Saturday, October 18, 2014

Хүнд металлын хордлогоос сэргийлэе.

Онош, 2008, (038) 2008.No2(038)
МӨНГӨН УСНЫ ХОРДЛОГЫГ ХООЛ ХҮНСЭЭР ЭМЧЛЭХҮЙ
( Лекц )
Э.Болормаа
Абстракт
Мөнгөн ус болон бусад (10-аад төрөл) хүнд металлууд хүний биед хуримтлагдсаар удаан хугацаагаар хордуулдаг. Иймээс хүнд металлын хордлогын үед яаралтай арга хэмжээ авч биеэсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.

Хөгжилтэй орнуудад өвчтөнийг байнгын хяналтанд оруулж, анх биед нь ямар хэмжээтэй металл байсан, эмчилгээний үед болон дараа хэд болтлоо буурсан гэдгийг тооцоолж хүний иас бие, хордлогын зэрэглэлтэй уялдуулан эмчилгээг боловсронгуй болгосоор байдаг.

Харамсалтай нь манай оронд энэ төрлийн дагнасан судалгаа хийх нөхцөл бүрдээгүй байна. Гэтэл хүн амын дунд хордсон байх магадлалтай өвчтөний тоо өссөөр байгаа. Энэ асуудалд жирийн судлаач миний зүгээс ихээхэн сэтгэл зовнин хордсон иргэдэд (нэн ялангуяа мөнгөн устай гардан ажилладаг алтны уурхайн ажилчид, мөнгөн устай бүс нутагт амьдардаг оршин суугчид,, шүдэндээ мөнгөн устай ломбо тавиулсан хүмүүст) тус нэмэр болохуйц хэдэн зөвлөлгөөг гадаадын эрдэмтдийн болон өөрсдийн судалгаан дээр тулгуурлан хүргэхийг зорьлоо.

Мөнгөн ус хүний биеийн чухал уургуудтай нь нэгдээд бат бйх холбогддог тул зүгээр л биеэс гздзгшилчихна гэж байхгүй.

Иймд эм бэлдмэл, нэмэлт витамин, эрдэс, тэжээллэг бодисын тусламжтайгаар тэр холбоог нь тасалж биеэс зайлуулахад эмчилгээний мөн чанар оршино. Хордлоготой хүмүүс эрүүл үедээ хэрэглэдэгээсээ илүү шимт бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэйг мөнгөн усны хордлогын эмчилгээнд заажээ.

Гэхдээ бүгдийг нь бус, жишээ нь витамин D гэхэд л эмчилгээнд ямар ч үр нөлөөгүй нь тогтоогдсон. Тиймээс доор нэр дурдсаныг онцлон хэрэглэхийг танд зөвлөж байна. Өөр нэг анхаарах зүйл бол аливаа витамин, эрдэс илүүдэх юм бол бодисын солилцоог ихээхэн алдагдуулж, өөр төрлийн өвчлөл үүсгэх тул
мөнгөн усны хордлогын эмчилгээний үед зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэж болох өндөр тунгуудыг бичилгүй орхилоо. Гэрийн нөхцөлд хийх эмчилгээнд хүнсний пирамидын харьцааг алдагдуулалгүй, эрүүл хүний хоногийн хэрэглээний зөвшөөрөх тунгаас 2-2.5 дахин их хэмжээтэйг хэрэглэхийг зөвшөөрнө.

АМИИ ДЭМ БУЮУ ВИТАМИН

Витамин С - Чийгбам өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулдаг энэхүү антиоксидант нь хүнд металлын хордлогыг эмчлэхэд ч ач холбогдолтой. Уг витамин нь төмрийн шимэгдэлтийг сайжруулан цус багадалтаас сэргийлж, хордлогын үеийн ядаргааг тайлна. Шарх сорвины эдгэрэлтийг түргэсгэнэ. Хүнсний эх булаг - шинэ жимс ялангуяа цитрусын төрлийн жимс, шүүс, гүзээлзгэнэ, помидор, цэцэгт байцаа, чихэртэй төмс, хүнсний ногоо

Витамин Е - Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, тосонд уусдаг чухал антиоксидант. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцоно. Мөн витамин К-ийн үйлчилгээг дэмждэг. Витамин К дутагдвал цус бүлэгнэлт мууддаг байна. Хүнсний эх булаг - эрдэнэ шиш, самар, үр, олив, ургамлын тос, улаан буудай, цөцгийн тос, өндөг, бууцай

Витамин В6 - Хүний биед явагдах олон төрлийн урвалд оролцдог чухал витамин. Эдгээр урвалаас цистейн хэмээх уургийг нийлэгжүлэх урвал нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд хамгийн чухал юм. Уг витамим нь хоол хүнсээр авсан уургийг бодисын солилцоонд оролцоход нь тусалдаг. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцдог. Тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Хоногт эмчилгээний дозоор өгөхөд өвчтөний биеэс мөнгөн ус гадагшилалт нь 50% дээшилж байжээ. Хүнсний эх булаг - uioui,

самар, өндөг, хөх тариа, бүх төрлийн мах, исгэгч хөрөнгө, чанасан лууван, банана

Зарим витамины бэлдмэлд зэс агуулагддаг. Мөнгөн усны хордлоготой өвчтөнүүдийн биед зэсийн агууламж өндөр болсон байдаг тул зэстэй витаминт бэлдмэлээс болгоомжлохыг сануулж байна.

