Wednesday, April 18, 2012
Миний бичлэгүүд
Блогтоо бичлэг нэмэлгүй нэлээд удаж сая өөрийн зарим бичлэгээ хальт гүйлгэж харлаа. Зарим бичлэгтээ хэлэх гээд байгаа санаагаа бүрэн гаргаж чадаагүй ч юм шиг санагдах. Гэвч миний бичлэгүүд бүгд урлагийн бүтээл. Учир нь энэ бичлэгүүдэд тухайн үеийн бодол, сэтгэл хөдлөл, орчин нөхцөл нөлөөлсөн байдаг. Өнөөдрийн өнцгөөс харахад би арай өөр зүйл бичнэ. Учир нь өнөөдөр миний үзэл бодолд өнөөдрийн орчин нөхцөл нөлөөлж байгаа. Өнгөрсөн цаг хугацааны бүх зүйл дахин яг тэр чигээрээ давтагдана гэж үгүй дахин давтагдашгүй учир нь би яг тэр үеийнх шигээ бодож, бичиж чадахгүй бичлээ ч заавал нэг өөрчлөлттэй байх болно.
Миний бичлэгүүд бол өөрийгөө танин мэдэх гэсэн оролдлого эрэл хайгуулын хэлтэрхий. Зарим хэрэгтэй хүндээ хэрэгтэй бичлэгүүд. Харин ийм зүйлийн талаарх ойлголтгүй хүнд бол зүгээр л дэмий учир нь үл ойлгогдох цаг нөгцөөсөн зүйл.
Monday, January 9, 2012
Чулуу байрнаасаа нэг хөдөлбөл 3 жил зовдог.
Энэ үг өөрөө шууд утгаараа байгаль дэлхийгээ хайрлахыг сануулдаг боловч шууд бус өөр нэг утгаараа хүмүүст хэрэгтэй бас нэгэн сургааль болдог. Хүний амьдрал мөн чулуу лугаа адил юм. Өөрөөр хэлбэл хүний амьдрал нэг хөдлөхөөрөө дахин байраа олох гэж бас ойролцоогоор 3 жил орчим чарайдаг /зовдог/ гэдгийг сануулсан захиа үг юм. Хүний амьдрал янз бүрээр өөрчлөгдөж хөдөлгөөнд орж байдаг. Зарим нэг нь эхнэр нөхрөөсөө салж, ажлаа солиж, амьдарлаа сайжруулахын тулд ч юм уу ер ямар нэгэн зорилгоор хаашаа ч хамаагүй нүүж суудаг. Ердөө чулуу гэдэг үгийг нь хүн гэдэг үгээр солиод харахад л ихээхэн ухаарал өгөхүйц онч мэргэн үг болчихно. "Хүн байрнаасаа нэг хөдөлбөл дахин байраа олох гэж 3 жил зовдог"
Энэ үг нь хүмүүсийг нэг байрнаасаа хөдлөхгүй суугаад бай гэсэн үг биш. Гэхдээ хүмүүсийг амьдралдаа томоохонд тооцогдох аливаа шийдвэрийг гаргахдаа долоо хэмжиж нэг огтлохын адилаар нухацтай хандаж, гарах үр дагаварыг тооцож байхыг сануулсан үг байна гэж би бодож байна. Хамгийн сайхан нь зовсны эцэст жаргал ирэх нь гарцаагүй тиймээс зоригтой бай л гэж хэлмээр байна даа.
Sunday, January 8, 2012
Хадуур /Залуу насны тухай эргэцүүлэл/
Туршлагатай хадланчин өөрт ирсэн хадуураа өдөр болгон хурцалж хайр гамтай хэрэглэнэ. Тиймээс тэр хадуур урам зоригтой байх ба тэнд байсан хадланчдын хорхой нь хүрдэг хадуур болов. Зарим нэг нь тэр хадуурыг барьвал би дэлхийн бүх өвсийг хадсан ч чадахаар байна. "Мөн ч сайхан хадуур юм даа гэцгээж шагшин магтана. Энэ хадуур намар болж хадланчдын ажил дуустал эзний хамтаар өчнөөн олон тонн өвсийг хадаж эзэндээ болон улс орондоо олон жил их гавъяа байгуулсан юм.
Гэвч өнөөх туршлагагүй хадланчинд очсон хадуур ажлын эхний өдрөө л "Би бүгдийг хадаж чадахгүй юм байна" гэдгээ ойлгожээ. Учир нь хадуур чулуу гээч асар хатуу этгээдийг ягаад ч дийлэхгүй байв. Хадланчин хайр гамгүй хадуураар газар цохино. Хөөрхий хадуур эхний өдрөө л өнөөх сайхан ирээ мохоолгов. Гэвч орой нь залуу хадланч түүнийг ирлэсэнгүй майхны мухарт шидэж орхилоо. Өглөө нь босоод хадуураа ирлэсэнгүй чигээр хадландаа гарч тунч удалгүй хэд хоногийн дараа шинэ хадуур олон жилийн хадланд гарсан хуучин хадуураас муу иртэй болов. Ир нь мөлийж, эн тэндээ эмтэрч муруйж, иш нь хугарчээ. Урам зориг нь бүрэн мохож хүч чадал нь арилсан байв. Хадуурын сүр сүлд гээч нь зөвхөн ирэндээ оршдог ажээ. Хадуур иргүй бол хадланчаас их хүч гарна. Их хүч гарах бүр хадланч улам амархан ядарна. Ядрах бүр уур уцаар болж хадуурандаа хамаг бурууг өгч байв. Чанар муутай хэрэггүй хадуур ахиад цоо шинэ хадуур авах юмсан гэнэ. Харин бусад нь түүнийг зэмлэнэ. Залуу хүн байж бага хадлан хадлаа үр бүтээл багатай байна, шинэ хадуураа тордож ирлэж хурцалсангүй, унтах идэх залхуурах нь хэтэрхий юм гэцгээнэ. Тиймээс залуу хадланч хадлангийн нутгийг орхин явж харин хадуур нь майхны хаяанд зэвэнд идэгдэн хэвтэж улам л өнгө зүсээ алдсаар тэр жилдээ төмрийн хогонд ачигджээ.
Хүний залуу нас яг л энэ хадуур мэт буюу өөрийгөө байнга хурцал үгүй бол чи хэнд хэрэггүй нэгэн болно.
Sunday, January 1, 2012
Өрх гэр бүлийн аж амьдарлын баталгаа ба түүнийг дэмжих нь
Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...
-
Хэзээ ч юм бэ энэ үгийг би багадаа л сонссон юм шиг. Учир нь би энэ үгийг аль хэдийнээс л мэддэг юм. Монголчууд байгаль дэлхийдээ хайртай...
-
Франсис Фукуяма Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн 1989 онд “ The National Interest ” сэтгүүлд зориулан бичсэн “Түүхийн төгсгөл” гэдэг өгү...
-
Монгол төрийн цаашдын чиг хандлага ямар байх вэ? гэсэн асуулт өнөөдөр их яригдах болж. Нэг хэсэг нь Ардчилсан хөгжилийнхөө үзэл баримтлалд ...