Thursday, June 9, 2011

ТӨРИЙГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ УХААРАЛ ӨГӨХҮЙЦ ҮЛГЭР БАЙНА

Нэг хаант улс байжээ. Тэр улсад нэг хараалч эмгэн амьдардаг байж гэнэ. Тэр эмгэн хэзээ ч улсынхаа хаанд дуртай байгаагүй учир байнга харааж үхүүлэхийг хүсдэг байж учир нь энэ хаан нас барвал илүү сайн хаантай болно гэж боддог байж л дээ. Хараал ёсоор хаанч нас барж оронд нь бас нэг хаан сууж. Гэтэл тэр хаан нь урьдны хаанаасаа бүр дор хаан байсан учраас мөн л үхүүлэхийг хүсэж харааж гэнэ. Бас л тэр хаан нас барж бас нэг хаан шинээр хаан болов. Улс орон урьд урьдын хаадуудын хаанчлалаас бүр долоон дор гамшигт байдалд орлоо. Дарлал зовлон, харгислал, дайн байлдаан тасрахаа болив.
Гэтэл хараалч эмгэн "энэ хаан маань түм наслаасай" гэж залбирч эхэлжээ. Хүмүүс гайхаад та илүү сайн хаан байхад үхээсэй гээд байсан харин ийм харгис хүний мөсгүй хааныг юунд түм наслаасай гэж залбираад байгаа юм бэ гэж асуухад энэ хаан үхэх юм бол дараагийн хаан бүр хэрцгий хаан сууж тэр хааны үед бидний улс орон бүр ч илүү сүйдэж гай зовлон бүр даахын аргагүй нэмэгдэх учраас энэ хаан маань л түм наслаг гэж залбирч байгаа юм гэжээ.
Сургамж нь юу вэ? Сайн төр засгийг олон удаа солисоноор хэзээ ч бий болгохгүй. Харинч улам дордуулна. Манай хэсэг нөхөд хувьсгал хийнэ төр засгаа солино гээд гүйгээд байдаг байхаа тэдний сайжруулах ч юу л бол харин муужруулах магадлал 99,99% тай байхаа.
Би ер багадаа их үлгэр уншиж өссөн хүүхэд дээ. Үлгэр болгонд нэг үзэл санаа давтагдаад байдаг. Тэр нь нэг энгийн ардын хүү ард түмнээ аюул зовлонгоос аварч дараа нь хаан болдог. Логик нь юу вэ гэхээр эхлээд түмний төлөө сайн үйлсийг хэн ч шаардаагүй байхад өөрөө хийдэг. Дараа нь хаан болдог хаан болоод бүр ихээр хаант улсаа жаргуулдаг. Харин манай нөхдүүд эхлээд намайг хаан болгоод өг би улсаа жаргуулна гэж хэлдэг. /ха ха ха жаргуулах нь юу л бол харин өөрөө жаргах нь ч үнэн байхаа/
Бас нэг үг. Эртний мэргэд түшмэд хэзээ ч төрийг сайжруулдаггүй. Харин энгийн ардууд өөрсдөө сайжруулдаг гэж сургасан байдаг аж. Энэ санаа нь монгол үлгэрт гараад байгааг хараад байгаарай. Энгийн ардын хүү л төрийг сайжруулж түшмэдийг сургадаг. Манай монгол ардын үлгэрүүд аугаа философитой шүү. Гол санаа нь төрийг түшмэдүүд биш ард түмний ариун хүсэл мөрөөдөл, үзэл санаа сайжруулдаг гэсэн санаа юм болов уу.

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...