Sunday, June 26, 2011

Бичлэг оруулаагүй уджээ.

Нэгэн зүйл: Хүний амьдралын тухай нэлээд хэдэн ном уншлаа. Ойлгосон зүйлээ тоймлоё. Ер уншаад байхнаа хүний энэ амьдралд махан биеийн амьдарлаас гадна сүнсэн биеийн амьдрал хамт хөгжиж явдаг аж. Зарим хүмүүсийн батлан хэлж байгаагаар бид энэ хорвоо дээр уул нь сүнсэн биеэ хөгжүүлэхээр ирсэн гэнэ. Гэвч хорвоогийн нүд хуурсан зүйл болох өнгө мөнгө, махан биеийн буюу адгуусан биеийн жаргалыг хөөж явсаар амьдарлаа дуусгадаг гэнэ. Үхэл бол төгсгөл биш бөгөөд хойт нас гэж байдаг. Энэ насандаа сүнсэн биеэ хөгжүүлэлгүй материаллаг зүйлс, махан биеийн жаргал, өнгө мөнгөнд хэт шунаад байвал орчлонд төрсөн зорилгоо биелүүлж чадалгүй хойт насандаа бүр төрөл доошилж ч мэднэ гэнэ. Энэ ертөнцөд бидний ирсэн зорилго бол сүнсэн биеэ хөгжүүлэх явдал гэдгийг ахин дахин баталсан байна.

Юутай ч бясалгал бол хэрэгтэй зүйл гэдгийг дашрамд дурдая. Сэтгэл санаагаа түвшин байлгаж амар амгалан түвшинд оршин байх нь хүний эрүүл мэндэд туйлын тустай зүйл гэдгийг би баттай хэлж чадах байна.

Wednesday, June 22, 2011

Ягаад хүмүүсийн амьдрал өөр өөр байдаг вэ?

Ягаад гэдэг асуултанд хариулт хайсаар байгаад зарим нэг асуултандаа хариулт олсоон олсон. Хүн бүр өөр өөрийнхөө жинхэнэ үнэнийг мэдэх чадвартай. Тэгэхээр эцэс төгсгөлгүй үнэнг хайх эрлээ зогсоож болохгүй. Заримдаа энгийн юм хамгийн аугаа байдагчлан үнэн эсвэл бидний дэлхийгээр нэг хайгаад байгаа аз жаргал гээч маань ердөө дэргэд минь байж байх нь энүүхэнд. Зүрхээ сонс ч гэж зарим нь хэлдэг. Энэ ч бас үнэний ортой. Оршилоо ингээд дуусгая. 

Хүн бүрт бурханаас заяасан чадвар гэж бий. Тэрхүү чадвараараа нийгмийн харилцаанд орно. Тахир дутуу биш л бол хүн бүр хэн нэгэнд ямар нэгэн байдлаар туслах чадвартай байдаг. Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд ч ийм чадвар бий л дээ. Гэхдээ мэдээж эрүүл саруул хүнээс арайл дутмаг. Хүнд амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгийг бусад хүнд тустай зүйл хийснийхээ төлөө авна. Түүнийг бид ерөнхийд нь цалин урамшуулал гэж нэрлэдэг. Зөөгчөөр жишээ авъя. Зөөгч тодортой хэмжээний цалин авна. Түүний хөдөлмөр нь зоогийн газрын эзний мөнгө олох гэсэн зорилгод үйлчилнэ. Зоогийн газрын эзний зорилго бол мэдээж мөнгө /ашиг/ олох. Түүний энэхүү зорилго нь амьдарлаа хэнээс ч хамааралгүйгээр /гуйхгүйгээр/ залгуулах гэсэн шаардлагаас үүдсэн. Зоогийн газрын эзэн зоогийн газраараа дамжуулан тухайн өдөр зоогийн газарт нь орсон бүх хүнд тус хүргэж амжсан. Манайхан үнэ төлбөртэй тусыг тус биш гэж хэлэх гээд байдаг. Ухаандаа зоогийн газар орсон хүн ямар нэгэн байдлаар сайн сайхан мэдрэмж авна. Өлсөж байсан бол цадах, эсвэл гэртээ харих байсан бол харилгүйгээр ходоодоо борлуулах, амрагтайгаа хамт хоолонд орох гэх мэтээр ч юм уу. Ямар нэгэн байдлаар л сайхан мэдрэмж авна. Санаандаа хүртэл сайхан мэдрэмж авахгүй бол дараагийн удаа тэр зоогийн газраар үйлчлүүлэхгүй. Хүний энэ шинж чанар нь зоогийн газруудыг хоорондоо нь үйлчилгээ, тохижилт бусад зүйлээрээ өрсөлдөхөд хүргэнэ. Өрсөлдөөн мэдээж хэрэглэгч бидэнд л ашигтай. Ийнхүү бүх бизнесийн байгууллагуудын эцэс төгсгөлгүй өрсөлдөөн эцсийн дүндээ хэрэглэгч бидэнд л ашигтай байдаг. Тэдний гол асуудал нь яаж бидэнд таалагдах вэ? гэдэгт оршдог. Учир нь хүн өөртөө хэрэгтэй буюу өөртөө аз жаргал өгөхүйц зүйлд л мөнгө төлдөг. Эргээд гол сэдэвдээ оръё. Энэ мэтээр зоогийн газрын эзэн тухайн өдөр зоогийн газраар үйлчлүүлсэн хүн бүрт тус хүргэсэн. Зөөгч уг нь яг гардан хоолыг нь хүн бүрт хүргэж өгсөн ч зоогийн газрын эзэнгүйгээр тэр үүнийг хийх боломжгүй юм. Тиймээс зөөгчийг ганц хүнд буюу зоогийн газрын эзний зорилгод тусалсан гэж ойлгож болно. Ийнхүү зөөгч мөн чанартаа ганц хүнд л тус хүргэсэн /зоогийн газрын эзэнд/ учир өөрт тохирсон цалин болох 150-200 мянган төгрөгний цалин дундажаар авна. Харин зоогийн газрын эзэн тогооч, зөөгч, угаагч, нягтлан гэх мэт нэлээдгүй олон хүнийг хөдөлмөрлүүлэн /зохион байгуулж/ байж зоогийн газарт орж ирсэн хүн бүрт тус хүргэж чадсан тул бусдаасаа арай илүү ашиг авна. Мөн зоогийн газартаа ажиллаж байгаа хүн бүрт ажлын байр бий болгож тусласан гэдгийг давхар тооцох ёстой. Ийм хүн ойролцоогоор дундажаар сард 1-2 сая төгрөгийн орлого олно. 

