Их говийн мартагдсан голомт Дэлгэрхангай
Түүхэн тойм:
Дундговь аймгийн Дэлгэрхангай сум нь эртний түүхийн өлгий нутаг юм. Хүннү Сүмбэгийн үеэс сумын нутагт түрэг, уйгар, монгол овогтнууд ээлж дараалан оршин амьдарч байв. 13-р зууны эхэн үед Монголын нэгэн томоохон аймаг болох Хэрэйд аймгийн нутагт хамаарагдаж байжээ. Эзэн богд Чингэс хаан Их Монгол улсынхаа нийслэлийг Хархоринд байгуулсан нь Дэлгэрхангай нутгийг жинхэнэ утгаараа Их говийн голомт нутаг болох нөхцөлийг бүрэлдүүлжээ. "Нууц товчоо"-нд дурдсанаар худаг гаргаж амьдрал ахуйдаа хэрэглэх болсоноор нь говь нутаг руугаа Монголчууд түрэн суурьшиж, говь нутгаа эзэмшиж жилийн 4 улиралдаа тасралтгүй мал аж ахуйгаа эрхлэн амьдрах болжээ. Үүнээс өмнө голдуу цас орсоны дараа нь говь нутагруугаа нүүж өвөлжөөд хавар нь Хангайруугаа нүүдэг байж. Өгөдэй хааны өвөлжөө Сайхан-Овоо суманд байдаг нь үүний нэг илрэл юм. Чингэс хаан насан эцэслэхдээ өөрийн голомтоо бага хүүдээ өвлүүлдэг Монгол ёсоор бага хүү Тулуйдаа Эх Монгол нутгаа захируулахаар өгсөнөөс түүний удмын ноёд үе улиран Богд Хаант монгол улс хүртэл захирсаар ирсэн байна.
Монголчуудын хагарал бутрал, өнчрөл гансралын жилүүд болох Галдан бошигтын Халхад нэвтрэн орсон үе бол нийт Монгол овогтнууд тэр дундаа Монголчуудын зонхилох овог Боржигончуудад хүндээр туссан байна. Галдан Бошигт бүх Монголчуудыг нэгтгэн захирах хүсэлтэй байсан бөгөөд тэрхүү зорилгодоо хүрэхэд Боржигончуудын хүлээн зөвшөөрөгдсөн ноёрхол ихээхэн саад болж байв. Тиймээс Галдан бүх монголын Хаан болохын тулд бүх Боржигон овгийнхныг устгах бодлого барьжээ. Энэ нь Ойрд Монгол, Халх Монголыг эвдрэлцүүлж энэ нь төгсгөлдөө хоёулаа Манжийн дарлалд орсон гашуун түүхээр төгссөн юм.
Ар Монгол Манжийн дарлалд орох үед манжууд Ар монголыг анх 7 хошуунд хуваасаны нэг нь Говь түшээ гүний хошуу юм. Хошууг Боржигон овгийн Тулуйн удмын ноёд үе улиран захирч байсан бөгөөд хошууны ноён нь голчлон Дэлгэрхангай уулын ар, Онги голын саваар нутагладаг байжээ. Дэлгэрхангай сумын нутагт Хошуу хуралын хийдийн туурь байдаг ба тус хийд нь хошуу тамгийн газартай буюу Хошуу ноёны нутагладаг нутагтай ойр байсан тул ардууд ингэж нэрлэсэн бололтой. Хошуу хуралын хийд нь Онгийн голын 3 хийдийн нэг юм. Онгийн голын 3 хийд нь Говь түшээ гүний хошууны боловсрол, соёл, оюун санааны төв болж байв. Хошуу ноёны нутагладаг газар нь тухайн үедээ хошуу нутгийн улс төр, эдийн засаг оюун санааны төв болж хөгжиж байсан нь эндээс харагдана.
1911 оны Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэгч Г.Чагдаржав.
Говь түшээ гүний хошууны хошуу ноён Г.Чагдаржав нь Богд Хаант Монгол улсын үйл хэрэгт маш өндөр үүрэг гүйцэтгэн оролцож явсан түүхэн гавъяатай хүн юм. Манж чинь гүрний дарлалд 200 гаруй жил оршсон Монголчууд үндэстнийхээ хувьд мөхлийн ирмэг дээр ирээд байлаа. Энэ хүнд цаг үед Манжаас тусгаар тогтнож улс төр, эдийн засаг, соёлын эрх чөлөөнийхөө төлөө тууштай тэмцсэн 1911 оны түүхт үйл явдалд оройлон оролцож Богд Хаант монгол улсын анхны Сангийн яамны сайдаар ажиллаж байжээ. Түүний үед Монгол улс нь биеэ даасан гадаад бодлого, мөнгө санхүүгийн бодлого явуулж эхэлсэн байна. Хошуу нь Халх монголын улс төр, эдийн засгийн голлох төв болж газар нутаг, хүн ам, цэрэг стратегийн чухал түшиц байсан нь түүнийг өндөр албан тушаал хаших бас нэгэн хүч болж өгчээ.
1921 онд Ардын хувьсгал ялж Монголд шинэ нийгэм байгуулагдах үндэс суурь тавигдлаа. Удалгүй монголын сор болсон сэхээтнүүдийг улаан хувьсгалчид хар, шар феодал, ангийн дайсан гэдэг нэрийдлээр хэлмэгдүүлэн хомроглон устгах болов. Энэ үед Говь түшээ гүний хошуу ихээхэн хэлмэгдэж тухайн үеийн хамгийн боловсролтой гэгдэх хүмүүс тайж угсааны боржигон овгийн хүмүүс, лам нар болон шашин соёлын үнэт өв сүм хийдүүд хэрцгийгээр хэлмэгджээ. Нийгэмд айдас буй болгон айдсын хүчээр коммунист дарангуйлалыг тогтоосон байна. Энэ айдас 1990 оны ардчилсан Хувьсгал хүртэл ард түмний дунд байсаар байсан. 1950 иад онд болсон малчидын малыг нийгэмчлэх компанит ажил амжилттай ялах нөхцөл нь их хэлмэгдүүлэлтийн дараа монголчуудын сэтгэлгээнд нүүрэлсэн асар их айдсын хүчээр онцын саадгүй явагдсан юм.
Газар нутаг:
Говь түшээ гүний хошууны түүхэн газар нутаг нь тухайн үеийн хошуунууд дундаа хамгийн том газар нутагтай хошуу байсныг илтгэнэ. Одоогийн Өмнөговь аймгийн зүүн талын ихэнх нутаг буюу Номгон, Баян-Овоо, Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогт-цэций сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Манлай, Ханбогд сумдын баруун хэсэг Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэ далай, Өлзийт сумдын нутаг бүхэлдээ, Адаацаг, Сайнцагаан, Гурвансайхан сумдын нутгийн баруун хэсэг Өвөрхангай аймгийн говийн сумд болох Төгрөг, Баянгол, Сант, Баян-өндөр сумдын ихэнх хэсэг, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын урд хэсгийн газар нутаг алдарт Говь түшээ гүний нутагт хамаарч байв. Манжийн хааны Ар халхад явуулсан хорт бодлого нь монголчуудыг аль болох олон нэгжид хуваан хагаралдуулахад оршиж байсан учир хошууны тоог улам бүр нэмэгдүүлж байжээ. Энэ бодлогын үр дүнд говь түшээ гүний хошууны газар нутаг улам бүр хумигдсаар Богд хаант монгол улсын үе хүрсэн бололтой.
Ардын засаг тогтсоны дараа Хошууны нэрийг өөрчлөн Дэлгэрхангай уулын хошуу болгон засаг захиргааны шинэ нэгж болгов. Үүний дараа удаа дараалан Дэлгэрхангай уулын хошууг жижиглэн хуваасан ба ойролцоогоор 20 орчим сум болгон хуваажээ. Энэ нь монгол улсын Засаг захиргааны хуучин нэгжийг үндсээр нь устгах, хагалан бутаргах зорилготой Орос ах нарын шууд заавраар хийгдсэн ажил байв. Үүний үр дүнд монгол улс маш богино хугацаанд манжийн дарлалд байснаас илүү олон засаг захиргааны нэгжид хуваагдсан. 1931 онд Өмнөговь аймгийг шинээр байгуулсан байна. Одоогийн Өмнөговь аймгийн төвийг Дэлгэрхангай сумын нутаг Дэрсэн ус хэмээх газраас 1931 онд нүүлгэн одоогийн Даланзадгадад суурьшуулсан байна.
Олон удаагийн Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг удаа дараа явуулж байсан бөгөөд тэр өөрчлөлт бүрт Дэлгэрхангай Засаг захиргааны нэгжийн хувьд хохирч асар том газар нутаг бүхий монголын ууган хошууyнаас одоогийн Дэлгэрхангай сум болон газар нутаг нь багасч жижгэрсээр байжээ. 1941 онд Дундговь аймаг байгуулагдаж Өмнөговь аймгийн 8 сумыг шинээр байгуулагдсан аймагт хамааруулсанд Дэлгэрхангай сум оржээ. Одоогийн Өмнөговь болон Дундговь аймгийн нийт газар нутгийн 50 гаруй хувь нь Хуучнаар Говь Түшээ гүний хошуунд харьчалагдаж байснаас харахад тус хошуу хичнээн том хошуу байсан нь ойлгогдоно.
Өнгөрсөн түүхийн буюу соц нийгмийн үед хуучин нийгмийн гэгдэж байсан лам нар феодал ноёд ихээр хэлмэгдэж байсны хажуугаар тэдгээрийн улс төр, соёл, эдийн засгийн төв болж байсан хошууны төв газар нутаг нь мөн хэлмэгдэлд өртсөний нэг тод жишээ болон үлдсэн сум бол Дэлгэрхангай сум юм. Коммунистуудын Засаг захиргааны нэгжийг хуваах бодлогод хуучин хошууны төвийн ач холбогдол нөлөөг багасгах бодлого гүнзгий сууснаар тэдгээр төвүүдийг аль болох зах хязгаар нутаг болгож байв. Мөн өөр нэг анзаарагддаг зүйл бол хуучин засаг захиргааны нэгжийг газар нутгийн хувьд 2 хувааж өөр өөр нэгжид хамааруулах явдал юм. Энэ нь ардын Засгийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн гарахаас сэргийлсэн арга хэмжээ байсан бололтой. Үүний үр дүнд Их эзэн Чингэс хааны үеэс Монголын их говийн улс төр, соёлын голомт төв болж ирсэн Дэлгэрхангай уул түүний засаг захиргааны нэгж эгэл жирийн хэнд ч анзаарагдамгүй зах хягаар нутгийн нэгэн сум болон үлджээ. Иймээс би нийтлэлээ Их говийн мартагдсан голомт Дэлгэрхангай хэмээн нэрлэсэн билээ.
Алдар цуутнууд:
Дэлгэрхангай сум бол Монгол улсын хамгийн олон гавъяаттай сум юм. Урлаг соёлын олон нэрт зүтгэлтэн энэ сумаас төрөн гарсан байдаг. Сономбалжирын Буяннэмэх, Сормууниршын Дашдооров, Гонгорын Хайдав, Дамбын Батсүх гэх мэтээр жагсаан бичвэл уртаас урт жагсаалт хөвөрнө. Дэлгэрхангай сум нь хошуу нутгийн төв байсан учир тухайн хошуу нутгийнхаа төв орчмыг түшиж хошуу нутгийн сор болсон авъяас чадвартай урлаг, соёлын хүмүүс олноороо эртнээс нутаглаж ирсэн бололтой. Энэ нь ерөөс төр засгийнхаа төвд тухайн засаг захиргаанд харьяалагддаг авъяаслаг чадварлаг хүмүүс хуран цуглардаг бичигдээгүй хуулийн илрэл гэлтэй. Тэгэхээр эртний монголын урлаг, соёл, оюуны гайхамшигт сэхээтнүүд энэ нутгийг буюу хошуу ноёноо бараадан суурьшиж тэдгээрийн үр удам нь өсөн үржиж тухайн бүс нутагт буюу Дэлгэрхангай уулын орчимын нутагт монголчуудын бахархал болсон өвөрмөц Генефондыг бий болгосон байна. Дэлгэрхангай сумаас төрөн гарсан алдар цуутнууд бол тэрхүү гайхамшигт Генефондын үр бүтээл юм. Цаашдаа ч энэхүү гайхамшигт газраас ард түмэндээ хүндлэгдэж хайрлагдсан алдар гавъяатнууд төрөн гарах нь эргэлзээгүй юм. Харамсалтай нь одоо үед нутаг усныхаа нэрийг гаргаж байгаа авъяастангууд нь ардын засгийн эхэн үе болон Соц нийгмийн үед олноороо төрж байсан гавъяат цолтнуудын тоог гүйцэж чадахгүй түвшинд хүрчээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болох жишээ нь урлаг соёлын салбар Ардчилсан тогтолцооны үед ихээхэн уналтанд орж тэрхүү салбарын үнэлгээ ихээхэн унасан нь хичнээн сайхан авъяастай ч гэсэн энэ салбарт хүч чадлаа үзэх хүмүүсийн сонирхол буурахад нөлөөлсөн. Бүх зүйлийг мөнгөөр хэмжих болж хүний оюуны бүтээл үнэгүйдсэн. Хэрвээ хэн нэгэн гайхамшигтай авъяастай хүүхэд ядуу айлд төрвөл тэр хүүхэд сурч чадахгүй байж улмаар авъяас чадвар нь үүрд булшлагдах тийм нийгэмд бид амьдарч байна. Хамгийн гол нь Соц нийгмийн давуу тал болох орон нутагт байгаа эрдэнийг олж улс орныхоо хэмжээнд товойлгон гаргаж ирдэг байсан боловсролын тогтолцоо болон урлаг соёлын өргөн хэмжээний уралдаант арга хэмжээнүүд үгүй болсон нь үүнд ихээхэн нөлөөлж байгаа бололтой. Магадгүй ард түмний сэтгэл зүрхийг байлдан дагуулах чадвар бүхий хичнээн гайхамшигтай авъяас чадвар бүхий хүүхэд залуучууд хөдөө хөхөрч гадаа гандаж байгааг би таашгүй билээ.
