Thursday, August 25, 2011

Сонгох уу? Олох уу?

Adoption

Хүмүүс сонголтын тухай их ярьдаг. 10 жилийн хүүхдүүд ямар мэргэжил сонгох вэ? Ганц бие хүмүүс ханиа хэрхэн сонгох вэ? Улс төрийн сонгууль болоход сонгогчид аль намыг сонгох вэ?  гэх мэтээр түмэн янзын сонголтын тухай асуултын зөв хариултыг хайцгааж байдаг. Тэгээд ямар нэгэн сонголт хийдэг. Зөв сонголт хийх тухай эх адаггүй яриа үүнээс улбаалан хөвөрдөг. Зарим нэг нь нөгөөдөө зөв сонголт хэрхэн хийх тухай ярьж өгч байхыг та харсан л биз. Би ч хүмүүстэй энэ талаар ярилцдаг. Гэвч сонголт гэгч маань дэндүү өрөөсгөл ойлголтыг хүмүүст өгөөд байгааг зарим хүмүүс анзаарахгүй байна. Сонголтын тухай ойлголт эдийн засгийн ухаанд их хэрэглэгддэг. Манайхан орчуулахдаа  дан ганц сонгох гэдэг утгаар нь хадмалдаж орчуулсанаас болсон уу ямартайч ихэнх хүмүүс энэ утгаар нь голдуу ойлгож хэрэглээд байх шиг. Мэдүүштэй нь сонгох гэдэг энэ үг зөв олох гэдэг утгийг давхар агуулдаг юм. Миний хувьд олох гэдэг утга дээр нь илүү төвлөрөх нь зөв гэж боддог. Жишээ нь: Олон хүүхдүүд мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? гэдэг. Хүн гэгч амьтан бүхнийг хийх чадвартай төрдөггүй юм. Ухаандаа бүгд дуу дуулах авъяастай төрөхгүй буюу арилгасан сонгино шиг бүгд адилхан чадвар, биеийн өндөр, үсний өнгөтэй байдаггүй учир нь хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль ямарваа зүйлийг бүтээхдээ хэзээ ч дахин давдагдашгүй байх  цор ганц хувийг л бүтээдэг.

Тэгэхээр бүх мэргэжил хүн бүрт таарч тохирно гэж үгүй дуучин хүн дуу дуулах авъяастай байж гэмээнэ сая жинхэнэ дуучин болно. Төрөлхийн л инженерийн ур чадвар өөрт нь заяагдсан байж гэмээнэ нь сая бусдаас сайн инженер болно. Нэг түгээмэл асуулт байдаг аугаа хүнийг бий болгодог уу эсвэл аугаа хүн байгалиас өөрөө төрдөг үү гэсэн асуулт. Би бол энэ асуултанд аугаа хүн төрдөг бас түүнийг бүтээдэг гэж хариулна. Хулганад нэг  кило ачаа зүүгээд үзвэл хөдлөхгүй сарвагнаад л байх болов уу. Харин Зараа бол дажгүй яваад байж мэднэ. Сарлаг бол нэг кило ачааг байгаа үгүйг нь мэдэхгүй шахам л явна. Нэг номон дээр нэг залуу ингэж бичсэн байж билээ. "Би байдаг бүх хүч чадал, ухаан бодлоо дайчлан бүхэл бүтэн таван цаг бодож байж нэг бодлогын хариуг гаргаж байхад миний өрсөлдөгч ердөө л хагас цагийн дотор нөгөө бодлогын хариултыг гаргачиж билээ. Тэр үед л би математикт  хол явахгүй юм байна гэдгээ ойлгож билээ гэж дурссан байдаг" Яг үүний нэгэн адилаар та өөртөө тохирох мэргэжил, ажил, хань ижил бас улс орноо хөгжүүлж чадах бодлогыг "олох" учиртай. Олох гэдэг үгийг би маш их онцолж байгааг та анзаарч байгаа үнэндээ ихэнх хүн ямарваа нэг сонголт хийх гэж байгаа юм шигээр сэтгэдэг. Харин эсрэгээрээ ямар нэгэн маш чухал зүйл олох гэж байгаа юм шигээр сэтгэдэггүй. Яг л дэлгүүрийн лангуун дээр ирээд бүх гутал өөрт нь таарах юм шиг л аяглана. Тэгээд илүү гоё харагдсаныг нь ч юм уу за нэг тиймэрхүү "шинж чанар" дээр нь үндэслэж байгаад сонголт хийх тухай бодоцгоодог. Дэлгүүрээс өөртөө хувцас авах гэж байгаа үед ингэж бодох нь зүй ёсных байх харин өөрийнхөө цаашдын амьдрал хувь заяатай холбоотой асуудалд ингэж хандаж болох уу. Үгүй дээ тийм биш ялангуяа амьдарлынхаа хувь заяатай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа бол та хэзээ ч ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Та бол цор ганц бөгөөд танд тохирох мөн л цор ганц   зүйл  бий. Тэр нь юу ч байж болно мэргэжил, хань ижил гэх мэт. Зөвхөн өөртөө тохирох эдгээр зүйлсээ та олох ёстой болохоос дэлгүүрт байгаа юм шигээр дуртайгаа авна эсвэл хамгийн сайныг нь сонгоно гэдэг ч юм уу тухайн үед таалагдаж байснаар нь ямар нэгэн сонголт хийчихвэл та алдаа гаргах магадлалтай. Бүр маш өндөр магадлалтай гэж би хэлмээр байна.