Зоогийн газрын эзэн зөөгчөө бодвол илүү олон хүнд тус хүргэсэн тул илүү их орлого олж амьдрал нь сайн сайхан байх ба харин зөөгч ганц хүний зорилгод үйлчилсэн тул илүү бага урамшуулал хорвоо дэлхий түүнд хувиарлана. Иймээс хүмүүсийн амьдрал өөр өөр байдаг. Илүү олон хүнд туслах чадвартай болохын төлөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Аливаа бизнес хийгээд ашиг гаргаж чадахгүй байх нь бий. Үүний хариулт нь бусдад хангалттай хэмжээнд тус хүргэж чадаагүйгээр тайлбарлаж болно. Ер нь хүмүүст тус хүргэнэ гэдэг /бизнес хийнэ гэдэг/ тийм амар ажил биш өөрийгөө асар их хөгжүүлсэн эсвэл төрөлхийн авъяас чадвартай хүний л хийдэг ажил. Хүн бүр хүнд туслах чадвартай гэж дээр хэлсэн. Ажлаа  хуруу шигээ мэддэг ур чадвар сайтай, үнэнч шударга, хөдөлмөрч сайн ажилчин хүн мэдээж бусад ажилчдаасаа илүү цалин урамшуулал авна. Энэ тохиолдолд тэр эзэндээ бусдаасаа илүү тус хүргэж байдаг. Хүмүүс нэг нэгээрээ хүмүүст /нийгэмд/ хүртээлтэй тустай зүйлийг хийхэд их хэцүү байдаг. Харин хамтрах үед тэдний бусдад /нийгэмд/ туслах боломж геометрийн прогрессоор өсдөг. Байгууллага хамт олон ингэж үүсдэг. Та ямарч ажил хийхгүй /хэнд ч тус хүргэхгүй/ гэртээ суугаад л байвал ямарч мөнгөгүй байсаар байна. Мөнгөгүй хүн өнөөгийн нийгэмд хүн биш. Иймээс би бидний нийгэм бол биднээс бусдын төлөө амьдрахыг үргэлж шаарддаг нийгэм гэж хэлэх дуртай. 

 

