сур. Агуу зүйл гэдэг бол жижиг зүйлсийн нийлбэр ба аливаа зүйл биднээс тодорхой хугацаа шаардаж байдаг. Иймд та өөрийгөө голж эхлэх биш харин бүтээсэн зүйлээ улам хөгжүүл.

Сөрөг орчинд амьдрах - зовлон, бүтэлгүйтэл, уналт зэрэг нь амьдралын нэг хэсэг гэж үздэг хүмүүсийн сөрөг бодол, дуу хоолойг дагах нь таныг аз жаргал, сэтгэл хангалуун байдлаас холдуулдаг. Үүнийг хэрхэн даван туулах вэ? Найзууд болон орчноо зөв сонго, эерэг сэтгэлгээтэй хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлж, танд аз жаргалыг мэдрүүлдэг зүйлсийг хий. Жишээ нь: ном унших, тоглолт үзэх гэх мэт.

Өнгөрсөн болон ирээдүйн амьдралынхаа талаар хэт санаа зовох – өнгөрсөн амьдралын дурамж, алдагдсан боломж, хийсэн сонголтууд гээд маш олон зүйлд гэмших, ирээдүйнхээ талаар хэт санаа зовох нь таны амьдралыг бүтэлгүй мэт санагдуулна.

Хувийн амьдрал болон амжилтаа бусадтай харьцуулах – ажил мэргэжил, өмссөн зүүсэн, ууж идсэн гээд бүхийл зүйлээ бусадтай харьцуулах нь том алдаа юм. Эцэст нь тэрэндээ өөрөө стресстэж, бүтэлгүйтэж эхлэнэ. Үүнийг даван туулахын тулд өөрийгөө бусадтай харьцуулахын оронд өөрийнхөө амжилтаа өөртэйгөө харьцуул, эелдэг бай.

Амьдралынхаа бүтэхгүй байгаа талыг илүү олж харах

Орчин чамайг өөрчлөнө гэдэгт итгээд хэрэггүй

Амьдрал түвэгтэй санагдах – амьдралд бэрхшээл тулгарах нь мэдээж. Тэр түвэгтэй асуудлуудыг ихэнхдээ хүн өөрөө бий болгодог юм. Ямарваа нэг алхам хийхдээ анхаарлаа сайн төвлөрүүлэх, сонголтоо зөв хийх, сайтар эргэцүүлэн бодох, асуудлуудыг тархиндаа удаан хадгалж стресстэхүй байх хэрэгтэйг анхаараарай.

Аз жаргалтай, сэтгэл дүүрэн, эрүүл амьдрая гэвэл дээрх сөрөг зуршлуудыг өөрийн ертөнцөөс авч хаяаарай. Таньд амжилт хүсье!
- See more at: http://mlctraining.mn/a4/#sthash.9UvIlioz.dpuf

Thursday, July 23, 2015

Хүүхдийнхээ потенциалыг дээд хэмжээнд хүргэх 8 арга

Хүүхдийнхээ потенциалыг дээд хэмжээнд хүргэх 8 арга

1.    Хүүхдүүдээ  хангалттай хэмжээнд унтаж амарч  чадаж байгааг эсэхийг нь хянаарай.
         Жил бүр зохийн байгуулагддаг Associated Professional Sleep Societies (APSS)-ийн уулзалтанд дээр 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд танилцуулжээ. Уг судалгаагаар  өдөрт хамгийн багадаа 11 цаг унтдаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд оюуны хөгжлийг шалгах тестэд хамгийн өндөр оноонуудыг авсан байна.
·         Английн National Sleep Foundation-ээс тогтмол хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг
·         АНУ-ын Bradley  эмнэлэгийн хронобиологийн судалгааны захирал , Brown их сургуулийн сэтгэл судлал-сэтгэцийн тэнхимийн профессор Mary Carskadon “ унтах үед тархинд тархины өсөлт хөгжилд нөлөөтэй чухал шинэ циклүүд явагддаг учраас хангалттай  унтаж амрах нь маш чухал” гэж тэмдэглэжээ.

2.    Тогтмол дасгал хийлгэ.
Дасгал хөдөлгөөн нь тархины хоол гэж хэлж болох бөгөөд тархины үйл ажиллагаа, ялангуяа ой тогтоолт, бодох сэтгэх үйлд нэн сайн нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол цусны эргэлтийг сайжруулдаг, улмаар биеээр эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж, чухал эд эрхтэнүүдэд хүрэх цусны хэмжээ ихэснэ. Цусан хангамж сайжрана гэдэг нь хүчилтөрөгчийн хангамж ихэснэ гэсэн үг, тиймээс тархины эд эсийн түвшинд тэжээл сайжирч, тархиний эсийн үйл сайжирна. Түүнчлэн дасгал хийх явцад тархины эдүүдэд нейротрофик фактор (BDNF)  болох өвөрмөц уураг ялгардаг.  Энэхүү уураг нь тархины эсүүдийн өсөлт, хоорондын харилцан хамаарал, холбоог идэвхижүүлж өгдөг.

