Tuesday, June 21, 2011

ЭНЭ БОЛ МИНИЙ ҮЗЭЛ САНАА

Миний үзэл бодол: Миний мэргэжил бол нийгмийн шинжлэх ухааны нэг салбар шинжлэх ухаан болох Улс төрийн шинжлэх ухаан гэдгийг тодруулая. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань хүмүүст урам зориг, итгэл найдвар бэлэглэх, туслах гэсэн багийн гэж хэлэхэд нэг талаар болох ч нөгөө талаар хүн бүрийн сэтгэлийн гүнд байдаг ариун мөрөөдлөөс улбаатай байх. Улс төр, нийгмийн хөгжил буюу ерөнхийдөө энэ сэдвээр суурь сайтай гэж өөрийгөө хэлнэ.
Миний хамгийн эхэнд баримталдаг зарчим бол үл туйлшрах. Аливаа зүйлийн алтан дундаж /Аристотелийн хэлсэнээр/, зохирол /Күнзийн хэлсэнээр/, төв үзэл /буддын сургааль/ гэх мэтээр буюу бүх зүйлсийн тэнцвэрийг олох ёстой гэдгийг талархан дэмждэг. Хэтэрхий туйлшрахаас болгоомжилдог гэх үү дээ.
Би өөрийн амьдарлын үндсэн философио одоо тайлбарлая. Энэ үзэл санаагаа одоогоос 3 жилийн өмнө өөрөө ухаарсан юм.
Бидний одоогийн амьдарч байгаа нийгмийг ерөнхийд нь Капиталист нийгэм гэж нэрлэдгийг та мэднэ. Энэ нийгмийн үндсэн үзэл санаа нь хувь хүнийг дээдлэх үзэл санаан дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл хувь хүний хувиа бодсон буюу амин хувиа хичээсэн үйлдэл нь нийгмийн хөгжлийн хөдөлгөгч гол хүч гэж тайлбардадаг. Одоогийн чөлөөт эдийн засгийн онолыг үндэслэсэн Адам Смитын “Үндэстний баялаг” номонд ингэж бичсэн байдаг гэнэ. Талхчин танд талх хэрэгтэй учраас талх хийж байгаа юм бишээ. Танд талхаа худалдаж олсон орлогоороо өөрөө сайхан амьдрахын тулд талх хийж байгаа бөгөөд эцсийн дүндээ талх хийж байгаа нь таны сайн сайхны төлөө бус өөрийн сайн сайхан амьдарлын төлөө хийж байгаа үйлдэл гэж тайлбарласан байдаг аж. Гэвч энэ үзлийг шууд дэмжин туйлшралгүйгээр асуудалд нухацтай хандаад үзэхэд арай өөр бодомж гарж ирнэ. Хэдийгээр би хүний хувиа хичээсэн үзлийг тэр чигт нь үгүйсгэж чадахгүйч хүн өөрөө сайхан амьдрахын тулд бусдад хэрэгтэй буюу бусдын тусын тулд юм хийх болдог. Өөрөөр хэлбэл талхчин амтгүй хөгцтэй ч юм уу, чанаргүй талх хийвэл хэнч түүний талхыг худалдан авахгүй. Бусдад талхаа худалдахын тулд сайн талх хийхээс аргагүй тэгэхээр өөрөө сайхан амьдрахын тулд бусдын сайн сайхны төлөө ажиллах цаашлаад ажилладаг болж таарч байгаа юм. Яг энэ хэсэг их чухал агуулгатай. Товчхондоо хүн өөрөө сайхан амьдрахын тулд бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг гэсэн санаа. Энэ бол энэ дэлхий, ертөнцийн хууль.
Бурхан Будда "Бусдын төлөө амьдар" гэдгийг зүгээр нэг хэлээгүй гэдгийг үүнээс харж болно. Үүнийг би "Чи сайхан амьдрахын хүсэж байгаа бол бусдын төлөө амьдар" гэж дүгнэж хэлдэг. Зарим хүмүүс бусдын төлөө амьдрах ёстой гэдэг үзэл санааг шууд утгаар нь буруу ойлгодог. Хүмүүст үнэ төлбөргүй үйлчлэх гэж шууд утгаар нь ойлгодог. Үүнд ялгаатай байдлаар хандах ёстой. Гэрээ засаагүй буюу амьдарлын наад захын хэрэгцээгээ хангаагүй хүн