Энэ өнгө гүнзгий утга агуулгатай. Ногоон өнгийг бид ногоон л гэж хардаг үнэндээ шар болон цэнхэн өнгө нийлж байж сая ногоон өнгийг бий болгодгийг та бүхэн зурагнаас харж байна. Юу ч гэхээр юм бэ дээ бүх зүйлс харагдаж байгаа шигээ биш өргөн утгаараа бол бүх зүйлс мэдрэгдэж байгаа шигээ биш. Бид аливаа бодит зүйлийг мэдэрч байгаа гэж боддог ч үнэндээ бид хуурамч төрхийг нь л мэдэрч байдаг гээд хэлчихвэл хэтэрхий ойлгохын аргагүй философилог зүйл болчих уу.
Tuesday, May 31, 2011
Friday, May 27, 2011
Танд өгсөн бурханы захиа даалгаврыг та хэрхэн биелүүлж байгаа вэ?
Saturday, May 21, 2011
ИОГА-ИЙН ДАСГАЛ ба БЯСАЛГАЛ
ИОГА гэдэг нь сансриктаар нэгдэл гэсэн утгатай үг юм байна. Өөрийн оюун санааг, дээд ухамсар буюу сүнстэйгээ нэгтгэх гэсэн утгатай гэнэ. ИОГА-ийн дасгалууд нь биеийн тамирын хөдөлгөөнүүд боловч үүнийг биен тамир гэж ойлгож болохгүй. Гол онцлог нь аажим хөдөлгөөнөөр, биендээ огцом ачаалал өгөлгүйгээр, амьсгалтайгаа хослуулан биеийн булчин шөрмөсийг суллах тайвшруулахад оршдог.
ИОГА-ийн бясалгал нь оюун санааг тайвшуулах, элдэв бодол төрлийн бодол санаанаас оюун санааг чөлөөлөхөд оршдог. Бясалгалыг амьсгалын тусгай дасгалын тусламжтайгаар хийнэ. Бясалгал гэдэг бол тасралтгүй үргэлжлэх бодлын гинжин урвалаас оюун санааг чөлөөлөх үйл ажиллагаа юм. Хүн өдөрт 60,000 мянган бодлын бодож амждаг гэнэ. Энэ бодлуудаас тур ч болов оюун санааг чөлөөлдөг.
Бясалгал үйлдсэнээр хүний сэтгэлийн тэнхээ аливаад хандах хандлага өөрчлөгдөж амгалан тайван төрхийг олно. Сэтгэлийн амар амгалан бол амар тайван амьдрал, аз жаргалыг мэдрэх түлхүүр болно. Уурлах, гомдох, харуусах, аливаад санаа зовох зэрэг сэтгэлийн муу хөдлөлүүд нь хүний эрүүл мэнд, амьдарлын хэмнэлд муугаар нөлөөлдөг байна. Бясалгалаар хичээллэснээр эдгээр сэтгэлийн муу сөрөг хөдлөлөөс ангижирч ийм нөхцөл үүссэн үед байдлыг хөнгөн давах дадалтай болдог.
Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...
-
Хэзээ ч юм бэ энэ үгийг би багадаа л сонссон юм шиг. Учир нь би энэ үгийг аль хэдийнээс л мэддэг юм. Монголчууд байгаль дэлхийдээ хайртай...
-
Франсис Фукуяма Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн 1989 онд “ The National Interest ” сэтгүүлд зориулан бичсэн “Түүхийн төгсгөл” гэдэг өгү...
-
Монгол төрийн цаашдын чиг хандлага ямар байх вэ? гэсэн асуулт өнөөдөр их яригдах болж. Нэг хэсэг нь Ардчилсан хөгжилийнхөө үзэл баримтлалд ...