3.    Бэлэн хүнс хүнсний бүтээгдэхүүнээс татгалз
·         Английн нэгэн судалгаагаар бага насны хүүхдүүд бэлэн хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь тэдний IQ-г бууруулж байгааг тогтоожээ.
·         Английн томоохон их сургуулиудын нэг болоах Bristol их сургуулийн судлаач, судалгааны удирдагч Kate Northstone амид дэм, ш,им тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн IQ-д мэдэгдэхүйц хэмжээний нөлөөг үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн.
·         Түүнчлэн 3 настай хүүхдүүд бэлэн шим тэжээл муутай бүтээгдэхүүнээр хооллох нь 5 жилийн дараа хүүхдийн IQ буурах шалтгаан болно хэмээн   дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нэг Journal of Epidemiology and Community Health – д хэвлэгдсэн нэгэн судалгааны ажилд дурьджээ.


4.    Тэдэнтэйгээ ойр дотно байх.
Канадын Монтрейл их сургуулийн судалгаагаар хүүхдийн сурах чадвар нь аав ээжтэйгээ хэр ойр дотно байсантай холбоотой байгааг тогтоожээ. Эрдэмтэд хүүхдийг тэвэрч, хамт тоглож, ойр дотно байх нь тэдний биед окситоцин хэмээн бодис ялгаралтыг ихэсгэнэ. Энэхүү дааврын үйлдэл маш өргөн хүрээтэй бөгөөд тэдний нэг нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн окситоцин нь хүүхдийн оюуны хөгжил, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь батлагдсан.


5.    Хүүхдүүдээ бичгийн хэвээ сайжруулахад нь тусал, дэмж.
   Хүүхдийнхээ бичих чадварыг сайжруулах нь таны хувьд цагийг дэмий үрж байгаа хэрэг биш юм. Бичих явцад хүүхэд булчингийн үйлээ хянаж, бичиж буй зүйлийнхээ талаар бодож сэтгэж байдаг учраас  бичгийн дадлага сайн хийх  нь хүүхдийн тархи, оюуны хөгжил, танин мэдэхүйг сайжруулна.

6.    Тэдэнд компьютер болон видео тоглоом тоглохыг нь зөвшөөр
Тиймээ. Та яг зөв уншсан. Магадгүй та нэлээд  гайхаж байгаа байх. Бодох, сэтгэх, төлөвлөх шинж чанартай тоглоомын төрлүүд нь хүүхдэд тархины нэгэн төрлийн дасгал болно. Гэхдээ мэдээж хэрэг тэдэнд тоглох тодорхой цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Компьютер, видео тоглоом нь гар болон нүдний хоорондын хамтын үйл ажиллагаа, хурдан ойлгох, хурдан сэтгэх, болон нүдний баримжааг сайжруулдаг.


7.    Хүүхдүүдтэйгээ хамтдаа тогло.
    Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд зугаатай байхаас гадна, тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Судлаачдын хэлснээр та хүүхдээ ухаантай болгохын тулд үнэтэй тоглоом худалдан авч эсвэл чадвартай багш нарыг хөлслөх шаардлагагүй. Хамгийн гол нь та хүүхдүүдтэйгээ л хамт тоглох.  Судалгаагаар аав ээжтэйгээ хамт тоглодог байсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурлагын ерөнхий түвшин бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өндөр байсан байна.

8.    Ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх
Та аль болох бага наснаас нь хүүхэддээ ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх нь тэдний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, ярих чадвар, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, шалтгааныг  илрүүлэх чадварыг хөгжүүлдэг.