Эрдэс бодис

Цайр- хүний биед чухал хэрэгцээтэй олон төрлийн эрдэсээс цайр нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд чухал нөлөөтэй. Учир нь хордлогын үед цайрын эрс дутагдалд орж, энэ төрлийн бодисын солилцоонд хямрал гардаг байна. Цайр элементийн нэг чухал үүрэг нь хүний биеийн дархлааны урвалуудыг зохицуулдаг. Эсийн өсөлт, хуваагдал, нүүрс усны задрал, шарх сорвины эдгэрэлт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн үнэр, амтыг мэдрэхэд хэрэгтэй эрдэс юм. Хүнсний эх булаг - уураг ихтэй хүнс цайрыг ихээр агуулдаг тул үхэр, гахай, хонины мах цайраар баялаг, мөн газрын самар, хавч, элэг, улаан буудай, бууцай, зарим төрлийн шоколад нь хүнсний гол эх үүсвэрүүд болно.

Селен - Бие махбодын зарим уургийн найрлаганд оролцож, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, өсөлтөнд чухал нөлөөтэй, зарим төрлийн хавдарыг эмчилж байгаа нь нотлогдсон микроэлемөнт мөнгөн усны хорыг тайлахад ч чухал нь нотлогджээ. Хүнсний эх булаг нь улаан буудай, исгэгч хөрөнгө.

Бусад эрдэс - Ер нь хордлогын үед эрдэсийн тэнцэл ихээхэн алдагддаг тул дээр дурдсанаас гадна магни, молибден, манган зэрэг эрдэс агуулсан бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна. Харин дахин сануулахад зэс агуулсан бэлдмэлийг огт хэрэглэж болохгүй. Мөн зэс аяга, хоолны хэрэгсэл зэргээс ч зайлсхийх нь зүйтэй.

ХООЛХҮНС

Далайн ургамал болон самар - Мөнгөн усны хордлоготой өвчтөн далайн замаг, далайн байцаа, самар, хушгыг тодорхой хэмжээгээр байнга хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь эдгээр хүнсэнд агуулагдах мелатонин хэмээх бодис мөнгөн усны уршгаар мэдрэлийн эс гэмтэхээс хамгаалах үйлчилгээтэй нь батлагджээ. Мелатонины
бэлдмэл байх авч түүнийг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, ДОХ болон хавдартай өвчтөнүүд хэрэглэж болохгүй заалттай. Тиймээс аюул багатай, хордлогыг хурдан тайлах давуу талтайгаар нь хүнс байдлаар хэрэглэхийг зориорой.

Бакус витамин - Энэ бэлдмэлд олон төрлийн амин чухал нэгдлүүд байдгаас таурин хэмээх бодис нь хортой бодисын биеэс гадагшилалтанд чухал үүрэгтэй нь батлагдсан. Таурины гол эх үүсвэр нь Солонгос улсын брэнд бүтээгдэхүүн болох "Бакус" витамин болон ижил төрлийн энергит ундаанууд юм.

БИДНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН БУЮУ ТАНД САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Сармис- Сармисыгтарьжургуулахад ус, хөрснөөс мөнгөн усыг шингээн авах чадвар өндөртэйг БНСУ-ын мөнгөн усаар дагнан ажилладаг лабораторит, орчин үеийи Люмекс-915 багаж ашиглан хийсэн бидний судалгаа баталж байгаа юм. Энэхүү ажил Солонгос улсын патент авч судалгаа үргэлжлэн хийгдсээр байна. Цаашилбал сармисыг бүхлээр нь болон хэрчиж бохирдсон усанд хийхэд хэрчсэн сармис нь мөнгөн усыг түргэн хугацаанд шингээж байсан. Учир нь сармисыг хэрчмэгц чухал хэрэгцээт бодисын ялгаралт явагддаг байна.

Судалгаанд үндэслэн Хонгорын бохирдсон хорсөнд сармис тариалж, хордсон хүмүүс нь хоол хүнсэндээ сармисыг өргөн хэрэглэхийг зөвлөж байна.

Гагцхүү хүнсэндээ хэрэглэдэг сармисыг хаана тариалсан нь их чухал. Өөрөөр хэлбэл бохир хөрсөнд ургасан бол түүнээсээ хорт металлуудыг ихээр шингээсэн байх магадлал өндөр тул харин ч эсрэгээрээ эм гэхээсээ хор болно. Иймд худалдаанд гарч буй сонгино, сармисанд заавал хүнд металлын шинжилгээ хийхийг Мэргэжлийн Хяналтын Албаныхан анхааралдаа авах буй за.

Өндөг - Уургаар баялаг энэхүү хүнсийг металлын хордлого тайлахад хэрэглэж болох нь нотлогдсон бөгөөд ялангуяа өндөгний цагаан нь шараасаа илүү шингээх чадвартайбайсныг бидний судалгааны үр дүн харуулсан юм. Иймд өндөгийг танд санал болгож байна.