Хичээл зүтгэл бол хүний амжилтын үндэс гэдэг нь маргаангүй. Үүн дээр төрөлхийн авъяас чадварыг нэмбэл ямарч хүн аугаа хүн болно. Өөрийгөө таньж мэд гэж эртний Грекийн нэг сүмэн дээр бичсэн байдаг байж. Энэ үг одоо хүртэл үнэ цэнээ алдсангүй нэлээн дээхэн хөгжмийн зохиолч Жанцаноров гуайн ярилцлагыг сонсож байхад Жанцанноров гуай "Би бол өөрийгөө олсон хүн" гэж билээ. Өөрийгөө олсон хүн гэдэг бол өөрийгөө мэдсэн таньсан хүн юм. Манай их эзэн Чингэс хаан үр хойчдоо гэрээслэхдээ "Биеэ зас" гэж хэлж. Энэ үгний далд нэг утга нь өөрийгөө ол гэсэн утгатай юм болов уу гэж би боддог. Бидэнд сонгохоос илүүтэйгээр  олох зүйл маш их бий. Тийм учраас би амьдрал бол сонголт биш харин ололт гэж боддог. Хэрвээ Эйнштэйн амьд байсан бол "Миний амьдрал, амжилт бол цагаа олсон маш олон зөв "ОЛ-ОЛ-Т"-ууд мөн. Ээдээ хүүхдүүд минь сонгохоосоо илүү олох нь л чухал юм шүү" гэж хэлэх байсан байхаа. Хамгийн наад зах нь өөрсдийгөө олох ёстой шиг.

Хамгийн сүүлчийн өгүүлбэр буюу асуулт. Та одоо сонгомоор байна уу? Олмоор байна уу?

/Өөрийгөө ялан дийл. гэдэг үг ямар учиртай үг болохыг одоо л ойлгож байна./ дараагийн нийтлэлд ...