Мал сүрэг, цаг агаар:
Эрт цагаас эдүгээ үе хүртэл Дэлгэрхангай сумынханы амжиргаагаа залгуулж ирсэн гол аж ахуй нь Мал аж ахуй байв. Цаашид ч энэхүү мал аж ахуйгаа эрхэлсээр байх нь гарцаагүй. Гэвч сайн муугаар өөрчлөгдөн буй дэлхийн байгаль цаг уурын доройтол түүнээс үүдэн гарсан сөрөг үзэгдэл нүүдэлчдийн олон зуун жилийн амьдрал, аж ахуйд сүүдрээ тусгаад удаж байна. Зундаа ган гачигт нэрвэгдэж, өвөлдөө зуд турханд мал сүргээ алдах малчин хүмүүст тэр дундаа төв азийн хуурай сэрүүн, цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицон амьдардаг монголчуудад хүндээр тусах боллоо. Уламжлал ёсоор зун бүр уул овоогоо тахиж, хурмаст тэнгэрээс хур бороо гуйна. Харамсалтай нь ямар учраас гэдэг нь үл мэдэгдэм шалтгаанаар хурмаст тэнгэр аашаа хувиргаж малчин ардыг ивээхгүй байх нь тэдний амьдралыг дээсэн дөрөөн дээр авчирна. Үнэндээ монголчууд өнөөг хүртэл байгалиасаа хараат амьдарсаар байна. Мал сүрэг бол мэдээж байгалиас хараат гэвч хүн хэдийнээ байгалиас хараат байхаа болиод 500 шахам жил болж байна. Гэтэл монгол малчин хүн түүний ахуй амьдрал өнөөг хүртэл байгалиасаа хараат байгаа нь үндэстний эмгэнэл юм.
Дэлгэрхангай сум адуугаараа алдартай сум байлаа. Ардын хувьсгалын эхэн үеийн буюу 1930 аад оны улсын баяр наадамд Дэлгэрхайгайчууд бараг нас бүрт айраг уудаг байж. Харин одоо бол үгүй тэрхүү удамт сайхан хурдан хүлгүүдийн үр удам хаачив. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нутгийн гайгүй сайн уяачид нь хэлмэгдэн наснаас нөгчсөн, аль эсвэл фронтод бүхнийг уриан доор Дэлхийн 2-р дайнд хурдан удамт адуун сүргийнхээ ихэнхийг Орос руу гаргасан байж болох магадлалтай. Гэхдээ миний анхаарлыг өөр нэг зүйл татдаг. Одоо хүртэл хөгшид өвгөчүүлийн ярьдаг 1940 оны мичин жилийн зуд гэж айхавтар зуд болсон тухай дурсамж яриа говь нутагт бий. Тэр аймшигт зуднаар говь нутгийнхан ихээхэн хохирсон байдаг. Дэлгэрхайгайн хурдан угшилын адуун сүрэг нь тэрхүү зуднаар үхэж дууссан байх талтай, энэ бол үнэнд их дөхсөн таамаг. Үнэхээр ч 1940 өөд оноос хойш Дэлгэрхайгайн тэрхүү наадам болгонд өнгөлж байсан хурдан хүлгүүд алга болсон байна. Хэдийгээр говь нутаг байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй ч гэсэн говьчууд тэрхүү байдалдаа гайхалтай дасан зохицсон хөдөлмөрч ард түмэн билээ. Дэлгэрхайгайн адуун сүргийн тэрхүү хуучны сайхан хурдан угшилыг одоо цагт дахин сэргээн түмэн олон, нутаг усаа баясгах ирээдүйг өнгөрсөн түүх нэхэж байх шиг. Дэлгэрхайгайн уяачид болон уугуул нутаг усаа гэх сэтгэлтэй хүмүүс энэ ажил дээр гар сэтгэл нийлж ажиллавал хуучин нэр төрөө дахин сэргээн улсын наадамдаа алдар цолоо дуудуулах уяачид, хүлэг морьд төрөн гарах биз ээ.
Одоо ба ирээдүй
Ирээдүй бол бидний одоо байгаа байдалын үргэлжлэл гэсэн үг байдаг. Энэ үгээр жишээлэхэд бид Ирээдүйгээ мэдэж ядах юмгүй мэт. Бидний одоо байгаа байдал ямарч шинэ санаачлагагүй, эрч хүчгүй, нэгэн хэвийн урсгалаараа уруу дорой байгааг харахад бидний ирээдүй энэ мэт сайнгүй байх дүр зургийг тодруулж өгч байна. Хүсэл мөрөөдөлгүй зорилгогүй залуу үе. Энэ нутгийн эцсийн найдвар залуу үеийн эрч хүчгүй сул дорой байдалыг хараад сайн сайхан ирээдүй байхуу гэдэгт эргэлзээ төрж урамгүй байдалд хүрнэ.
Орон нутгийн засаг захиргааны идэвх санаачлагагүй, үлбэгэр байдал, санхүүгийн эрх мэдэл, чадавхгүй төрөөс хараат өрөвдөлтэй тэжээвэр төрх. Энэ бүхэн бол монголын нийт орон нутгийн нийтлэг дүр төрх.
Хуучин хөдөөгийн сумд засаг, захиргааны нэгж байхаас гадна аж ахуйн нэгж байлаа. Түүнийг нэгдэл гэж нэрлэж байв. Хэдийгээр тухайн үеийн нэгдэл төвлөрсөн төлөвгөөт эдийн засгийн загвартай, хувийн өмчгүй нийгмийн өмч дээр суурилан байгуулагдаж хатуу захиргаадалтын аргаар сайн дурын биш байдалаар захирагдаж байсанч тухайн үедээ хөдөө орон нутагтаа хөгжил дэвшилийг авчирсан юм. Хуучин тэрхүү системийг шинэ цаг үеийн зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчимаар, сайн дурын үндсэн дээр дахин бий болгож /яг нэгдэл гэдэг нэрээр нь биш ч байж болно/ хөгжүүлбэл их оновчтой байж болох юм. Сумын Засаг дарга сонгууль болохоор үнэн худлаа нэг мөрийн хөтөлбөр гаргадаг 4 жилийн дараа худлаа баахан хэрэгжилт гаргадаг. Нэг ёсондоо нэг нэгнийгээ хуурч ингэж явах нь цаашид үнэхээр утгагүй санагдахгүй байна уу. Хэрвээ сумын Засаг захиргааны хажууд нэгдэл хэмээх аж ахуй байх юм бол хүмүүс Засаг даргынхаа ажлыг тэрхүү аж ахуйг хэр зэрэг ухаалаг, ашиг орлоготой, ард иргэддээ өгөөжтэйгээр удирдсанаар нь дүгнэх боломж нээгдэх юм. Сумын Засаг дарга нь Засаг даргын албан тушаалаа хашихын хажуугаар сумын аж ахуйгаа удирдана гэсэн үг юм. Ингэснээр сум бодитоор хөгжих болов уу. Хөдөөнөөс хот руу нүүдэллэх их нүүдэл сүүлийн хорин жил үргэлжиллээ. Энэ нүүдлийн эрч одоо хүртэл саараагүй байна. Энэ маягаараа монголын уудам тал эзэнгүйрэх нь холгүй байна. Хөдөө нутгийн сүүлчийн нүүдэлчид хөгшид өвгөчүүл болж тэдний үеийг залгамжлах залуу малчидын фронт алга. Үр ашиггүй байгалиас хараат мал аж ахуйд амьдарлаа даатган амьдрах залуус байхгүй тэд шинэ амьдрал шинэ боломж хайн хот, төв суурин газрыг бараадсаар. Манай мал аж ахуй эрчимжиж үйлдвэржиж чадсангүй өнөөг хүртэл аль дундад зууны үеийн амиа аргацаах төдий аж ахуй хэвээрээ. Энэ бүхнээс хөдөө хөдөө нутгийг хөгжүүлэхгүй бол монгол улс хөгжихгүй гэдэг дүгнэлтийг хийхээс аргагүй. Төр засгийг хөгжүүлээд өгөх болов уу гэсэн найдлага тээн суух нь хамгийн тэнэг явдал ба монголчуудын хэлдэгээр бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр мэт болох тул малчин олон минь өөрсөддөөл найдах хэрэгтэй. Хамгийн чухал хөгжилийн зүтгүүр бол залуучууд билээ. Холын австралид хонины аж ахуй гайхамшигтай хөгжсөн байна. Энэ мэт мал аж ахуйгаа өндөр түвшинд хөгжүүлсэн улс орнуудаас туршлага судлан түүнийг монгол орныхоо онцлогт тохируулан авч хэрэглэх цаг болсоныг байгаль эх бидэнд сануулж байна.
Зах зээлийн нийгмийн үндсэн мөн чанарыг буруу ойлгосоноос болж Монгол улс үндэстнийхээ хувьд уруудан доройтсон гэж би боддог. Зах зээлийн нийгэмд хүмүүс амь амиа хичээж өөрийгөө л болгож явах ёстой гэсэн хувиа хичээсэн Өрнөдийн орнуудын хамгийн дорд үзэл монгол улсад нэвтэрч хүмүүсийн тархи сэтгэлгээнд гүн бат суужээ. Үнэндээ ардчилсан чөлөөт эдийн засгийн системд хүн амиа бодсоноор сайн сайхан амьдардаггүй. Улс орон нь ч сайн сайханаар хөгжин цэцэглэхгүй. Аливаа хүний сайн сайхан амьдрал нь тухайн хүний бусдын төлөө хийж чадах үр ашигтай, хэрэгцээтэй, сайн сайхан ямар нэгэн зүйлийг хийж чадах чадвараас шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл талхчин талхаа амттай, чанартай сайн сайхан хийхгүй бол түүний талхыг хүн авахгүй. Талхчин хэдий чинээ худалдан авагчиддаа таалагдахуйц амт, үнэртэй, эрүүл мэндэд сайн талхыг хийнэ тэр чинээгээр түүний талх хурдан зарагдаж талхчин олсон ашгаараа төдий чинээ сайхан амьдрах юм. Үүнээс харахад хүн сайн сайхан амьдрахын тулд нэгдүгээрт бусдын хүсэл таашаал, ашиг сонирхолыг тавьж, хоёрдугаарт өөрийнхөө хүслийг тавих ёстой юм. Өөрийгөө бодохоосоо илүү бусдын төлөө ажиллаж чадвал ашиг орлого нэмэгдэж хүн өөрөө тэрхүү ашиг орлогоороо сайхан амьдарна гэсэн үг.
Бурхан Будда тэртээ 3000 жилийн өмнө энэ зарчимыг ойлгож ухааран "Бусдын төлөө амьдар" хэмээн сургасан нь өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. Үнэндээ монголчуудад бусдын сайн сайханы төлөө хийж чадах бүтээгдэхүүн үйлчилгээ бараг байхгүй. Бүр тодруулж хэлбэл монгол хүний гар, ур ухаанаар хийсэн зүйл байхгүй. Монгол нутаг минь байгалийн баялаг ихтэй болохоор тэрнийгээ гаргадаг. Мал нь маш бага ажиллагаагаар ноос ноолуур арьс шир гэх мэт баялаг үйлдвэрлэж өгдөг. Монгол хүний хийсэн зүйл гэж байхгүй. Харин эсрэгээрээ бусдын төлөө юм хийж чаддаг хятад, япон, солонгос, оросоос бүх зүйлээ авч хэрэглэдэг. Энэ л бидний ядуу байгаагын шалтгаан. Бид бусдад хэрэгтэй зүйл хийж чадахгүй байгаа юм байна. Тиймүү гэвэл би Мэдээж тийм гэнэ. Учир нь бусдад хэрэгтэй зүйл хийхийн тулд чадвартай байх хэрэгтэй. Чадвар гэдгийг мэдлэг боловсрол гэж ойлгож болно. Бид чадвараа сайжруулах ёстой. Жишээ нь Дэлгэрхангайн хөмүүл гэж даршилсан хөмүүл хийж зарж байна. Эртнээс монголчуудын хоол амтлагч байсаар ирсэн хөмүүлийг үйлдвэрийн аргаар эрүүл ахуйн өндөр шаардлага хангасан нөхцөлд даршилан зарвал гүйлгээтэй байх нь гарцаагүй. Хөмүүл бол монгол "Кимчи" мөн. Гэвч одоогийнх шиг гар аргаар даршлах нь орчин цагийн эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй юм.
Мөн би саяхан Дэлгэрхангайн хүний хийсэн аарцтай хөмүүл гэх хоол амтлагчыг идэж үзлээ. Үнэхээр гайхалтай монгол амт бас мэдрэмж үүнийг үйлдвэрлэлд шилжүүлбэл мөн л орлогын нэгэн эх үүсвэр. Гүний усны нөөц бүхий газарт усалгаатай газар тариалан хөгжүүлж тэжээлийн ургамал тариалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нь орон нутаг дахь иргэдийн ахуй амьдрал ашиг орлогод сайнаар нөлөөлөх бөгөөд энэ мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хөдөө нутгийн хөгжилийн гараа байх юм. Хамгийн чухал нь дан ганц монголын байгалын баялаг, мал сүрэг гадныханд хэрэгтэй ашигтай байх биш харин монгол хүн бусдад хэрэгтэй, ашигтай зүйлийг бүтээж байх нь чухал байна. Мөнгө чухал биш бидний бусдад хэрэгтэй зүйл хийх чадвар чухал. APPLE компани хамгийн сайн утас хийхийг л зорьсон түүнийгээ ч хийсэн түүний шагналд асар их ашиг орлого ирсэн. Мөнгө бол зүгээр шагнал юм. Нэгдүгээрт мөнгө олохдоо төвлөрөх биш нэгдүгээрт бусдын хэрэгцээ шаардлагад дээд зэргээр нийцэх тийм зүйл бүтээхдээ төвлөрөх нь чухал.
