Wednesday, June 15, 2011

Амжилтанд хүрэх нууц

Нэг хүйтэн өдөр хоёр хүү галаа түлэхээр зуухаа модоор дүүргээд галаа дүрэлзүүлэн асаахын тулд модон дээрээ шилтэй хий асгаад шүдэнзээ зуртал гэнэт их гал дүрэлзэн зуух дэлбэрчээ. Зуух асар хүчтэй дэлбэрсэн бөгөөд бүр байшин доргижээ. Шилэнд үргэлж хийн шингэн хийдэг байсан ч  тэр өдөр андуураад бензин хийсэн байсныг сүүлд тодорхойлжээ. Дэлбэрэлтэд ах нь газар дээрээ нас барж дүүгийнх нь хөл маш их түлэгджээ.

Эмч дүүгийнх нь хөлийг үзээд тайрахаас өөр арга байхгүй гэсэн нь эцэг эхийнх нь хувьд том шаналал байсан юм. Том хүүгээ алдаж хоёр дахь нь эрэмдэг зэрэмдэг болж насаараа хүний гар харж амьдрана гэж бодохоор ямар байх вэ?! Эцэг эх хоёр нь өдөр шөнөгүй залбирч өдөр бүр эмчээс хагалгааг хойшлуулахыг гуйж өдөр бүр хүүгээ дахин алхаж чадна гэж зоригжуулж байлаа. Ийм байдлаар бүхэл бүтэн хоёр сар өнгөрчээ.
Ингээд эмчтэй зөрөн хүүгийнхээ хөлийг тайруулаагүй ч боолтыг нь нээхэд баруун хөл нь зүүнээсээ 6 см жижгэрч, зүүн хөлөнд нь хуруу гэхээр юм юу ч байсангүй.
Гэхдээ хүү шаргуу хөдөлмөрлөж өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсний хүчинд нэг хоёр алхаж чаддаг болов. Дараа нь таягнаасаа салж зүгээр алхдаг болов.
Хүү хөдөлмөрлөсөөр л байлаа. Эцэст нь хүү гүйдэг боллоо. Гүйх гүйхдээ гүйлтийн дэлхийн аварга болтлоо гүйсэн юм.
Энэ бол алдарт тамирчин Глен Ганнигамын түүх бөгөөд түүнийг Медисон Скуэр Гарденд "Зууны хамгийн хурдан тамирчин" цолоор шагнажээ.
Амжилтад хүрэхийн тулд итгэх хэрэгтэй. Хэрэв итгэж чадвал хүний чадахгүй зүйл гэж тун бага шүү.

No comments:

Post a Comment