Saturday, October 4, 2014

Залуу хүмүүст хэрэгтэй зүйлийг оруулахдаа би таатай байдаг шүү. Эх сурвалж EAGLE.mn
Тэрбумтнуудын баримталдаг таван зуршил
2014 оны 9 сарын 25
Ихэнх хүмүүс сардаа хэдэн саяаар үнэлэгдэх орлоготой тэрбумтнуудыг хэрхэн энэ алдрын тавцанд гарсан тухай сонирхдог. Мэдээж мөнгө үргэлжид амжилтын хэмжүүр болдоггүй ч хувийн амьдрал болоод карьертаа бусдаас илүү амжилт гаргаж чадсан хүмүүсийг хүссэн хүсээгүй мөнгө дагадаг гэдгийг үгүйсгэхгүй биз ээ.

Тэд өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөж, эрүүл амьдралын хэв маягийг баримталж, стресс, уур бухимдлаа хамгийн сайн зохицуулдаг төдийгүй бусад хүмүүст нөлөөлөх урлагт чадамгай суралцсан байдаг аж. Тэрбумтнууд ч гэсэн бидний адил хүн боловч тэднийг баримталдаг дадал хэвшил бусдаас ямагт өөр байдаг. Энэ удаад та бүхэнд алдартнуудын баримталдаг таван зуршлыг дэлгэж байна.

1.Тэд ямагт давалгааны эсрэг сэлдэг
Амжилттай байна гэдэг нь бусдаас илүү байх гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэхдээ тэрбумтнуудын хувьд тэр бүр хүмүүсийн баримталдаг дүрэм журмын дагуу ажиллаад байдаггүй, бас үргэлж бусдаад илүү байдаг гэвэл бүр ч худлаа. Гэвч тэд аливаа зүйлсийг ямагт бусдаас өөрөөр харж, өөрөөр хийдэг. Таны санаа бусад хүмүүсээс маш бага, бүр ямар ч дэмжлэг авахгүй байж болох юм. Гэхдээ том амжилт төдий чинээ эрсдэл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Бусад хүмүүс таны хүсэл, зорилгыг ойлгохгүй байх нь таны буруу гэсэн үг биш шүү дээ. Тиймээс давалгааны эсрэг сэлэхээс бүү эмээ.

2. Олсноороо бус хэмнэснээрээ баяждаг
Бид тэрбумтнуудын тухай бодоход хамгийн түрүүнд үнэтэй орд харш, тансаг зэрэглэлийн машин, брэндийн хувцас зэргийн тухай төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэрбумтнууд бидний төсөөлснөөс ч илүү арвич хямгач бөгөөд олсноороо бус хэмнэснээр баялагийг бий болгодог гэдгийг хамгийн сайн мэддэг.

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч залуухан эрхэм Мрак Зукербергийн хөрөнгө 33 тэрбум ам.доллар боловч тэр 7000 ам.долларын түрүүсийн байранд амьдарч, хямдхан жийнс, юүдэнтэй цамц өмсдөг. Гүүглийг үүсгэн байгуулагч Сергей Брин, “Microsoft”-ийн тэргүүн Билл Гейтс нар ч гэсэн энгийн супермаркетаар үйлчлүүлдэг. Тиймээс хэр ихийг олж байгаараар биш хэрхэн хэмнэлттэй зарцуулж чадаж байгаа нь илүү хүсүүштэй зан чанар юм.

3. Тэд бүхнийг өөрсдөө хийдэг
Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүст бүхнийг өөрсдөө хийх шаардлага байхгүй байж болох юм. Тэдэнд гэрийн үйчлэгч, тогооч, туслах, жолооч гээд бүгд бий. Гэхдээ тэдний эрхэмлэдэг нэг зүйл бол бүхнийг өөрөө хийх явдал юм.
16.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Dish Network”-ийн тэргүүн Чарли Эргэн л гэхэд үдийн хоолоо өдөр бүр өөрийн гараар бэлддэг. Бусад тэрбумтнуудын хувьд ч хамгийн бага албан тушаалаас тэрхүү өндөрлөг хүртэл бүх ажлыг өөрийн гараар хийж амжилтанд хүрсэн гэдгийг мартаж болохгүй.

4. Тэд ч бас алддаг
Тэрбумтнууд эхлүүлсэн ажил бүртээ амжилт олдог гэж бодож байвал бас л алдаа гэнэ. Хүн бүрт л амжилт оноо, алдаа дутагдал байдгийн нэгэн адил тэд мөн л алддаг. Зочид буудлын магнат  Кирк Керкорян олон жил бизнес эрхлэх явцдаа хэдэн саяаар алдагдал хүлээж байсан удаатай. Гэвч тэр эдүгээ 4.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн болжээ.

Тэрбумтнууд хүн бүр тодорхой хэмжээний алдаа гаргадаг гэдэгтэй бүрэн санал нийлдэг. Гэхдээ тэд нэг гаргасан алдаагаа хэзээ ч давтдаггүй бас, өөрийн алдаанаас суралцаж, үүсэн нөхцөл байдлыг амжилттай даван туулах чадварыг өөртөө би болгож чадсан байдаг.

5. Эрүүл мэнд хамгийн чухал
Мөнгөтэй байна гэдэг хүссэн бүхнээ идэж, уухын нэр биш юм. Тэд хийж бүтээх, аз жаргалтай амьдрахын тулд эрүүл байх ёстой гэдгийг нэн тэргүүнд ухамсарласан байдаг.  

Алдарт зохиолч Том Корли энгийн хүмүүстэй харьцуулахад өдөрт гурав дахин бага илчлэгтэй хүнс хэрэглэж, тогтмол дасгал сургуулилт хийдэг аж. Түүнчлэн “Dole Foods” компанийн тэргүүн Дэвид Мурдок эдүгээр 90 нас хүрч байгаа бөгөөд Форбес сэтгүүлээс түүнийг 125 хүртэл наслах боломжтой гэж мэдээлсэн байна. Тэрбээр 60 наснаасаа эхлэн эрүүл хоололтыг баримталж эхэлсэн бөгөөд өөрийн насны хүмүүсээс хоёр дахин илүү идэвхтэй дасгал сургуулилт хийсээр иржээ. Түүний биеийн тамирын дасгалжуулагч Мурдокыг одоо хүртэл морь унаж, иогаар хичээллэн, жингээ барих дасгал хийдэг хэмээн ярьжээ.

Б.Саруул

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...