Wednesday, August 24, 2011

Оюутны эссэ


Таны ирээдүйн зорилго болон та сургуулиа төгсөж ирээд өөрийн аймагтаа ямар чиглэлээр ажиллаж юу хийхийг мөрөөддөг тухайгаа бичнэ үү? сэдвээр бичсэн нэгэн оюутны эссэг нийтэлж байна.
Хөдөө орон нутагт ажиллана гэдэг бахархалтай зүйл ялангуяа өөрийн өсч төрсөн төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд өөрийн гар биеэрээ оролцох нь бидний бахархал амьдарлын маань утга учир байх учиртай. Гэвч миний үеийн олон залуучууд хот болон хүн ам ихээр төвлөрсөн суурин руу тэмүүлж илүү таатай амьдарлын нөхцөл ая тухтай, амар хялбар амьдрах орчинд татагдан хотын амьдарлыг илүүд үзсээр байна. Хэдийгээр хотын амьдрал нь хөдөө орон нутгийн амьдралын орчин нөхцлөөс илүү сайхан амьдрах нөхцөлтэй нь үнэн боловч цэвэр агаар байгаль, экологийн цэвэр хүнс, амгалан тайван хүнлэг зан чанар бүхий хүмүүс зэргээрээ хотын амьдарлын нөхцөлөөс хөдөө нутаг илүү сайн сайхан амьдралтай  гэж би боддог.
      Миний мэргэжил бол хөдөлмөрийн багш. Хөдөө орон нутгийн иргэд бидний хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ зах зээлд борлуулах тал дээрээ одоог хүртэл ахиц дэвшил гаргаж чадахгүй л байна. Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн үед хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ амжилттай борлуулах нь хамгийн чухал  байдаг билээ. Манай хичээл нь хүүхдүүдийг бага наснаас нь буюу дунд сургуулийн орчноос нь эхлэн хөдөлмөрч, бүтээлч, аливааг бүтээн бий болгох сэтгэхүйтэй болгон хүмүүжүүлэхэд чиглэгдэж ийм сэтгэлгээг хүүхдэд төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа манай хичээл сургалт, энэ чиглэлийн боловсролыг олгодог багшийг бэлтгэх хөгжүүлэх нь орон нутгийн хөгжилд оруулах томоохон хөрөнгө оруулалт болно гэж би бодож байна.
      Би мэргэжлээрээ сурч төгсөөд орон нутагтаа ирж ажиллана. Орон нутгийнхаа дунд сургуульд багшилж ирээдүйд улс эх орон хөдөө нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсан үйлдвэрлэгч, зохион бүтээгч, хөдөлмөрч бизнесмен иргэдийн шинэ үеийг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Энэ бол төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулах миний өөрийн хувь нэмэр минь гэж бодож байна.

Wednesday, August 17, 2011

Энэрэн нигүүлсэх нинжин сэтгэл гээч чинь ямар тустай юм бэ?

Бурхан Будда-гийн сургааль, үзэл санааг ойлгохыг хичээж оролдож  л байна. Тэр нэгэнтээ миний үзэл санаа 2500 жилийн дараа миний номлосноос өөр болж хүмүүс ойлгохгүйгээсээ болж үзэл санааг минь үл тоох болно гэж хэлж байсан гэдэг. Түүний нэг үгнээс ишлэе.
"Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлгүй байдаг нь энэ орчлонд муу муухай зүйлс оршин байдагийн үндэс юм" Будда.
Би саяхан нэг кино үзлээ. Тэр кинон дээр алтан гарт Санка хочтой нэгэн хулгайч бүсгүйгийн тухай гардаг. Үйл явдал нь 19-р зууны сүүл орчимд болно. Тэр бүсгүй 2 хүүхэдтэй. Туйлын ядуу амьдралтай еврей бүсгүй боловч тун ухаалаг. Олон удаагийн хулгайн үйлдэл, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг үндэслэсэн гэх мэт өөрийнх нь үйлдсэн гэмт үйлдэлүүдийнх нь төлөө түүнд ял тулгадаг. Тэр шүүх хурал дээр өөрөө өөрийгөө өмгөөлдөг юм. Тэр бүсгүйн дүрд тоглосон жүжигчин бүсгүй тун чадварлаг дүрээ бүтээж байсан шүү.
Тэр шүүх хурал дээр ингэж хэлдэг юм. Нэг иймэрхүү маягаар сийрүүлэе. "Би хоёр хүүхэддээ маш их хайртай. Бүүр маш их, хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд би хулгай хийж эхэлсэн. Би ердөө л амьдрахын тулд энэ ажлыг /хулгай/ хийдэг. Бүх хүмүүс амьд байхын тулд, цаашилбал аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахын тулд л ямар нэгэн юм хийдэг шүү дээ. Би ердөө ажлаа л хийсэн тийм учраас би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Намайг ядарч туйлдаж, өлбөрч үхэхээс наагуур гуйлга гуйж, бусдын гарыг царайчилж явахад энд сууж байгаа эрхмүүдээс нэг нь ч ганц ч болтугай рубль надад өгөөгүй юм шүү" гэж хэлдэг юм. Шүүх хурлын танхимд тэр хотдоо л баян тансагт тооцогдох хүмүүс байсан ба тэд бүгд Санкагийн хохирогчид болцгоосон байв. Тэдний дотор Санкагийн төрсөн эгч нь гэх нэгэн баян авгай улаан цайм дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөөд зогсож байдаг байгаа. Санка тэднээс гуйж авах гээд болоогүй учир гуядаад /хулгайлаад/ авчихсан хэрэг.
Энэ дүр зургийг хараад бурхан Будда-гийн "Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлгүй байдаг нь энэ орчлонд муу муухай зүйлс оршин байдагийн үндэс юм" гэж хэлсэн үгийнх нь утгийг ойлгох шиг болсон. Та жаахан бодоод үзээрэй л дээ.