Tuesday, June 21, 2011

ЭНЭ БОЛ МИНИЙ ҮЗЭЛ САНАА

Миний үзэл бодол: Миний мэргэжил бол нийгмийн шинжлэх ухааны нэг салбар шинжлэх ухаан болох Улс төрийн шинжлэх ухаан гэдгийг тодруулая. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань хүмүүст урам зориг, итгэл найдвар бэлэглэх, туслах гэсэн багийн гэж хэлэхэд нэг талаар болох ч нөгөө талаар хүн бүрийн сэтгэлийн гүнд байдаг ариун мөрөөдлөөс улбаатай байх. Улс төр, нийгмийн хөгжил буюу ерөнхийдөө энэ сэдвээр суурь сайтай гэж өөрийгөө хэлнэ.
Миний хамгийн эхэнд баримталдаг зарчим бол үл туйлшрах. Аливаа зүйлийн алтан дундаж /Аристотелийн хэлсэнээр/, зохирол /Күнзийн хэлсэнээр/, төв үзэл /буддын сургааль/ гэх мэтээр буюу бүх зүйлсийн тэнцвэрийг олох ёстой гэдгийг талархан дэмждэг. Хэтэрхий туйлшрахаас болгоомжилдог гэх үү дээ.
Би өөрийн амьдарлын үндсэн философио одоо тайлбарлая. Энэ үзэл санаагаа одоогоос 3 жилийн өмнө өөрөө ухаарсан юм.
Бидний одоогийн амьдарч байгаа нийгмийг ерөнхийд нь Капиталист нийгэм гэж нэрлэдгийг та мэднэ. Энэ нийгмийн үндсэн үзэл санаа нь хувь хүнийг дээдлэх үзэл санаан дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл хувь хүний хувиа бодсон буюу амин хувиа хичээсэн үйлдэл нь нийгмийн хөгжлийн хөдөлгөгч гол хүч гэж тайлбардадаг. Одоогийн чөлөөт эдийн засгийн онолыг үндэслэсэн Адам Смитын “Үндэстний баялаг” номонд ингэж бичсэн байдаг гэнэ. Талхчин танд талх хэрэгтэй учраас талх хийж байгаа юм бишээ. Танд талхаа худалдаж олсон орлогоороо өөрөө сайхан амьдрахын тулд талх хийж байгаа бөгөөд эцсийн дүндээ талх хийж байгаа нь таны сайн сайхны төлөө бус өөрийн сайн сайхан амьдарлын төлөө хийж байгаа үйлдэл гэж тайлбарласан байдаг аж. Гэвч энэ үзлийг шууд дэмжин туйлшралгүйгээр асуудалд нухацтай хандаад үзэхэд арай өөр бодомж гарж ирнэ. Хэдийгээр би хүний хувиа хичээсэн үзлийг тэр чигт нь үгүйсгэж чадахгүйч хүн өөрөө сайхан амьдрахын тулд бусдад хэрэгтэй буюу бусдын тусын тулд юм хийх болдог. Өөрөөр хэлбэл талхчин амтгүй хөгцтэй ч юм уу, чанаргүй талх хийвэл хэнч түүний талхыг худалдан авахгүй. Бусдад талхаа худалдахын тулд сайн талх хийхээс аргагүй тэгэхээр өөрөө сайхан амьдрахын тулд бусдын сайн сайхны төлөө ажиллах цаашлаад ажилладаг болж таарч байгаа юм. Яг энэ хэсэг их чухал агуулгатай. Товчхондоо хүн өөрөө сайхан амьдрахын тулд бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг гэсэн санаа. Энэ бол энэ дэлхий, ертөнцийн хууль.
Бурхан Будда "Бусдын төлөө амьдар" гэдгийг зүгээр нэг хэлээгүй гэдгийг үүнээс харж болно. Үүнийг би "Чи сайхан амьдрахын хүсэж байгаа бол бусдын төлөө амьдар" гэж дүгнэж хэлдэг. Зарим хүмүүс бусдын төлөө амьдрах ёстой гэдэг үзэл санааг шууд утгаар нь буруу ойлгодог. Хүмүүст үнэ төлбөргүй үйлчлэх гэж шууд утгаар нь ойлгодог. Үүнд ялгаатай байдлаар хандах ёстой. Гэрээ засаагүй буюу амьдарлын наад захын хэрэгцээгээ хангаагүй хүн бусдад үнэ төлбөргүй туслаад байвал өөрийнх нь оршихуй нь аюулд орно. Амьдрал буюу амьд байх нь чухал. Ийм түвшний хүмүүс буюу ийм түвшинд байгаа хүмүүс бусдад тус болохуйц өөрийн хийсэн бүтээсэн зүйлээ эсвэл хөдөлмөрөө үнэлэж худалдаж олсон орлогоороо өөрийн анхдагч хэрэгцээгээ бүрэн хангах буюу эхлээд гэрээ засах ёстой. Түүнийхээ дараагаар хүмүүст туслах ёстой. Харин гэрээ засчихсан тодорхой хэмжээнд боломжтой болсон хүмүүс /баян/ тусдад хариу нэхэлгүй туслах ёстой. За ингэсгээд зогсооё. Би энэ мэтээр өөрийнхөө үзэл санааг бүрэн бичнэ гэвэл бүхэл бүтэн ном болох учраас энэ өдөр лав бичээд дуусахгүй. Эргээд гол асуудалдаа оръё.
Би нийгмийг хүмүүсийн хувиа хичээсэн үзэл хөдөлгөдөг гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч хүн чанараа уландаа хийж, би л болж байвал бусад нь хамаагүй ч  гэдэг юм уу эсвэл нэгнээсээ өрсөх гэж хэлдэг Жон Локкийн хэлсэнээр “Хүн хүндээ чоно байдаг” гэсэн харанхуй үзэл санаанд автсан хүмүүст буюу буруу үзэл санаагаар явж байгаа нийгэмд өөрийн үзэл санаагаа ухуулж, ҮГҮЙ ЭЭ БИД ӨӨРСДӨӨ САЙХАН АМЬДРАХЫН ТУЛД БУСДЫНХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ Л ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ САЙХАН АМЬДАРНА шүү дээ гэдэг үзэл санааг л түгээж ойлгуулахыг хүсдэг дээ.
Залуу хүмүүсийн өөртөө тавих асуултаар өөрийн өнөөдрийн бичлэгээ дуусгахыг хүсэж байна. Хэрвээ чи мөнгөгүй эсвэл аз жаргалгүй байгаа бол өөрөөсөө энэ асуултыг асуу. “БИ БУСДАД ХЭРЭГТЭЙ ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ БЭ? Эсвэл ЧАДАЖ БАЙГАА ВЭ? Та энэ асуултанд юу гэж хариулж байна вэ? Та бусдад хэрэгтэй зүйл хийж /туслаж/ чадахгүй байгаа учраас мөнгөгүй, эсвэл зарим нь мөнгөтэй ч аз жаргалгүй байгаа юм. Тэгэхээр бусдад хангалттай туслаж чадах хэмжээнд хүртэлээ өөрийгөө хөгжүүл тэгээд тэр мэдсэн сурсан зүйлээрээ бусдад аз жаргал бэлэглэхүйц зүйл хий. Жишээ нь: Хамгийн сайхан амттай бялуу хийгээд сурчих тэгээд бялууны газар нээвэл та өөртөө хэрэгтэй мөнгөө олж чадна. Эсрэгээрээ та зөвхөн мөнгө олохын тулд бялууны газар нээвэл тиймч олон үйлчлүүлэгчтэй болж чадахгүй. Та өөрөө их мөнгө олохыг хүсэж байгаа бол хүмүүст хэрэгцээтэй байгаа тэрл зүйлийг хамгийн сайнаар хий. Хариуд нь чи аз жаргалыг мэдрэх болно. Энэ миний амьдарлын зорилго бөгөөд бас нэг чухал зарчим маань болсон үзэл санаа даа. Энэ ертөнцийг үзэл санаа жолооддог гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх.
Би эссэ бичих авъяастай гэж өөрийгөө боддог гэхдээ өөрийнхөө дотор байгаа үзэл санааг цаасан дээр буулгахад 35 үсэг, монгол хэлний үгийн сан хэдий асар баялагч байнга дутаж байдаг юм. Уг нь энэ үзэл санаа илүү гүн агуулгатай юм шүү. Миний үгээр бичгээр илэрхийлж чадаж байгаа маань л энэ түвшинд байгаа юм. Одоохондоо товчхон өөрийгөө ингэж л танилцуулж байна даа.

Sunday, June 19, 2011

2 эрхмийн яриа


Энэ явдал хэдэн жилийн өмнө болсон юм. /ер нь бол бодит болсон явдал тул би бага зэрэг өөрчлөв/
Нэг баян худалдаачин өөрийн хотдоо 5 давхар сүрлэг сайхан худалдааны төв барьжээ. Харин энэ үед нэлээд улс төрийн идэвхтэй, ард түмэн, улс эх орныхоо төлөө явдаг тусархаг үеийн залуу нь түүнтэй таараад чи ч мөнгөтэй байна шүү гэж худалдаачинд хэлтэл би ч мөнгөтэй нь ч мөнгөтэй гэтэл намайг зөвхөн хүрээний маань цөөн хэдхэн хүн танина. Харин чамайг хот байтугай улс даяараа танина шүү дээ гэжээ.

