Friday, May 27, 2011

Танд өгсөн бурханы захиа даалгаврыг та хэрхэн биелүүлж байгаа вэ?

Хүнд өгсөн бурханы захиа даалгавар бол бусдыг хайрлаж энэрэх, бодь сэтгэлээр бусдад хандаж сураарай гэсэн захиа даалгавар юм. Харамсалтай нь хүн бусдыг байтугай өөрийгөө ч хайралдаггүй, бүр үр хүүхэд хань, ижлээ хүртэл хайраар дутаадаг ажээ.
Товчхондоо бол хүнийг хайрлаж, энэрч суртал нь бурхан хүнийг дахин дахин энэ орчлонд төрүүлж зовоодог ажээ.
Хувиа хичээх, бусдыг үл хайрлах, үл хүндэтгэх, энэ орчлон ертөнцийг болон хүмүүсийг, амьдарлыг хар муугаар бодох, тайлбарлах, үзэн ядах мөн бурханыг үгүйсгэх, хайрыг үгүйсгэх зэрэг нь хамгийн том нүгэл гэнэ.
Энэ орчлон хорвоо хайрын үрээр бүтэж, хайрын  хүч ивээлээр оршин тогтнодог аж. Гэтэл хүмүүс бие биеэ хайрлахын оронд улам бүр зовоосоор байдаг аж. Ер нь бол энэ бүхэн зовлонгийн шалтгаан юм.
Хорвоо ертөнц биднийг хайрладаг учир амьсгалах агаар, ус, нар, хоол хүнс, байгаль дэлхийг харамгүй бидэнд өгч биднийг амьдруулж байдаг бөгөөд бурхан биднийг бусдыг хайрлаасай, хайрыг харамгүй бусаддаа түгээж байгаасай гэж байнга хүсдэг ажээ.
Гэвч хүнээс ямарч хариу нэхэлгүй зүгээр л хайрлаад байх хэцүү юм. Хэрвээ тийм болчихвол бурханы хутгийг олж энэ орчлонд дахин дахин төрж зовохоо больж  диваажинд төрдөг гэнэ. 
Харин та бурханы даалгаврыг хэрхэн биелүүлж байна вэ?

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...