Saturday, July 30, 2011

Эрүүл амьдарлын 3 тулгуур /Хоёр дугаар хэсэг/

Хоёрдугаар хэсэг: Сэтгэл санаа чухал
Хүн бол сэтгэлийн амьтан. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэж монголчууд ярьдаг. Эрүүл амьдрахад сэтгэл санаа маш чухал юм. Сэтгэл санаагаа амгалан тайван байлгах нь өвчлөхгүй байхын үндэс мөн. Сэтгэлийн муу сөрөг хөдлөлүүд нь хүний бие эрхтэнд шууд муугаар нөлөөлж өвчлүүлдэг.
Уурлах, бухимдах, айх, гомдох, гутрах, аливаа юманд санаа зовох зэрэг нь хүний бие организмыг өвчлүүлэхээс гадна асар их муу энергээр тухайн хүндээ сөрөгөөр нөлөөлж байдаг. Сүүлийн үед энерги гэж их яригдах болсныг анзаарч байгаа байх. Чухамдаа тэрхүү сайн ба муу энерги нь хүнд сайн ба муугаар нөлөөлдөг байна. Сэтгэлийн сайн ба муу хөдлөл нь сайн ба муу энергийг үүсгэн бий болгодог аж.
Элэг уур даадаггүй эрхтэн гэнэ. Огцом уурлаж бухимдах нь элгэнд шууд муугаар нөлөөлж, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
Үргэлж аливаа зүйлд санаа зовж айдас, хүйдэстэй явдаг хүмүүсийн бөөр муу байдаг байна. Аливаа зүйлд харуусдаг, гомддог хүмүүсийн дэлүү, ходоод өвчлөмтгий байдаг байна.
Гутранги үзэлтэй хүмүүсийн уушиг муу байдаг гэнэ. Энэ нь даамжирч зүрх судасны өвчинг үүсгэдэг байна.
Үүнээс үзэхэд сэтгэлийн муу хөдөлгөөнүүд нь үргэлж эзэн биеэ хорлож байдаг байх нээ.
Аливаа хүнд гомдох, уурлах, үзэн ядах зэрэг сэтгэлийн сөрөг хандлагууд нь эзэн биеэ хордуулаад зогсохгүй эзэн биеийнхээ сайн энергийг сорж, устгаж улмаар муу энергийг үйлдвэрлэн гаргадаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ер нь энерги судлаачид аливаа муу энерги хүний өвчний эх үндэс болдог гэж тайлбарладаг бөгөөд энэ нь зайлшгүй үнэн юм.
            Элэг оюун ухаан хоёр холбоотой ажээ. Муу зүйлийн талаар бодоход элэг шууд хямардаг байна. Монголчууд “элэг эмтрэх”, “элэг зүрхний шаналал” гэх мэтээр сэтгэлийн муу хөдөлгөөнүүдийг элэгтэй холбосон байдаг нь оргүй зүйл биш юм.
Тархинд бодогдсон муу бодлууд нь хортой бодис ялгаруулж ялгарсан бодис нь элгийг хордуулдаг байна. Элэг өөрөө хүнийг биеийн хорыг цэвэршүүлэн шүүдэг эрхтэн бөгөөд тархинаас ирэх хорыг цэвэршүүлж дийлэхээ болиод ирэхээр түүнийг шууд цусанд нийлүүлж эхэлдэг байна. Цусаар дамжсан хор нь юуны түрүүн зүрх судсанд муугаар нөлөөлнө. Гэх мэтээр хүний өвчин эмгэг зарим тохиолдолд 100% сэтгэл санаанаас болж үүсдэг ажээ.
Өвчний нэг шалтгаан бол зайлшгүй сэтгэл санаа тань учир өвдөхгүйн тулд та  юу ч болж байсан сэтгэл санаагаа тайван байлга. Таны өвчний гол шалтгаан бол хэн нэгэнд гомдох, уурлах, бухимдах, аливаа зүйлд шаналж санаа зовоод байдгаас чинь эхтэй гэдгийг сайн бодоорой.
            Тэгвэл сэтгэлээ яаж амар тайван байлгах вэ?
            Хүнд гомдохгүй, уурлахгүй байж болох уу?
            Болно оо. Аливаад зөв хандаад ирэхээр аяндаа сэтгэл зөвийг бодоод эхэлнэ. Буруу дадал зуршлаасаа хагацахад тийм хэцүү биш.
Бурхан багш хэлэхдээ аливааг зөв талаас нь бодоод, зөв үг яриа хэлж, зөвийг үйлдээд байвал сэтгэл номхорч, амгалан тайван болно гэж хэлсэн байдаг. Сэтгэл санааг тайван амгалан болгож, сэтгэлийн сайн энергийг бий болгоход дараах зүйлс тусална.
