Saturday, May 21, 2011

ИОГА-ИЙН ДАСГАЛ ба БЯСАЛГАЛ

ИОГА гэдэг нь сансриктаар нэгдэл гэсэн утгатай үг юм байна. Өөрийн оюун санааг, дээд ухамсар буюу сүнстэйгээ нэгтгэх гэсэн утгатай гэнэ. ИОГА-ийн дасгалууд нь биеийн тамирын хөдөлгөөнүүд боловч үүнийг биен тамир гэж ойлгож болохгүй. Гол онцлог нь аажим хөдөлгөөнөөр, биендээ огцом ачаалал өгөлгүйгээр, амьсгалтайгаа хослуулан биеийн булчин шөрмөсийг суллах тайвшруулахад оршдог.

ИОГА-ийн бясалгал нь оюун санааг тайвшуулах, элдэв бодол төрлийн бодол санаанаас оюун санааг чөлөөлөхөд оршдог. Бясалгалыг амьсгалын тусгай дасгалын тусламжтайгаар хийнэ. Бясалгал гэдэг бол тасралтгүй үргэлжлэх бодлын гинжин урвалаас оюун санааг чөлөөлөх үйл ажиллагаа юм. Хүн өдөрт 60,000 мянган бодлын бодож амждаг гэнэ. Энэ бодлуудаас тур ч болов оюун санааг чөлөөлдөг.

Бясалгал үйлдсэнээр хүний сэтгэлийн тэнхээ аливаад хандах хандлага өөрчлөгдөж амгалан тайван төрхийг олно. Сэтгэлийн амар амгалан бол амар тайван амьдрал, аз жаргалыг мэдрэх түлхүүр болно. Уурлах, гомдох, харуусах, аливаад санаа зовох зэрэг сэтгэлийн муу хөдлөлүүд нь хүний эрүүл мэнд, амьдарлын хэмнэлд муугаар нөлөөлдөг байна. Бясалгалаар хичээллэснээр эдгээр сэтгэлийн муу сөрөг хөдлөлөөс ангижирч ийм нөхцөл үүссэн үед байдлыг хөнгөн давах дадалтай болдог.

No comments:

Post a Comment