Thursday, August 4, 2011

Эйнштэйны амьдарлын 10 зарчим /Залуу хүмүүст маш хэрэгтэй сургааль/

1.    Сониуч зандаа хөтлөгд. Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй.
2.    Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ юм. Та тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод үз дээ. Түүний үнэ цэнэ нь дугтуйн дээр наасан үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг.
3.    Одоо цагт анхаарлаа хандуул. Ухаанаа төвлөрүүлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг юм шүү.
4.    Төсөөлөл хамгийн хүчтэй. Төсөөлөл дотор бүгд бий. Энэ бол ирээдүйн одоо цаг юм. Төсөөлөл бол мэдлэгээс илүү чухал шүү. Оюун ухааны мөн чанар нь хэр их зүйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай төсөөлж чаддагаас л хамаарна.
5.    Алдаа гарга. Алдаа гаргаж үзээгүй хүн бол хэзээ ч шинэ зүйл туршиж үзээгүй гэсэн үг. Алдаа гаргахаас хэзээ ч бүү ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бүтэлгүйтэл биш. Ямар нэгэн том амжилтанд хүрэхийн тулд хүмүүс доод тал нь гурван удаа алдаа гаргадаг гэнэ.
6.    Өнөөдрөөр амьдар. Чиний ирээдүйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шүү дээ. Одоо цагийг  өчигдөр юмуу маргаашаар сольж болохгүй.
7.    Үнэ цэнийг бүтээ. Хичээл зүтгэл чинь амжилт авчирснаас үнэт зүйл үлдээх нь илүү чухал. Зөвхөн амжилт гаргахын төлөө цагаа бүү үр. Үүний оронд үнэт зүйл бүтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи үнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас чинь аяндаа хүрээд л ирнэ.
8.    Өөр үр дүн үзнэ гэж бүү найд. Нэг зүйлийг дахин дахин хийж өөр өөр үр дүнд хүрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл. Чи нэг зүйлийг өдөр бүр хийснээр өөр үр дүнд хүрч чадахгүй.
9.    Мэдлэг туршлагаар бий болдог. Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх үүсвэр нь туршлага л байдаг. Ямар нэгэн асуудлаар чи хэн нэгэнтэй ярилцаж болно л доо. Гэхдээ тэрхүү хэлэлцүүлэг нь зөвхөн онолын талын ойлголтыг л өгнө. Тухайн асуудлыг мэдье гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй.
10.  Дүрмийг нь сур тэгээд илүү сайн тогло. Чи тоглоомын дүрмийг сурах хэрэгтэй. Бүх зүйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зүйл байна гээд төсөөлөе. Тэгвэл хамгийн эхний зүйл нь чи тоглох гэж байгаа тоглоомынхоо дүрмийг сайн сурах. Энэ нь хамгийн чухал. Дараа нь харин хэнээс ч илүү тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх.

Tuesday, August 2, 2011

Тодорхойгүй байдлаас тодорхойд

Zam

Тодорхойгүй байдал ямагт бэрхшээл учируулдаг. Гэвч жинхэнэ удирдагч хэзээ ч үүнийг бэрхшээл гэж үздэггүй. Учир нь бүх юм тодорхойгүүгээс тодорхой болдог. Зорилго чинь харин тэр тодорхойгүй асуудлын чинь цаана байх ёстой. Зорилгодоо хүрэх хүсэл хэдий чинээ их байна төдий чинь ээ зам чинь тодорхой болно. Тиймээс та зоригтой урагшил.