Биосорбент- ЭМШУИС-ийн химийн тэнхимийн багш, доктор З.Ичинхорлоогийн бутээл "Биосорбент" бүтээгдэхүүний мөнгөн усыг шингэзх чадварыг судлан үзэхэд 15 минутаас эхлэн шингээсээр 1-2 цагийн дотор мөнгөн усны дийлэнхийг шингээж маш сайн үр дүн үзүүлсэн. Энэ бүтээгдэхүүний үйлчлэлийн механизм нь сүү цагаан идээн дэх кальцийн ион хүнд металлуудтай солилцох урвалд орж байгаа явдал юм.

Ус- Витамин, эрдэс, хоол хүнсийг хэрэглэснээр мөнгөн ус биеэс гадагшлах боломж бүрдэж, түүнд нь ус хамгийн чухал үүрэгтэй оролцох тул өвчтөн өдөрт 10-11 стакан цэвэр ус уух нь хорыг тайлах, бодисын солилцоо хэвийн явагдахад чухал нөхцөл нь болно.

Ийнхүү та бүхэнд мөнгөн усны хордлогыг хоол хүнс, витаминаар тайлж болох талаар зөвлөмж хүргэлээ. Өөр бусад олон эм бэлдмэл байх авч тэдгээрийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой тул энд
2008 оны 02 [38 ]
дурдсангүй. Өөрөөр хэлбэл та дээрхи зовлөмжийг төгс эмчилгээ гэж ойлгож бас болохгүй, заавал эмчид хандан шинжилгээ огч, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй, Гэхдээ та хоол, шимт бодисоор өөрийгөө эмчилснээр тодорхой хэмжээний мөнгөн ус болон бусад хүнд металлыг (Улаанбаатарчуудын ихэнхи нь агаарын бохирдлоос үүдэлтэй хар тугалганы хордлоготой яваа байх) гадагшлуулж, бие организмаа хүнд хордлогод орохоос аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Дүгнэн хэлэхэд хоол бол эм. Гагцхүү чанартай, баталгаатай хүнсийг зохист харьцаагаар, зөв боловсруулан хэрэглэх нь чухал Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Жич: Энэхүү нийтлэлд сүүлийн уеийн судалгааг өндөр зэрэглэлтэй шинжлэх ухааны сэтгүүлээс худалдан авсан эх материалаас нь шууд хүргэж байгаа, мөн зарим эх үусвэр нь зохиогчийн эрхээр баталгаажсан тул холбогдох байгууллага, хувь хүмүүс санал зөвлөгөөг анхааралдаа авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