Бичсэн: Б.Оюунсуртал 2014 оны 12-р сарын 30 ны өдөр
Tuesday, December 30, 2014
Saturday, October 18, 2014
Хүнд металлын хордлогоос сэргийлэе.
Онош, 2008, (038) 2008.No2(038)
МӨНГӨН УСНЫ ХОРДЛОГЫГ ХООЛ ХҮНСЭЭР ЭМЧЛЭХҮЙ
( Лекц )
Э.Болормаа
Абстракт
Мөнгөн ус болон бусад (10-аад төрөл) хүнд металлууд хүний биед хуримтлагдсаар удаан хугацаагаар хордуулдаг. Иймээс хүнд металлын хордлогын үед яаралтай арга хэмжээ авч биеэсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.
Хөгжилтэй орнуудад өвчтөнийг байнгын хяналтанд оруулж, анх биед нь ямар хэмжээтэй металл байсан, эмчилгээний үед болон дараа хэд болтлоо буурсан гэдгийг тооцоолж хүний иас бие, хордлогын зэрэглэлтэй уялдуулан эмчилгээг боловсронгуй болгосоор байдаг.
Харамсалтай нь манай оронд энэ төрлийн дагнасан судалгаа хийх нөхцөл бүрдээгүй байна. Гэтэл хүн амын дунд хордсон байх магадлалтай өвчтөний тоо өссөөр байгаа. Энэ асуудалд жирийн судлаач миний зүгээс ихээхэн сэтгэл зовнин хордсон иргэдэд (нэн ялангуяа мөнгөн устай гардан ажилладаг алтны уурхайн ажилчид, мөнгөн устай бүс нутагт амьдардаг оршин суугчид,, шүдэндээ мөнгөн устай ломбо тавиулсан хүмүүст) тус нэмэр болохуйц хэдэн зөвлөлгөөг гадаадын эрдэмтдийн болон өөрсдийн судалгаан дээр тулгуурлан хүргэхийг зорьлоо.
Мөнгөн ус хүний биеийн чухал уургуудтай нь нэгдээд бат бйх холбогддог тул зүгээр л биеэс гздзгшилчихна гэж байхгүй.
Иймд эм бэлдмэл, нэмэлт витамин, эрдэс, тэжээллэг бодисын тусламжтайгаар тэр холбоог нь тасалж биеэс зайлуулахад эмчилгээний мөн чанар оршино. Хордлоготой хүмүүс эрүүл үедээ хэрэглэдэгээсээ илүү шимт бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэйг мөнгөн усны хордлогын эмчилгээнд заажээ.
Гэхдээ бүгдийг нь бус, жишээ нь витамин D гэхэд л эмчилгээнд ямар ч үр нөлөөгүй нь тогтоогдсон. Тиймээс доор нэр дурдсаныг онцлон хэрэглэхийг танд зөвлөж байна. Өөр нэг анхаарах зүйл бол аливаа витамин, эрдэс илүүдэх юм бол бодисын солилцоог ихээхэн алдагдуулж, өөр төрлийн өвчлөл үүсгэх тул
Хөгжилтэй орнуудад өвчтөнийг байнгын хяналтанд оруулж, анх биед нь ямар хэмжээтэй металл байсан, эмчилгээний үед болон дараа хэд болтлоо буурсан гэдгийг тооцоолж хүний иас бие, хордлогын зэрэглэлтэй уялдуулан эмчилгээг боловсронгуй болгосоор байдаг.
Харамсалтай нь манай оронд энэ төрлийн дагнасан судалгаа хийх нөхцөл бүрдээгүй байна. Гэтэл хүн амын дунд хордсон байх магадлалтай өвчтөний тоо өссөөр байгаа. Энэ асуудалд жирийн судлаач миний зүгээс ихээхэн сэтгэл зовнин хордсон иргэдэд (нэн ялангуяа мөнгөн устай гардан ажилладаг алтны уурхайн ажилчид, мөнгөн устай бүс нутагт амьдардаг оршин суугчид,, шүдэндээ мөнгөн устай ломбо тавиулсан хүмүүст) тус нэмэр болохуйц хэдэн зөвлөлгөөг гадаадын эрдэмтдийн болон өөрсдийн судалгаан дээр тулгуурлан хүргэхийг зорьлоо.
Мөнгөн ус хүний биеийн чухал уургуудтай нь нэгдээд бат бйх холбогддог тул зүгээр л биеэс гздзгшилчихна гэж байхгүй.
Иймд эм бэлдмэл, нэмэлт витамин, эрдэс, тэжээллэг бодисын тусламжтайгаар тэр холбоог нь тасалж биеэс зайлуулахад эмчилгээний мөн чанар оршино. Хордлоготой хүмүүс эрүүл үедээ хэрэглэдэгээсээ илүү шимт бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэйг мөнгөн усны хордлогын эмчилгээнд заажээ.
Гэхдээ бүгдийг нь бус, жишээ нь витамин D гэхэд л эмчилгээнд ямар ч үр нөлөөгүй нь тогтоогдсон. Тиймээс доор нэр дурдсаныг онцлон хэрэглэхийг танд зөвлөж байна. Өөр нэг анхаарах зүйл бол аливаа витамин, эрдэс илүүдэх юм бол бодисын солилцоог ихээхэн алдагдуулж, өөр төрлийн өвчлөл үүсгэх тул
мөнгөн усны хордлогын эмчилгээний үед зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэж болох өндөр тунгуудыг бичилгүй орхилоо. Гэрийн нөхцөлд хийх эмчилгээнд хүнсний пирамидын харьцааг алдагдуулалгүй, эрүүл хүний хоногийн хэрэглээний зөвшөөрөх тунгаас 2-2.5 дахин их хэмжээтэйг хэрэглэхийг зөвшөөрнө.
АМИИ ДЭМ БУЮУ ВИТАМИН
Витамин С - Чийгбам өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулдаг энэхүү антиоксидант нь хүнд металлын хордлогыг эмчлэхэд ч ач холбогдолтой. Уг витамин нь төмрийн шимэгдэлтийг сайжруулан цус багадалтаас сэргийлж, хордлогын үеийн ядаргааг тайлна. Шарх сорвины эдгэрэлтийг түргэсгэнэ. Хүнсний эх булаг - шинэ жимс ялангуяа цитрусын төрлийн жимс, шүүс, гүзээлзгэнэ, помидор, цэцэгт байцаа, чихэртэй төмс, хүнсний ногоо
Витамин Е - Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, тосонд уусдаг чухал антиоксидант. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцоно. Мөн витамин К-ийн үйлчилгээг дэмждэг. Витамин К дутагдвал цус бүлэгнэлт мууддаг байна. Хүнсний эх булаг - эрдэнэ шиш, самар, үр, олив, ургамлын тос, улаан буудай, цөцгийн тос, өндөг, бууцай
Витамин В6 - Хүний биед явагдах олон төрлийн урвалд оролцдог чухал витамин. Эдгээр урвалаас цистейн хэмээх уургийг нийлэгжүлэх урвал нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд хамгийн чухал юм. Уг витамим нь хоол хүнсээр авсан уургийг бодисын солилцоонд оролцоход нь тусалдаг. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцдог. Тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Хоногт эмчилгээний дозоор өгөхөд өвчтөний биеэс мөнгөн ус гадагшилалт нь 50% дээшилж байжээ. Хүнсний эх булаг - uioui,
самар, өндөг, хөх тариа, бүх төрлийн мах, исгэгч хөрөнгө, чанасан лууван, банана
Зарим витамины бэлдмэлд зэс агуулагддаг. Мөнгөн усны хордлоготой өвчтөнүүдийн биед зэсийн агууламж өндөр болсон байдаг тул зэстэй витаминт бэлдмэлээс болгоомжлохыг сануулж байна.
Эрдэс бодис
Цайр- хүний биед чухал хэрэгцээтэй олон төрлийн эрдэсээс цайр нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд чухал нөлөөтэй. Учир нь хордлогын үед цайрын эрс дутагдалд орж, энэ төрлийн бодисын солилцоонд хямрал гардаг байна. Цайр элементийн нэг чухал үүрэг нь хүний биеийн дархлааны урвалуудыг зохицуулдаг. Эсийн өсөлт, хуваагдал, нүүрс усны задрал, шарх сорвины эдгэрэлт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн үнэр, амтыг мэдрэхэд хэрэгтэй эрдэс юм. Хүнсний эх булаг - уураг ихтэй хүнс цайрыг ихээр агуулдаг тул үхэр, гахай, хонины мах цайраар баялаг, мөн газрын самар, хавч, элэг, улаан буудай, бууцай, зарим төрлийн шоколад нь хүнсний гол эх үүсвэрүүд болно.
Селен - Бие махбодын зарим уургийн найрлаганд оролцож, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, өсөлтөнд чухал нөлөөтэй, зарим төрлийн хавдарыг эмчилж байгаа нь нотлогдсон микроэлемөнт мөнгөн усны хорыг тайлахад ч чухал нь нотлогджээ. Хүнсний эх булаг нь улаан буудай, исгэгч хөрөнгө.
Бусад эрдэс - Ер нь хордлогын үед эрдэсийн тэнцэл ихээхэн алдагддаг тул дээр дурдсанаас гадна магни, молибден, манган зэрэг эрдэс агуулсан бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна. Харин дахин сануулахад зэс агуулсан бэлдмэлийг огт хэрэглэж болохгүй. Мөн зэс аяга, хоолны хэрэгсэл зэргээс ч зайлсхийх нь зүйтэй.
ХООЛХҮНС
Далайн ургамал болон самар - Мөнгөн усны хордлоготой өвчтөн далайн замаг, далайн байцаа, самар, хушгыг тодорхой хэмжээгээр байнга хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь эдгээр хүнсэнд агуулагдах мелатонин хэмээх бодис мөнгөн усны уршгаар мэдрэлийн эс гэмтэхээс хамгаалах үйлчилгээтэй нь батлагджээ. Мелатонины
бэлдмэл байх авч түүнийг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, ДОХ болон хавдартай өвчтөнүүд хэрэглэж болохгүй заалттай. Тиймээс аюул багатай, хордлогыг хурдан тайлах давуу талтайгаар нь хүнс байдлаар хэрэглэхийг зориорой.
Бакус витамин - Энэ бэлдмэлд олон төрлийн амин чухал нэгдлүүд байдгаас таурин хэмээх бодис нь хортой бодисын биеэс гадагшилалтанд чухал үүрэгтэй нь батлагдсан. Таурины гол эх үүсвэр нь Солонгос улсын брэнд бүтээгдэхүүн болох "Бакус" витамин болон ижил төрлийн энергит ундаанууд юм.
БИДНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН БУЮУ ТАНД САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Сармис- Сармисыгтарьжургуулахад ус, хөрснөөс мөнгөн усыг шингээн авах чадвар өндөртэйг БНСУ-ын мөнгөн усаар дагнан ажилладаг лабораторит, орчин үеийи Люмекс-915 багаж ашиглан хийсэн бидний судалгаа баталж байгаа юм. Энэхүү ажил Солонгос улсын патент авч судалгаа үргэлжлэн хийгдсээр байна. Цаашилбал сармисыг бүхлээр нь болон хэрчиж бохирдсон усанд хийхэд хэрчсэн сармис нь мөнгөн усыг түргэн хугацаанд шингээж байсан. Учир нь сармисыг хэрчмэгц чухал хэрэгцээт бодисын ялгаралт явагддаг байна.
Судалгаанд үндэслэн Хонгорын бохирдсон хорсөнд сармис тариалж, хордсон хүмүүс нь хоол хүнсэндээ сармисыг өргөн хэрэглэхийг зөвлөж байна.
Гагцхүү хүнсэндээ хэрэглэдэг сармисыг хаана тариалсан нь их чухал. Өөрөөр хэлбэл бохир хөрсөнд ургасан бол түүнээсээ хорт металлуудыг ихээр шингээсэн байх магадлал өндөр тул харин ч эсрэгээрээ эм гэхээсээ хор болно. Иймд худалдаанд гарч буй сонгино, сармисанд заавал хүнд металлын шинжилгээ хийхийг Мэргэжлийн Хяналтын Албаныхан анхааралдаа авах буй за.
Өндөг - Уургаар баялаг энэхүү хүнсийг металлын хордлого тайлахад хэрэглэж болох нь нотлогдсон бөгөөд ялангуяа өндөгний цагаан нь шараасаа илүү шингээх чадвартайбайсныг бидний судалгааны үр дүн харуулсан юм. Иймд өндөгийг танд санал болгож байна.
Биосорбент- ЭМШУИС-ийн химийн тэнхимийн багш, доктор З.Ичинхорлоогийн бутээл "Биосорбент" бүтээгдэхүүний мөнгөн усыг шингэзх чадварыг судлан үзэхэд 15 минутаас эхлэн шингээсээр 1-2 цагийн дотор мөнгөн усны дийлэнхийг шингээж маш сайн үр дүн үзүүлсэн. Энэ бүтээгдэхүүний үйлчлэлийн механизм нь сүү цагаан идээн дэх кальцийн ион хүнд металлуудтай солилцох урвалд орж байгаа явдал юм.