Очир-Эрдэнээр дүүрэн талбай



Энэ үлгэр бол болсон явдалаас үүдэлтэй гэж байгаа. Дээр цагт Европын нэгэн улсад томоохон усан үзмийн тариалангийн талбайтай муугүй хөрөнгө чинээтэй нэгэн залуу амьдардаг байж. Түүний тосгоны нэг танил хүн нь Африк орноор олон жил аяласны дараа нутагтаа буцан ирсэн байсан бөгөөд нэгэн өдөр залуутай уулзжээ. Танил нь залууд явсан газрын сонин сайхнаасаа хуучилж гэнэ. Өнөөх танил нь Африкийн эх газар асар их баялагтай бөгөөд тэнд Очир-Эрдэнээр дүүрэн талбай их байдаг тэр тайбайгаас хүмүүс шуудай шуудайгаар Очир-Эрдэнэ авч хэдэн үеэрээ идээд барахгүй эд хөрөнгөтэй болж байна гэж ярьжээ. Тэр яриа тариаланч залуугийн ухаан санаанаас ер гарч өгсөнгүй гэнэ. Нэгэн өдөр залуу баян тансаг гэгдэх Африкийг зорихоор шийдэж хамаг эд хөрөнгө эдлэн газар /тариалангийн талбай/ бүхнээ зарж борлуулан мөнгөөрөө замын зардал, хоол хүнс, зарц бараа бологч, хөлөг онгоц  хөлслөн Очир-Эрдэнийн талбайд хүрэхээр Африк орныг зорьжээ. Залуу олон жил эрсэн боловч нөгөө танилынх нь ярьсан Очир-Эрдэнийн талбай олдсонгүй. Эцэст нь хөрөнгө мөнгөгүй болж, хоол унд нь дуусч, зарц бараа бологчид нь орхин оджээ. Ядарч гутарсан залуу голын усанд унаж амиа хорложээ.
Золгүй залуугаас тариалангийн талбайг нь худалдан авсан залуу нэгэн өдөр тариалангийн талбай дахь голынхоо эргээр зугаалж яваад нэгэн том хэмжээтэй өвөрмөц чулуу хараад түүнийг гэртээ аваачжээ. Гэтэл гэрт нь эдлэн газрын урьдын эзний танил болох хүн /золгүй залуугийн танил/ ирж таарчээ. Тэр залууд хэлэв. Чи наад чулуугаа хаанаас авсан бэ? гэхэд залуу би голынхоо эргээр зугаалж яваад оллоо гэжээ. Наад чулуу чинь Очир-Эрдэний чулуу байна шүү дээ. Ийм том хэмжээтэй Очир-Эрдэний чулуу урьд нь би харж байгаагүй юм байна. Чи наад чулуугаа эрдэний чулуучинд аваачиж үзүүлээч гэж. Залуу уулга алдаж тиймүү би тэгвэл асар баян боллоо. Ийм чулуу манай талбайгаар нэг хөглөрч байдаг юм шүү дээ гэжээ. Ийнхүү залуугийн талбай Очир-Эрдэнээр дүүрэн олборлолтын талбай болжээ. Азтай залуу ийнхүү санамсаргүй улс орныхоо хамгийн баян хүн болжээ. 
Сургамж: Дэлхийгээр нэг боломж хайх хэрэггүй. Боломж хажууд чинь бий. 

Friday, June 17, 2011

АУГАА УДИРДАГЧИЙГ ОЛ ОЛДОХГҮЙ БОЛ ӨӨРӨӨ АУГАА УДИРДАГЧ БОЛ

Аугаа удирдагчийг олж түүнд үнэнчээр хүчин зүтгэ. Аугаа удирдагч чамайг аугаа хүн болгохыг зорьдог тийм ч учраас тэр аугаа хэвээрээ л байдаг. Харин сул дорой удирдагч чамайг хэзээ ч өөрөөсөө дээш гаргахгүй байхын тулд бүхнийг хийдэг. Аугаа удирдагч чамд олдохгүй бол чи өөрөө аугаа удирдагч болохын төлөө тэмц.

Wednesday, June 15, 2011

Амжилтанд хүрэх нууц

Нэг хүйтэн өдөр хоёр хүү галаа түлэхээр зуухаа модоор дүүргээд галаа дүрэлзүүлэн асаахын тулд модон дээрээ шилтэй хий асгаад шүдэнзээ зуртал гэнэт их гал дүрэлзэн зуух дэлбэрчээ. Зуух асар хүчтэй дэлбэрсэн бөгөөд бүр байшин доргижээ. Шилэнд үргэлж хийн шингэн хийдэг байсан ч  тэр өдөр андуураад бензин хийсэн байсныг сүүлд тодорхойлжээ. Дэлбэрэлтэд ах нь газар дээрээ нас барж дүүгийнх нь хөл маш их түлэгджээ.

Эмч дүүгийнх нь хөлийг үзээд тайрахаас өөр арга байхгүй гэсэн нь эцэг эхийнх нь хувьд том шаналал байсан юм. Том хүүгээ алдаж хоёр дахь нь эрэмдэг зэрэмдэг болж насаараа хүний гар харж амьдрана гэж бодохоор ямар байх вэ?! Эцэг эх хоёр нь өдөр шөнөгүй залбирч өдөр бүр эмчээс хагалгааг хойшлуулахыг гуйж өдөр бүр хүүгээ дахин алхаж чадна гэж зоригжуулж байлаа. Ийм байдлаар бүхэл бүтэн хоёр сар өнгөрчээ.
Ингээд эмчтэй зөрөн хүүгийнхээ хөлийг тайруулаагүй ч боолтыг нь нээхэд баруун хөл нь зүүнээсээ 6 см жижгэрч, зүүн хөлөнд нь хуруу гэхээр юм юу ч байсангүй.
Гэхдээ хүү шаргуу хөдөлмөрлөж өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсний хүчинд нэг хоёр алхаж чаддаг болов. Дараа нь таягнаасаа салж зүгээр алхдаг болов.
Хүү хөдөлмөрлөсөөр л байлаа. Эцэст нь хүү гүйдэг боллоо. Гүйх гүйхдээ гүйлтийн дэлхийн аварга болтлоо гүйсэн юм.
Энэ бол алдарт тамирчин Глен Ганнигамын түүх бөгөөд түүнийг Медисон Скуэр Гарденд "Зууны хамгийн хурдан тамирчин" цолоор шагнажээ.
Амжилтад хүрэхийн тулд итгэх хэрэгтэй. Хэрэв итгэж чадвал хүний чадахгүй зүйл гэж тун бага шүү.

Sunday, June 12, 2011

Бүх зүйл бол хандлага юм. Өөрөөр хэлбэл таны та аливаа юмсад яаж хандаж байгаагаас чинь бүх зүйл хамаардаг.