Saturday, October 4, 2014

ХҮН ГОМДООЖ БОЛОХГҮЙ

Хүний хамгийн эхний сурах ёстой зүйл бол аливаа хүнийг өвтгөхгүй, гомдоохгүй, зовоохгүй, дээрэлхэхгүй, доромжлохгүй байхад суралцах явдал мөн. Товчоор хэлбэл аливаа хүнд бие болоод хэл, сэтгэл гурваараа гэм хор хүргэхгүй байх явдал билээ. Энэ бол хүний амьдарлын хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал зарчим. Барууны ухаантнууд үүнийг “өөртөө хүсдэггүй зүйлээ бусдад бүү хүс” гэж хэлсэн байдаг.
Гэвч зарим нэг хачин хүмүүс энэ орчлонд бас байх юм. Бусад хүн өөрийг нь гомдоох болон зовоох сэдэл, сэтгэлгүйгээр хэлсэн болон хийсэн үйлдэлд аль хэдийнээ гомдчихсон байдаг. Надад нэг ийм явдал тохиолдсон юм л даа.
Миний нэг танил ах байдаг юм. Түүний яахоо хаяг нь миний мэссенжир листэнд бүртгэлтэй байдаг байв.
Миний мэссенжир хаяг руу хүмүүс янз бүрийн л техт, мессеж илгээдэг юм. Жишээ нь: Алдар цуутай хүмүүсийн амьдралд хэрэг болж, ухаарал хайрлахуйц онч мэргэн үгс, онигоо, элдэв баярын мэндчилгээ, хандив өгөхийг хүссэн гуйлт шаардлага, заримдаа сурталчилгаа, өөр олон янз бүрийн л /мөнгө өсгөдөг тарни гэх мэт/ хэрэгтэй хэрэггүй URL-г спамддаг одоо ч тэр хэвээрээ л дээ. Би тэдгээрээс өөртөө таалагдсаныгаа copy хийгээд бусдад дамжуулдаг юм. Энэ бол миний нэг зуршил болсон зан байлаа.
Нэг удаа надад хотын утааг егөөдөж бичсэн шүлэг ирсэн юм. “Нүүрсний утаа боргилсон гэр хороололд төрсөн би Утаат гэр хорооллоо өлгий минь гэж боддог Хар утаа суунагласан гэр хорооллоо ширтээд Өтгөн утаат мананг нь сэтгэл бахдан харахад Үлээж байгаа утаа нь үнсээд ч байгаа юм шиг Өргөн утаат хөшиг нь илээд ч байгаа юм шиг Утаандаа угаартмаар болоход элэг, зүрх минь өвдөж Хорсож өвдсөндөө нулимс хоёр нүдийг минь бүрхдэг” гэсэн манай монголын алдарт шүлгийг гуйвуулан хотын маань утаа тортогтой байгаа байдлыг тун оновчтой егөөдсөн шүлэг ирдэг юм. Би бол уншаад инээд хүрсэн гэхдээ үнэхээр үнэн байдал учраас бас харамсмаар ч юм шиг нарийн шинжвэл бас улс төрийн агуулгатай гэж хэлж болохоор эрх мэдэлтнүүдэд, ард түмэнд ч  үнэхээр бидний энэ асуудал хурцдаж байнаа гэдгийг уран сайхны аргаар ойлгуулах гэсэн оролдлого гэж дүгнэж болохоор. За даа ихэнхдээ эхлээд юуны урьд уншсан хүний инээд хүрмээр зүйл харин дараа нь бага зэргийн гуниг төрж магад.
За тэгээд надад үнэхээр таалагдсан тул би заншил ёсоороо листнийхээ бүх хүмүүст явуулж орхив. Тэр дороо л зарим хүмүүс нь инээдтэй зүйл явуулсанд талархлаа, үнэн үгтэй болж гэх мэтээр л над руу хариу бичицгээсэн юм мэдээж би шүлгийн автор биш ч гэсэн бусдад түүнийг түгээснийхээ шанд тиймэрхүү талархлын үгсийг хүлээж авах эрхтэй л дээ.
Хэдэн хоног өнгөрсний дараа тэр шүлэг миний ухаан санаанаас ор тас мартагдсан байх үед манай нөгөө ах над руу залгаж байна. Тэгснээ л мэндийн зөрөөгүй “багахан шиг доромжлоорой. Чи ахыгаа гэр хороололд амьдардгаар нь тэгж даапаалж байгаа хэрэг үү. Би чамд зөндөө л тус болж байсан байх ахаа энээ тэрээ гээд гуйгаад явж байсанаа санаарай. Би чамайг алсан ч чадна шүү намайг чадалгүй гэж бодож байна уу...” гэх мэтээр сүрдүүлсэн доромжилсон, үзэн ядаж гомдсон байдалтайгаар ярьж өглөө дөө. Би шууд шоконд оров. Намайг сүрдүүлж, үзэн ядсан үгсээ хэлж дууссаны дараагаар “үгүй та чинь юу яриад байгаа юм бэ?” гэж би огт юу ч ойлгоогүй учраас гайхсан байдалтайгаар эргүүлж асуулаа. “Чи намайг тэр шүлгээрээ гэр хороололд амьдардгаар минь доромжилсон байна” гэдэг байгаа. Яг тэр үед нөгөө шүлэг миний санаанд харван орж ирлээ. Энэ үед би бага зэрэг тайвшраад “үгүй ээ тэр чинь зүгээр л шүлэг түүнд таныг доромжилсон, гомдооё гэсэн ямарч санаа байхгүй, би бүх листнийхээ хүнд ...” гээд тайлбар тавих гэсэн боловч миний тайлбарыг олигтой сонссонгүй тэгэсгээд утсаа таслав. Би ч яахав дээ. Инээдтэй ч юм шиг, харамсмаар ч юм шиг ингээд нэг шүлэгнээс болж нэг танил ахтайгаа тангараг тасрана чинээ бодоогүй байсан юм. Тэгээд аргагүйн эрхэнд ахынхаа хаягыг  листнээсээ хаслаа. Тэр ах руугаа дараа нь уур нь гарахаар залгаж учрыг тайлбарлаж өгнө гэж бодсон боловч утсаа аваагүй тэгээд л тэр чигээрээ өнгөрсөн юм. Одоо хүртэл надад гомдсоор л байгаа харин би түүнийг зөвөөр ойлгуулж тайлбарлаж өгч чадахгүй л байна.
Хамгийн гол нь хүн таныг гомдоох гээгүй байхад нь хүнд гомдоод байдаг юм биш биз. Ийм хүмүүс зөндөө байдаг юм. Энэ намайг үл тоолоо. Эсвэл дээрэлхлээ гэж боддог даанч нөгөө хүн нь тиймэрхүү сэтгэгдэл төрөхөөр үйлдэлийг огт “ТИЙМ муухай өөрийнх нь бодсон шиг сэтгэлгүйгээр” гаргасан байх нь элбэг. Бид аливаа зүйлсийг өөртөө төрсөн сэтгэгдлээр хүлээж авдаг. Харин бидний харилцагч нөгөө хүн  бидэнд тийм сэтгэгдэл төрнө гэж огт бодоогүй байхад “бид гомдоод л өөрийгөө болоод өрөөлийг ч зовоогоод л байдаг” гэдгийг би энэ жишээгээр харуулах гэсэн юм.
Нөгөө талаас хичнээн хүн гомдоохгүй бас зовоохгүй байя гэвч зарим хүн бидэнд  аль хэдийнээ ялих шалихгүй зүйлээс болж гомдчихсон л тууж явдаг. Хамгийн чухал нь хүнийг санаатайгаар зовоох, гомдоох хэрэггүй гэвч та өөрөө ч мэдэлгүй санамсаргүйгээр хүн гомдоочоод байдаг үүнийг харин яалтай билээ. Гэхдээ бас л ийм байдал гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй байхал даа.
Үүнээс үзэхэд хүнийг гомдоохгүй байх, зовоохгүй байх тухай асуудал дан ганц биднээс хамаардаг зүйл биш байх нь. Өөрөөр хэлбэл харилцагчаас минь бас хамаардаг байх нь. Харилцагч хүн маань хэтэрхий эмзэг “дотогшоогоо” хүн бол яг манай ах шиг л “хүн гомдоох гээгүй байхад гомдчихоод” байдаг. Хэрвээ та ийм хүний нэг бол юун түрүүн гомдохоо битгий яараарай. Энэ түүхийг хаяа ч гэсэн бодож байгаарай.