бусдад үнэ төлбөргүй туслаад байвал өөрийнх нь оршихуй нь аюулд орно. Амьдрал буюу амьд байх нь чухал. Ийм түвшний хүмүүс буюу ийм түвшинд байгаа хүмүүс бусдад тус болохуйц өөрийн хийсэн бүтээсэн зүйлээ эсвэл хөдөлмөрөө үнэлэж худалдаж олсон орлогоороо өөрийн анхдагч хэрэгцээгээ бүрэн хангах буюу эхлээд гэрээ засах ёстой. Түүнийхээ дараагаар хүмүүст туслах ёстой. Харин гэрээ засчихсан тодорхой хэмжээнд боломжтой болсон хүмүүс /баян/ тусдад хариу нэхэлгүй туслах ёстой. За ингэсгээд зогсооё. Би энэ мэтээр өөрийнхөө үзэл санааг бүрэн бичнэ гэвэл бүхэл бүтэн ном болох учраас энэ өдөр лав бичээд дуусахгүй. Эргээд гол асуудалдаа оръё.
Би нийгмийг хүмүүсийн хувиа хичээсэн үзэл хөдөлгөдөг гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч хүн чанараа уландаа хийж, би л болж байвал бусад нь хамаагүй ч  гэдэг юм уу эсвэл нэгнээсээ өрсөх гэж хэлдэг Жон Локкийн хэлсэнээр “Хүн хүндээ чоно байдаг” гэсэн харанхуй үзэл санаанд автсан хүмүүст буюу буруу үзэл санаагаар явж байгаа нийгэмд өөрийн үзэл санаагаа ухуулж, ҮГҮЙ ЭЭ БИД ӨӨРСДӨӨ САЙХАН АМЬДРАХЫН ТУЛД БУСДЫНХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ Л ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ САЙХАН АМЬДАРНА шүү дээ гэдэг үзэл санааг л түгээж ойлгуулахыг хүсдэг дээ.
Залуу хүмүүсийн өөртөө тавих асуултаар өөрийн өнөөдрийн бичлэгээ дуусгахыг хүсэж байна. Хэрвээ чи мөнгөгүй эсвэл аз жаргалгүй байгаа бол өөрөөсөө энэ асуултыг асуу. “БИ БУСДАД ХЭРЭГТЭЙ ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ БЭ? Эсвэл ЧАДАЖ БАЙГАА ВЭ? Та энэ асуултанд юу гэж хариулж байна вэ? Та бусдад хэрэгтэй зүйл хийж /туслаж/ чадахгүй байгаа учраас мөнгөгүй, эсвэл зарим нь мөнгөтэй ч аз жаргалгүй байгаа юм. Тэгэхээр бусдад хангалттай туслаж чадах хэмжээнд хүртэлээ өөрийгөө хөгжүүл тэгээд тэр мэдсэн сурсан зүйлээрээ бусдад аз жаргал бэлэглэхүйц зүйл хий. Жишээ нь: Хамгийн сайхан амттай бялуу хийгээд сурчих тэгээд бялууны газар нээвэл та өөртөө хэрэгтэй мөнгөө олж чадна. Эсрэгээрээ та зөвхөн мөнгө олохын тулд бялууны газар нээвэл тиймч олон үйлчлүүлэгчтэй болж чадахгүй. Та өөрөө их мөнгө олохыг хүсэж байгаа бол хүмүүст хэрэгцээтэй байгаа тэрл зүйлийг хамгийн сайнаар хий. Хариуд нь чи аз жаргалыг мэдрэх болно. Энэ миний амьдарлын зорилго бөгөөд бас нэг чухал зарчим маань болсон үзэл санаа даа. Энэ ертөнцийг үзэл санаа жолооддог гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх.
Би эссэ бичих авъяастай гэж өөрийгөө боддог гэхдээ өөрийнхөө дотор байгаа үзэл санааг цаасан дээр буулгахад 35 үсэг, монгол хэлний үгийн сан хэдий асар баялагч байнга дутаж байдаг юм. Уг нь энэ үзэл санаа илүү гүн агуулгатай юм шүү. Миний үгээр бичгээр илэрхийлж чадаж байгаа маань л энэ түвшинд байгаа юм. Одоохондоо товчхон өөрийгөө ингэж л танилцуулж байна даа.

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...