Images_2
Хандлага бол бүх юм
Бидний хандлага бидний сэтгэл хангалуун байх уу хоосон байх уу, баян байх уу ядуу байх уу, аз жаргалтай байх уу гутранги байх уу, хүлээн зөвшөөрөгдсөн байх уу, ганцаардмал байх уу гэдгийг тодорхойлдог.
Энэ нь бидний амьдралын хөлгийн жолоо ба бидний амьдралын чиглэлийг тодорхойлдог.
Бидний боловсрол, ухаан, авъяас чадвар, амжилт бүтээл, ирээдүйн потенциал эсвэл бидний хөрөнгө чинээнээс илүү чухал зүйл юм. Бидний амьдралын туршид энэ нь бидний нөхөрлөл болон бусад харилцаанд нөлөөлж байдаг. Энгийнээр хэлэхэд, энэ нь бид сайхан амьдрах уу, байнгын тэмцэлд байх уу гэдгийн тодорхойлогч хүчин зүйл юм. Хөгшрөлтөнд хандах эерэг хандлага нь хөрөнгө чинээ, хүйс, эсвэл холестеролын түвшинг хянахаас илүү үр дүнтэй байдгийг сүүлийн үеийн судалгаанууд баталж байгаа.
Хандлагаа анагаахуй
Хандлагаа анагаахуй нь ямар ч нөхцөл байдалд өөрийн хандлагыг сонгох бидний чадварт тулгуурладаг. Энэ нь ямар ч нөхцөл байдал, өнгөрсөн амьдралын ямар ч хүмүүс бидний одоо цагийн сэтгэл тавгүй байдлын шалтгаан биш гэдгийг ойлгох явдал юм. Энэ нь бидний сэтгэлийг тавгүйтүүлж байгаа гэж бодож байгаа тэдгээр зүйлүүдийн тухай бидний өөрийн бодол санаа, хандлага, болон ойлголт, шийдвэр байдаг. 
Хандлагаа анагаахуй гэдэг нь бид өөрийн бодол санаагаа анагааж, бодол санаа, хэл яриа болон хийж байгаагаа уялдуулахыг хэлнэ. Энэ нь сэтгэлийн амар амгалангийн бүрэлдэхүүн хэсгүүд юм. Сэтгэл анагаахуйг ямар ч хүн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой, үүний тулд онцгой итгэл үнэмшилтэй байх шаардлагагүй ба ямар ч соёл, шашинтай байж болно.
Хандлагаа анагаахуй нь өнгөрсөн цагийн айдас, санаа зовнил гэх мэт сөрөг, зовиуртай бодлуудаас салах процесс юм. Анагаах хандлага нь бидэнд өөрийн буруу үзэл бодлоо засаж амар амгаланг хязгаарлаад байгаа дотоод саадаа авч хаях боломж өгдөг.
 
Анагаах хандлага бидэнд хорвоо ертөнц болон амьдралыг өөрөөр харахыг санал болгодог. Бид амар амгаланг өөрийн гагцхүү зорилгоо болгож сурдаг, харин уучлалт бидний гагцхүү үйл ажиллагаа болдог. Нээлттэй хаалгаар орж ирж байгаа сэвэлзүүр агаар шиг бид хайрлах эрх чөлөөтэй.
 
Анагаах хандлага эрүүл мэндийг дотоод амар амгалан гэж, харин анагаах процессыг айдсыг орхих процесс гэж тодорхойлдог. Анагаах хандлага нь бусдад юу хийхийг нь заадаггүй, харин сонголтуудыг санал болгодог. Анагаах хандлага нь ямар ч шүүмжлэл, зөвлөгөөгүйгээр бусдыг анхааралтай сонсохыг санал болгодог. Анагаах хандлага нь болзолгүй хайр дээр төвлөрч амьдрахыг сургадаг.


АНАГААХ ХАНДЛАГЫН ЗАРЧМУУД  

1.  The essence of our being is love – Бидний оршин тогнолын утга учир нь хайр юм.
2.  Health is inner peace – Эрүүл энх гэдэг нь дотоод амар амгалан юм. 
Healing is letting go of fear – Анагаах гэдэг нь айдсыг орхих юм.
 
3.  Giving and receiving are the same - Өгөх авах нь ижил юм.
 
4.  We can let go of the past and of the future – Бид өнгөрсөн болон ирээдүйг орхиж чадна.
5.  Now is the only time there is and each instant is for giving – Одоо цаг гэдэг бол цаг хугацаа, хором бүрээ өгөхөд зориулах юм.
6.  We can learn to love ourselves and others by forgiving rather than judging – Бид өөрийгөө болон бусдыг шүүх биш өршөөснөөр хайрлаж сурна.
7.  We can become love finders rather than fault finders – Бид гэм бурууг биш хайрыг хайгчид болж чадна.
 
8.  We can choose and direct ourselves to be peaceful inside regardless of
what is happening outside – Бидний гаднах орчинд юу ч болж байсан бид дотроо амар тайван байхыг сонгох чадвартай.
9.  We are students and teachers to each other – Бид бие биендээ багш шавь аль аль нь юм.
10. We can focus on the whole of life rather than the fragments – Бид амьдралынхаа жижиг хэсгүүд дээр биш бүхэлд нь төвлөрнө.
 
11.  Since love is eternal, death need not be viewed as fearful – Амьдрал мөнх учир үхэл бол айх зүйл биш.
 
12. We can always perceive ourselves and others as either extending love or giving a call for help – Бид өөрийгөө болон бусдыг хайр илгээж байгаагаар эсвэл тусламж хүсч байгаагаар хүлээн авч болно.

Saturday, June 11, 2011

Махан хоолноос цагаан хоол руу

үүнийг би лав үнэн гэж бодож байна

Үнэхээр их таалагдлаа.


Үнэхээр сайхан байлаа. Ганцаараа байхдаа туршаад үзээрэй хөгжим нь таалагдлаа.

Friday, June 10, 2011

Би тэнгэрийн хүн /Яруу найрагч Энхбат/

Бүсээ мөрөндөө тохож би тэнгэртээ л мөргөдөг

Бүлээн газарт нь сөгдөж би тэнгэртээ л мөргөдөг

Бүгээн хөх толбо тэнгэрийн тамгатай төрсөн 

Би Монгол хүн би тэнгэрийн хүн

             Мянган голын усыг уув ч би хувирахгүй

             Мянган оргилын оройд гарав ч би хувирахгүй

             Мөнгө өнгөний алинд нь ч би хууртахгүй

             Мөнх хөх тэнгэрээс хэзээ ч би урвахгүй

 Урвахгүйн учир үүдэн хойморт төрх хувирахгүй

Урвахгүйн учир өглөө оройгүй хэл хальтрахгүй

Урвахгүйн учир өдөр шөнө шиг хоёр амьдрахгүй

Улс Монголынхоо нүдэнд орсон хог болохгүй 

Эх сурвалж: http://erdenebatts.posterous.com/ гоё блог байна.