Эрүүл аж төрж, амьдрах, арга ухаан




Үндсэндээ би эрүүл аж төрж, амьдрах, арга ухааны талаар нэлээд их зүйлийг сурч мэдэж, ойлгож байна.  Эрүүл амьдрах арга ухааны янз бүрийн сургалтанд хамрагдахдаа миний ойлгосон хамгийн гол зүйл бол  хүнд өөрт нь эрүүл урт наслах, аз жаргалтай амьдрах боломж ямагт байдаг гэдгийг ойлгосон  явдал юм. Өөрийн хэмжээнд мэдэж сурсан зүйлээ хэсэгчлэн блог дээрээ нийтэлж байна. Энэ бол үнэхээр амьдралдаа нэн даруй хэрэгжүүлэхүйц мэдлэг бөгөөд үүнийг маш анхааралтай уншиж, ойлгож амьдралдаа хэрэгжүүлбэл өвчин, зовлонгоосоо ангижрах нь гарцаагүй юм. Үүнд итгэлтэй байж болно.
Эхлэл хэсэг:
Хятадын анагаах ухааны “Ян инь”-ны онолоор бол хүний эрүүл энх амьдрах нь дараах тулгуур 3 зүйлээс хамаардаг ажээ.
Үүнд:
Ø  Зохистой дасгал, хөдөлгөөн
Ø  Эерэг сэтгэл санаа
Ø  Зөв хооллолт юм.
Ер нь бол өвчин “хийсч” ирдэггүй “хэлж” ирдэг ажээ. Биднийг багаас маань өвчин хийсч ирдэг юм хэмээн төөрөгдүүлж түүнд итгүүлсний хар гайгаар өвчин, зовлон тусахгүй байх арга замыг судлаж хайлгүй өдийг хүрсэн байна.
Хүний өвдөхгүй байх нь тухайн хүний эрүүл амьдрах арга ухаанд хэр зэрэг суралцсан түүнийгээ амьдралдаа хэр зэрэг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалдаг аж. Өөрөөр хэлбэл хүний өвдөж зовох, эсвэл зовохгүй жаргалтай байх зэрэг нь салхинд биш эмч, эмнэлэгт ч биш тухайн хүний өөрийнх нь гарт нь байдаг зүйл ажээ.
Хүний өвдөх эсэхийн 92%-93%-нь зөвхөн тухайн хүн өөрөөс нь шалтгаалдаг аж. Харин үлдсэн багахан хувь нь гадны хүчин зүйлээс хамаардагыг шинжлэх ухаан баталсан байна. Бурхан хүнд 120 нас хайрласан ба түүнээс өмнө үхэж байгаа тохиолдол бүрийг зуурдын үхэл мөн гэдгийг эмч нар нэгэн дуугаар зөвшөөрч байна.
Ийнхүү эрүүл амьдарлын 3 тулгууртай таныг танилцуулая.
Нэгдүгээр хэсэг: Дасгал хөдөлгөөн чухал
Хүн хөгширч биш хөшиж үхдэг ажээ. Цус нь бохирдож царцаж, булчин шөрмөс нь хатингаршиж, бие мах бодь нь хөшсөөр, нас ахих тусам улам давжаарсаар насан эцэслэдэг аж.
Хүн хөдөлгөөний хомсдолд орохгүйн тулд өдөрт 3-4 км газар явган алхаж байх ёстой бөгөөд ингэхдээ зүгээр алхах биш тодорхой хурдтай алхах учиртай юм байна.
Ганцхан алхаснаар хөдөлгөөний дутагдлаас сэргийлчихэж болно гэвэл үүн шиг том эндүүрэл үгүй байх болно. Иймээс тусгай бие мах бодийг сэргээх, агшсан булчин шөрмөсийг сунгаж өгөх дасгалуудыг хийх хэрэгтэй. Бүжиг ба спорт тоглоомууд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх сайн арга замууд мөн боловч хэт хурдан, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөнийг огцом, гэнэт хийвэл энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Дасгал хөдөлгөөний хамгийн зохимжтой хэлбэр нь ИОГ-ийн дасгал юм. Иогийн дасгалууд нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх тусгай дасгалууд бөгөөд гол онцлог нь хүний биед хүнд, огцом ачаалал өгөлгүйгээр бүх биеийн булчин шөрмөсийг суллаж, сунгаж, мөн дотоод эрхтэнгүүдэд иллэг массаж болж өгдөг.  Аажим хөдөлгөөнөөр хийх нь чухал байдаг. Иогийн дасгалыг хийхдээ хэт хүчилж болохгүй. Ер нь бол тусгай багшийн удирдлаган доор хийхийг зөвлөдөг. Гэхдээ үндсэн зарчмуудыг нь ойлгоод гэрийн нөхцөлд хийж болно. Энэ талаар гарсан номнууд бий.
Дасгал хөдөлгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол амьсгалын дасгал юм. Амьсгалын дасгал нь хүний бие эрхтэнг хүчил төрөгчөөр хангах процессыг дэмжиж улмаар дасгалын үр дүнд биеийн цус хүчил төрөгчөөр бүрэн хангагдаж, шингэрч бохирдол нь багасахад чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын дасгал хийснээр цус шингэрдэг байх нь “Нас залуу цус шингэн” гэж ярьдаг нь учиртай бөгөөд амьсгалын дасгал нь цусыг шингэлж өгөхөд чухал нөлөөтэй.