Sunday, July 31, 2011

Эрүүл амьдарлын 3 тулгуур /Гуравдугаар хэсэг/

/Эхний хоёр хэсгийг урьд нийтэлсэн/
Fitness-good
Гуравдугаар хэсэг: Зөв хооллолт чухал
Эм бол хоол байх ёстой. Хоол бол эм байх ёстой гэж эртний нэрт эмч Гиппократ хэлснийг одоо л нэг юм хүн төрөлхтөн ойлгож эхэлж байна. Зөв хооллолт бол эрүүл амьдарлын хамгийн чухал хэсэг юм.
Монголчууд эрт үеэс хооллох хоолоо зохицуулж идэх аугаа соёлтой байсан бөгөөд эрс тэс уур амьсгалтай учир өвөлдөө мах идэж харин зундаа цагаан идээгээр ходоод гэдсээ цагаашруулдаг ухаалаг хооллох соёлтой ард түмэн байж.
Харин өнөөгийн бид бол нохойноос өөрцгүй амьдрагчид аж.
Дандар маарамба сургахдаа”нохой шиг бүү амьдар” гээд харамсалтай нь ихэнх хүмүүс нохой шиг идэж, нохой шиг амьдарсаар үхдэг гэжээ.
Зөв хооллолтын хамгийн эхний зарчим бол: өглөөний хоолыг өөртөө
Өдрийн хоолыг найздаа
Оройн хоолыг дайсандаа гэх зарчим юм.
Бид энэ зарчмыг үл тоож өглөө өлөн хоосон гэрээсээ гарч харин орой бол цадталаа идэж өөрөө өөрсдөө өөрийн биедээ дайсагнадаг аж. Оройн 7 цагаас хойш идсэн хоол бол элэг, ходоод, гэдэс зэрэг дотор эрхтэнгүүдийн өвчлөх шалтгаан болдог. Буруу хооллолтоос болж хүний бие өвддөг ер үхэлийн дийлэнх шалтгаан нь буруу хооллолтоос үүсдэг байна.
Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор болдог учир үүнийг хооллох үедээ маш сайн баримтлавал зохино. Ямарч хоолыг сайн яаралгүй зажилж, буталж идэх нь эрүүл мэндэд гойд сайн.
Бүх эмийн эх бол ус ажээ. Тиймээс хүн өдөрт 2-2,5 л ус ууж байх ёстой аж. Өөрөөр хэлбэл шингэн зүйлсийг их хэрэглэх ёстой. Ус бага ууснаас болж бодисын солилцоо удааширч, цус өтгөрдөг байна. Энэ нь зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлнө.
Янз бүрийн антибиотик химийн гаралтай эмүүд нь биеийн эд эсийг өвчний эс адил хордуулан бидний эрүүл мэндийг улам дордуулж байдаг бөгөөд эм бол нэг ёсны хорыг хороор дарж буй үйл явц юм.
Тиймээс аль болох эмнээс татгалзах буюу юу юуны духанд хүрэлгүй эмийн сан руу гүйдэг муу зуршлаасаа татгалзах хэрэгтэй.
Бидний бие организм маань өөрийн биеэ хамгаалах хүчирхэг тогтолцоотой бөгөөд үүнийг дархлаа гэж бид нэрлэдэг.
Бид энэ дархлаагаа зөв зохистой хөдөлгөөн, эерэг сэтгэл санаа, зөв хооллолтоороо дэмжээд өгвөл бидний бие организм өвчлөхгүй байх өөрийн дотоод бололцоотой, өвчилсөн тохиолдолд ч бидний бие ямарч өвчнийг ялж чадахгүй байна гэж байхгүй юм.
Эмч нар болон эмнэлгүүд тэр бүр бидэнд энэ нарийн учрыг хэлж өгдөггүй надад заримдаа бүр хэлж өгөх сонирхолгүй байдаг шиг санагддаг. Нэг бол тэд өөрсдөө ч энэ учрыг мэддэггүй байх. Хэн мэдлээ.
Анагаах ухааны эм тариа, эмчилгээ нь өвчнийг түр эдгээхээс биш бүр эдгээж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өвчнийг л анагаахаас биш өвчин үүсэж буй шалтгааныг нь анагааж чаддаггүй ажээ. Харин өөрийнхөө өвчнийг бүр эмнэлэгт очих хүртлээ хүндрээгүй байгаа үед нь буюу харьцангуй гайгүй байгаа дээрээ хөдөлгөөн, сэтгэл санаа, хоол гураваар эмчилвэл эмчилгээ үр дүнтэй байх бөгөөд төгс эдгэрэх боломжтой байдаг. Нэг ёсондоо эмгүй эмчилгээ л гэсэн үг юм даа.
Анагаах ухаан бол арга талын ухаан юм. Түүний үндсэн зорилго нь өвчнийг эдгээх бөгөөд нэг ёсондоо өвчнийг эдгээж өвчтөнийг аврах талыг гол болгодог. Егөөдөж хэлбэл өвчнийг ердөө л түр зууртаа янз бүрийн үнэгэн /зальтай/ аргаар аргалаад  байдаг.
Харин энэ ертөнтийн жам ёс нь арга билэг хосолж байж бүх юмс сая төгс төгөлдөр болдог байна. Тэгэхээр ананаах ухаан маань энэ арга талдаа хэтэрхий анхаараад билэг шинжээ орхигдуулаад байгаа хэрэг.
Тэр билэг шинж нь  эрүүл амьдрахад зайлшгүй хэрэгтэй арга ухаан болох хөдөлгөөн, сэтгэл санаа, зөв хооллолтын нууцууд юм.
Цааш үндсэн асуудалдаа оръё.
Мөн хоол хүнс нь хоорондоо харшилдана. Жишээ нь:
Тарваганы махыг архитай хольж болохгүй харшилдана.
Чихэрлэг зүйлсийг махтай холихгүй гэдсэнд хор болно.
Ногоо идэж байх үед зөгийн бал идэхгүй мөн хор болно гэх мэтээр