Энэ бүх дэвшилтэт чадварууд нь ихэвчлэн таны хүүхэд сургуульд орох үед  таньд мэдрэгдэх  бөгөөд та өөрийн  хичээл зүтгэлдээ үргэлж талархаж явах болно.
- See more at: http://www.unen.mn/content/43271.shtml#.VRSvOGB6cpN.facebook

Стартап-уудын хувьд АЛИБАБА-гаас сурах 5-Н СУРГАМЖ

Стартап-уудын хувьд АЛИБАБА-гаас сурах 5-Н СУРГАМЖ









Jack-Ma-Alibaba-IPO
1. Хичнээн бүтэлгүйтсэн ч, хэзээ ч битгий бууж өг
Жак Ма-гийн байгуулсан интернэт худалдааны Алибаба компанийг хүн болгон л мэддэг. Гэхдээ Алибаба-г эхлэхээс өмнө ChinaPages-г эхлүүлсэн ч амжилт олоогүйг, мөн хайлтын системийн зах зээлд хүч үзсэн ч бүтэлгүйтсэнийг тэр бүр мэддэггүй.
Хэлэх гэж байгаа санаа бол ямар ч амжилттай хүн, компани бүтэлгүйтэх тохиолдол байдаг. Жак Ма коллежийн элсэлтийн шалгалтанд хоёр ч удаа тэнцээгүйг мэдэх үү? Хэрвээ стартап эхлүүлж байгаа бол бүтэлгүйтэх тохиолдол гарна. Харин урт хугацаанд амжилт олохыг хүсэж байгаа бол Жак Ма шиг мөрөөдөл биелдэг гэдэгт итгэх хэрэгтэй.
2. Зун болж байхад өвөлд бэлтгэ
2000 онд Алибаба-д санхүүжилт хэрэггүй байсан. Хэдийгээр дот-комын хямрал эхэлж байсан ч Жак Ма компаниа хамгаалахын тулд Японы Софтбанкнаас хөрөнгө оруулалт татсан. Хэдхэн сарын дараа дот-комын хямрал улам гүнзгийрч, стартап-уудад хөрөнгө оруулалт зогссон. Хэрвээ Жак Ма нэмэлт хөрөнгө оруулалт татаж чадаагүй байсан бол Алибаба дот-комын хямралыг давахгүй байх байсан.
Мэдээж стартап компаниуд хаа хамаагүй хөрөнгө оруулалт татах ёсгүй ч, зах зээл хаашаа эргэхийг сайн судалж, үргэлж өөрчлөлтөнд бэлэн байх ёстой.
3. Өрсөлдөгчийнхөө давуу талыг сул тал болго
Алибаба болон Таобао анх eBay-тэй өрсөлдөж эхлэх үед маркетингт зарцуулж буй доллараараа хэзээ ч өрсөлдөж чадахгүй гэдэг нь тодорхой байсан. Харин eBay-г PR-ийн үгэн тоглоомонд оруулснаараа, eBay-гийн нөөцийг ашиглаж үнэгүй маркетинг хийлгүүлж чадсан. Алибаба болон Таобао-г eBay ярих болгонд АлибабаТаобао-г хүмүүс мэддэг болж эхэлсэн.
Хэрвээ таны бүтээгдэхүүн өрсөлдөгчөөсөө муу байвал ингэж маркетинг хийх нь тохиромжгүй. Гэтэл тухайн үед Алибаба сайн бүтээгдэхүүнтэй, жижигхэн, хүмүүст танигдаагүй компани байсан болохоор хэвлэлд муугаар бичүүлнэ гэдэг асуудал биш байсан. Хэрвээ танай компанийг өрсөлдөгч компани чинь яаж бут цохих талаар олон нийтэд яриад эхэлбэл энэ нь танай компанид ашигтайгаар эргэж болдог тохиолдлын нэг нь энэ юм.
4. Мундаг CV-тэй хүмүүсийг цуглуулахаас илүү хүчирхэг багийг бий болго
Жак Ма “Алибаба-г тийм ч ухаантай хүмүүс үүсгэн байгуулсан” гэж хэлдэггүй. Жак Ма өөрөө тухайн үед бизнесийн талаар ямар ч ойлголтгүй англи хэлний багш байсан. Алибаба-г хамтран үүсгэн байгуулсан хүмүүсийн дийлэнх нь бизнесийн туршлагагүй байсан. Эхэн үедээ Жак Ма мундаг сургууль төгссөн, мундаг CV-тэй менежерүүдийг ажилд авч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр тэд цаасан дээр мундаг харагддаг ч, нэг баг болж хоорондоо хамтран ажиллаж чадаагүй. Харин Алибаба хүндрэлтэй тулгарахад тэднийг ажлаас нь халаад анх Алибабаг үүсгэн байгуулалцсан хэдхэн хүмүүс ажиллаад үлдэх үед байдал буцаад сайжирч эхэлсэн.
Стартап компаниуд хүн ажилд авахдаа, тухайн хүнийг тухайн компанийн соёлд нийцэх үгүйг сайн санах ёстой.
5. Амжилтаа хуваалц
Бүх л стартап компаниуд шиг Алибаба мөн л жижгээс эхэлсэн. 2007 онд олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжих үед, тэд бүх ажилчдаа нэг өрөөнд багтахаар том оффис түрээсэлсэн. Жак Маг хүмүүс өглөгч гэж ярьдаг ч, тэрээр компанийнхаа хувийг эзэмшдэг хүмүүс илүү шаргуу ажилдагийг мэддэг байсан юм. Компани ашигтай ажиллавал хүн болгон баяжих боломжтой учраас бүгд маш шаргуу ажилладаг. Ажилчиддаа компанийнхаа хувийг өгснөөр хэзээ ч алдахгүй. Энэ нь нөгөө талаар бага цалинтай, уртасгасан цагаар ажиллахад нь сайнаар нөлөөлдөг.
Эх сурвалж: techinasia