Ус- Витамин, эрдэс, хоол хүнсийг хэрэглэснээр мөнгөн ус биеэс гадагшлах боломж бүрдэж, түүнд нь ус хамгийн чухал үүрэгтэй оролцох тул өвчтөн өдөрт 10-11 стакан цэвэр ус уух нь хорыг тайлах, бодисын солилцоо хэвийн явагдахад чухал нөхцөл нь болно.
Ийнхүү та бүхэнд мөнгөн усны хордлогыг хоол хүнс, витаминаар тайлж болох талаар зөвлөмж хүргэлээ. Өөр бусад олон эм бэлдмэл байх авч тэдгээрийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой тул энд
2008 оны 02 [38 ]
дурдсангүй. Өөрөөр хэлбэл та дээрхи зовлөмжийг төгс эмчилгээ гэж ойлгож бас болохгүй, заавал эмчид хандан шинжилгээ огч, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй, Гэхдээ та хоол, шимт бодисоор өөрийгөө эмчилснээр тодорхой хэмжээний мөнгөн ус болон бусад хүнд металлыг (Улаанбаатарчуудын ихэнхи нь агаарын бохирдлоос үүдэлтэй хар тугалганы хордлоготой яваа байх) гадагшлуулж, бие организмаа хүнд хордлогод орохоос аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Дүгнэн хэлэхэд хоол бол эм. Гагцхүү чанартай, баталгаатай хүнсийг зохист харьцаагаар, зөв боловсруулан хэрэглэх нь чухал Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Жич: Энэхүү нийтлэлд сүүлийн уеийн судалгааг өндөр зэрэглэлтэй шинжлэх ухааны сэтгүүлээс худалдан авсан эх материалаас нь шууд хүргэж байгаа, мөн зарим эх үусвэр нь зохиогчийн эрхээр баталгаажсан тул холбогдох байгууллага, хувь хүмүүс санал зөвлөгөөг анхааралдаа авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
АМИИ ДЭМ БУЮУ ВИТАМИН
Витамин С - Чийгбам өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулдаг энэхүү антиоксидант нь хүнд металлын хордлогыг эмчлэхэд ч ач холбогдолтой. Уг витамин нь төмрийн шимэгдэлтийг сайжруулан цус багадалтаас сэргийлж, хордлогын үеийн ядаргааг тайлна. Шарх сорвины эдгэрэлтийг түргэсгэнэ. Хүнсний эх булаг - шинэ жимс ялангуяа цитрусын төрлийн жимс, шүүс, гүзээлзгэнэ, помидор, цэцэгт байцаа, чихэртэй төмс, хүнсний ногоо
Витамин Е - Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, тосонд уусдаг чухал антиоксидант. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцоно. Мөн витамин К-ийн үйлчилгээг дэмждэг. Витамин К дутагдвал цус бүлэгнэлт мууддаг байна. Хүнсний эх булаг - эрдэнэ шиш, самар, үр, олив, ургамлын тос, улаан буудай, цөцгийн тос, өндөг, бууцай
Витамин В6 - Хүний биед явагдах олон төрлийн урвалд оролцдог чухал витамин. Эдгээр урвалаас цистейн хэмээх уургийг нийлэгжүлэх урвал нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд хамгийн чухал юм. Уг витамим нь хоол хүнсээр авсан уургийг бодисын солилцоонд оролцоход нь тусалдаг. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцдог. Тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Хоногт эмчилгээний дозоор өгөхөд өвчтөний биеэс мөнгөн ус гадагшилалт нь 50% дээшилж байжээ. Хүнсний эх булаг - uioui,
самар, өндөг, хөх тариа, бүх төрлийн мах, исгэгч хөрөнгө, чанасан лууван, банана
Зарим витамины бэлдмэлд зэс агуулагддаг. Мөнгөн усны хордлоготой өвчтөнүүдийн биед зэсийн агууламж өндөр болсон байдаг тул зэстэй витаминт бэлдмэлээс болгоомжлохыг сануулж байна.
Эрдэс бодис
Цайр- хүний биед чухал хэрэгцээтэй олон төрлийн эрдэсээс цайр нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд чухал нөлөөтэй. Учир нь хордлогын үед цайрын эрс дутагдалд орж, энэ төрлийн бодисын солилцоонд хямрал гардаг байна. Цайр элементийн нэг чухал үүрэг нь хүний биеийн дархлааны урвалуудыг зохицуулдаг. Эсийн өсөлт, хуваагдал, нүүрс усны задрал, шарх сорвины эдгэрэлт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн үнэр, амтыг мэдрэхэд хэрэгтэй эрдэс юм. Хүнсний эх булаг - уураг ихтэй хүнс цайрыг ихээр агуулдаг тул үхэр, гахай, хонины мах цайраар баялаг, мөн газрын самар, хавч, элэг, улаан буудай, бууцай, зарим төрлийн шоколад нь хүнсний гол эх үүсвэрүүд болно.
Селен - Бие махбодын зарим уургийн найрлаганд оролцож, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, өсөлтөнд чухал нөлөөтэй, зарим төрлийн хавдарыг эмчилж байгаа нь нотлогдсон микроэлемөнт мөнгөн усны хорыг тайлахад ч чухал нь нотлогджээ. Хүнсний эх булаг нь улаан буудай, исгэгч хөрөнгө.
Бусад эрдэс - Ер нь хордлогын үед эрдэсийн тэнцэл ихээхэн алдагддаг тул дээр дурдсанаас гадна магни, молибден, манган зэрэг эрдэс агуулсан бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна. Харин дахин сануулахад зэс агуулсан бэлдмэлийг огт хэрэглэж болохгүй. Мөн зэс аяга, хоолны хэрэгсэл зэргээс ч зайлсхийх нь зүйтэй.
ХООЛХҮНС
Далайн ургамал болон самар - Мөнгөн усны хордлоготой өвчтөн далайн замаг, далайн байцаа, самар, хушгыг тодорхой хэмжээгээр байнга хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь эдгээр хүнсэнд агуулагдах мелатонин хэмээх бодис мөнгөн усны уршгаар мэдрэлийн эс гэмтэхээс хамгаалах үйлчилгээтэй нь батлагджээ. Мелатонины
бэлдмэл байх авч түүнийг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, ДОХ болон хавдартай өвчтөнүүд хэрэглэж болохгүй заалттай. Тиймээс аюул багатай, хордлогыг хурдан тайлах давуу талтайгаар нь хүнс байдлаар хэрэглэхийг зориорой.
Бакус витамин - Энэ бэлдмэлд олон төрлийн амин чухал нэгдлүүд байдгаас таурин хэмээх бодис нь хортой бодисын биеэс гадагшилалтанд чухал үүрэгтэй нь батлагдсан. Таурины гол эх үүсвэр нь Солонгос улсын брэнд бүтээгдэхүүн болох "Бакус" витамин болон ижил төрлийн энергит ундаанууд юм.
БИДНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН БУЮУ ТАНД САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Сармис- Сармисыгтарьжургуулахад ус, хөрснөөс мөнгөн усыг шингээн авах чадвар өндөртэйг БНСУ-ын мөнгөн усаар дагнан ажилладаг лабораторит, орчин үеийи Люмекс-915 багаж ашиглан хийсэн бидний судалгаа баталж байгаа юм. Энэхүү ажил Солонгос улсын патент авч судалгаа үргэлжлэн хийгдсээр байна. Цаашилбал сармисыг бүхлээр нь болон хэрчиж бохирдсон усанд хийхэд хэрчсэн сармис нь мөнгөн усыг түргэн хугацаанд шингээж байсан. Учир нь сармисыг хэрчмэгц чухал хэрэгцээт бодисын ялгаралт явагддаг байна.
Судалгаанд үндэслэн Хонгорын бохирдсон хорсөнд сармис тариалж, хордсон хүмүүс нь хоол хүнсэндээ сармисыг өргөн хэрэглэхийг зөвлөж байна.
Гагцхүү хүнсэндээ хэрэглэдэг сармисыг хаана тариалсан нь их чухал. Өөрөөр хэлбэл бохир хөрсөнд ургасан бол түүнээсээ хорт металлуудыг ихээр шингээсэн байх магадлал өндөр тул харин ч эсрэгээрээ эм гэхээсээ хор болно. Иймд худалдаанд гарч буй сонгино, сармисанд заавал хүнд металлын шинжилгээ хийхийг Мэргэжлийн Хяналтын Албаныхан анхааралдаа авах буй за.
Өндөг - Уургаар баялаг энэхүү хүнсийг металлын хордлого тайлахад хэрэглэж болох нь нотлогдсон бөгөөд ялангуяа өндөгний цагаан нь шараасаа илүү шингээх чадвартайбайсныг бидний судалгааны үр дүн харуулсан юм. Иймд өндөгийг танд санал болгож байна.
Биосорбент- ЭМШУИС-ийн химийн тэнхимийн багш, доктор З.Ичинхорлоогийн бутээл "Биосорбент" бүтээгдэхүүний мөнгөн усыг шингэзх чадварыг судлан үзэхэд 15 минутаас эхлэн шингээсээр 1-2 цагийн дотор мөнгөн усны дийлэнхийг шингээж маш сайн үр дүн үзүүлсэн. Энэ бүтээгдэхүүний үйлчлэлийн механизм нь сүү цагаан идээн дэх кальцийн ион хүнд металлуудтай солилцох урвалд орж байгаа явдал юм.
Ус- Витамин, эрдэс, хоол хүнсийг хэрэглэснээр мөнгөн ус биеэс гадагшлах боломж бүрдэж, түүнд нь ус хамгийн чухал үүрэгтэй оролцох тул өвчтөн өдөрт 10-11 стакан цэвэр ус уух нь хорыг тайлах, бодисын солилцоо хэвийн явагдахад чухал нөхцөл нь болно.
Ийнхүү та бүхэнд мөнгөн усны хордлогыг хоол хүнс, витаминаар тайлж болох талаар зөвлөмж хүргэлээ. Өөр бусад олон эм бэлдмэл байх авч тэдгээрийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой тул энд
2008 оны 02 [38 ]
дурдсангүй. Өөрөөр хэлбэл та дээрхи зовлөмжийг төгс эмчилгээ гэж ойлгож бас болохгүй, заавал эмчид хандан шинжилгээ огч, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй, Гэхдээ та хоол, шимт бодисоор өөрийгөө эмчилснээр тодорхой хэмжээний мөнгөн ус болон бусад хүнд металлыг (Улаанбаатарчуудын ихэнхи нь агаарын бохирдлоос үүдэлтэй хар тугалганы хордлоготой яваа байх) гадагшлуулж, бие организмаа хүнд хордлогод орохоос аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Дүгнэн хэлэхэд хоол бол эм. Гагцхүү чанартай, баталгаатай хүнсийг зохист харьцаагаар, зөв боловсруулан хэрэглэх нь чухал Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Жич: Энэхүү нийтлэлд сүүлийн уеийн судалгааг өндөр зэрэглэлтэй шинжлэх ухааны сэтгүүлээс худалдан авсан эх материалаас нь шууд хүргэж байгаа, мөн зарим эх үусвэр нь зохиогчийн эрхээр баталгаажсан тул холбогдох байгууллага, хувь хүмүүс санал зөвлөгөөг анхааралдаа авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
Saturday, October 4, 2014
ХҮН ГОМДООЖ БОЛОХГҮЙ
Хүний хамгийн эхний сурах ёстой зүйл бол аливаа хүнийг өвтгөхгүй, гомдоохгүй, зовоохгүй, дээрэлхэхгүй, доромжлохгүй байхад суралцах явдал мөн. Товчоор хэлбэл аливаа хүнд бие болоод хэл, сэтгэл гурваараа гэм хор хүргэхгүй байх явдал билээ. Энэ бол хүний амьдарлын хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал зарчим. Барууны ухаантнууд үүнийг “өөртөө хүсдэггүй зүйлээ бусдад бүү хүс” гэж хэлсэн байдаг.
Гэвч зарим нэг хачин хүмүүс энэ орчлонд бас байх юм. Бусад хүн өөрийг нь гомдоох болон зовоох сэдэл, сэтгэлгүйгээр хэлсэн болон хийсэн үйлдэлд аль хэдийнээ гомдчихсон байдаг. Надад нэг ийм явдал тохиолдсон юм л даа.
Миний нэг танил ах байдаг юм. Түүний яахоо хаяг нь миний мэссенжир листэнд бүртгэлтэй байдаг байв.
Миний мэссенжир хаяг руу хүмүүс янз бүрийн л техт, мессеж илгээдэг юм. Жишээ нь: Алдар цуутай хүмүүсийн амьдралд хэрэг болж, ухаарал хайрлахуйц онч мэргэн үгс, онигоо, элдэв баярын мэндчилгээ, хандив өгөхийг хүссэн гуйлт шаардлага, заримдаа сурталчилгаа, өөр олон янз бүрийн л /мөнгө өсгөдөг тарни гэх мэт/ хэрэгтэй хэрэггүй URL-г спамддаг одоо ч тэр хэвээрээ л дээ. Би тэдгээрээс өөртөө таалагдсаныгаа copy хийгээд бусдад дамжуулдаг юм. Энэ бол миний нэг зуршил болсон зан байлаа.
