Wednesday, June 22, 2011

Ягаад хүмүүсийн амьдрал өөр өөр байдаг вэ?

Ягаад гэдэг асуултанд хариулт хайсаар байгаад зарим нэг асуултандаа хариулт олсоон олсон. Хүн бүр өөр өөрийнхөө жинхэнэ үнэнийг мэдэх чадвартай. Тэгэхээр эцэс төгсгөлгүй үнэнг хайх эрлээ зогсоож болохгүй. Заримдаа энгийн юм хамгийн аугаа байдагчлан үнэн эсвэл бидний дэлхийгээр нэг хайгаад байгаа аз жаргал гээч маань ердөө дэргэд минь байж байх нь энүүхэнд. Зүрхээ сонс ч гэж зарим нь хэлдэг. Энэ ч бас үнэний ортой. Оршилоо ингээд дуусгая. 

Хүн бүрт бурханаас заяасан чадвар гэж бий. Тэрхүү чадвараараа нийгмийн харилцаанд орно. Тахир дутуу биш л бол хүн бүр хэн нэгэнд ямар нэгэн байдлаар туслах чадвартай байдаг. Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд ч ийм чадвар бий л дээ. Гэхдээ мэдээж эрүүл саруул хүнээс арайл дутмаг. Хүнд амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгийг бусад хүнд тустай зүйл хийснийхээ төлөө авна. Түүнийг бид ерөнхийд нь цалин урамшуулал гэж нэрлэдэг. Зөөгчөөр жишээ авъя. Зөөгч тодортой хэмжээний цалин авна. Түүний хөдөлмөр нь зоогийн газрын эзний мөнгө олох гэсэн зорилгод үйлчилнэ. Зоогийн газрын эзний зорилго бол мэдээж мөнгө /ашиг/ олох. Түүний энэхүү зорилго нь амьдарлаа хэнээс ч хамааралгүйгээр /гуйхгүйгээр/ залгуулах гэсэн шаардлагаас үүдсэн. Зоогийн газрын эзэн зоогийн газраараа дамжуулан тухайн өдөр зоогийн газарт нь орсон бүх хүнд тус хүргэж амжсан. Манайхан үнэ төлбөртэй тусыг тус биш гэж хэлэх гээд байдаг. Ухаандаа зоогийн газар орсон хүн ямар нэгэн байдлаар сайн сайхан мэдрэмж авна. Өлсөж байсан бол цадах, эсвэл гэртээ харих байсан бол харилгүйгээр ходоодоо борлуулах, амрагтайгаа хамт хоолонд орох гэх мэтээр ч юм уу. Ямар нэгэн байдлаар л сайхан мэдрэмж авна. Санаандаа хүртэл сайхан мэдрэмж авахгүй бол дараагийн удаа тэр зоогийн газраар үйлчлүүлэхгүй. Хүний энэ шинж чанар нь зоогийн газруудыг хоорондоо нь үйлчилгээ, тохижилт бусад зүйлээрээ өрсөлдөхөд хүргэнэ. Өрсөлдөөн мэдээж хэрэглэгч бидэнд л ашигтай. Ийнхүү бүх бизнесийн байгууллагуудын эцэс төгсгөлгүй өрсөлдөөн эцсийн дүндээ хэрэглэгч бидэнд л ашигтай байдаг. Тэдний гол асуудал нь яаж бидэнд таалагдах вэ? гэдэгт оршдог. Учир нь хүн өөртөө хэрэгтэй буюу өөртөө аз жаргал өгөхүйц зүйлд л мөнгө төлдөг. Эргээд гол сэдэвдээ оръё. Энэ мэтээр зоогийн газрын эзэн тухайн өдөр зоогийн газраар үйлчлүүлсэн хүн бүрт тус хүргэсэн. Зөөгч уг нь яг гардан хоолыг нь хүн бүрт хүргэж өгсөн ч зоогийн газрын эзэнгүйгээр тэр үүнийг хийх боломжгүй юм. Тиймээс зөөгчийг ганц хүнд буюу зоогийн газрын эзний зорилгод тусалсан гэж ойлгож болно. Ийнхүү зөөгч мөн чанартаа ганц хүнд л тус хүргэсэн /зоогийн газрын эзэнд/ учир өөрт тохирсон цалин болох 150-200 мянган төгрөгний цалин дундажаар авна. Харин зоогийн газрын эзэн тогооч, зөөгч, угаагч, нягтлан гэх мэт нэлээдгүй олон хүнийг хөдөлмөрлүүлэн /зохион байгуулж/ байж зоогийн газарт орж ирсэн хүн бүрт тус хүргэж чадсан тул бусдаасаа арай илүү ашиг авна. Мөн зоогийн газартаа ажиллаж байгаа хүн бүрт ажлын байр бий болгож тусласан гэдгийг давхар тооцох ёстой. Ийм хүн ойролцоогоор дундажаар сард 1-2 сая төгрөгийн орлого олно. 

Зоогийн газрын эзэн зөөгчөө бодвол илүү олон хүнд тус хүргэсэн тул илүү их орлого олж амьдрал нь сайн сайхан байх ба харин зөөгч ганц хүний зорилгод үйлчилсэн тул илүү бага урамшуулал хорвоо дэлхий түүнд хувиарлана. Иймээс хүмүүсийн амьдрал өөр өөр байдаг. Илүү олон хүнд туслах чадвартай болохын төлөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Аливаа бизнес хийгээд ашиг гаргаж чадахгүй байх нь бий. Үүний хариулт нь бусдад хангалттай хэмжээнд тус хүргэж чадаагүйгээр тайлбарлаж болно. Ер нь хүмүүст тус хүргэнэ гэдэг /бизнес хийнэ гэдэг/ тийм амар ажил биш өөрийгөө асар их хөгжүүлсэн эсвэл төрөлхийн авъяас чадвартай хүний л хийдэг ажил. Хүн бүр хүнд туслах чадвартай гэж дээр хэлсэн. Ажлаа  хуруу шигээ мэддэг ур чадвар сайтай, үнэнч шударга, хөдөлмөрч сайн ажилчин хүн мэдээж бусад ажилчдаасаа илүү цалин урамшуулал авна. Энэ тохиолдолд тэр эзэндээ бусдаасаа илүү тус хүргэж байдаг. Хүмүүс нэг нэгээрээ хүмүүст /нийгэмд/ хүртээлтэй тустай зүйлийг хийхэд их хэцүү байдаг. Харин хамтрах үед тэдний бусдад /нийгэмд/ туслах боломж геометрийн прогрессоор өсдөг. Байгууллага хамт олон ингэж үүсдэг. Та ямарч ажил хийхгүй /хэнд ч тус хүргэхгүй/ гэртээ суугаад л байвал ямарч мөнгөгүй байсаар байна. Мөнгөгүй хүн өнөөгийн нийгэмд хүн биш. Иймээс би бидний нийгэм бол биднээс бусдын төлөө амьдрахыг үргэлж шаарддаг нийгэм гэж хэлэх дуртай. 

 

No comments:

Post a Comment