Ингэснээр зүрх судасны өвчин, даралт ихсэх, буурах зэрэг үзэгдлээс ангижирч болно. Амьсгалын дасгал нь зөв амьсгал авахаас эхэлнэ.
Бидний ихэнх нь буруу амьсгалдаг ажээ. Хамгийн зөв амьсгал бол хэвлийгээрээ амьсгалах амьсгал юм байна. Гэдсээрээ амьсгална гэсэн үг. Өөрөөр хэлбэл амьсгаа авахад цээж түнхийх биш гэдэс наашаагаа түмбийх ёстой. Амьсгаагаа гаргахад мөн гэдэс хонхойх ёстой. Үүнийг хэвлийгээр буюу гэдсээр амьсгалах гээд байгаа юм.
Энэ амьсгалд өрц гол үүрэг гүйцэтгэнэ. Зарим нь үүнийг өрцөөр амьсгалах гэж нэрлэдэг. Амьсгал авахад өрц хэвлий рүү шахагдах бөгөөд энэ хэмжээгээр уушигны багтаамж нэмэгдэж цус хүчил төрөгчөөр баяжих юм. Амьсгалаа гаргахад мөн гэдсээ хонхойлгон татаж, өрцөөрөө уушгаа шахаж өгсөнөөр уушгин дахь муу хий сайн гадагшилж өгөх юм. Ингэснээр уушиг бүрэн зөв ажиллах бөгөөд цусыг хүчил төрөгчөөр хангах өөрийн үүргээ сайн биелүүлнэ. Цус хүчил төрөгчөөр хэдий сайн хангагдана бие организмын үйл ажиллагаа төдий чинээ эрүүлжиж, сайжрах юм.
            Эрүүл амьдрахад амьсгалын дасгал маш сайн нөлөөтэй бөгөөд амьсгалын дасгалыг зөвхөн хамраараа хийнэ. Амьсгалын дасгалыг өдөр бүр зөв хийснээр зүрх судасны өвчнөөс ангижрах бүрэн боломжтой.
Бурханы шашны гол тарни болох “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарни нь амьсгалын дасгал аж. УМ гэж хэлэхэд гэдэс наашаа түмбийж амьсгал авагдана. МА НИ гэж хэлэхэд мөн гэдэс наашаа түнтийнэ. БАД МЭ ХУМ гэхэд амьсгал гадагшилж гэдэс хонхойно. ХУМ гэхэд бүх амьсгал гадагшлах юм. Тарнийг үе үеээр нь салгаж хэлээд байхад гэдэс түмбэлзэж дасгал болж байгаа нь илэрхий мэдэгдэнэ.
Мөн сунаж мөргөх нь биеийн чилээг гаргах булчин шөрмөсийг суллах, сунгах маш сайн дасгал юм байна. Гэтэл зарим нь үүнийг мухар сүсэгтний утгагүй үйлдэл гэж ойлгодог. Өдөрт дор хаяж 9 удаа  сунаж мөргөхөд өдөртөө бие хөнгөн шингэн байгаа нь мэдрэгдэнэ.
Бариа засал нь хүний биеийн булчин шөрмөсийг суллах, амраах, тайвшруулах, сунгах гэх зэргээр буюу зохиомол хөдөлгөөнийг ашиглан биеийн гаднаас биед сайн нөлөө үзүүлж эмчилдэг арга юм. Их архаг, хууч, ужиг өвчтэй хүн бариа засал хийлгэх нь өвчнөөсөө хурдан салахад нь тустай бөгөөд бариа засал нь нэг төрлийн зохиомол хөдөлгөөнөөр хүний биеийн өвчнийг илааршуулдаг арга гэдгийг ойлгосон байх.
Хөдөлгөөний  дутагдал нь хүний олон төрлийн  өвчиний  суурь үндэс болдог. Орчин үед хүний суугаа ажил ихэссэнээс шалтгаалан хөдлөж, явах, гүйх зэрэг эрчимтэй хөдөлгөөн эрс багассан нь хөдөлгөөний дутагдал үүсэх томоохон шалтгаан болж байна. Гэрээс гарч машинд суух ажил дээрээ олон цагаар сандал дээр суух, өдөржин машинаар явах гэх мэтээр суугаа байдлаар голдуу ажилладаг энэ үед хүний нурууны булчин байнгын ачаалалд орж чангардаг байна. Хүний булчингуудаас хамгийн том талбайг эзлэн оршдог булчин нь нуруу болон гэдэсний булчингууд бөгөөд эдгээр булчингууд нь тэнцүү ачааллыг үүрэн ажиллаж чангарч, суларч байх учиртай байдаг. Гэтэл байнгын суугаа байдал нь гэдэсний булчинг сулруулж, нурууны булчинд ачаалал өгсөнөөр нурууны булчин байнгын чангаралын байдалд ордог байна. Энэ нь даамжирч аарцаг ясны өвчин буюу нурууны тэгш хэм алдагдаж, гажилт үүсэх өвчиний эх үндэс болдог байна. Улмаар нурууны яснууд үе хоорондоо шохойжиж үе мөчний өвчин болдог учиртай ажээ.
Гэдэсний булчин байнгын сул ажиллагаагүй байсны хор нөлөө дотор эрхтэнд илэрнэ. Өөрөөр хэлбэл гэдэсний булчин ходоод гэдэс, дотоод эрхтэнгүүдийг хэвийн хэмжээнд барьж байх үүргээ алдаж улмаар бөөр бусад эрхтэн унжих үйл ажиллагаа нь доголдох эх суурь болдог ажээ. Иймээс байнгын суугаа байх нь хүний биед ихээхэн хохиролтой тул суугаа ажилтай хүмүүс 2 цаг тутамд босож гэдэсний булчингийн төрөл бүрийн дасгал 15 минут хийж байхыг зөвлөж байна. Үргэлжлэл бий.