Нэг удаа надад хотын утааг егөөдөж бичсэн шүлэг ирсэн юм. “Нүүрсний утаа боргилсон гэр хороололд төрсөн би Утаат гэр хорооллоо өлгий минь гэж боддог Хар утаа суунагласан гэр хорооллоо ширтээд Өтгөн утаат мананг нь сэтгэл бахдан харахад Үлээж байгаа утаа нь үнсээд ч байгаа юм шиг Өргөн утаат хөшиг нь илээд ч байгаа юм шиг Утаандаа угаартмаар болоход элэг, зүрх минь өвдөж Хорсож өвдсөндөө нулимс хоёр нүдийг минь бүрхдэг” гэсэн манай монголын алдарт шүлгийг гуйвуулан хотын маань утаа тортогтой байгаа байдлыг тун оновчтой егөөдсөн шүлэг ирдэг юм. Би бол уншаад инээд хүрсэн гэхдээ үнэхээр үнэн байдал учраас бас харамсмаар ч юм шиг нарийн шинжвэл бас улс төрийн агуулгатай гэж хэлж болохоор эрх мэдэлтнүүдэд, ард түмэнд ч үнэхээр бидний энэ асуудал хурцдаж байнаа гэдгийг уран сайхны аргаар ойлгуулах гэсэн оролдлого гэж дүгнэж болохоор. За даа ихэнхдээ эхлээд юуны урьд уншсан хүний инээд хүрмээр зүйл харин дараа нь бага зэргийн гуниг төрж магад.
За тэгээд надад үнэхээр таалагдсан тул би заншил ёсоороо листнийхээ бүх хүмүүст явуулж орхив. Тэр дороо л зарим хүмүүс нь инээдтэй зүйл явуулсанд талархлаа, үнэн үгтэй болж гэх мэтээр л над руу хариу бичицгээсэн юм мэдээж би шүлгийн автор биш ч гэсэн бусдад түүнийг түгээснийхээ шанд тиймэрхүү талархлын үгсийг хүлээж авах эрхтэй л дээ.
Хэдэн хоног өнгөрсний дараа тэр шүлэг миний ухаан санаанаас ор тас мартагдсан байх үед манай нөгөө ах над руу залгаж байна. Тэгснээ л мэндийн зөрөөгүй “багахан шиг доромжлоорой. Чи ахыгаа гэр хороололд амьдардгаар нь тэгж даапаалж байгаа хэрэг үү. Би чамд зөндөө л тус болж байсан байх ахаа энээ тэрээ гээд гуйгаад явж байсанаа санаарай. Би чамайг алсан ч чадна шүү намайг чадалгүй гэж бодож байна уу...” гэх мэтээр сүрдүүлсэн доромжилсон, үзэн ядаж гомдсон байдалтайгаар ярьж өглөө дөө. Би шууд шоконд оров. Намайг сүрдүүлж, үзэн ядсан үгсээ хэлж дууссаны дараагаар “үгүй та чинь юу яриад байгаа юм бэ?” гэж би огт юу ч ойлгоогүй учраас гайхсан байдалтайгаар эргүүлж асуулаа. “Чи намайг тэр шүлгээрээ гэр хороололд амьдардгаар минь доромжилсон байна” гэдэг байгаа. Яг тэр үед нөгөө шүлэг миний санаанд харван орж ирлээ. Энэ үед би бага зэрэг тайвшраад “үгүй ээ тэр чинь зүгээр л шүлэг түүнд таныг доромжилсон, гомдооё гэсэн ямарч санаа байхгүй, би бүх листнийхээ хүнд ...” гээд тайлбар тавих гэсэн боловч миний тайлбарыг олигтой сонссонгүй тэгэсгээд утсаа таслав. Би ч яахав дээ. Инээдтэй ч юм шиг, харамсмаар ч юм шиг ингээд нэг шүлэгнээс болж нэг танил ахтайгаа тангараг тасрана чинээ бодоогүй байсан юм. Тэгээд аргагүйн эрхэнд ахынхаа хаягыг листнээсээ хаслаа. Тэр ах руугаа дараа нь уур нь гарахаар залгаж учрыг тайлбарлаж өгнө гэж бодсон боловч утсаа аваагүй тэгээд л тэр чигээрээ өнгөрсөн юм. Одоо хүртэл надад гомдсоор л байгаа харин би түүнийг зөвөөр ойлгуулж тайлбарлаж өгч чадахгүй л байна.
Хамгийн гол нь хүн таныг гомдоох гээгүй байхад нь хүнд гомдоод байдаг юм биш биз. Ийм хүмүүс зөндөө байдаг юм. Энэ намайг үл тоолоо. Эсвэл дээрэлхлээ гэж боддог даанч нөгөө хүн нь тиймэрхүү сэтгэгдэл төрөхөөр үйлдэлийг огт “ТИЙМ муухай өөрийнх нь бодсон шиг сэтгэлгүйгээр” гаргасан байх нь элбэг. Бид аливаа зүйлсийг өөртөө төрсөн сэтгэгдлээр хүлээж авдаг. Харин бидний харилцагч нөгөө хүн бидэнд тийм сэтгэгдэл төрнө гэж огт бодоогүй байхад “бид гомдоод л өөрийгөө болоод өрөөлийг ч зовоогоод л байдаг” гэдгийг би энэ жишээгээр харуулах гэсэн юм.
Нөгөө талаас хичнээн хүн гомдоохгүй бас зовоохгүй байя гэвч зарим хүн бидэнд аль хэдийнээ ялих шалихгүй зүйлээс болж гомдчихсон л тууж явдаг. Хамгийн чухал нь хүнийг санаатайгаар зовоох, гомдоох хэрэггүй гэвч та өөрөө ч мэдэлгүй санамсаргүйгээр хүн гомдоочоод байдаг үүнийг харин яалтай билээ. Гэхдээ бас л ийм байдал гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй байхал даа.
Үүнээс үзэхэд хүнийг гомдоохгүй байх, зовоохгүй байх тухай асуудал дан ганц биднээс хамаардаг зүйл биш байх нь. Өөрөөр хэлбэл харилцагчаас минь бас хамаардаг байх нь. Харилцагч хүн маань хэтэрхий эмзэг “дотогшоогоо” хүн бол яг манай ах шиг л “хүн гомдоох гээгүй байхад гомдчихоод” байдаг. Хэрвээ та ийм хүний нэг бол юун түрүүн гомдохоо битгий яараарай. Энэ түүхийг хаяа ч гэсэн бодож байгаарай.
Эрүүл аж төрж, амьдрах, арга ухаан
Үндсэндээ би эрүүл аж төрж, амьдрах, арга ухааны талаар нэлээд их зүйлийг сурч мэдэж, ойлгож байна. Эрүүл амьдрах арга ухааны янз бүрийн сургалтанд хамрагдахдаа миний ойлгосон хамгийн гол зүйл бол хүнд өөрт нь эрүүл урт наслах, аз жаргалтай амьдрах боломж ямагт байдаг гэдгийг ойлгосон явдал юм. Өөрийн хэмжээнд мэдэж сурсан зүйлээ хэсэгчлэн блог дээрээ нийтэлж байна. Энэ бол үнэхээр амьдралдаа нэн даруй хэрэгжүүлэхүйц мэдлэг бөгөөд үүнийг маш анхааралтай уншиж, ойлгож амьдралдаа хэрэгжүүлбэл өвчин, зовлонгоосоо ангижрах нь гарцаагүй юм. Үүнд итгэлтэй байж болно.
Эхлэл хэсэг:
Хятадын анагаах ухааны “Ян инь”-ны онолоор бол хүний эрүүл энх амьдрах нь дараах тулгуур 3 зүйлээс хамаардаг ажээ.
Үүнд:
Ø Зохистой дасгал, хөдөлгөөн
Ø Эерэг сэтгэл санаа
Ø Зөв хооллолт юм.
Ер нь бол өвчин “хийсч” ирдэггүй “хэлж” ирдэг ажээ. Биднийг багаас маань өвчин хийсч ирдэг юм хэмээн төөрөгдүүлж түүнд итгүүлсний хар гайгаар өвчин, зовлон тусахгүй байх арга замыг судлаж хайлгүй өдийг хүрсэн байна.
Хүний өвдөхгүй байх нь тухайн хүний эрүүл амьдрах арга ухаанд хэр зэрэг суралцсан түүнийгээ амьдралдаа хэр зэрэг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалдаг аж. Өөрөөр хэлбэл хүний өвдөж зовох, эсвэл зовохгүй жаргалтай байх зэрэг нь салхинд биш эмч, эмнэлэгт ч биш тухайн хүний өөрийнх нь гарт нь байдаг зүйл ажээ.
Хүний өвдөх эсэхийн 92%-93%-нь зөвхөн тухайн хүн өөрөөс нь шалтгаалдаг аж. Харин үлдсэн багахан хувь нь гадны хүчин зүйлээс хамаардагыг шинжлэх ухаан баталсан байна. Бурхан хүнд 120 нас хайрласан ба түүнээс өмнө үхэж байгаа тохиолдол бүрийг зуурдын үхэл мөн гэдгийг эмч нар нэгэн дуугаар зөвшөөрч байна.
Ийнхүү эрүүл амьдарлын 3 тулгууртай таныг танилцуулая.
Нэгдүгээр хэсэг: Дасгал хөдөлгөөн чухал
Хүн хөгширч биш хөшиж үхдэг ажээ. Цус нь бохирдож царцаж, булчин шөрмөс нь хатингаршиж, бие мах бодь нь хөшсөөр, нас ахих тусам улам давжаарсаар насан эцэслэдэг аж.
Хүн хөдөлгөөний хомсдолд орохгүйн тулд өдөрт 3-4 км газар явган алхаж байх ёстой бөгөөд ингэхдээ зүгээр алхах биш тодорхой хурдтай алхах учиртай юм байна.
Ганцхан алхаснаар хөдөлгөөний дутагдлаас сэргийлчихэж болно гэвэл үүн шиг том эндүүрэл үгүй байх болно. Иймээс тусгай бие мах бодийг сэргээх, агшсан булчин шөрмөсийг сунгаж өгөх дасгалуудыг хийх хэрэгтэй. Бүжиг ба спорт тоглоомууд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх сайн арга замууд мөн боловч хэт хурдан, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөнийг огцом, гэнэт хийвэл энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Дасгал хөдөлгөөний хамгийн зохимжтой хэлбэр нь ИОГ-ийн дасгал юм. Иогийн дасгалууд нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх тусгай дасгалууд бөгөөд гол онцлог нь хүний биед хүнд, огцом ачаалал өгөлгүйгээр бүх биеийн булчин шөрмөсийг суллаж, сунгаж, мөн дотоод эрхтэнгүүдэд иллэг массаж болж өгдөг. Аажим хөдөлгөөнөөр хийх нь чухал байдаг. Иогийн дасгалыг хийхдээ хэт хүчилж болохгүй. Ер нь бол тусгай багшийн удирдлаган доор хийхийг зөвлөдөг. Гэхдээ үндсэн зарчмуудыг нь ойлгоод гэрийн нөхцөлд хийж болно. Энэ талаар гарсан номнууд бий.
Дасгал хөдөлгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол амьсгалын дасгал юм. Амьсгалын дасгал нь хүний бие эрхтэнг хүчил төрөгчөөр хангах процессыг дэмжиж улмаар дасгалын үр дүнд биеийн цус хүчил төрөгчөөр бүрэн хангагдаж, шингэрч бохирдол нь багасахад чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын дасгал хийснээр цус шингэрдэг байх нь “Нас залуу цус шингэн” гэж ярьдаг нь учиртай бөгөөд амьсгалын дасгал нь цусыг шингэлж өгөхөд чухал нөлөөтэй.
Ингэснээр зүрх судасны өвчин, даралт ихсэх, буурах зэрэг үзэгдлээс ангижирч болно. Амьсгалын дасгал нь зөв амьсгал авахаас эхэлнэ.
Бидний ихэнх нь буруу амьсгалдаг ажээ. Хамгийн зөв амьсгал бол хэвлийгээрээ амьсгалах амьсгал юм байна. Гэдсээрээ амьсгална гэсэн үг. Өөрөөр хэлбэл амьсгаа авахад цээж түнхийх биш гэдэс наашаагаа түмбийх ёстой. Амьсгаагаа гаргахад мөн гэдэс хонхойх ёстой. Үүнийг хэвлийгээр буюу гэдсээр амьсгалах гээд байгаа юм.
Энэ амьсгалд өрц гол үүрэг гүйцэтгэнэ. Зарим нь үүнийг өрцөөр амьсгалах гэж нэрлэдэг. Амьсгал авахад өрц хэвлий рүү шахагдах бөгөөд энэ хэмжээгээр уушигны багтаамж нэмэгдэж цус хүчил төрөгчөөр баяжих юм. Амьсгалаа гаргахад мөн гэдсээ хонхойлгон татаж, өрцөөрөө уушгаа шахаж өгсөнөөр уушгин дахь муу хий сайн гадагшилж өгөх юм. Ингэснээр уушиг бүрэн зөв ажиллах бөгөөд цусыг хүчил төрөгчөөр хангах өөрийн үүргээ сайн биелүүлнэ. Цус хүчил төрөгчөөр хэдий сайн хангагдана бие организмын үйл ажиллагаа төдий чинээ эрүүлжиж, сайжрах юм.
Эрүүл амьдрахад амьсгалын дасгал маш сайн нөлөөтэй бөгөөд амьсгалын дасгалыг зөвхөн хамраараа хийнэ. Амьсгалын дасгалыг өдөр бүр зөв хийснээр зүрх судасны өвчнөөс ангижрах бүрэн боломжтой.
Бурханы шашны гол тарни болох “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарни нь амьсгалын дасгал аж. УМ гэж хэлэхэд гэдэс наашаа түмбийж амьсгал авагдана. МА НИ гэж хэлэхэд мөн гэдэс наашаа түнтийнэ. БАД МЭ ХУМ гэхэд амьсгал гадагшилж гэдэс хонхойно. ХУМ гэхэд бүх амьсгал гадагшлах юм. Тарнийг үе үеээр нь салгаж хэлээд байхад гэдэс түмбэлзэж дасгал болж байгаа нь илэрхий мэдэгдэнэ.
