Wednesday, May 29, 2013

Хагархай цонхны онол

Broken windows theory

Хэрвээ байрны цонх хагарах л юм бол яаралтай шиллэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүтэн цонх үлдэхгүй. Гудамжинд хог хаягдал байвал нэн даруй цэвэрлэхгүй бол төд удалгүй хогийн цэгээс ялгаагүй болно.
Зүй зохисгүй биеэ авч явах үзэгдэл нь хүмүүсийн дунд халдварт өвчин шиг тархдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Өөртэй нь адилхан, хоёр хөлтэй хохимой толгойтой нөхөр хууль дүрэм зөрчиж буйг харсан хүн мөн адил зөрчил гаргаж эхэлдэг. Түүгээр тогтохгүй бүр даварч илүү ноцтой зөрчил үйлддэг байна.
Сэдэвтэй холбоотой линкүүд:
1. http://en.wikipedia.org/wiki/Broken_windows_theory
2. http://socioline.ru/pages/teoriya-razbityh-okon-rasprostranenie-besporyadka

Харин одоо "Хагарсан цонхны онол"-ыг практик дээр хэрхэн ашигласан тухай өгүүлье.
80-аад он. Нью-Йорк. Хот тэр чигээрээ гэмт хэргийн үүр уурхай болсон байв. Өдөрт 1500 гаруй онц хүнд гэмт хэрэг үйлдэгднэ. Амьд явах ямарч баталгаа байхгүй. Ө
дөрт тогтмол 6-7 аллага гарна. Амьнаасаа уйдаагүй бол шөнийн цагаар гадуур явалтгүй. Метроруу бол өдөр ч орход эрсдэлтэй. Гуйлагчид болон дээрэмчидийн дуртай объект - метро. Бохир, саарал платформуудын гэрэлтүүлгэ нь бүдэг, вагонууд хүйтэн, хогондоо баригдсан, харх элбэг, хана тааз нь битүү граффити. Тэр үеийн нью-йоркийн метроны тухай ингэж өгүүлж байв:
"Жетон зоос худалдан авах гэж дараалалд удаан гэгч зогссон. Тэрнийгээ турникетруу нь хийх гэсэн чинь зоос хүлээн авагч эвдэрсэн байв. Оронд нь үл бүтэх царайтай этгээд зогсож байв. Тэрбээр турникетыг эвдчихээд хүмүүсийн зоосыг хурааж байгаа нь энэ. Түүний хамтрагч зоос хүлээн авагчинд зоогдсон жетонуудыг хуруугаараа сугалж чадахгүй болохоор шүдээрээ авч байв. Ингэхдээ мэдээж шүлсдэнэ. Зорчигчид тэр залуучуудаас илт эмээж байв. Хэнч юу ч хэлэхгүй жетонуудаа хураалгана. Надад ямар хамаа байна гэсэн өнцгөөс хандаж байгаа нь тодорхой. Олон хүн турникетуудаар чихэж үнэгүй нэвтэрч байв. Тээврийн системийн там гэж үүнийг л хэлэх байх."
Нью-Йорк өөрийн түүхэндээ гэмт хэргийн торонд хамгийн их хэрлэгдсэн байсан үе энэ. Харин дараа нь тайлбарлахад бэрх үйл явдал болов. 90 он гэхэд гэм хэрэг оргилдоо тулчихаад огцом буурсан. Хүн амины хэрэг 2/3-аар, онц хүнд гэмт хэрэг 50%-иар, метронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүр 75%-иар буурсан юм. Яахаараа хар мянган гэмт хэрэгтэн, золбин гарууд хууль зөрчихөө байчихав? Юу тохиолдов? Хэн стоп-кран татав?
Хариу: Broken windows theory.
