Saturday, October 18, 2014

Хүнд металлын хордлогоос сэргийлэе.

Онош, 2008, (038) 2008.No2(038)
МӨНГӨН УСНЫ ХОРДЛОГЫГ ХООЛ ХҮНСЭЭР ЭМЧЛЭХҮЙ
( Лекц )
Э.Болормаа
Абстракт
Мөнгөн ус болон бусад (10-аад төрөл) хүнд металлууд хүний биед хуримтлагдсаар удаан хугацаагаар хордуулдаг. Иймээс хүнд металлын хордлогын үед яаралтай арга хэмжээ авч биеэсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.

Хөгжилтэй орнуудад өвчтөнийг байнгын хяналтанд оруулж, анх биед нь ямар хэмжээтэй металл байсан, эмчилгээний үед болон дараа хэд болтлоо буурсан гэдгийг тооцоолж хүний иас бие, хордлогын зэрэглэлтэй уялдуулан эмчилгээг боловсронгуй болгосоор байдаг.

Харамсалтай нь манай оронд энэ төрлийн дагнасан судалгаа хийх нөхцөл бүрдээгүй байна. Гэтэл хүн амын дунд хордсон байх магадлалтай өвчтөний тоо өссөөр байгаа. Энэ асуудалд жирийн судлаач миний зүгээс ихээхэн сэтгэл зовнин хордсон иргэдэд (нэн ялангуяа мөнгөн устай гардан ажилладаг алтны уурхайн ажилчид, мөнгөн устай бүс нутагт амьдардаг оршин суугчид,, шүдэндээ мөнгөн устай ломбо тавиулсан хүмүүст) тус нэмэр болохуйц хэдэн зөвлөлгөөг гадаадын эрдэмтдийн болон өөрсдийн судалгаан дээр тулгуурлан хүргэхийг зорьлоо.

Мөнгөн ус хүний биеийн чухал уургуудтай нь нэгдээд бат бйх холбогддог тул зүгээр л биеэс гздзгшилчихна гэж байхгүй.

Иймд эм бэлдмэл, нэмэлт витамин, эрдэс, тэжээллэг бодисын тусламжтайгаар тэр холбоог нь тасалж биеэс зайлуулахад эмчилгээний мөн чанар оршино. Хордлоготой хүмүүс эрүүл үедээ хэрэглэдэгээсээ илүү шимт бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэйг мөнгөн усны хордлогын эмчилгээнд заажээ.

Гэхдээ бүгдийг нь бус, жишээ нь витамин D гэхэд л эмчилгээнд ямар ч үр нөлөөгүй нь тогтоогдсон. Тиймээс доор нэр дурдсаныг онцлон хэрэглэхийг танд зөвлөж байна. Өөр нэг анхаарах зүйл бол аливаа витамин, эрдэс илүүдэх юм бол бодисын солилцоог ихээхэн алдагдуулж, өөр төрлийн өвчлөл үүсгэх тул
мөнгөн усны хордлогын эмчилгээний үед зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэж болох өндөр тунгуудыг бичилгүй орхилоо. Гэрийн нөхцөлд хийх эмчилгээнд хүнсний пирамидын харьцааг алдагдуулалгүй, эрүүл хүний хоногийн хэрэглээний зөвшөөрөх тунгаас 2-2.5 дахин их хэмжээтэйг хэрэглэхийг зөвшөөрнө.

АМИИ ДЭМ БУЮУ ВИТАМИН

Витамин С - Чийгбам өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулдаг энэхүү антиоксидант нь хүнд металлын хордлогыг эмчлэхэд ч ач холбогдолтой. Уг витамин нь төмрийн шимэгдэлтийг сайжруулан цус багадалтаас сэргийлж, хордлогын үеийн ядаргааг тайлна. Шарх сорвины эдгэрэлтийг түргэсгэнэ. Хүнсний эх булаг - шинэ жимс ялангуяа цитрусын төрлийн жимс, шүүс, гүзээлзгэнэ, помидор, цэцэгт байцаа, чихэртэй төмс, хүнсний ногоо

Витамин Е - Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, тосонд уусдаг чухал антиоксидант. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцоно. Мөн витамин К-ийн үйлчилгээг дэмждэг. Витамин К дутагдвал цус бүлэгнэлт мууддаг байна. Хүнсний эх булаг - эрдэнэ шиш, самар, үр, олив, ургамлын тос, улаан буудай, цөцгийн тос, өндөг, бууцай