Мөн сунаж мөргөх нь биеийн чилээг гаргах булчин шөрмөсийг суллах, сунгах маш сайн дасгал юм байна. Гэтэл зарим нь үүнийг мухар сүсэгтний утгагүй үйлдэл гэж ойлгодог. Өдөрт дор хаяж 9 удаа сунаж мөргөхөд өдөртөө бие хөнгөн шингэн байгаа нь мэдрэгдэнэ.
Бариа засал нь хүний биеийн булчин шөрмөсийг суллах, амраах, тайвшруулах, сунгах гэх зэргээр буюу зохиомол хөдөлгөөнийг ашиглан биеийн гаднаас биед сайн нөлөө үзүүлж эмчилдэг арга юм. Их архаг, хууч, ужиг өвчтэй хүн бариа засал хийлгэх нь өвчнөөсөө хурдан салахад нь тустай бөгөөд бариа засал нь нэг төрлийн зохиомол хөдөлгөөнөөр хүний биеийн өвчнийг илааршуулдаг арга гэдгийг ойлгосон байх.
Хөдөлгөөний дутагдал нь хүний олон төрлийн өвчиний суурь үндэс болдог. Орчин үед хүний суугаа ажил ихэссэнээс шалтгаалан хөдлөж, явах, гүйх зэрэг эрчимтэй хөдөлгөөн эрс багассан нь хөдөлгөөний дутагдал үүсэх томоохон шалтгаан болж байна. Гэрээс гарч машинд суух ажил дээрээ олон цагаар сандал дээр суух, өдөржин машинаар явах гэх мэтээр суугаа байдлаар голдуу ажилладаг энэ үед хүний нурууны булчин байнгын ачаалалд орж чангардаг байна. Хүний булчингуудаас хамгийн том талбайг эзлэн оршдог булчин нь нуруу болон гэдэсний булчингууд бөгөөд эдгээр булчингууд нь тэнцүү ачааллыг үүрэн ажиллаж чангарч, суларч байх учиртай байдаг. Гэтэл байнгын суугаа байдал нь гэдэсний булчинг сулруулж, нурууны булчинд ачаалал өгсөнөөр нурууны булчин байнгын чангаралын байдалд ордог байна. Энэ нь даамжирч аарцаг ясны өвчин буюу нурууны тэгш хэм алдагдаж, гажилт үүсэх өвчиний эх үндэс болдог байна. Улмаар нурууны яснууд үе хоорондоо шохойжиж үе мөчний өвчин болдог учиртай ажээ.
Гэдэсний булчин байнгын сул ажиллагаагүй байсны хор нөлөө дотор эрхтэнд илэрнэ. Өөрөөр хэлбэл гэдэсний булчин ходоод гэдэс, дотоод эрхтэнгүүдийг хэвийн хэмжээнд барьж байх үүргээ алдаж улмаар бөөр бусад эрхтэн унжих үйл ажиллагаа нь доголдох эх суурь болдог ажээ. Иймээс байнгын суугаа байх нь хүний биед ихээхэн хохиролтой тул суугаа ажилтай хүмүүс 2 цаг тутамд босож гэдэсний булчингийн төрөл бүрийн дасгал 15 минут хийж байхыг зөвлөж байна. Үргэлжлэл бий.
Жэк Магийн амьдралаас ухаарсан ТАВАН зүйл
Саяхан үүсгэн байгуулсан Алибаба компаниа нээлттэй болгож Хятадын хамгийн баян хүнээр тодорсон Жэк Ма өөрийн амьдралаас ухаарсан зүйлсээ юу гэж ярьсныг тоймлож байна.
- Ирээдүйгээ бодож амьдар
“Өнөөдрийн бидний амжилт нь зөвхөн өнөөдөр сайн ажилласны үр дүн биш, харин 15 жилийн өмнөх мөрөөдлийн биелэл”
- Мөнгө бол аз жаргал биш, энэ бол хариуцлага
“Хэрвээ чи нэг сая доллартай болсон бол чи азтай хүн. Хэрвээ 10 саятай болвол, чи маш олон толгойны өвчинтэй болно. Харин нэг тэрбумаас илүү, ядаж л хэдэн зуун саятай болвол энэ нь чи хариуцлага үүрэх болжээ гэсэн үг. Учир нь энэ их мөнгийг бусдаас илүү ухаалаг зарцуулна гэж хүмүүс чамд итгэсэн хэрэг.”
- Амьдрал бол санамсаргүй тохиолдлоор дүүрэн
Дуртай киноныхоо баатар Форест Гампын “амьдрал бол хайрцагтай шоколадны цуглуулга шиг” гэсэн үгийг хэлэх дуртай. “Чамд яг аль нь таарахыг чи хэзээ ч мэдэхгүй”
- Амжилтанд хүрэхэд хэлхээ холбоо хэрэггүй
“Бидэнд баян эцэг эсвэл нөлөөтэй хамаатан байсангүй. Бидэнд зөвхөн биднийг дэмждэг хэрэглэгчид л байлаа”
- Дэлхийг өөрчлөхийн тулд залуу үед хөрөнгө оруул
“Залууст тусал. Тэд ирээдүйд том болно. Чиний тэдний оюун ухаанд суулгасан үр өсөж том болох үед нь дэлбээлж дэлхийг өөрчлөх болно. ”
Эх сурвалж: Time.com
Залуу хүмүүст хэрэгтэй зүйлийг оруулахдаа би таатай байдаг шүү. Эх сурвалж EAGLE.mn
Тэрбумтнуудын баримталдаг таван зуршил
2014 оны 9 сарын 25
Ихэнх хүмүүс сардаа хэдэн саяаар үнэлэгдэх орлоготой тэрбумтнуудыг хэрхэн энэ алдрын тавцанд гарсан тухай сонирхдог. Мэдээж мөнгө үргэлжид амжилтын хэмжүүр болдоггүй ч хувийн амьдрал болоод карьертаа бусдаас илүү амжилт гаргаж чадсан хүмүүсийг хүссэн хүсээгүй мөнгө дагадаг гэдгийг үгүйсгэхгүй биз ээ.
Тэд өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөж, эрүүл амьдралын хэв маягийг баримталж, стресс, уур бухимдлаа хамгийн сайн зохицуулдаг төдийгүй бусад хүмүүст нөлөөлөх урлагт чадамгай суралцсан байдаг аж. Тэрбумтнууд ч гэсэн бидний адил хүн боловч тэднийг баримталдаг дадал хэвшил бусдаас ямагт өөр байдаг. Энэ удаад та бүхэнд алдартнуудын баримталдаг таван зуршлыг дэлгэж байна.
1.Тэд ямагт давалгааны эсрэг сэлдэг
Амжилттай байна гэдэг нь бусдаас илүү байх гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэхдээ тэрбумтнуудын хувьд тэр бүр хүмүүсийн баримталдаг дүрэм журмын дагуу ажиллаад байдаггүй, бас үргэлж бусдаад илүү байдаг гэвэл бүр ч худлаа. Гэвч тэд аливаа зүйлсийг ямагт бусдаас өөрөөр харж, өөрөөр хийдэг. Таны санаа бусад хүмүүсээс маш бага, бүр ямар ч дэмжлэг авахгүй байж болох юм. Гэхдээ том амжилт төдий чинээ эрсдэл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Бусад хүмүүс таны хүсэл, зорилгыг ойлгохгүй байх нь таны буруу гэсэн үг биш шүү дээ. Тиймээс давалгааны эсрэг сэлэхээс бүү эмээ.
2. Олсноороо бус хэмнэснээрээ баяждаг
Бид тэрбумтнуудын тухай бодоход хамгийн түрүүнд үнэтэй орд харш, тансаг зэрэглэлийн машин, брэндийн хувцас зэргийн тухай төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэрбумтнууд бидний төсөөлснөөс ч илүү арвич хямгач бөгөөд олсноороо бус хэмнэснээр баялагийг бий болгодог гэдгийг хамгийн сайн мэддэг.
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч залуухан эрхэм Мрак Зукербергийн хөрөнгө 33 тэрбум ам.доллар боловч тэр 7000 ам.долларын түрүүсийн байранд амьдарч, хямдхан жийнс, юүдэнтэй цамц өмсдөг. Гүүглийг үүсгэн байгуулагч Сергей Брин, “Microsoft”-ийн тэргүүн Билл Гейтс нар ч гэсэн энгийн супермаркетаар үйлчлүүлдэг. Тиймээс хэр ихийг олж байгаараар биш хэрхэн хэмнэлттэй зарцуулж чадаж байгаа нь илүү хүсүүштэй зан чанар юм.
3. Тэд бүхнийг өөрсдөө хийдэг
Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүст бүхнийг өөрсдөө хийх шаардлага байхгүй байж болох юм. Тэдэнд гэрийн үйчлэгч, тогооч, туслах, жолооч гээд бүгд бий. Гэхдээ тэдний эрхэмлэдэг нэг зүйл бол бүхнийг өөрөө хийх явдал юм.
16.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Dish Network”-ийн тэргүүн Чарли Эргэн л гэхэд үдийн хоолоо өдөр бүр өөрийн гараар бэлддэг. Бусад тэрбумтнуудын хувьд ч хамгийн бага албан тушаалаас тэрхүү өндөрлөг хүртэл бүх ажлыг өөрийн гараар хийж амжилтанд хүрсэн гэдгийг мартаж болохгүй.
4. Тэд ч бас алддаг
Тэрбумтнууд эхлүүлсэн ажил бүртээ амжилт олдог гэж бодож байвал бас л алдаа гэнэ. Хүн бүрт л амжилт оноо, алдаа дутагдал байдгийн нэгэн адил тэд мөн л алддаг. Зочид буудлын магнат Кирк Керкорян олон жил бизнес эрхлэх явцдаа хэдэн саяаар алдагдал хүлээж байсан удаатай. Гэвч тэр эдүгээ 4.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн болжээ.
Тэрбумтнууд хүн бүр тодорхой хэмжээний алдаа гаргадаг гэдэгтэй бүрэн санал нийлдэг. Гэхдээ тэд нэг гаргасан алдаагаа хэзээ ч давтдаггүй бас, өөрийн алдаанаас суралцаж, үүсэн нөхцөл байдлыг амжилттай даван туулах чадварыг өөртөө би болгож чадсан байдаг.
5. Эрүүл мэнд хамгийн чухал
Мөнгөтэй байна гэдэг хүссэн бүхнээ идэж, уухын нэр биш юм. Тэд хийж бүтээх, аз жаргалтай амьдрахын тулд эрүүл байх ёстой гэдгийг нэн тэргүүнд ухамсарласан байдаг.
Алдарт зохиолч Том Корли энгийн хүмүүстэй харьцуулахад өдөрт гурав дахин бага илчлэгтэй хүнс хэрэглэж, тогтмол дасгал сургуулилт хийдэг аж. Түүнчлэн “Dole Foods” компанийн тэргүүн Дэвид Мурдок эдүгээр 90 нас хүрч байгаа бөгөөд Форбес сэтгүүлээс түүнийг 125 хүртэл наслах боломжтой гэж мэдээлсэн байна. Тэрбээр 60 наснаасаа эхлэн эрүүл хоололтыг баримталж эхэлсэн бөгөөд өөрийн насны хүмүүсээс хоёр дахин илүү идэвхтэй дасгал сургуулилт хийсээр иржээ. Түүний биеийн тамирын дасгалжуулагч Мурдокыг одоо хүртэл морь унаж, иогаар хичээллэн, жингээ барих дасгал хийдэг хэмээн ярьжээ.
Б.Саруул
Saturday, February 15, 2014
Стив Жобс: Өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүл
Өнөөдөр 11 цаг 1 минут
Шайб хаашаа явна тэшүүр тийшээ
1. Стив Жобс 2007 онд алдарт хокэйчин Wayne Gretzky - ын хэлсэн
үгийг иш татан ийн хэлжээ: “Шайб хаашаа явна тэшүүр тийшээ,
харин хаана байсан тэр газар луу нь биш”. Бид Apple-ын төлөө
үргэлж хичээсээр ирсэн. Түүний ирээдүйн чиг хандлагыг
урьдаас мэдэрч тодорхойлох чадвар нь өнөөгийн хурдацтай хөгжиж
буй зах зээлд дижитал хөгжим болох iPod болон iTunes Store -г бий
болгож Apple ноёрхоход Жобсын санаачлага, худалдааны алсын хараа онцгой
үүрэг гүйцэтгэсэн .
2. Эерэг зүйлийг тодруул
Стив төрсөн цагаасаа л бүдэрч эхлэв. Учир нь түүнийг төрмөгц ээж нь
үрчлүүлжээ. Азгүй тохиолдол уу? Залуудаа Жобс Калифорнийн Пало
Алтод амьдардаг үрчилж авсан эцэг эхдээ талархана чинээ боддоггүй
байсан хэмээн нэгэнтээ дурссан байдаг.
3. Бусдаас суралц
Стив Жобс дунд сургуульд сурч байхдаа Hewlett-Packard компаний
бичил компьютерийн технологийн талаар лекц сонсдог байсан аж.
Стив 21 нас хүрэхээсээ өмнө HP болон Atari –д ажиллачихсан
байжээ. Тэрээр эдгээр компаниудад ажиллах хугацаандаа
Apple компаниа яаж өөр, өвөрмөц байлгах талаар суралцжээ.
4. Эрт эхэл
Стив өсвөр насандаа буюу толгой тархиа сийрэг байгаа дээрээ
компьютертэй ажиллаж, хурдан судалж суралцсан төдийгүй
20 нас хүрэхээсээ өмнө Apple-ыг үүсгэн байгуулсан. Түүний шинэ
санаа, эрч хүчээр дүүрэн байгаа нь гэр бүл эсвэл амжилтаар
хязгаарлагдахгүй байв.