Үүнд:
Ø  Бусдад үргэлж баярлаж талархаж байх
Ø  Бусдыг танд муу зүйл хийсэн ч гомдоосон ч өршөөж уучлаж байх
Ø  Бусдыг хариу нэхэхгүй хайраар хайрлаж, туслаж байх
Ø  Өөрийн хийсэн гэм нүглээ наминчилж, гэмшиж бурханаас өршөөн нигүүлсэхийг гуйх
Ø  Үргэлж инээмсэглэж, баяр баясгалантай байх зэрэг болно.
Бусдаас аль болох муу зүйлийг нь олж харах биш аль болох сайн талыг нь олж харж түүнд нь баярлаж талархах хэрэгтэй.
Хүнд гомдож уурлах, хүнийг үзэн ядаж, элдвээр харааж огт болохгүй. Тэр хүн танд хичнээн муу зүйл хийж байсан ч, байгаа ч тэгж муугаар бодож, харааж болохгүй харин өршөөж уучлах хэрэгтэй. Муу хүмүүс байгаа бол тэдгээр хүмүүсээс аль болох холдох хэрэгтэй.
Аливаа зүйл хүнд заавал сайн ба муугаар нэгэн зэрэг нөлөөлдөг юм. Хүн таныг гомдоовол танд гомдох сэтгэл мөн баярлах сэтгэл нэгэн зэрэг төрдөг харин хүмүүс тэр баярлах шалтгааныг нь олж хардаггүй юуны түрүүнд гомдож байдаг. Баярлах шалтгааныг болон тухайн хүнээ өршөөж уучлах шалтгааныг  юун түрүүн олж хар.
Хүнд өгсөн бурханы захиа даалгавар бол бусдыг хайрлаж энэрэх нигүүлсэх сэтгэлээр бусдад хандаж сураарай гэсэн захиа даалгавар юм. Харамсалтай нь бусдыг байтугай өөрийгөө ч хайралдаггүй, бүр үр хүүхэд хань ижлээ хүртэл хайраар дутаадаг ажээ.
Товчхондоо бол хүнийг хайрлаж суртал нь бурхан хүнийг дахин дахин энэ орчлонд төрүүлж зовоодог ажээ.
Хувиа хичээх, бусдыг үл хайрлах, үл хүндэтгэх, энэ орчлон ертөнцийг болон хүмүүсийг, амьдарлыг хар муугаар бодох, тайлбарлах, үзэн ядах мөн бурханыг үгүйсгэх, хайрыг үгүйсгэх зэрэг нь хамгийн том нүгэл юм.
Энэ орчлон хорвоо хайрын үрээр бүтэж, хайрын  хүч ивээлээр оршин тогтнодог. Гэтэл хүмүүс бие биеэ хайрлахын оронд улам бүр зовоосоор байдаг. Ер нь бол энэ бүхэн зовлонгийн шалтгаан болой.
Хорвоо ертөнц биднийг хайрладаг учир амьсгалах агаар, ус, нар, хоол хүнс, байгаль дэлхийг харамгүй бидэнд өгч биднийг амьдруулж байдаг бөгөөд биднийг бусдыг хайрлаасай, хайрыг харамгүй бусаддаа түгээж байгаасай гэж байнга хүсдэг ажээ.
Гэвч хүнээс ямарч хариу нэхэлгүй зүгээр л хайрлаад байх хэцүү юм. Хэрвээ тийм болчихвол бурханы хутгийг олж энэ орчлонд дахин дахин төрж зовохоо больж  диваажинд төрдөг ажээ.
Сэтгэлээ ариун хайраар бялхуулах хамгийн сайн сургуулилт бол бясалгал аж. Бясалгалын хүчээр хүн өөртөө бодь сэтгэлийг үүсгэж, орчлонгийн элдэв зовлонгоос хялбар хагацаж сэтгэлийн амар амгалан бурханы хутгийг олдог аж. Тиймээс болж өгвөл бясалгалаар хичээллэх нь зөв. Насны нар хэвийж буй хүнд бол энэ бүр чухал.
Төгсгөлд нь танд би жишээ болгож РИККИ бясалгалын 5 зарчмыг санал болгоё.
1.      Би өнөөдөр юунд ч уурлахгүй.
2.      Би өнөөдөр юунд ч ñàíàà çîâохгүй.
3.      Би өнөөдөр эöýã ýõ, áàãø, îéð äîòíî õ¿ì¿¿ñээ õ¿íäýòãýж, тэдэнтэй эелдэг зөөлөн харьцана.
4.      Би өнөөдөр надад тусалсан бүхэнд талархаж, баярлалаа гэж хэлнэ.
5.      Би өнөөдөр өөрийнхөө болон бусдын төлөө үнэнчээр хөдөлмөрлөнө.

No comments:

Post a Comment