"Хагархай цонх" ойлголтыг Уилсон, Келлинг гэдэг 2 гэмт хэргийн шинжээч (криминалист) бий болгосон. Гэмт хэрэг нь эмх цэгц, замбараа алдагдсаны үр дүн гэж тэд үзэж байв. Цонх хагархай байхад дэргэдүүр нь өнгөрч буй хүмүүст "энэ нь хэнд ч хамаагүй юм байна" гэсэн бодол төрнө. Улмаар хэнч юуны ч өмнө хариуцлага хүлээхгүй гэж дүгнэнэ. Удахгүй бусад цонхнууд хагарч эхэлнэ. Ингээд хууль дүрэм зөрчөөд ямар ч хариуцлага хүлээдэггүй юм байна гэсэн үзэл нийтэд тархаж эхэлнэ. Орц, байшин, гудамж, район, хот гээд цааш өргөжиж өгнө. Ийм сигнал тархах тусмаа бүр хүчирхэгжиж, дагаад гэмт үйлдлүүд олширхоос гадна онц хүнд гэмт хэргүүд гарч эхэлдэг. Хүмүүсийг гэмт үйлдэлрүү түлхэхэд удам угсаа, хувийн хүмүүжлээс нь гадна хүрээлэн буй орчин, харж мэдэрч буй зүйл нь хүчтэй нөлөөлдөг байна.
Эргээд Нью-Йоркдоо ирье. 80-аад оны дунд үед метроны удирдлага солигдов. Шинэ дарга болох Дэвид Ганн ажлаа графиттитэй тэмцэхээр эхэллээ. Мэдээж шүүмжилэлд өртөж л байв: "Чухал асуудлууддаа анхааралдаа. Галын ауюлгүй байдал болон техник тоног төхөөрөмжийн асуудлууд илүү чухал биш гэж үү? Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд үрлээ" г.м. Гэвч Гранн өөрийнхөөрөө зүтгэсээр: "Граффити бол системийн хүчин мөхөс байгаагийн илрэл. Өөрчлөлт шинэчилэлт, ахиц дэвшил хүсэж байгаа бол эхний алхам нь граффитиг үгүй хийхэд оршино. Граффити байгаа цагт ямарч өөрчлөлтийн тухай яриад ч нэмэргүй. Бид тус бүр нь 10 сая долларын өртөгтэй галт тэрэгнүүдийг шугаманд гаргахад бэлэн. Гэвч эдгээрийг хорлон сүйтгэгчидээс хамгаалж чадахгүй юм бол юу болох нь тодорхой шүү дэ - нэг өдөр болоод л танигдахын аргагүй сэг болж хувирна."
Тэгээд Ганн вагонуудыг цэвэр байлгах тушаал өгөв. Шугам шугамаар нь, гал тэрэг тэргээр нь цэвэрлэдэг байв. Нэг бүрчлэн вагон болгоныг, өдөр болгон. Маршрутуудын төгсгөлд угаалгын цэгүүдийг бий болгов. Хэрэв вагонд граффити зурагдаад ирвэл буцаж эргэх хооронд нь угааж арилгана. Тэгж амжихгүй бол шугамнаас тус вагоныг цэвэр болтол түр хасна. Бохир болон цэвэр вагонуудыг хэзээ ч хольж болохгүй тушаалтай. Сүүлд нь Ганн дурссан байдаг: "Гарлемын депод вагонууд шөнө зогсоол дээр хоноглодог юм. Нэг шөнө хэдэн залуучууд ирээд вагонуудыг цагаан будгаар цацаад явсан (грунт тавьж буй юм). Дараачийн шөнө нь ирж контуруудыг нь тодруулаад 3 дахь шөнө нь жинхэнэ граффитигээ бүтээсэн. 3 шөнө нойргүй хөдөлмөрлөсөн гэсэн үг. Бид ажлаа дуусгахыг нь хүлээж байгаад төгсөнгүүт нь өнхрүүш авч очоод вагонуудаа хуучин хэвэнд нь оруулаад будчихсан. Тэд уйлах шахсан шүү. Үүгээрээ бид нар тэдэнд дохио өгч чадсан юм: Вагон бузарламаар байна уу? Тэг тэг. 3 өдөр л нойргүй хононо биз. Гэхдээ уран бүтээлийг чинь хэнч хэзээ ч харахгүй".
