Saturday, February 15, 2014

Стив Жобс: Өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүл
Өнөөдөр 11 цаг 1 минут
Шайб хаашаа явна тэшүүр тийшээ

1. Стив Жобс 2007 онд алдарт хокэйчин Wayne Gretzky - ын хэлсэн
үгийг иш татан ийн хэлжээ: “Шайб хаашаа явна тэшүүр тийшээ,
 харин хаана байсан тэр газар луу нь биш”. Бид Apple-ын төлөө
 үргэлж хичээсээр ирсэн. Түүний ирээдүйн чиг хандлагыг
урьдаас мэдэрч тодорхойлох чадвар нь өнөөгийн хурдацтай хөгжиж
буй зах зээлд дижитал хөгжим болох iPod болон iTunes Store -г бий
 болгож Apple ноёрхоход Жобсын санаачлага, худалдааны алсын хараа онцгой
 үүрэг гүйцэтгэсэн .

2. Эерэг зүйлийг тодруул

Стив төрсөн цагаасаа л бүдэрч эхлэв. Учир нь түүнийг төрмөгц ээж нь
 үрчлүүлжээ. Азгүй тохиолдол уу? Залуудаа Жобс Калифорнийн Пало
Алтод амьдардаг  үрчилж авсан эцэг эхдээ талархана чинээ боддоггүй
байсан хэмээн нэгэнтээ дурссан байдаг.

3. Бусдаас суралц

Стив Жобс дунд сургуульд сурч байхдаа Hewlett-Packard компаний
 бичил компьютерийн технологийн талаар лекц сонсдог байсан аж.
Стив  21 нас хүрэхээсээ өмнө HP болон Atari –д ажиллачихсан
байжээ. Тэрээр эдгээр компаниудад ажиллах хугацаандаа
Apple компаниа яаж өөр, өвөрмөц байлгах талаар суралцжээ.

4. Эрт эхэл

Стив өсвөр насандаа буюу толгой тархиа сийрэг байгаа дээрээ
 компьютертэй ажиллаж, хурдан судалж суралцсан төдийгүй
20 нас хүрэхээсээ өмнө Apple-ыг үүсгэн байгуулсан. Түүний шинэ
 санаа, эрч хүчээр дүүрэн байгаа нь гэр бүл эсвэл амжилтаар
 хязгаарлагдахгүй байв.

5. Хамгийн чухал зүйл бол коллеж

Дээд боловсрол биднийг, асуудал шийдвэрлэх, харилцаа холбоо
 бий болгох сорилтонд оруулдаг. Энэ нь хамгийн сайн зүйл.
Makintosh-ын хөгжлийн салшгүй нэг хэсэг нь коллежийн Калиграфийн
 курс байлаа. Хэрэв би коллежоо хаяагүй байсан бол нарийн
бүтэцтэй Mak, үсэг хоорондын зай харьцаа нь тохирсон хэд хэдэн
үсгийн сантай болохгүй байсан.

6. Шаардлагаггүй зүйлс гэхдээ...

Рийд их сургуулийн төлбөр өндөр тул Стив эцэг эхийнхээ хураасан
хэдэн төгрөгийг салхинд хийсгэхийг хүссэнгүй. Тэрээр сургуулиа
орхисон тэр жилдээ алдарт Apple комьпютерийн үндэсийг бий
болгосон юм. Магадгүй Жобс их сургуулиасаа завсардаагүй бол
дэлхийн хамгийн хүчтэй, нэр нөлөөтэй компани байгуулахгүй байсан байх.

 7. Дэлхийгээр аяла

Стив Apple-ыг үүсгэн байгуулахаасаа жилийн өмнө Энэтхэг рүү
алсын замд гарчээ. Энэ аялал түүний хувьд зөн билэг, алсын
хараагаа цэцэглэн хөгжүүлэх нь түүний ажилд чухал нөлөө үзүүлэх
боломжтойг ухамсарлажээ.

8. Өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүл

Стив Жобс бол гайхалтай комьпютерийн инженер байгаагүй.
Хэрвээ Жобс нэг л удаа комьпютер угсрах оролдлого хийсэн бол
Apple- ын хувь заяа өөрөөр эргэх байсан байх. Ийм учраас
тэрээр Стив Возняктай хамтрах болжээ. Он удаан жилийн турш
Стив Жобсын компаниуд цэцэглэн хөгжсөөр ирсэн нь Тим Күүк,
Жон Лассетер хэмээх гайхалтай хүмүүстэй салшгүй холбоотой.

9. Аугаа байдлыг хүлээ

Өсч хөгжихийг илүү ихээр хүсвэл хүмүүс түүндээ хүрдэг.

10. Хийхээсээ өмнө хийсэн юм шиг бай

Стив Жобс Калифорни мужийн Пало Алто бол комьпютерийн
 технологийн хөгжилд шинийг санаачлах их голомт байсан
хэмээн өгүүлжээ. Стивын өвөрмөц шийдэл бол Пало Алтод
телефон утасны сүлжээний маш хямд “blue box” нэртэй, холын
зайн дуудлагыг үнэгүй хийх боломжтой төхөөрөмжийг загварчилсан.

11. Бэрхшээлийг даван туулах  нь

Жобс Возняк хоёр анхны Apple комьпютер бүтээхэд ямар ч мөнгөгүй
 байв. Хоёр найз мөнгөгүйн шалтгаанаар бууж өгсөнгүй Жобс
Volkswagen автобусаа, Возняк тооны машинаа зарж анхны хуримтлалыг
бий болгожээ.