5. Хамгийн чухал зүйл бол коллеж
Дээд боловсрол биднийг, асуудал шийдвэрлэх, харилцаа холбоо
бий болгох сорилтонд оруулдаг. Энэ нь хамгийн сайн зүйл.
Makintosh-ын хөгжлийн салшгүй нэг хэсэг нь коллежийн Калиграфийн
курс байлаа. Хэрэв би коллежоо хаяагүй байсан бол нарийн
бүтэцтэй Mak, үсэг хоорондын зай харьцаа нь тохирсон хэд хэдэн
үсгийн сантай болохгүй байсан.
6. Шаардлагаггүй зүйлс гэхдээ...
Рийд их сургуулийн төлбөр өндөр тул Стив эцэг эхийнхээ хураасан
хэдэн төгрөгийг салхинд хийсгэхийг хүссэнгүй. Тэрээр сургуулиа
орхисон тэр жилдээ алдарт Apple комьпютерийн үндэсийг бий
болгосон юм. Магадгүй Жобс их сургуулиасаа завсардаагүй бол
дэлхийн хамгийн хүчтэй, нэр нөлөөтэй компани байгуулахгүй байсан байх.
7. Дэлхийгээр аяла
Стив Apple-ыг үүсгэн байгуулахаасаа жилийн өмнө Энэтхэг рүү
алсын замд гарчээ. Энэ аялал түүний хувьд зөн билэг, алсын
хараагаа цэцэглэн хөгжүүлэх нь түүний ажилд чухал нөлөө үзүүлэх
боломжтойг ухамсарлажээ.
8. Өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүл
Стив Жобс бол гайхалтай комьпютерийн инженер байгаагүй.
Хэрвээ Жобс нэг л удаа комьпютер угсрах оролдлого хийсэн бол
Apple- ын хувь заяа өөрөөр эргэх байсан байх. Ийм учраас
тэрээр Стив Возняктай хамтрах болжээ. Он удаан жилийн турш
Стив Жобсын компаниуд цэцэглэн хөгжсөөр ирсэн нь Тим Күүк,
Жон Лассетер хэмээх гайхалтай хүмүүстэй салшгүй холбоотой.
9. Аугаа байдлыг хүлээ
Өсч хөгжихийг илүү ихээр хүсвэл хүмүүс түүндээ хүрдэг.
10. Хийхээсээ өмнө хийсэн юм шиг бай
Стив Жобс Калифорни мужийн Пало Алто бол комьпютерийн
технологийн хөгжилд шинийг санаачлах их голомт байсан
хэмээн өгүүлжээ. Стивын өвөрмөц шийдэл бол Пало Алтод
телефон утасны сүлжээний маш хямд “blue box” нэртэй, холын
зайн дуудлагыг үнэгүй хийх боломжтой төхөөрөмжийг загварчилсан.
11. Бэрхшээлийг даван туулах нь
Жобс Возняк хоёр анхны Apple комьпютер бүтээхэд ямар ч мөнгөгүй
байв. Хоёр найз мөнгөгүйн шалтгаанаар бууж өгсөнгүй Жобс
Volkswagen автобусаа, Возняк тооны машинаа зарж анхны хуримтлалыг
бий болгожээ.
12. Мөнгөөр бүү үнэлэ
Apple компаний захирал Стив Жобс жилд 1 долларын л цалин авдаг байжээ.
Яхир ааштай Жобс хэзээд төгс, бусдаас илүү байдлыг эрэлхийлдэг
тэрээр мөнгөний хойноос хөөцөлдөггүй байсан гэх нь ч бий.
13. Үнэ цэнэтэй хүмүүс
Жобсын итгэл үнэмшил, төгс төгөлдөржүүлэхийн төлөөх эрмэлзэл нь Apple,
Pixar -ыг зах зээлд тэрүүлэгч компани болгохын тулд, ажилдаа бүхнээ
зориулдаг хамгийн ухаантай хүмүүсийг хөлслөж ажиллуулдаг байсан ажээ.
14. Эрсдэлийг хүлээн ав
Олон CEO нар iPhone- ны хөгжилд эргэлзсээр байсан. Учир нь iPod-ыг
хэрэглээнээс гаргах боломж бий болгож байна хэмээжээ. Эрсдэлтэй
алхам хийхээс бүү ай. Ялангуяа ухаалаг зүйл дээр.
15. Өөрийн гэсэн брэндийг бий болго
Стив Жобс бол интернэтийн эрин зуунд өөрийн гэсэн өнгө төрхийг
бий болгосон компьютерын үйлдвэрлэлд ноёлох байр суурь эзэлдэг
цор ганц хүмүүсийн нэг. Түүний өмсдөг хар хүзүүтэй цамц нь
хоромхон зуур л Apple-ын логог санагдуулах мэт болдог.
16. Өндөр зорилготой бай
Буддагийн сургаальд᠄ Бид өөрийгөө юу гэж бодно тэр зүйл. Бүх зүйл
бидний оюун бодлоос улбаатай, бид өөрсдийн бодлоор дэлхий
ертөнцийг бүтээдэг. Тэрээр 1970-аад оноос буддизм судалсан ба
зөн совин бодол санаагаа бодит болгож чаджээ.
17. Зөв хамтрачаа ол
Амьдралд хамтрагч шиг чухал зүйл гэж үгүй. Хамтрагчаа
ухаалгаар сонгох нь чухал болохыг бидний амьдралын өдөр
тутмын сорилтууд харуулж байдаг.
18. Ялагдсан ч урагшаа
Хүн бүр л алдаж бүтэлгүйтдэг. Харин эдгээр ялагдал, бүтэлгүйтлийг
хэрхэн хүлээн авч түүнд хандах нь бүхий л өөрчлөлтийг бий
болгодог. 1984 онд Стив Жобс Apple- ын үүрэгт ажлаасаа
халагдсан билээ. Тэрээр 2005 онд Стэнфордын их сургуулийн
төгсөлийн баярт хандаж хэлэхдээ: Тухайн үед харж чадаагүй ч
Apple-аас халагдсан нь надад тохиолдсон бас нэг аз завшаантай
хэрэг байжээ. Эргэлзээгүйгээр бүхнийг дахиад шинээр эхэлсэн.
Амжилттай байдлыг дагаж ирдэг дарамтын оронд шинээр эхэлж
байгаа тийм хөнгөн шингэн байдал бий болж амьдралын маань
хамгийн их бүтээлч үед ороход минь тусалсан юм.
19. Толгой дээрээ тоосго хэрхэн хүлээж авахад суралц
Амьдралд заримдаа тоосгоор толгойг чинь цохих мэт болдог.
Гэвч итгэл найдвараа бүү алд. Миний итгэл үнэмшил л хэзээд
хийх зүйлийг минь хурцалдаг төдийгүй хийж буй зүйлдээ би хамгаас
их дурлаж хийдэгт оршино. Чи юунд хайртайгаа олох хэрэгтэй.
Чи өөрийнхөө сэтгэл зүрхээ зориулах тийм ажлаа олох хэрэгтэй.
Ажилаас сэтгэл ханамж авах ганцхан зам нь дуртай зүйлээ л хийх юм.
Чиний ажил амьдралын чинь томоохон хэсэг бөгөөд, цорын ганц
таашаал авах зүйл чинь гайхамшигтай зүйл хийж байгаа гэдэгтээ
итгэх явдал юм.
20. Удахгүй үхнэ гэдгээ сана
Удахгүй үхнэ гэдгээ санаж явах нь хамгийн чухал зүйл билээ.
Үхэлтэй нүүр тулгарсан минь миний амьдралд олон сонголт
хийхэд түлхэц болсон юм. Учир нь бараг бүх зүйлс - бүхий л
өнгөцхөн итгэл найдвар, бахархал, айдас, сэтгэл зовинол,
азгүйтэл энэ бүгд бүгдээрээ үхэлтэй нүүр тулгарах тэр цагт
үгүй болдог. Бидний хорвоо дэлхий дээр ирсэн хугацаа хэтэрхий
богино юм. Тиймээс энэ эрхэм үнэнийг анхааралдаа авцгаая.
21. Хорвоо ертөнцөд ул мөрөө үлдээ
Стив Жобс нэгэнтээ᠄ Бид энэ хорвоо ертөнц дээр өөрийн ул мөрөө
үлдээх гэж ирсэн. Үгүй бол энд байгаад байх ямар хэрэг байна?”
хэмээн хэлжээ. Хамгийн гайхалтай ажил бол хийж буй зүйлдээ үнэхээр
сэтгэл хангалуун байх итгэл үнэмшил билээ. Хэрвээ түүнийгээ хараахан
олоогүй бол үргэлжлүүлэн хайсаар л бай. Гараа хумхин зүгээр бүү суугаарай.
Эх сурвалж: www.incomediary.com
Thursday, February 6, 2014
Бясалгалд явах уу. Анхан шатныханд зориулсан зөвлөмж
Бясалгал их зүгээр эд дээ уул нь. Нэг сарын курсын үнэ нь их хямд би хэдэн жилийн өмнө энэ бясалгалд явж байсан юм. Одоо ч хааяа очдог багш нь Энэтхэг хүн байдаг. Би бясалгалд явахыг хүсдэг хүмүүсийг энэ төвд яваарай гэж хувийн зүгээс зөвлөх байна. Доор нь утас нь байгаа "Жич: Шивхээс залхуу хүрээд шууд скандаад хийчлээ. Томруулаад авъяасаараа уншчихаарай"
Wednesday, February 5, 2014
Доналд Трамп -ын 10 зөвлөмж
Доналд Трамп -ын 10 зөвлөмж
Жаргах уу, зовох уу? Амжилттай байх уу, үгүй юу? Баяжих уу, ядуурах уу?
Бүгд бидний бодлоос хамаардаг. Бидний оюун ухаан маш хүчтэй.
Тиймээс оюун ухаанаа зөв ашиглаж өөрийн хүссэн амьдрал руугаа
чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд аугаа том бодох хэрэгтэй тухай бичлэг
би өмнө оруулсан байгаа. Үзээгүй бол энд дарж үзээрэй.
Бүгд бидний бодлоос хамаардаг. Бидний оюун ухаан маш хүчтэй.
Тиймээс оюун ухаанаа зөв ашиглаж өөрийн хүссэн амьдрал руугаа
чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд аугаа том бодох хэрэгтэй тухай бичлэг
би өмнө оруулсан байгаа. Үзээгүй бол энд дарж үзээрэй.
Энэхүү “Аугаа том бод” бичлэгийн дараа хүмүүсээс олон захидал хүлээж
авсны нэг нь ‘яаж аугаа том бодох вэ’ гэдэг асуулт байсан.
Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр
“Яаж аугаа том бодох вэ?” тухай Доналд Трампын 10 зөвлөмж -ийг оруулж байна.
авсны нэг нь ‘яаж аугаа том бодох вэ’ гэдэг асуулт байсан.
Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр
“Яаж аугаа том бодох вэ?” тухай Доналд Трампын 10 зөвлөмж -ийг оруулж байна.
1. Тодорхой болго. Аугаа том бодно гэдэг нь аливаа зүйлийг тодорхой болгохоос
эхэлнэ. Яаж ч магадгүй? Юу ч гэсэн үзээд алдая! Туршаад үзье! гэдэг
хандлагатайгаар аливаа зүйлийг эхлүүлж болохгүй. “Тийм” эсвэл “үгүй” гэдгийг
тодорхой болгох.
эхэлнэ. Яаж ч магадгүй? Юу ч гэсэн үзээд алдая! Туршаад үзье! гэдэг
хандлагатайгаар аливаа зүйлийг эхлүүлж болохгүй. “Тийм” эсвэл “үгүй” гэдгийг
тодорхой болгох.
2. Эрч хүчтэй бай, түүнийгээ цааш нь хадгал. Хэрвээ танд санаа байгаад эрч хүч,
энергигүй бол хэдий тэвчээр байгаад ч хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй.
Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.
энергигүй бол хэдий тэвчээр байгаад ч хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй.
Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.
3. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа сарниулсан тэр л мөчид та эрч хүчээ алдана.
Анхаарал эрч хүч хоёулаа байгаа цагт та илүү их зүйлд хүрч чадна.
Тиймээс өөрөөсөө “Би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байх ёстой вэ?
Юу бодож байх ёстой вэ?” гэдгийг асуу. Энэ асуултыг асууснаар та анхаарлаа
юун дээр төвлөрүүлэх ёстой түүн дээрээ төвлөрүүлэх болно. Хэрвээ та энэ
бичвэрийг уншиж байгаа бол энэ бичвэр дээр л анхаарлаа 100% төвлөрүүл.
Анхаарал эрч хүч хоёулаа байгаа цагт та илүү их зүйлд хүрч чадна.
Тиймээс өөрөөсөө “Би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байх ёстой вэ?
Юу бодож байх ёстой вэ?” гэдгийг асуу. Энэ асуултыг асууснаар та анхаарлаа
юун дээр төвлөрүүлэх ёстой түүн дээрээ төвлөрүүлэх болно. Хэрвээ та энэ
бичвэрийг уншиж байгаа бол энэ бичвэр дээр л анхаарлаа 100% төвлөрүүл.
4. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь маш чухал. Яагаад гэвэл та юу ч
хийсэн асуудалтай тулгарна. Энэ бол амьдралын зарчим. Хэрвээ асуудал дээр
анхаарлаа төвлөрүүлбэл асуудал улам ихэсч, явцын дунд бууж өгнө. Тиймээс
асуудал бэрхшээл хичнээн том байсан ч хамаагүй шийдэл дээр анхаарлаа
байнга төвлөрүүл. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа хурдан
шийдвэрлэхийг хараад та гайхах болно.