1990 онд тээврийн цагдаагийн даргаар Уильям Браттон томилогдов. Тэр онц хүнд хэргүүд гэхээсээ илүү туулайчидтай ханцуй шамлан тэмцэж эхэлсэн. Үнэгүй зорчигчид нь хууль дүрэм үйлчлэхгүй байгааг харуулж бусдыг өөрсдийг нь дагахыг 
уриалж буй тул таслан зогсоох нь зүйтэй гэж үзсэнээс тэр. Өнөөдөр үнэгүй зорчиж байна, маргааш юу үйлдэхийг нь хэнч мэдэж таашгүй шүү дэ. Нэг өдөрт 170 мянга гаруй туулай метрогоор зорчидог байсан гэнэ. Өсвөр насныхан бүр амар: турникет дээгүүр харайгаад, эсвэл зүгээр шулуун зүтгээд ордог. 2-3 удаа ийм үзэгдэл харсан хүн сигналыг хүлээн авч улмаар эгнээнд нь нэгдэх нь элбэг. Ингээд л цасан нуранги шиг өснө.
Браттон ямар агра хэмжээ авав? Буудал болгон дээр энгийн хувцастай 10 цагдаа турникетууд дээр жижүүрлэв. Туулайчилах оролдлого гарангуут буруутныг барьж авч гавлаад платформ дээр жагсаана. Нэгжлэгэ хийхэд цөөнгүй танхайрагсад биедээ зэр зэвсэгтэй явж байсан нь илэрчээ. Туулайнууд тодорхой тоонд хүрэнгүүт автобусанд чихэж аваад цагдаагийн хэлтэст хүргэнэ. Тэнд хурууных нь хээг авч баазаар цохино. Мэдээж зарим нь эрэн сурвалжлагдаж, хууль хяналтын байгууллагуудаас зугтаж яваа нь тогтоогддог. Төд удалгүй муу залуус биедээ зэр зэвсэг авч явахаа больж, зорчих тасалбараар нэвтэрдэг болсон.
94 онд Нью-Йоркийн засаг дарга болсон Рудольф Джулиани Браттоныг хотын цагдаагийн дарга болгож албан тушаал дэвшүүлсэн. Википедиад Джулиани анх энэ хөдөлгөөнийг эхэлсэн мэт бичсэн байгаа. Үнэндээ тус хотод "Broken windows theory" арай өмнө хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт хотын хэмжээнд бол Джулиани захирч байхад нэвтэрсэн гэж үзнэ. Энэ нь юугаар илрэв? Хотын хэмжээнд цагдаа нар жижиг хэв журмын зөрчлүүдтэй хатуу тэмцэж эхлэв. Олон нийтийн газар согтуурхсан, биеэ зөв авч чадаагүй болгоныг гавалж байв. Хоосон шил хаясан, ханан дээр зурсан, турникет дээгүүр харайсан, гэрлэн дохион дээр машины салхины шил арчаад жолооч нарыг шаналгасан... цөмийг нь баривчилна. Хэн нэгэн гудманд шээж байвал шулуухан шоронд орно.
Хотын хэмжээнд гэмт хэрэг огцом буурч эхлэв. Браттон болон Джулиани тайлбарлахдаа: "Өнгөц хархад жижиг, ач холбогдолгүй мэт зөрчлүүд нь илүү ноцтой үйлэл хийхэд түлхэц өгдөг юм" гэжээ. Ингээд гэмт хэргийн өсгөлтийн гинжин урвал тасарсан. Гэрэл гэгээгүй Нью-Йорк 90-ээд оны төгсгөлд Америкийн хамгийн аюулгүй мегаполисуудын нэг болж чадсан.

No comments:

Post a Comment