Wednesday, February 5, 2014

Доналд Трамп -ын 10 зөвлөмж

Доналд Трамп -ын 10 зөвлөмж

Жаргах уу, зовох уу? Амжилттай байх уу, үгүй юу? Баяжих уу, ядуурах уу?
 Бүгд бидний бодлоос хамаардаг. Бидний оюун ухаан маш хүчтэй.
 Тиймээс оюун ухаанаа зөв ашиглаж өөрийн хүссэн амьдрал руугаа
 чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд аугаа том бодох хэрэгтэй тухай бичлэг
 би өмнө оруулсан байгаа. Үзээгүй бол энд дарж үзээрэй.
Энэхүү “Аугаа том бод” бичлэгийн дараа хүмүүсээс олон захидал хүлээж
авсны нэг нь  ‘яаж аугаа том бодох вэ’ гэдэг асуулт байсан.
Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр
 “Яаж аугаа том бодох вэ?” тухай Доналд Трампын 10 зөвлөмж -ийг оруулж байна.
1. Тодорхой болго. Аугаа том бодно гэдэг нь аливаа зүйлийг тодорхой болгохоос
 эхэлнэ. Яаж ч магадгүй? Юу ч гэсэн үзээд алдая! Туршаад үзье! гэдэг
 хандлагатайгаар аливаа зүйлийг эхлүүлж болохгүй. “Тийм” эсвэл “үгүй” гэдгийг
 тодорхой болгох.
2. Эрч хүчтэй бай, түүнийгээ цааш нь хадгал. Хэрвээ танд санаа байгаад эрч хүч,
энергигүй бол хэдий тэвчээр байгаад ч хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй.
 Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.
3. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа сарниулсан тэр л мөчид та эрч хүчээ алдана.
 Анхаарал эрч хүч хоёулаа байгаа цагт та илүү их зүйлд хүрч чадна.
Тиймээс өөрөөсөө “Би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байх ёстой вэ?
Юу бодож байх ёстой вэ?” гэдгийг асуу. Энэ асуултыг асууснаар та анхаарлаа
юун дээр төвлөрүүлэх ёстой түүн дээрээ төвлөрүүлэх болно. Хэрвээ та энэ
бичвэрийг  уншиж байгаа бол энэ бичвэр дээр л анхаарлаа 100% төвлөрүүл.
4. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь маш чухал. Яагаад гэвэл та юу ч
 хийсэн асуудалтай тулгарна. Энэ бол амьдралын зарчим. Хэрвээ асуудал дээр
анхаарлаа төвлөрүүлбэл асуудал улам ихэсч, явцын дунд бууж өгнө. Тиймээс
асуудал бэрхшээл хичнээн том байсан ч хамаагүй шийдэл дээр анхаарлаа
байнга төвлөрүүл. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа хурдан
шийдвэрлэхийг хараад та гайхах болно.
5. Боломжийг хай. Та өнөөдөр энэ бичлэгийг ямар учраас үзэж байна вэ?
Амжилтанд хүрэх хүсэлтэй учраас үзэж байна уу? Амьдралаа өөрчлөх хүсэлтэй
учраас үзэж байна уу? Хийх юм байхгүй учраас үзэж байна уу? Эсвэл уйдсан
учраас үзэж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ! Ямар ч л байсан үзэж
байх хоорондоо  та шинэ зүйл сурч, мэдэж л байгаа. Үүнийг л боломж
 гээд байгаа юм. Тиймээс өөрөөсөө асуу “Би өнөөдөр юу сурч, мэдэж авсан бэ?
Би өнөөдөр юу сурах вэ?
” Тэгээд өдөр бүр шинийг сур. Энэ бол амжилтын зам. Өнөөдрийг боломж гэдгээр хар.
Та өөрөө өөрийнхөө боломжийг бий болгоно.
6. Хийж байгаа юмныхаа талаар юу мэдэх хэрэгтэй бүгдийг мэдэж ав. Ингэснээр
 аливаа нөхцөл байдалтай нүүр учрахад, боломж тохиоход хийх ёстой юмаа бүгдийг
 хийчихсэн бэлэн байх болно. Бас Robert Kiyosaki бид хоёрын бичсэн
 “Why we want you to be rich” буюу “Яагаад бид таныг баян болоосой гэж хүсч
байна вэ?” гэдэг номыг уншаарай.
7. Хийж байгаа зүйлдээ дуртай бай. Амжилтанд хүрэхийг хүсвэл хийж байгаа
зүйлдээ дуртай байх нь маш чухал. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ
 ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай
 учраас.
Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа
 зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй.
Тиймээс хийж байгаа зүйлдээ дуртай болох арга замыг хай эсвэл дуртай зүйлээ
 олж хий.
8. Өөрийгөө ялан дийлэгчээр хар. Ингэснээр бүх сөрөг байдлыг арилгаж
эерэг болгоно.
9. Ухаантай бай. Ухаантай байна гэдэг нь:
  • Хэрэгжүүлэх онцгой санаа танд байгаа гэдгээ мэдэх
  • Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л бололцоог ашиглах
  • Явцын дунд гарч ирэх шинэ шинэ санаануудыг хүлээж авахад нээлттэй байх
  • Үргэлж шинийг сурч, урагшлах чадвартай байх
Ингэснээр амжилтанд хүрнэ. Амжилт маш чухал. Та амжилтанд хүрэхийг л
хүсч байгаа.
 Тиймээс амжилттай хүн бол. Надад итгэ! Aмжилтанд хүрснээр та илүү аз жаргалтай
 байх болно.
10. Хэзээ ч битгий бууж өг. Амжилтанд хүрэхийг хүсвэл хэзээ ч битгий бууж өг.
Хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч битгий бууж өг! Юу ч хийсэн хамаагүй хэзээ ч
битгий бууж өг!
Манай аав надад үргэлж хэлдэг байсан “Хүү минь хэзээ ч битгий бууж өг.
 Би чиний бууж өгөхийг харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч битгий бууж өг!”
Манай аав ухаантай хүн байсан. Би аавынхаа үгэнд орсон.
Тиймээс дахин хэлье: АУГАА ТОМ БОД!
Эх сурвалж: http://www.ukatumur.com/

No comments:

Post a Comment