Амжилттай яваа хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 9 дадал

Таны унтахаасаа өмнө хийсэн зүйл маргааш өдрийн тань эрч хүч, зан араншинд чухал нөлөөтэй байдгийг та мэдэх үү? Мэдээж хэрэг хэдэн цаг унтсан нь ч нөлөөлнө л дөө. Амжилттай яваа хүмүүс бие, сэтгэлийн эрүүл мэнд нь хангалттай унтахтай шууд холбоотойг сайн ойлгосон улс байдаг. Ихэнхи амжилттай яваа хүмүүс унтахаасаа өмнө унших дадлыг өөртөө бий болгосон байдаг ажээ. 

1. Унших Хамгийн амжилттай хүмүүс унтахаасаа өмнө ном уншдагийг судалж мэджээ. Олон улсын хэмжээний илтгэгч, “You can’t be serious!, Putting humor to work” номын зохиогч Michael Kerr “Би унтахаасаа өмнө ном уншдаг захирлуудыг мэднэ. Тэд зөвхөн бизнесийн урам өгсөн номыг уншаад зогсохгүй, бүтээлч байдал, хүсэл сонирхолыг нь нэмэгдүүлэхэд туслах номуудыг тогтмол уншдаг. Мөн зарим захирлууд унтахаасаа өмнө уран зөгнөлт ном уншиж, Reddit, Twitter зэргийг ухдаг” гэсэн юм.
 2. Тэд жагсаалт гаргадаг “Сайхан унтахын тулд бодож төлөвлөсөн бүх зүйлээ жагсаах нь чухал” гэж Kerr мөн хэлжээ. 
3. Тэд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөдөг Байгууллагын сэтгэл судлаач, “The You Plan” номын зохиогч Michael Woodward-ын хэлж байгаагаар хамтрагчидтайгаа ярьж, хүүхдүүдтэйгээ инээлдэн, нохойтойгоо цагийг хөгжилтэйгээр өнгөрүүлэх нь үнэхээрийн тустай ажээ. “What the most successful people do befor breakfast” номын зохиогч Laura Vanderkam “өөрийн эхнэр юмуу нөхөртэйгээ хамт орондоо орсноор тухайн өдрийнхөө зүйлсийг ярилцаж чадна. Ингэснээр та хоёр улам нэгдэх болно” гэсэн байна. 
4. Тэд нөлөөлдөг Зарим амжилттай яваа хүмүүс орондоо ороод бүхнийг эргэцүүлэн бодож, тухайн өдөрт болсон 3 зүйлдээ талархал бичдэг ажээ. Иймэрхүү “талархалын жагсаалт”-тай байх нь тухайн хүнийг урамшуулан, урагшлахад нь тусладаг байна. 
5. Бясалгал Тэд унтахаасаа өмнө 10 минут бясалгал хийдэг. Нью-Йоркт ажилладаг нэгэн захирлын хэлснээр “Бясалгал хийснээр бие, сэтгэл нэгэн зэрэг амардаг” ажээ. 
6. Нойроо төлөвлөдөг “Сүүлийн үед олон бизнесмен, ажлын хэнээтнүүд нойрны дутмагшилтай болжээ. Үүнийг давах энгийн арга бол тогтмол цагт орондоо орох юм” гэж Kerr тайлбарласан байна. 
7. Ажлаасаа өөрийгөө тусгаарлаж чаддаг Амжилттай яваа хүмүүс унтахынхаа өмнө ажилтай холбоотой дуудлага хийж, и-мэйлээ шалгадаггүй. 
8. Тэд өөдрөг сэтгэлтэйгээр унтдаг Өнөөдрийн болсон таагүй зүйлийг өөрөөр байлгаж болох байсан гэж бодох мэдээж хэрэг амархан. Таагүй зүйл өнөөдөр тохиолдсон ч байсан тоолгүйгээр маргааш гэгээлэг өдөр болно гэсэн бодолтойгоор орондоо орох нь тайван унтахад тань туслана. Тухайн өдөр тохиолдсон муу зүйл дээрээ төвлөрөөд байлгүй эерэг зүйл болсон бол түүнийгээ тэмдэглэн инээмсэглэх нь зүйтэй. 
9. Маргаашийнхаа амжилтыг төсөөлөн боддог “Амжилттай яваа ихэнх хүмүүс маргааш амжилттай өдөр болох болно гэж сайн талаас нь төсөөлөн боддог” гэж “Tame your terrible office tyrant: How to manage childish boss behavior and thrive in your job” номын зохиогч Lynn Taylor хэлсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/92565/ © XopoM News