Ер нь бол зөв хооллолт нь бүхэл бүтэн цогц мэдлэг учир би бүгдийг нь бичиж амжихгүй. Энэ талаар Б.Гэрэлмаа багшийн хоол ба сэтгэл номыг уншихыг зөвлөе.
Олон төрлийн хоолыг нэг дор хольж идэх нь ер нь биед хортой. Хэхэртлээ идэж болохгүй /ходоодоо дүүртэл/ Ялангуяа орой унтахдаа цадталаа идэж болохгүй. Цадталаа идэх нь элэг цөсөнд шууд муугаар нөлөөлдөг байна. Цөсний чулуутай болно яваандаа ходоодны шархтай болж тэр нь даажирч ходоодны хорт хавдар болно.
Замбараагүй идсэн, буруу хооллосон зэргээс болж хүний бие асар их бохирддог бөгөөд тэр бохирдлынх нь хамгийн бидэнд мэдэгдэхүйц шинж тэмдэг нь яр шарх гарах зэргээр мэдэгддэг. Гэвч яр шарх гарч эхлэх үе нь бидний бие организм маань гүн бохирдолд орсон үед илэрдэг шинж тэмдэг бөгөөд үүнээс өмнө бидний ихэнх эрхтэн маань өвчилчихсөн байдаг байна.
Тухайлбал бохирдлоос болж юуны түрүүнд бөөр өвдөнө. Бөөр бол цусан дахь бөөрөнд дарамт учруулж энэ байнгын дарамт нь бөөрийг өвчлөхөд хүргэдэг байна. Яг л ийм замаар зөвхөн цусны бохирдлоос болж олон төрлийн өвчин үүсдэг.
Зүрх судасны өвчний гол шалтгаан бол судасны нарийсал юм. Судасны нарийслыг бий болгогч нь өөх тос мөн. Мал, амьтны гаралтай махны өөх тос нь цусыг бохирдуулагч гол хүчин зүйл юм.
Өөх тос нь судасны хананд наалдаж судасны уян хатан байдлыг алдагдуулсаныг судасны хатуурал гэнэ. Өөх тосноос үүсэх хортой нөлөөтэй холистерин нь судасны хананд наалдсаар байгаад судсыг улам нарийсгах бөгөөд энэ нь даамжирч судасыг бөглөдөг. Энэ судас бөглөрөх үйл явцыг бид цус харвалт гэдгээр нь сайн мэддэг.
Судасны хана нарийссанаар цусны даралт байнга ихэсдэг болно. Зүрх байх ёстой хэмжээнээсээ илүү томорч үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ.
Бохирдолыг хоолоор цэвэршүүлэх бүрэн боломжтой. Аль болох махан хоолноос татгалзаж, сүү цагаан идээ, үр тарианы гаралтай болон буурцагт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоог түлхүү хэрэглэх шаардлагатай.
Дүпүтэй буюу шар буурцагны ургамлаар хийсэн хоол бүр сайн. Зарим хүмүүс шар буурцаг органик биш гэдэг. Бид хүнсний бүтээгдэхүүн авахдаа тухайн бүтээгдэхүүн генийн инженерчлэлд орсон эсэхийг нь мэдэж байж худалдаж авах хэрэгтэй. Зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авах хэрэггүй гэдэг үг дэндүү үнэн. Органик болон органик бус хүнсийг ялган салгаж аль болох органик хүнсэнд мөнгөө зарцуулах нь зөв. Энэ зөвлөмж ч гэсэн шар буурцагт нэгэн адил хамаатай.
Мах бол уураг юм. Уураг нь махнаас гадна ургамлын гаралтай хүнсэнд ялангуяа шар буурцагт ихээр агуулагддаг.  Ямартайч мах замбараагүй хэрэглэхээ зогсоож ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэх нь зун цагт нэн тохиромжтой.
Зөв хооллолтын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол мацаг барих юм. Орчин үед 24 цаг юм идэхгүй байх нь сайн мацаг болно. Мацаг барихад бүх бие эрүүлжиж, хөнгөрдөг. Мацаг барина гэхээр гэнэт юм идэхгүй байх юм байна эсвэл хоолоо сойж өөрөө өөрийгөө зовоож дэглэх юм байна гэсэн сөрөг ойлголт түгээмэл байдаг бөгөөд үнэндээ тийм биш юм байна. Эхлээд 12 цаг юм идэхгүй байж ходоодоо суллаж сурна. Шууд юм идэхгүйгээр 24 цаг болно гэдэг бэрх тиймээс эхний ээлжинд зөөлөн мацаг барина. Жүүс уух, алим идэх, сүү уух зэргээр хоолноос 24 цаг ангид байж чадвал энэ нь зөөлөн мацаг болно. Яваандаа юуч идэхгүйгээр 24 цаг болдог болж мацаг барьж сурна. Мацагыг сард 2 удаа хийвэл үр дүнтэй.
Хүн эрт үедээ өвсөн тэжээлтэн байсан бөгөөд махан идэштэн байгаагүй байна. Энэ мэтээр эрүүл зөв хооллолтын талаар бичвэл бараг ном болохоор зүйл байна.
Бид эрүүл амьдрах арга ухаанд суралцах хэрэгтэй байна. ИОГ-ийн дасгал заадаг газар, бясалгал заадаг газар, зөв хооллолтын сургалтын газрууд манай хотод нэлээдгүй байна. Энэ газруудаар явахад миний хэрийн мэдлэгтэй болж амжина.
Ингэвэл эрүүл амьдрах төгс мэдлэгтэй боллоо л гэсэн үг. Эрүүл амьдрах бололцоо байна бүүр ямарч эмнэлэг, эмчилгээ, эм тангүйгээр шүү. Ингээд танд амжилт хүсье.