Thursday, June 9, 2011

ТӨРИЙГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ УХААРАЛ ӨГӨХҮЙЦ ҮЛГЭР БАЙНА

Нэг хаант улс байжээ. Тэр улсад нэг хараалч эмгэн амьдардаг байж гэнэ. Тэр эмгэн хэзээ ч улсынхаа хаанд дуртай байгаагүй учир байнга харааж үхүүлэхийг хүсдэг байж учир нь энэ хаан нас барвал илүү сайн хаантай болно гэж боддог байж л дээ. Хараал ёсоор хаанч нас барж оронд нь бас нэг хаан сууж. Гэтэл тэр хаан нь урьдны хаанаасаа бүр дор хаан байсан учраас мөн л үхүүлэхийг хүсэж харааж гэнэ. Бас л тэр хаан нас барж бас нэг хаан шинээр хаан болов. Улс орон урьд урьдын хаадуудын хаанчлалаас бүр долоон дор гамшигт байдалд орлоо. Дарлал зовлон, харгислал, дайн байлдаан тасрахаа болив.
Гэтэл хараалч эмгэн "энэ хаан маань түм наслаасай" гэж залбирч эхэлжээ. Хүмүүс гайхаад та илүү сайн хаан байхад үхээсэй гээд байсан харин ийм харгис хүний мөсгүй хааныг юунд түм наслаасай гэж залбираад байгаа юм бэ гэж асуухад энэ хаан үхэх юм бол дараагийн хаан бүр хэрцгий хаан сууж тэр хааны үед бидний улс орон бүр ч илүү сүйдэж гай зовлон бүр даахын аргагүй нэмэгдэх учраас энэ хаан маань л түм наслаг гэж залбирч байгаа юм гэжээ.
Сургамж нь юу вэ? Сайн төр засгийг олон удаа солисоноор хэзээ ч бий болгохгүй. Харинч улам дордуулна. Манай хэсэг нөхөд хувьсгал хийнэ төр засгаа солино гээд гүйгээд байдаг байхаа тэдний сайжруулах ч юу л бол харин муужруулах магадлал 99,99% тай байхаа.
Би ер багадаа их үлгэр уншиж өссөн хүүхэд дээ. Үлгэр болгонд нэг үзэл санаа давтагдаад байдаг. Тэр нь нэг энгийн ардын хүү ард түмнээ аюул зовлонгоос аварч дараа нь хаан болдог. Логик нь юу вэ гэхээр эхлээд түмний төлөө сайн үйлсийг хэн ч шаардаагүй байхад өөрөө хийдэг. Дараа нь хаан болдог хаан болоод бүр ихээр хаант улсаа жаргуулдаг. Харин манай нөхдүүд эхлээд намайг хаан болгоод өг би улсаа жаргуулна гэж хэлдэг. /ха ха ха жаргуулах нь юу л бол харин өөрөө жаргах нь ч үнэн байхаа/
Бас нэг үг. Эртний мэргэд түшмэд хэзээ ч төрийг сайжруулдаггүй. Харин энгийн ардууд өөрсдөө сайжруулдаг гэж сургасан байдаг аж. Энэ санаа нь монгол үлгэрт гараад байгааг хараад байгаарай. Энгийн ардын хүү л төрийг сайжруулж түшмэдийг сургадаг. Манай монгол ардын үлгэрүүд аугаа философитой шүү. Гол санаа нь төрийг түшмэдүүд биш ард түмний ариун хүсэл мөрөөдөл, үзэл санаа сайжруулдаг гэсэн санаа юм болов уу.

Saturday, June 4, 2011

ХҮН ЧАНАР+БОЛОВСРОЛ=ЖИНХЭНЭ БОЛОВСРОЛ

Германы бөөнөөр хорих лагераас амьд гарч чадсан Амеркийн нэгэн сургуулийн захирал, тэдний сургуульд нэгэн багш ажиллахаар очиход боловсролд анхаарах хамгийн чухал зүйл хэмээн сануулж доорх үгийг хэлжээ.
- Эрхэм багш минь ээ, Би бээр бөөнөөр хорих лагераас амьд үлдэгсдийн нэг. Миний нүд ямар ч хүний харах ёсгүй зүйл буюу Эрдэмтэн, инженер нарын бүтээсэн хорт хийн зуух, эрдэмтэн эмч нарт хорлогдсон хүүхдүүдийг, өндөр чадвартай сувилагчидад алагдсан бяцхан жаалуудыг, дээд мэрэгжилтэй яргачдаар алуулсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг харсан юм. Ийм учраас би боловсролд итгэдэггүй. Ингээд та бүхнээс аминчлан хүсэх зүйл гэвэл, сурагчиддаа хүнлэг хүн болоход нь туслаач ээ. Та бүхний нөр их зүтгэл, хөдөлмөр тань мэдлэгтэй адгуус, чадалтай сэтгэл мэдрэлийн өвчтөн, боловсролтой алуурчид бий болоход зориулагдах ёсгүй. Уншиж, бичиж, тоо бодож сурах нь хэрэгтэй ч энэ бүх чадвар гагцхүү хүний сайн сайханы төлөө зориулагдах учиртай юм гэжээ.
Боловсрол дээр нэмэх нь хүн чанар тэнцүү жинхэнэ боловсрол гэж томъёолохгүй бол дээд боловсролтой мэдлэгтэй боловч хүн чанаргүй хүмүүс дэлхий ертөнцийг хараар будаад байгаа ч юм шиг. Буддын сургаальд муу хүнд бүү юм мэдүүл муу хүн бол хичнээн сайн мэдлэгийг муугаар л ашигладаг гэсэн байдаг. /Лувсандорж ахын блогоос сэдэвлэн бичив/

Friday, June 3, 2011

Үнэхээр сайхан дуулдаг хүү байна. Биширлээ. Таалагдлаа.


Яг одоо ээж рүүгээ яриж хайртай гэдгээ хэлээрэй.

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ УРАГШИЛ

Нэгэн єдєр мэлхийнvvд тэмцээн явуулж гэнэ. Маш єндєр цамхагийн оройд гарах зорилготой аж. Тэмцээнд оролцохоор маш олон мэлхий болон найз нєхєд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Vзэж буй мэлхийнvvд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж vнэхээр бодохгvй байлаа. Иймд тэд "Хєєрхий амьтад, хэзээ ч гарч чадахгvй дээ" гэцгээж байв.