Sunday, July 5, 2015

Амжилтанд хүрсэн хүмүүсийн зайлсхийдэг 10 зүйл

Амжилтанд хүрсэн хүмүүсийн зайлсхийдэг 10 зүйл


Хүн бүр л амжилтанд хүрэхийг хүсдэг. Харин амжилтанд хүрсэн хүмүүс юунаас зайлсхийдэг болохыг та бүхэнд хүргэж байна.
1. Би үүнийг хийж чадахгүй 
Амжилтанд хүрэхийг хүссэн хэн боловч өөрт тулгарсан олон асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг. Тэд хэзээ ч "Би үүнийг хийж чадахгүй" гэдэг үгийг хэлдэггүй.
2. Сөрөг хандлагатай хүмүүсээс зайлсхийдэг
Тэд хэзээ ч өөрийгөө сөрөг хүмүүсээр хүрээлүүлдэггүй. Харин тэднийг эерэг сэтгэлгээтэй хүмүүс урамшуулж байдаг. 
3. Тэд хэзээ ч амжилтыг мөнгөөр тодорхойлдогүй
Амжилтанд хүрсэн хүмүүсийн инхэнх нь мөнгөтэй байдаг. Гэхдээ тэд амжилтыг хэзээ ч мөнгөөр тодорхойлдоггүй. Мөнгө бол зүгээр л тав тухтай байдлыг авч ирдэг гэж тэд боддог.

4. Энэ юу болохыг би мэдэхгүй
Амжилтанд хүрэхийг хүссэн хүмүүс "Энэ юу болохыг би мэдэхгүй" гэж хэзээ ч хэлдэггүй. Яагаад гэвэл тэд асуудлыг хэзээ ч үл тоомсорлодоггүй. Тэд ямар ч асуудлыг шийдэх гэж хичээдэг. 
5. Тэд хэзээ ч хохирогч болдоггүй
Амжилттай яваа хүмүүс урдаас ирж буй ямар нэгэн сөрөг үйл явдлаас урьдчилан сэргийлж чаддаг. Тиймээс бусад хүмүүст хор хөнөөл учруулах зүйл хийдэггүй.
6. Хэзээ ч суралцахаа зогсоодоггүй
Амжилттай яваа хүмүүсийн хувьд хэдэн настай байх нь тэдэнд хамаагүй. Тэд суралцахад эсвэл амьдралд бууж өгдөггүй.

7. Бүтэн өдрийн турш унтдаггүй
Амжилттай яваа хүмүүс үргэлж эрт унтаж, эрт босохыг эрмэлздэг. Их унтахыг илүүд үздэггүй бөгөөд эрт босч чухал ажлаа амжуулахаар ажилладаг.
8. Хүмүүс юу бодож байгаад анхаардаггүй
Амжилттай яваа хүмүүс бусад хүмүүс юу бодож байгаад анхаардаггүй. Тэд үргэлж гутранги үзлээс зайлсхийдэг.

9. Тэд өөрчлөлтийн эсрэг зогсдоггүй
Өөрчлөлт бол хэзээд сайн сайхан зүйлийг авч ирдэг. Тиймээс тэд өөрчлөлтийн эсрэг зогсдоггүй. Харин өөрчлөлтийг амьдралдаа урьж оруулдаг. Стратеги, тактик тухайн компанид үргэлж л өөрчлөлтийг авчирсаар ирсэн.
10. Тэд өнгөрсөн зүйлд анхаарлаа хандуулдаггүй 
Амжилтанд хүрсэн хүмүүс өнгөрсөн зүйлд анхаардаггүй. Тэд үргэлж өнгөрснөөс сурч, ирээдүйг харж, одоо цагтаа амьдардаг.

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...