Saturday, July 30, 2011

Дээд сургуульд заахаа мартдаг 11 зүйл

Bill_geits00
Дээд сургуульд заахаа мартдаг 11 зүйлийг Билл Гейтс ингэж хэлж байна. Үүнд:
1.    Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.
2.    Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх үзлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3.    Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа байгуулаагүй” цагт компаний дэд ерөнхийлөгч болохгүй.
4.    Хэрэв чи багшаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал захиралтай болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь захирал үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлснээс хамааран чамд мөнгө өгөх эсэхээ шийддэг.
5.    Зах дээр наймаа хийхийг өөрийн нэр хүндэд таарахгүй ажил гэж бүү бод. Чиний өвөг дээдэс ямарч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6.    Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үглэ. Өөрийн бүтэлгүй яваад шантарч болохгүй. Харин алдаанаасаа суралц.
7.    Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг хүүхэд насаа санаа зовоох зүйлгүй өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Тиймээс “гэрээ засаад төрөө засах”-ын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8.    Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваагдахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Харин энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9.    Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй. Түүнд зуны амралт гэж үгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход тусална. Үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдарлыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур. Амьдрал дээр хүмүүс ихэнх цагаа кафед бус, ажлын газраа өнгөрөөдөг.
Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. 

Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам

Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл зари...