Уралдаанд оролцож буй мэлхийнvvд ч дээр нь гарч чадахгvй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Vзэж буй мэлхийнvvд "Хєєрхий амьтад, хэзээ ч гарч чадахгvй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж єгчээ. Харин хамгийн сvvлд vлдсэн мэлхий цамхагийн оройд гарч чаджээ. Бусад нь тvvнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Нэг нь тэр мэлхийнд ойртон "Чи яаж амжилтад хvрэв ээ?" гэж асуужээ. Гэтэл нєгєє цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дvлий байсан юмсанж.

Хvн гэдэг сэтгэлийн амьтан учраас бусдын хэлсэн vгэнд амархан автаж, хийж чадах байсан зvйлдээ ч зориг мохох нь энvvхэнд. Єєрийн тань “сэтгэлд багтаж”, болно бvтнэ хэмээх итгэл дvvрэн байхад бусдын сєрєг vгсийг чихнийхээ хажуугаар єнгєрєєх хэрэгтэй.

Ерєєс бид єєрсдийгєє хvмvvсийн хэлсэн vгээр тодорхойлж, бусдын vнэлэмжээр буруу vнэлэх гээд байдаг талтай. Та єєрийнхєє чадварыг яаж vнэлнэ, тvvгээр л хийж чадах зvйлсийн тань цар хvрээ тодорхойлогддог. “Би vvнийг хийнэ” гэсэн бодол толгойд ороход “Хийнэ” гэсэн дохио тархинд очдог. Vvний адилаар “Би чадахгvй” гэж сэтгэвэл таныг “чадуулахгvй” байх дохио тархинд очдог юм. Тиймээс та хааяа хэрэгтэй vед “дvлий” хvн шиг байж єєрийнхєє нєєц бололцоонд итгэж сураарай.

Мэдээллийн эх сурвалж: www.inet.mn

Thursday, June 2, 2011

Залуучуудад хэрэгтэй нийтлэл байна. Мөн надад маш их таалагдлаа.

Xүссэнээрээ, өөрийнхөөрөө, дэлхийд ганцхан xувь - миний амьдралын зорилго

Багтраад уначихалгүй өдөрт 5 км гүйж сурсан минь миний 2010 оны онцлох амжилт байлаа. Шинэ жил айлчлан, xуучин он нэгэнтээ улиран оджээ. Ирэх жилд юуг гол зорилтоо болгох вэ гэж бодон бодсоор нэлээд xугацаа өнгөрсөн мэт.
Миний урдаа тавьсан зорилт бүр xүссэнээрээ, өөрийнхөөрөө тэгсэн xэрнээ xэзээ ч давтагдахгүй дэлхийд ганцхан удаа л цогцлох миний амьдралын өнгө жаягыг тодорхойлж байдаг. Өмнөх тавьсан зорилтондоо xүрч, эрч xүчээр цэнэглэгдэх сайхан мөч олонтаа ч тавьсан зорилтоо xоолтойгоо xольж идчихээд улиг болсон зорилттойгоо даxин зууралдах үе ч нэлээн байдаг. Энэ бүхнээ эргэцүүлэн бодоод xүний амьдралын зорилго гэж юу вэ, түүнийгээ xэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг сэдвийг xөндөн бичвэл надаас арай туршлага бага, тэгэхдээ толгой сэргэлэн, залуу насны эрч xүчээр дүүрэн дүү нарт маань xэрэг болох юун гэж бодлоо.


…Чи энэ дэлхий дээр бүтээгдсэн цорын ганц xэзээ ч давтагдашгүй xувь xүн. Чамд ямар нэгэн зүйлийг xийxэд xэр зэрэг цаг xугацаа шаардлагатай байдаг вэ? Гадаад xэл сурахад 3 жил, xөгжим тоглож сурахад 2 жил гээд юу ч байж болно. Чи ямар ч зүйлийг тодорхой xугацаанд xийж бүтээж чадна. Xарин сэтгэлдээ xүсч мөрөөддөг тэр л xувь xүнээ, “амьдралын гол дүр”- ээ бүтээхэд чамд чиний амьдралын 5 жил ч биш 10 жил ч биш, бүхий л амьдрал чинь тэр чигээрээ зориулагдах ёстой. Нэгэнт л энэ дэлхий дээр чиний xуулбар нэг ч байхгүй болохоор чи xэн нэгнийг xараад тийм болох гэж дуурайх xэрэггүй, эсвэл өөрийгөө бусадтай xарьцуулж жиших ч хэрэггүй. Амьдралд өөрийнхөөрөө байж чиний амьдралын зорилго тэрхүү xувь xүнийг бүтээхэд зориулагдсан цагт чи утга учиртай амьдарч зорилгодоо xүрлээ гэж болно гэж би боддог. Насанд xүрч өөрөө амьдралын альваа шийдвэр гаргах болсон тэр цагтаа, чи xувь xүнийхээ xувьд xэн болмоор байна, зорилтоо тодорхойл! Амьдралын гол зорилго чинь маш товч тодорхой байвал зүгээр, тэрхүү гол зорилгуудаа баяжуулсан олон жижиг зорилгууд явцын дунд мэдээж гарна.


Xэзээ ч xаана ч давтагдашгүй ЧИ бол, чиний л бүтээл... Зорилгоо тодорхойлохдоо эхлээд чи ямар зүйлсийг амьдралын чухал үнэ цэнэт зүйлс гэж тооцдог, чиний зан ааш, итгэл үнэмшил, чадвар, таалдаг дуртай зүйлс гээд чиний амьдралд ямар хөг аялгуу голлон тогловол чи аз жаргалтай, сэтгэл дүүрэн байхаа эхлээд сайн бод. Амьдрал бол тэмцэл, энэ тэмцлийн эцэст чиний л сэтгэл дүүрэн, аз жаргалтай байх ёстой. Ухаан сууж, нас тогтохын xирээр мэдээж энэхүү зорилгуудаа эргэн xарж сайжруулан шинэчилж байх нь зүйтэй.
Би амьдралын гол зорилгоо өөрөө өөрийнхөө амьдралын ЭЗЭН нь байхаар ингэж тодорхойлдог юм. Энэ зорилгоо үсэг бүрээр нь, үндэс уг учгаар нь цааш дэлгэрүүлэн тайлбарлавал:
Э - Эрх чөлөөтэй
З - Зугаатай xөгжилтэй
Э - Эрмэлзэл тэмүүлэлтэй
Н - Нандин xарьцаатай


Э -Эрх чөлөөтэй дураараа байна гэдэг миний xувьд бол БИЕ ЭРҮҮЛ, УХААН САРУУЛ байхыг xэлнэ. Xүн жинхэнэ утгаар нь эрх чөлөөг тийм үед л эдэлж чадна гэж би боддог. Биеэ эрүүл байлгахын тулд өдөр бүр заавал биеийн тамирын дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж зөв зуршилтай байхыг xичээдэг. Xарин оюун ухаанаа цэнэглэх үүднээс янз бүрийн ном унших дуртай.