хийсэн асуудалтай тулгарна. Энэ бол амьдралын зарчим. Хэрвээ асуудал дээр
анхаарлаа төвлөрүүлбэл асуудал улам ихэсч, явцын дунд бууж өгнө. Тиймээс
асуудал бэрхшээл хичнээн том байсан ч хамаагүй шийдэл дээр анхаарлаа
байнга төвлөрүүл. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа хурдан
шийдвэрлэхийг хараад та гайхах болно.
5. Боломжийг хай. Та өнөөдөр энэ бичлэгийг ямар учраас үзэж байна вэ?
Амжилтанд хүрэх хүсэлтэй учраас үзэж байна уу? Амьдралаа өөрчлөх хүсэлтэй
учраас үзэж байна уу? Хийх юм байхгүй учраас үзэж байна уу? Эсвэл уйдсан
учраас үзэж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ! Ямар ч л байсан үзэж
байх хоорондоо та шинэ зүйл сурч, мэдэж л байгаа. Үүнийг л боломж
гээд байгаа юм. Тиймээс өөрөөсөө асуу “Би өнөөдөр юу сурч, мэдэж авсан бэ?
Би өнөөдөр юу сурах вэ?
” Тэгээд өдөр бүр шинийг сур. Энэ бол амжилтын зам. Өнөөдрийг боломж гэдгээр хар.
Та өөрөө өөрийнхөө боломжийг бий болгоно.
Амжилтанд хүрэх хүсэлтэй учраас үзэж байна уу? Амьдралаа өөрчлөх хүсэлтэй
учраас үзэж байна уу? Хийх юм байхгүй учраас үзэж байна уу? Эсвэл уйдсан
учраас үзэж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ! Ямар ч л байсан үзэж
байх хоорондоо та шинэ зүйл сурч, мэдэж л байгаа. Үүнийг л боломж
гээд байгаа юм. Тиймээс өөрөөсөө асуу “Би өнөөдөр юу сурч, мэдэж авсан бэ?
Би өнөөдөр юу сурах вэ?
” Тэгээд өдөр бүр шинийг сур. Энэ бол амжилтын зам. Өнөөдрийг боломж гэдгээр хар.
Та өөрөө өөрийнхөө боломжийг бий болгоно.
6. Хийж байгаа юмныхаа талаар юу мэдэх хэрэгтэй бүгдийг мэдэж ав. Ингэснээр
аливаа нөхцөл байдалтай нүүр учрахад, боломж тохиоход хийх ёстой юмаа бүгдийг
хийчихсэн бэлэн байх болно. Бас Robert Kiyosaki бид хоёрын бичсэн
“Why we want you to be rich” буюу “Яагаад бид таныг баян болоосой гэж хүсч
байна вэ?” гэдэг номыг уншаарай.
аливаа нөхцөл байдалтай нүүр учрахад, боломж тохиоход хийх ёстой юмаа бүгдийг
хийчихсэн бэлэн байх болно. Бас Robert Kiyosaki бид хоёрын бичсэн
“Why we want you to be rich” буюу “Яагаад бид таныг баян болоосой гэж хүсч
байна вэ?” гэдэг номыг уншаарай.
7. Хийж байгаа зүйлдээ дуртай бай. Амжилтанд хүрэхийг хүсвэл хийж байгаа
зүйлдээ дуртай байх нь маш чухал. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ
ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай
учраас.
Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа
зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй.
Тиймээс хийж байгаа зүйлдээ дуртай болох арга замыг хай эсвэл дуртай зүйлээ
олж хий.
зүйлдээ дуртай байх нь маш чухал. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ
ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай
учраас.
Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа
зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй.
Тиймээс хийж байгаа зүйлдээ дуртай болох арга замыг хай эсвэл дуртай зүйлээ
олж хий.
8. Өөрийгөө ялан дийлэгчээр хар. Ингэснээр бүх сөрөг байдлыг арилгаж
эерэг болгоно.
эерэг болгоно.
9. Ухаантай бай. Ухаантай байна гэдэг нь:
- Хэрэгжүүлэх онцгой санаа танд байгаа гэдгээ мэдэх
- Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л бололцоог ашиглах
- Явцын дунд гарч ирэх шинэ шинэ санаануудыг хүлээж авахад нээлттэй байх
- Үргэлж шинийг сурч, урагшлах чадвартай байх
Ингэснээр амжилтанд хүрнэ. Амжилт маш чухал. Та амжилтанд хүрэхийг л
хүсч байгаа.
Тиймээс амжилттай хүн бол. Надад итгэ! Aмжилтанд хүрснээр та илүү аз жаргалтай
байх болно.
хүсч байгаа.
Тиймээс амжилттай хүн бол. Надад итгэ! Aмжилтанд хүрснээр та илүү аз жаргалтай
байх болно.
10. Хэзээ ч битгий бууж өг. Амжилтанд хүрэхийг хүсвэл хэзээ ч битгий бууж өг.
Хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч битгий бууж өг! Юу ч хийсэн хамаагүй хэзээ ч
битгий бууж өг!
Хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч битгий бууж өг! Юу ч хийсэн хамаагүй хэзээ ч
битгий бууж өг!
Манай аав надад үргэлж хэлдэг байсан “Хүү минь хэзээ ч битгий бууж өг.
Би чиний бууж өгөхийг харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч битгий бууж өг!”
Би чиний бууж өгөхийг харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч битгий бууж өг!”
Манай аав ухаантай хүн байсан. Би аавынхаа үгэнд орсон.
Тиймээс дахин хэлье: АУГАА ТОМ БОД!
Эх сурвалж: http://www.ukatumur.com/
Тиймээс дахин хэлье: АУГАА ТОМ БОД!
Эх сурвалж: http://www.ukatumur.com/
Saturday, January 18, 2014
БУЛГАН НУУР ТӨСӨЛ
Төслийг
санаачлагч: Булган суманд төрж, өссөн иргэн Базарчулууны ОЮУНСУРТАЛ
Төслийн нэр: БУЛГАН
НУУР
Төсөл хэрэгжих газар: Өмнөговь
Булган сум
Төслийн зорилго: Тариалан эрхлэлтийн
усан хангамжыг сайжруулах, нэмэгдүүлэх
Төсөл хэрэгжүүлэгч: Хэнч байж болно
Төсөл санхүүжүүлэгч: Хэнч байж болно
Төсөл бичсэн огноо: 2013 оны 12 сарын 11
Сумын
Ерөнхий танилцуулга:
Өмнөговь аймгийн Булган сум нь 1952 онд байгуулагдсан. Шинэ
байгуулагдсан сумаа сумын төвөөсөө холгүй орших булгийнхаа нэрээр нэрлэжээ. Тус
сум нь 2000 гаруй хүн амтай. Иргэд нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэн
амьдардаг. Газар тариалан эрхлэлтээрээ аймагтаа тэргүүлдэг. Голлон хүнсний
ногоо тарих бөгөөд түүн дундаа Булганчуудын тарисан ПОМИДОР улсдаа алдартай.
Сумын төвд оршин суугчидын ихэнх хэсэг нь дулааны улиралдаа хүнсний ногоо,
помидор тарих бөгөөд намар түүнийгээ борлуулж олсон мөнгө нь тэдгээр хүмүүсийн
амьдралд мэдэгдэхүйц дэм болж байдаг онцлогтой хөдөлмөрч хүмүүс юм.
Төслийн
Ерөнхий танилцуулга:
Өмнөговь аймгийн Булган сумын Булган булаг нь усны
ундарга ихтэй, цэвэр тунгалаг устай, Социалист нийгмийн үед байгуулж өгсөн
услалтын систем хашаажуулсан ногооны талбайг нь сумын иргэд өнөөг хүртэл
ашиглаж газар тариалангаа эрхэлж байна. Сүүлийн 10 гаруй жил говь нутагт минь
хуурайшилт ихсэж ган зудын давтамж нэмэгдсэн төдийгүй говьчуудын амьдарлын эх
сурвалж болсон булаг шандных нь ундарга багасаж байгаа нь нутгийн бидэнд жилээс
жилд мэдрэгдэж байдаг. Орчин үеийн үсрэнгүй хөгжлийн бараан сүүдэр болсон
Хүлэмжийн хий нь дэлхийн дулааралд нөлөөлж дэлхий сүүлийн 100 шахам жилд
харьцангуй дулаараад байгаа нь манай говь нутагт ийнхүү нөлөөлж байгаа нь энэ
биз.
Булган булгийн ус хэдийгээр ундарга сайтай ч ундарга нь
жил бүр багасаж, халуун, хуурай, ус бороогүй болж буй зуны цагтаа тариалан эрхлэгчдийнхээ
усны хэрэгцээг хангаж чадахгүй болжээ. Усны асуудлыг шийдэх гэж чамгүй ажил
хийж байгаа ч энэ нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна.
Төслийн
гол санаа: Булганчууд зөвхөн зуны
цагтаа булгийн усаа газар тариаландаа ашиглаад өвлийн цагтаа булгийн усаа
ашигладаггүй. Үүнийг өөрчилж өвлийн цагт булгийн усаа нуур болгон хуримтлуулж
хавар зуны тариалан эрхлэлтийн оргил усны хэрэгцээ ачаалалтай үедээ
хуримтлуулсан усаа хэрэглэж усны гачаалаас гарах нь асуудлыг шийдэх оновчтой
гарц гэж би харж байна. Иймээс би энэхүү төслийг БУЛГАН НУУР хэмээн нэрлэсэн.
Төслийн
шийдвэрлэх гэж буй асуудал:
Говь нутгийн хуурайшилтаас хамааран Булганчуудын ургацын
гарч багасаж, газар тариалангаас авах ашиг шим буурч байгаа нь усны хүрэлцээ
муу байгаагаас шалтгаалж байгаа юм. Ялангуяа нарийн ногоог жимслэх хүртэл нь
хангалттай сайн услаагүйгээс жимс нь давжаарах, хатаж ургахаа болих гэх мэт
сөрөг үзэгдлүүд гарч энэ нь ургацын хэмжээнд шууд муугаар нөлөөлж байдаг. Энэ
ногооны чухал үе нь говийн халуун хуурай байдаг 6-7 сарын үед тохиодог бөгөөд
энэ үед нь дан булгийн ундарга усны хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч улмаар усны
хүрэлцээгүйн улмаас иргэд ногоогоо хангалттай сайн услаж чаддаггүй. Иймээс энэ
бэрхшээлийг даван туулахын тулд өвлийн цагтаа булгийн усаа хуримтлуулж зуны
энэхүү ачаалалтай цагтаа хуримтлуулсан усаа хэрэглэснээр бид усан хангамжаа
сайжруулж, нэмэгдүүлэх ба үүний үр дүнд нийт Булганчуудын авах ургацын хэмжээ
нэмэгдэж тариалан эрхлэлт илүү хөгжих юм. Хуримтлуулсан усныхаа илүүдлээр
жимсны мод бусад модоо услах бүрэн боломжтой болно.
Төслийн
зорилго: Булган булгийн усыг
өвлийн цагт хуримтлуулж нуур болгоод зуны цагт тэрхүү хуримтлуулсан усаа
ашиглаж газар тариалан эрхлэлтийнхээ усан хангамжыг сайжруулах, нэмэгдүүлэх
Төслийн
зорилтууд:
1. Төслийг эцсийн шатанд бэлтгэх, ТЭЗҮндэслэлийг
боловсруулах, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцооллыг
бодитойгоор тогтоох гэх мэтээр миний энэхүү төслийг бүрэн төгс төсөл болгон
боловсруулах нь хамгийн эхний ажил. Миний энэхүү төсөл нь түүхий төсөл бөгөөд зөвхөн
санаачлага төдий юм. Булган нуурыг байгуулахад мэргэжлийн инженер техникийн
ажилчдын тооцоо судалгаа, зураг, төсөв шаардлагатай бөгөөд үүнийг гаргаснаар
сая энэхүү төсөл маань бодитоор хэрэгжих боломжтой болох юм.
2. Төслийн санхүүжилтыг шийдэх. Төслийн санхүүжилтыг ямарч
замаар шийдэж болно. Хандив, буцалтгүй тусламж, төсвийн санхүүжилт, зээл гэх
мэт
3. Төслийг хэрэгжүүлэх. Төслийг хэнч хэрэгжүүлж болно гэхдээ
ганцхан шаардлага байх ёстой төсөл хэрэгжүүлэгч нь хамгийн бага өртгөөр
чанартай далан байгууламж байгуулж Булган нуурыг бий болгох ёстой.
Төслөөс гарах үр ашиг:
Энэ бол мэдээж ойлгомжтой. Энэ бол Булган сумын хөгжил дэвшил байх болно.
Төсөл бичсэн: Б.ОЮУНСУРТАЛ
Хавсралт.
Булган нуурыг байгуулах газрыг GOOGLE EARTH программаас татсан зургаар харуулав. Ерөнхий төсөөллийг
өгөх болов уу.
Нуур байгуулах газрыг улаан шугамаар харуулав.
Subscribe to:
Posts (Atom)
Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...
-
Хэзээ ч юм бэ энэ үгийг би багадаа л сонссон юм шиг. Учир нь би энэ үгийг аль хэдийнээс л мэддэг юм. Монголчууд байгаль дэлхийдээ хайртай...
-
Франсис Фукуяма Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн 1989 онд “ The National Interest ” сэтгүүлд зориулан бичсэн “Түүхийн төгсгөл” гэдэг өгү...
-
Монгол төрийн цаашдын чиг хандлага ямар байх вэ? гэсэн асуулт өнөөдөр их яригдах болж. Нэг хэсэг нь Ардчилсан хөгжилийнхөө үзэл баримтлалд ...