Жэк Магийн амьдралаас ухаарсан ТАВАН зүйл


F156fe jack ma facebook x800
Саяхан үүсгэн байгуулсан Алибаба компаниа нээлттэй болгож Хятадын хамгийн баян хүнээр тодорсон Жэк Ма өөрийн амьдралаас ухаарсан зүйлсээ юу гэж ярьсныг тоймлож байна.

  • Ирээдүйгээ бодож амьдар

“Өнөөдрийн бидний амжилт нь зөвхөн өнөөдөр сайн ажилласны үр дүн биш, харин 15 жилийн өмнөх мөрөөдлийн биелэл”

  • Мөнгө бол аз жаргал биш, энэ бол хариуцлага

Хэрвээ чи нэг сая доллартай болсон бол чи азтай хүн. Хэрвээ 10 саятай болвол, чи маш олон толгойны өвчинтэй болно. Харин нэг тэрбумаас илүү, ядаж л хэдэн зуун саятай болвол энэ нь чи хариуцлага үүрэх болжээ гэсэн үг.  Учир нь энэ их мөнгийг бусдаас илүү ухаалаг зарцуулна гэж хүмүүс чамд итгэсэн хэрэг.”

  • Амьдрал бол санамсаргүй тохиолдлоор дүүрэн

Дуртай киноныхоо баатар Форест Гампын “амьдрал бол хайрцагтай шоколадны цуглуулга шиг” гэсэн үгийг хэлэх дуртай. “Чамд яг аль нь таарахыг чи хэзээ ч мэдэхгүй”

  • Амжилтанд хүрэхэд хэлхээ холбоо хэрэггүй

“Бидэнд баян эцэг эсвэл нөлөөтэй хамаатан байсангүй. Бидэнд зөвхөн биднийг дэмждэг хэрэглэгчид л байлаа”

  • Дэлхийг өөрчлөхийн тулд залуу үед хөрөнгө оруул

“Залууст тусал. Тэд ирээдүйд том болно. Чиний тэдний оюун ухаанд суулгасан үр өсөж том болох үед нь дэлбээлж дэлхийг өөрчлөх болно. ”


Эх сурвалж: Time.com
Залуу хүмүүст хэрэгтэй зүйлийг оруулахдаа би таатай байдаг шүү. Эх сурвалж EAGLE.mn
Тэрбумтнуудын баримталдаг таван зуршил
2014 оны 9 сарын 25
Ихэнх хүмүүс сардаа хэдэн саяаар үнэлэгдэх орлоготой тэрбумтнуудыг хэрхэн энэ алдрын тавцанд гарсан тухай сонирхдог. Мэдээж мөнгө үргэлжид амжилтын хэмжүүр болдоггүй ч хувийн амьдрал болоод карьертаа бусдаас илүү амжилт гаргаж чадсан хүмүүсийг хүссэн хүсээгүй мөнгө дагадаг гэдгийг үгүйсгэхгүй биз ээ.

Тэд өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөж, эрүүл амьдралын хэв маягийг баримталж, стресс, уур бухимдлаа хамгийн сайн зохицуулдаг төдийгүй бусад хүмүүст нөлөөлөх урлагт чадамгай суралцсан байдаг аж. Тэрбумтнууд ч гэсэн бидний адил хүн боловч тэднийг баримталдаг дадал хэвшил бусдаас ямагт өөр байдаг. Энэ удаад та бүхэнд алдартнуудын баримталдаг таван зуршлыг дэлгэж байна.