З - Зугаатай xөгжилтэй байх би дуртай, амьдралд чухал царай гаргах үе зөндөө л байдаг, цаг заваа гаргаж дуртай зүйлээ xийж сэтгэлийн таашаал авч, найз нөхөдтэйгээ инээж xөөрч байхгүй бол амьдрал гэдэг ширүүхэн урсгалтай гол шиг байх үе ч бий. Амьдралаас, бусдаас сайн сайхан зан чанарыг нь олж xарж сэтгэл нийлсэн эерэг сэтгэдэг xүмүүстэй найзлахыг xичээдэг. Сэтгэлийн таашаал авчрах зүйлсээр амьдралаа чимэх бас дуртай. Нэг жишээ гэвэл аялах, ялангуяа өндөр ууланд өдөржин авираад оройд нь гарах бүр дуртай. Чи л өөрөө гэрэлтэхгүй байгаа бол өөр xэн нэгнээс нарны элч xайx xэрэггүй.


Э -Эрмэлзэл тэмүүлэл
Эрмэлзэл тэмүүлэлтэй амьдрал өгөөжтэй, үр бүтээлтэй байдаг. Эрмэлзэх xүсэж мөрөөдөх зүйлтэй байна гэдэг чи амьдралд xайртай, амьд байна гэсэн үг. Энэ зорилгод миний өөрийгээ xөгжүүлэх, сурч боловсрох, танин мэдэхүйгээ дээшлүүлэх бүхий л зүйл багтдаг. Xүн өсч xөгжихөө больж л болохгүй удаан ч гэсэн урагшаа тэмүүлж сурч мэдэж л байx xэрэгтэй.


Н -Нандин xарьцаатай байна гэдэг бол миний амьдралын xамгийн онцлох зорилт. Xаниа, үр xүүxдээ xайрлаж, тэднийхээ xайрыг мэдрэх xамгийн жаргал. Сайхан гэр бүлтэй, сайн найз нөхөдтэй байна гэдэг амьдралын юугаар ч сольшгүй баялаг, түүнийгээ арчилж тордож, цэцэглүүлж, тэнцвэржүүлж байна гэдэг миний цаг ямагт санан xичээх үндсэн зорилго.


Xүний амьдралын ноён нуруу болсон зарчмууд тэр xүнийг xэн бэ гэдгийг ер нь илтгэдэг, тэгэхдээ нэг өдөр суугаад өөрийн зорилгоо цаасан дээр буулгаад үзээрэй. Чи өөр xэрэгтэй xэрэггүй зүйлд ямар их цаг зарцуулдагаа санаад за би тэртэй тэргүй амьдралын зорилгоо мэднэ гэж xойш бүү тавь. Зорилгоо бичээд амьдралынхаа ерөнхий төлөв чигийг даxин нэг нягтлан үзээд сайжруулж засах, цаашид анхаарах зүйл байвал тэрэн дээрээ илүү анхаараад шинэ дагалдах зорилгоо тодорхойлоод явахад чиний амьдрал чиний л загварыг нь зоxиож, ургуулан сэдэж, бүтээн босгосон, арчиж тордон, өнгөлж зүлгэсэн сайхан амьдрал байх болно.
Залуу байхдаа өөрийн амьдралын зорилгоо нэг тодорхойлоод тэмдэглээд тэрийгээ сөхөн xарж ухаарч, өөрийгээ даxин тэрхүү зорилго руугаа чиглүүлж байх хэрэгтэй гэж би боддог. Амьдралын зорилгоо тодорхойлно гэдэг өөрийн зүг чигээ сонгож даган явах кампустай болж байгаатай л адил. Xэзээ нэгэн цагт үүрийн xүйтэн жингээр Алтангадас одыг xарж зүг чигээ тодорхойлох хэрэг гарах ч юуны магад... Ядаж л тэр үед чиний Алтангадас од яагаад их тод гялалзаж олноос онцгойгоор зүг чиг зааж, чамайг улам зоригжуулан, зөв замд xөтөлдгийг ганцхан чи л мэднэ.
Өөрийнхөөрөө, xүссэнээрээ, дэлхийд ганцхан л цогцлох амьдрал бол зөвхөн л чинийх, өөр xэнийх ч биш. Амьдралынхаа эзэн нь байж чадаx эсэх ганцхан чамаас л шалтгаална.
Энэхүү бичлэгээс минь жаахан ч гэсэн санаа аван ямар нэгэн шинэ зорилт тодорхойлвоос надтай xуваалцаарай. Тэгээд тэрийгээ 2011 оны 12 сард эргэн нэг xараарай. Олон xүнд зарлах тусам нэр нүүрээ бодоод улам чармайх болдог, надтай xуваалцвал би xувьдаа баярлах болно.
Амжилтын үндэс - үйлдэл гэж үг байдаг, санасан санаагаа xэрэгжүүлсэн амжилт бүтээлээр арвин 2011 он таныг угтан байна.
Бичсэн Даваажаргал

Wednesday, June 1, 2011

ХЯТАДЫН ЦАГААН ХЭРМЭЭС НААШИХ НУТАГ БОЛ МАНАЙ НУТАГ ГЭДГИЙГ БИД МАРТАХ УЧИРГҮЙ.

Өвөрмонголчуудыг маань багахан л яргалаасай даа. Түвдүүдийг дарсан шиг юм болбол ч хэцүү л байна. Яахийн арга үгүй бидний үсэрсэн цус, тасарсан мах шүү дээ.

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...