12. Мөнгөөр бүү үнэлэ

Apple компаний захирал Стив Жобс жилд 1 долларын л цалин авдаг байжээ.
Яхир ааштай Жобс хэзээд төгс, бусдаас илүү байдлыг эрэлхийлдэг
тэрээр мөнгөний хойноос хөөцөлдөггүй байсан гэх нь ч бий.

13. Үнэ цэнэтэй хүмүүс

Жобсын итгэл үнэмшил, төгс төгөлдөржүүлэхийн төлөөх эрмэлзэл нь Apple,
Pixar -ыг зах зээлд тэрүүлэгч компани болгохын тулд, ажилдаа бүхнээ
 зориулдаг хамгийн ухаантай хүмүүсийг хөлслөж ажиллуулдаг байсан ажээ.

14. Эрсдэлийг хүлээн ав

Олон CEO нар iPhone- ны хөгжилд эргэлзсээр байсан. Учир нь iPod-ыг
хэрэглээнээс гаргах боломж бий болгож байна хэмээжээ. Эрсдэлтэй
 алхам хийхээс бүү ай. Ялангуяа ухаалаг зүйл дээр.

15. Өөрийн гэсэн брэндийг бий болго

Стив Жобс бол интернэтийн эрин зуунд өөрийн гэсэн өнгө төрхийг
 бий болгосон компьютерын үйлдвэрлэлд ноёлох байр суурь эзэлдэг
цор ганц хүмүүсийн нэг. Түүний өмсдөг хар хүзүүтэй цамц нь
 хоромхон зуур л Apple-ын логог санагдуулах мэт болдог.

16. Өндөр зорилготой бай

Буддагийн сургаальд᠄ Бид өөрийгөө юу гэж бодно тэр зүйл. Бүх зүйл
 бидний оюун бодлоос улбаатай, бид өөрсдийн бодлоор дэлхий
 ертөнцийг бүтээдэг. Тэрээр 1970-аад оноос буддизм судалсан ба
зөн совин бодол санаагаа бодит болгож чаджээ.

17. Зөв хамтрачаа ол

Амьдралд хамтрагч шиг чухал зүйл гэж үгүй. Хамтрагчаа
ухаалгаар сонгох нь чухал болохыг бидний амьдралын өдөр
 тутмын сорилтууд харуулж байдаг.

18. Ялагдсан ч урагшаа

Хүн бүр л алдаж бүтэлгүйтдэг. Харин эдгээр ялагдал, бүтэлгүйтлийг
 хэрхэн хүлээн авч түүнд хандах нь бүхий л өөрчлөлтийг бий
болгодог. 1984 онд Стив Жобс  Apple- ын үүрэгт ажлаасаа
халагдсан билээ. Тэрээр 2005 онд Стэнфордын их сургуулийн
төгсөлийн баярт хандаж хэлэхдээ:  Тухайн үед харж чадаагүй ч
Apple-аас халагдсан нь надад тохиолдсон бас нэг аз завшаантай
хэрэг байжээ. Эргэлзээгүйгээр бүхнийг дахиад шинээр эхэлсэн.
Амжилттай байдлыг дагаж ирдэг дарамтын оронд шинээр эхэлж
байгаа тийм хөнгөн шингэн байдал бий болж амьдралын маань
хамгийн их бүтээлч үед ороход минь тусалсан юм.

19. Толгой дээрээ тоосго хэрхэн хүлээж авахад суралц

Амьдралд заримдаа тоосгоор толгойг чинь цохих мэт болдог.
 Гэвч итгэл найдвараа бүү алд. Миний итгэл үнэмшил л хэзээд
хийх зүйлийг минь хурцалдаг төдийгүй хийж буй зүйлдээ би хамгаас
 их дурлаж хийдэгт оршино. Чи юунд хайртайгаа олох хэрэгтэй.
Чи өөрийнхөө сэтгэл зүрхээ зориулах тийм ажлаа олох хэрэгтэй.
Ажилаас сэтгэл ханамж авах ганцхан зам нь дуртай зүйлээ л хийх юм.
 Чиний ажил амьдралын чинь томоохон хэсэг бөгөөд, цорын ганц
таашаал авах зүйл чинь гайхамшигтай зүйл хийж байгаа гэдэгтээ
 итгэх явдал юм.

20. Удахгүй үхнэ гэдгээ сана

Удахгүй үхнэ гэдгээ санаж явах нь хамгийн чухал зүйл билээ.
Үхэлтэй нүүр тулгарсан минь миний амьдралд олон сонголт
хийхэд түлхэц болсон юм. Учир нь бараг бүх зүйлс - бүхий л
өнгөцхөн итгэл найдвар, бахархал, айдас, сэтгэл зовинол,
азгүйтэл энэ бүгд бүгдээрээ үхэлтэй нүүр тулгарах тэр цагт
үгүй болдог. Бидний хорвоо дэлхий дээр ирсэн хугацаа хэтэрхий
богино юм. Тиймээс энэ эрхэм үнэнийг анхааралдаа авцгаая.

21. Хорвоо ертөнцөд ул мөрөө үлдээ

Стив Жобс нэгэнтээ᠄ Бид энэ хорвоо ертөнц дээр өөрийн ул мөрөө
үлдээх гэж ирсэн. Үгүй бол энд байгаад байх ямар хэрэг байна?”
хэмээн хэлжээ. Хамгийн гайхалтай ажил бол хийж буй зүйлдээ үнэхээр
 сэтгэл хангалуун байх итгэл үнэмшил билээ. Хэрвээ түүнийгээ хараахан
 олоогүй бол үргэлжлүүлэн хайсаар л бай. Гараа хумхин зүгээр бүү суугаарай.

 Эх сурвалж: www.incomediary.com

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...