1.Тэд ямагт давалгааны эсрэг сэлдэг
Амжилттай байна гэдэг нь бусдаас илүү байх гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэхдээ тэрбумтнуудын хувьд тэр бүр хүмүүсийн баримталдаг дүрэм журмын дагуу ажиллаад байдаггүй, бас үргэлж бусдаад илүү байдаг гэвэл бүр ч худлаа. Гэвч тэд аливаа зүйлсийг ямагт бусдаас өөрөөр харж, өөрөөр хийдэг. Таны санаа бусад хүмүүсээс маш бага, бүр ямар ч дэмжлэг авахгүй байж болох юм. Гэхдээ том амжилт төдий чинээ эрсдэл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Бусад хүмүүс таны хүсэл, зорилгыг ойлгохгүй байх нь таны буруу гэсэн үг биш шүү дээ. Тиймээс давалгааны эсрэг сэлэхээс бүү эмээ.

2. Олсноороо бус хэмнэснээрээ баяждаг
Бид тэрбумтнуудын тухай бодоход хамгийн түрүүнд үнэтэй орд харш, тансаг зэрэглэлийн машин, брэндийн хувцас зэргийн тухай төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэрбумтнууд бидний төсөөлснөөс ч илүү арвич хямгач бөгөөд олсноороо бус хэмнэснээр баялагийг бий болгодог гэдгийг хамгийн сайн мэддэг.

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч залуухан эрхэм Мрак Зукербергийн хөрөнгө 33 тэрбум ам.доллар боловч тэр 7000 ам.долларын түрүүсийн байранд амьдарч, хямдхан жийнс, юүдэнтэй цамц өмсдөг. Гүүглийг үүсгэн байгуулагч Сергей Брин, “Microsoft”-ийн тэргүүн Билл Гейтс нар ч гэсэн энгийн супермаркетаар үйлчлүүлдэг. Тиймээс хэр ихийг олж байгаараар биш хэрхэн хэмнэлттэй зарцуулж чадаж байгаа нь илүү хүсүүштэй зан чанар юм.

3. Тэд бүхнийг өөрсдөө хийдэг
Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүст бүхнийг өөрсдөө хийх шаардлага байхгүй байж болох юм. Тэдэнд гэрийн үйчлэгч, тогооч, туслах, жолооч гээд бүгд бий. Гэхдээ тэдний эрхэмлэдэг нэг зүйл бол бүхнийг өөрөө хийх явдал юм.
16.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Dish Network”-ийн тэргүүн Чарли Эргэн л гэхэд үдийн хоолоо өдөр бүр өөрийн гараар бэлддэг. Бусад тэрбумтнуудын хувьд ч хамгийн бага албан тушаалаас тэрхүү өндөрлөг хүртэл бүх ажлыг өөрийн гараар хийж амжилтанд хүрсэн гэдгийг мартаж болохгүй.

4. Тэд ч бас алддаг
Тэрбумтнууд эхлүүлсэн ажил бүртээ амжилт олдог гэж бодож байвал бас л алдаа гэнэ. Хүн бүрт л амжилт оноо, алдаа дутагдал байдгийн нэгэн адил тэд мөн л алддаг. Зочид буудлын магнат  Кирк Керкорян олон жил бизнес эрхлэх явцдаа хэдэн саяаар алдагдал хүлээж байсан удаатай. Гэвч тэр эдүгээ 4.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн болжээ.

Тэрбумтнууд хүн бүр тодорхой хэмжээний алдаа гаргадаг гэдэгтэй бүрэн санал нийлдэг. Гэхдээ тэд нэг гаргасан алдаагаа хэзээ ч давтдаггүй бас, өөрийн алдаанаас суралцаж, үүсэн нөхцөл байдлыг амжилттай даван туулах чадварыг өөртөө би болгож чадсан байдаг.

5. Эрүүл мэнд хамгийн чухал
Мөнгөтэй байна гэдэг хүссэн бүхнээ идэж, уухын нэр биш юм. Тэд хийж бүтээх, аз жаргалтай амьдрахын тулд эрүүл байх ёстой гэдгийг нэн тэргүүнд ухамсарласан байдаг.  

Алдарт зохиолч Том Корли энгийн хүмүүстэй харьцуулахад өдөрт гурав дахин бага илчлэгтэй хүнс хэрэглэж, тогтмол дасгал сургуулилт хийдэг аж. Түүнчлэн “Dole Foods” компанийн тэргүүн Дэвид Мурдок эдүгээр 90 нас хүрч байгаа бөгөөд Форбес сэтгүүлээс түүнийг 125 хүртэл наслах боломжтой гэж мэдээлсэн байна. Тэрбээр 60 наснаасаа эхлэн эрүүл хоололтыг баримталж эхэлсэн бөгөөд өөрийн насны хүмүүсээс хоёр дахин илүү идэвхтэй дасгал сургуулилт хийсээр иржээ. Түүний биеийн тамирын дасгалжуулагч Мурдокыг одоо хүртэл морь унаж, иогаар хичээллэн, жингээ барих дасгал хийдэг хэмээн ярьжээ.

Б.Саруул

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...