Витамин В6 - Хүний биед явагдах олон төрлийн урвалд оролцдог чухал витамин. Эдгээр урвалаас цистейн хэмээх уургийг нийлэгжүлэх урвал нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд хамгийн чухал юм. Уг витамим нь хоол хүнсээр авсан уургийг бодисын солилцоонд оролцоход нь тусалдаг. Цусны улаан эсийн нийлэгжилтэнд оролцдог. Тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Хоногт эмчилгээний дозоор өгөхөд өвчтөний биеэс мөнгөн ус гадагшилалт нь 50% дээшилж байжээ. Хүнсний эх булаг - uioui,

самар, өндөг, хөх тариа, бүх төрлийн мах, исгэгч хөрөнгө, чанасан лууван, банана

Зарим витамины бэлдмэлд зэс агуулагддаг. Мөнгөн усны хордлоготой өвчтөнүүдийн биед зэсийн агууламж өндөр болсон байдаг тул зэстэй витаминт бэлдмэлээс болгоомжлохыг сануулж байна.

Эрдэс бодис

Цайр- хүний биед чухал хэрэгцээтэй олон төрлийн эрдэсээс цайр нь мөнгөн усны хордлоготой өвчтөнд чухал нөлөөтэй. Учир нь хордлогын үед цайрын эрс дутагдалд орж, энэ төрлийн бодисын солилцоонд хямрал гардаг байна. Цайр элементийн нэг чухал үүрэг нь хүний биеийн дархлааны урвалуудыг зохицуулдаг. Эсийн өсөлт, хуваагдал, нүүрс усны задрал, шарх сорвины эдгэрэлт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн үнэр, амтыг мэдрэхэд хэрэгтэй эрдэс юм. Хүнсний эх булаг - уураг ихтэй хүнс цайрыг ихээр агуулдаг тул үхэр, гахай, хонины мах цайраар баялаг, мөн газрын самар, хавч, элэг, улаан буудай, бууцай, зарим төрлийн шоколад нь хүнсний гол эх үүсвэрүүд болно.

Селен - Бие махбодын зарим уургийн найрлаганд оролцож, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, өсөлтөнд чухал нөлөөтэй, зарим төрлийн хавдарыг эмчилж байгаа нь нотлогдсон микроэлемөнт мөнгөн усны хорыг тайлахад ч чухал нь нотлогджээ. Хүнсний эх булаг нь улаан буудай, исгэгч хөрөнгө.

Бусад эрдэс - Ер нь хордлогын үед эрдэсийн тэнцэл ихээхэн алдагддаг тул дээр дурдсанаас гадна магни, молибден, манган зэрэг эрдэс агуулсан бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна. Харин дахин сануулахад зэс агуулсан бэлдмэлийг огт хэрэглэж болохгүй. Мөн зэс аяга, хоолны хэрэгсэл зэргээс ч зайлсхийх нь зүйтэй.

ХООЛХҮНС

Далайн ургамал болон самар - Мөнгөн усны хордлоготой өвчтөн далайн замаг, далайн байцаа, самар, хушгыг тодорхой хэмжээгээр байнга хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь эдгээр хүнсэнд агуулагдах мелатонин хэмээх бодис мөнгөн усны уршгаар мэдрэлийн эс гэмтэхээс хамгаалах үйлчилгээтэй нь батлагджээ. Мелатонины
бэлдмэл байх авч түүнийг хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, ДОХ болон хавдартай өвчтөнүүд хэрэглэж болохгүй заалттай. Тиймээс аюул багатай, хордлогыг хурдан тайлах давуу талтайгаар нь хүнс байдлаар хэрэглэхийг зориорой.

Бакус витамин - Энэ бэлдмэлд олон төрлийн амин чухал нэгдлүүд байдгаас таурин хэмээх бодис нь хортой бодисын биеэс гадагшилалтанд чухал үүрэгтэй нь батлагдсан. Таурины гол эх үүсвэр нь Солонгос улсын брэнд бүтээгдэхүүн болох "Бакус" витамин болон ижил төрлийн энергит ундаанууд юм.

БИДНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН БУЮУ ТАНД САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Сармис- Сармисыгтарьжургуулахад ус, хөрснөөс мөнгөн усыг шингээн авах чадвар өндөртэйг БНСУ-ын мөнгөн усаар дагнан ажилладаг лабораторит, орчин үеийи Люмекс-915 багаж ашиглан хийсэн бидний судалгаа баталж байгаа юм. Энэхүү ажил Солонгос улсын патент авч судалгаа үргэлжлэн хийгдсээр байна. Цаашилбал сармисыг бүхлээр нь болон хэрчиж бохирдсон усанд хийхэд хэрчсэн сармис нь мөнгөн усыг түргэн хугацаанд шингээж байсан. Учир нь сармисыг хэрчмэгц чухал хэрэгцээт бодисын ялгаралт явагддаг байна.

Судалгаанд үндэслэн Хонгорын бохирдсон хорсөнд сармис тариалж, хордсон хүмүүс нь хоол хүнсэндээ сармисыг өргөн хэрэглэхийг зөвлөж байна.

Гагцхүү хүнсэндээ хэрэглэдэг сармисыг хаана тариалсан нь их чухал. Өөрөөр хэлбэл бохир хөрсөнд ургасан бол түүнээсээ хорт металлуудыг ихээр шингээсэн байх магадлал өндөр тул харин ч эсрэгээрээ эм гэхээсээ хор болно. Иймд худалдаанд гарч буй сонгино, сармисанд заавал хүнд металлын шинжилгээ хийхийг Мэргэжлийн Хяналтын Албаныхан анхааралдаа авах буй за.

Өндөг - Уургаар баялаг энэхүү хүнсийг металлын хордлого тайлахад хэрэглэж болох нь нотлогдсон бөгөөд ялангуяа өндөгний цагаан нь шараасаа илүү шингээх чадвартайбайсныг бидний судалгааны үр дүн харуулсан юм. Иймд өндөгийг танд санал болгож байна.

Биосорбент- ЭМШУИС-ийн химийн тэнхимийн багш, доктор З.Ичинхорлоогийн бутээл "Биосорбент" бүтээгдэхүүний мөнгөн усыг шингэзх чадварыг судлан үзэхэд 15 минутаас эхлэн шингээсээр 1-2 цагийн дотор мөнгөн усны дийлэнхийг шингээж маш сайн үр дүн үзүүлсэн. Энэ бүтээгдэхүүний үйлчлэлийн механизм нь сүү цагаан идээн дэх кальцийн ион хүнд металлуудтай солилцох урвалд орж байгаа явдал юм.

Ус- Витамин, эрдэс, хоол хүнсийг хэрэглэснээр мөнгөн ус биеэс гадагшлах боломж бүрдэж, түүнд нь ус хамгийн чухал үүрэгтэй оролцох тул өвчтөн өдөрт 10-11 стакан цэвэр ус уух нь хорыг тайлах, бодисын солилцоо хэвийн явагдахад чухал нөхцөл нь болно.

Ийнхүү та бүхэнд мөнгөн усны хордлогыг хоол хүнс, витаминаар тайлж болох талаар зөвлөмж хүргэлээ. Өөр бусад олон эм бэлдмэл байх авч тэдгээрийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой тул энд
2008 оны 02 [38 ]
дурдсангүй. Өөрөөр хэлбэл та дээрхи зовлөмжийг төгс эмчилгээ гэж ойлгож бас болохгүй, заавал эмчид хандан шинжилгээ огч, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй, Гэхдээ та хоол, шимт бодисоор өөрийгөө эмчилснээр тодорхой хэмжээний мөнгөн ус болон бусад хүнд металлыг (Улаанбаатарчуудын ихэнхи нь агаарын бохирдлоос үүдэлтэй хар тугалганы хордлоготой яваа байх) гадагшлуулж, бие организмаа хүнд хордлогод орохоос аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Дүгнэн хэлэхэд хоол бол эм. Гагцхүү чанартай, баталгаатай хүнсийг зохист харьцаагаар, зөв боловсруулан хэрэглэх нь чухал Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Жич: Энэхүү нийтлэлд сүүлийн уеийн судалгааг өндөр зэрэглэлтэй шинжлэх ухааны сэтгүүлээс худалдан авсан эх материалаас нь шууд хүргэж байгаа, мөн зарим эх үусвэр нь зохиогчийн эрхээр баталгаажсан тул холбогдох байгууллага, хувь хүмүүс санал зөвлөгөөг анхааралдаа авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

No comments:

Post a Comment